Түүчээ

2010-06-15,12:31
Уг нь "түүчээ" гэдэг үгийн тайлбарыг харвал "аян жинд хөтөлж явахад тэргүүлэн явах мал; түүчээ шар" гэж тодорхойлсон байх юм. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ үгийг зөвхөн мал амьтанд бус хүнд хэрэглэх болсон бөгөөд утга нь ямар нэг талаараа бусдаасаа түрүүлж, манлайлж яваа хүнийг илэрхийлэх болсон. Харин түүчээ нь ....

Хүн анх гал гаргахыг сураад тэрийгээ улам хялбаршуулж, хойч үедээ зааж өвлүүлэн үлдээж байсны үндсэн дээр өнөөдөр бид галыг өдөр тутам хэрэглэх боломжтой болсон. Эдисоны уйгагүй хөдөлмөр, хэдэн мянган удаагийн тэсрэлт басхүү олон лабораторийн үнээр бид өнөөдөр байгалийн нөхцлийг даван туулж харанхуйд гэрэл, хүйтэнд дулаан гаргаж, хүчрэхгүй үед техникийн тусламжтай асуудлыг хялбар шийддэг болсон. Цахим тооцоолох технологи бий болсноор маш өндөр нарийвчлалтай төрөл бүрийн тооцооллыг хийж, асар их хэмжээний өгөгдөл боловсруулж чаддаг болсон. Энэ мэт маш олон жишээ эдийн засаг, улс төр, боловсрол, уул уурхай, эрх зүй гээд салбар бүрт бий.

Арваад жилийн өмнө аав ээж маань анхны тооцоолуурыг (компьютер) авч өгөхөд ашиглаж чадахгүй анхан шатны сургалтад сууж байв. Дараахан нь линукс суулгаж байгаа нэрээр хамаг мэдээллээ арав гаруй удаа устгаж байсан. Арваад хоног суугаад арай гэж php3 гэдэг зүйлийг Apache дээр ажиллуулж үзээд маш их баярласан. Анх удаа вэб сервер тохируулаад ажиллуултал маргааш нь хакдуулахад маш их уур хүрсэн. Хуучин ажлын интернэтийг шилэн кабелиар холбочихоод баярлаж гүйхдээ хазгай гишгэж тавхайгаа цуулсан. News.mn-ийг хариуцаж ажиллаж эхэлснээс хойш 1 бүтэн өдөр огт гацалгүй ажиллахад нүднээс нулимс дуссан. Thread гээч зүйлийн учрыг ойлгох гэж 500 гаруй хуудас ном уншсан. Энэ мэт олон түүх, сургамжаас бидний амьдрал бүтэх ба энэ бүгдийг хойч үе маань бас туулах ёстой гэж үү? Үгүй л болов уу, тэд бидний замаар дахин биш харин бүргэлжлүүлэн алхах ёстой.

Өөрөөр хэлбэл бид үргэлж хэн нэгнээс урьтаж ямар нэг зүйлийг мэдэж авч байдаг. Хэрэв энэхүү мэдсэн, сурсан зүйлээ олон нийтэд хүргэж чадваас энэ нь маргаашийн хөгжилд хүрэх шат бөгөөд бидний өнөөдөр амьдарч буй нийгэм маань хэн нэгэн мянга мянган хүний тавьсан сая сая шатан дээр тогтож байгаа. Харин та өнөөдөр ямар шат тавих гэж байна вэ?

Эх сурвалж: http://www.dulmandakh.com/2010/05/blog-post.html

Сэтгэгдэл: Тэгэхээр зүгээр нэг хүн биш бас түүчээ байх боломж бүгдэд бий юм...
За тэгээд илүүг блогоос нь ( http://www.dulmandakh.com/ ) орж уншаад бас өөрөө оролцоод түүчээ болоод явах боломж бүрэн нээлттэй. Гүүш толь, лимнукс вики гээд зүйлс яригдаад байгаа сонирхоод үзээрэй. Та оролцохоос гадна бас өөрөө ч шинээр иймэрхүү зүйлс эхлүүлээд хөгжүүлээд явбал улс төр болохгүй бүтэхгүй, өнөөдөр хоолгүй гэж шаналж үглэж сууснаас илүү ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт болох байх.

төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1170 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
hey энэ миний бичсэн юм биш хуулбар шүү. Хуулсан хаягаа доор нь эх сурвалж гээд тавьсан байгаа...
xvv хэзээ бичсэн: 14:34, 2010-06-15 | |
NULIMS DUSSAN GEDGIIG UNSHAAD MINII BAS NULIMS DUSAV. MUNDAG HVV. алга ташилт
Зэрэглээ хэзээ бичсэн: 14:24, 2010-06-15 | |
goy bichleg bn shuuu алга ташилт
bi uuriiguu hiigeed eheltsen gj boddiishd ярзайтал инээх
arch_tseegii хэзээ бичсэн: 13:37, 2010-06-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)