Монгол хүний сайны шинжээс

2010-06-15,14:05
Монголын ард түмэн үеийн үед бие, оюунаа тасралтгүй төгөлдөржүүлсээр иржээ. Энэ талаар сайхан өв уламжлалтай. Монголчуудын соёл, тухайлбал аль ч туульс, үлгэр, ардын зүйр цэцэн үгс, ямар ч зохиолч, гүн ухаантны бүтээлийг аваад үзсэн ч өөрийгөө болон өрөөл бусад юугаан төгс төгөлдөржүүлж, эрхэм сайны туйлд хүрэхийн тулд зорилгоо товлож, зоригоо чангалан дөтлөхийг сургасан зүйл элбэг баян. Энэ талаар цөөхөн зүйлийг иш татъя.

1. Эр хүний сайны шинж нь гэвэл:
Эд малаа хайрлан өсгөх
Эцэг эхийн сургаал авах
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэх
Ах дүүдээ ая талтай байх
Гэргий хүүхдээ тэтгэх
Гэнэдэж үл чалчих
Хэнд ч ялгалгүй эелдэг найртай байх
Хэрсүү, даруу, нөхөрт тусч
Уур унтуугүй
Хулгай худалд дургүй
Архи дарсанд үл шунах
Алс хойтоо бодох
Залхуу зальхайг үл тэвчих зэрэг болой.

2. Эмэгтэй хүний эрдэм төгөлдөр сайны шинжээс:
Буруу явдлаар үл явах
Санаа сэтгэл цэцэн дөлгөөн
Эсгэж оёхдоо уран
Самбаа санаачилга сайтай
Ачит эцэг эхээ машид хүндэтгэх
Ааль зан сайтай
Гэр орондоо цэвэр цэмцгэр байх
Гэнэдэж буруу үл чалчих
Ахас ихэсийн үгийг ямагт сонсох
Үүр цайхын өмнө эртлэн босох
Үйлийн сайныг бүтээх
Үс зүсээ угаан засах
Хов живд дургүй
Үдэш орой унтах
Хонгор сайхан сэтгэлтэй байх гэх буюу.

3. Эр хүн үүрд цээрлэж явбал зохих зүйлсээс:
Бор дарсанд үл шунах
Болчимгүй үгэнд үл автах
Болох болохгүй хэргийг үл сэдэх
Богд Чингэсийн сургаалийг үл тэрслэх
Үр хүүхдээ үл хараах
Үнэнч ханийг үл гомдоох
Үйлийн хэцүүгээс үл шантрах
Үйтэн хуарын өнгөнд үл автах зэрэг буюу.

4. Хүүхдэд төлөвшүүлэх сайхан шинжээс:
Дайнд баатар, далайд усч
Номд мэргэн, нойронд сэргэг
Үйлэнд уран, үгэнд цэцэн
Хуулинд шударга, хуримд цовоо
Дээдэд зусаргүй, доодод асралтай явах бөгөөд ингэхдээ доорх 6 зүйлийг басхүү чанд цээрлэдэг байжээ.

5. Хүүхдэд цээрлэх нь:
Гашуунаар хүүхдийг эс тэтгэх
Амттанаар эс цатгах
Өнгөнд эс шунах
Тансагт эс умбуулах
Улайг эс үзүүлэх
Нойронд үл мансууруулах зэрэг болой.
төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 622 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
3. Эр хүн үүрд цээрлэж явбал зохих зүйлсээс:
Бор дарсанд үл шунах
Болчимгүй үгэнд үл автах
Болох болохгүй хэргийг үл сэдэх
Богд Чингэсийн сургаалийг үл тэрслэх
Үр хүүхдээ үл хараах
Үнэнч ханийг үл гомдоох
Үйлийн хэцүүгээс үл шантрах
Үйтэн хуарын өнгөнд үл автах зэрэг буюу.

За энэ үгийг дагасан эрчүүд хэзээ ч ядрахгүй даа...
AmonRa хэзээ бичсэн: 21:03, 2010-06-15 | |
Ee dee minii Mongolchuud ene bvhnee or tas martsiishvv uruvdultei
Odoo ch ene bvhniig bvren aguulsan hvn bku boljdee bidnii ergen toirond. Yadaj hagasiig ni ch gsn hangah hvn yavahsandaa zaluus aa
Чойрын Хүү хэзээ бичсэн: 15:13, 2010-06-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)