Вакцин хийлгэх үү?

2009-11-08,11:16
Flu shots are a mass hoax. Please learn more before you decide for yourself. Flu Vaccines are NOT tested by the FDA, including the H1N1 shots. H1N1 is NOT any more dangerous than a normal flu. Flu shots have NEVER been proven to be effective or have ANY positive impact than if you did not take it. Flu shots HAVE been associated with mental illnesses, neurological disorders, and reduced immune responses.

I don't care what the doctors say or the news media quoting those doctors say. I care about what happens to people. These doctors say what they are taught to say.<

Canada recommends its residents NOT to take the flu shot. Thousands of nurses protested against being forced to take flu shots because they are educated about it, and don't have the reputation to protect or doctors' licenses to protect.

Think for yourself! Please.

гэнэ ээ. Аймар юм. Би лав үнэгүй хийсэн ч хийлгэхгүй ээ. Эрүүл юм чинь. Хоол ундаа сайн идэж уугаад амраад явбал жирийн ханиаднаас ялгаагүй. Харин урьдны дархлалын мэдээлэл байхгүй тул хэрвээ вирус биед нэвтэрвэл заавал тусдаг гээд байгаа. Гэхдээ зүгээр л ханиад шиг хөнгөн тусаад ихэнхдээ эдгэдэг гэсэн. Цөөн тохиолдолд их хүнд тусдаг гэсэн. Тэрнээс тийм ч их айгаад байхаар ханиад биш л юм билээ. Харин тарган, диабет, астма, дархлал суларсан элдэв архаг өвчтэй бол хийлгэвэл яадаг юм гэхээс. Гэхдээ л эрүүл ахуйн дэглэм баримтлаад урьдчилан сэргийлэх боломжтой л гээд байгаа шүү дээ. ДЭМБ-ын веб сайт дээр энэ талаар дэлгэрэнгүй байсан.

Ер нь вирус хоолой залгиур дээр очиж наалдаад 2 цаг орчмын хугацаанд нэвтэрдэг гэсэн. Олон хүнтэй байгаа тохиолдолд 2 цаг тутамд, гэртээ бол гаднаас оронгуутаа 1-2% содтой усаар хоолойгоо зайлаад, хамраа цэвэрлээд л байвал уг нь бараг л тусахгүй юм билээ л дээ.
Гэхдээ энэ дээрх тохиолдол 1 саяд л ганц тохиолдоно гэж энд бичсэн байна. Ер нь л вакцины олон сөрөг урвал байдаг л юм шиг сонсогдсон. Болж өгвөл хүн бүр хувь хувьдаа хоолой амаа сайн зайлж, болбол даавуун маскаа цэвэрлээд сольж зүүгээд өөрснийгөө хамгаалцгаая.
Ялангуяа жирэмсний 3сараас-9сартай эмэгтэйчүүдийн хувьд 2 хүнийг тэжээж байдаг болохоор их хүнд тусдаг гэсэн сайн хамгаалаарай. Өмнө нь бас энд зарим нэгэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргуудаас бичсэн.
төрөл: Хувьсгалын | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 677 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Хөөрхий вакцинжуулалт
Хөөе тэр томуугийн вирус гэдэг чинь өөрөө гарч ирсэн цагаасаа хойш 6 сар тутамд мутацд орж өөрчлөгдөж хувирч байдаг эд гэж байгаа. Мөн Монголд өвчиний тохиолдлууд илэрсэн гэгдэх Намарийн дунд үед бусад улс орнуудад нөгөөх гайхал h1n1 маань мутацад орсон тохиолдлууд бүртгэгдээд унасан. Тэхээр хөөрхий Монголчууд тэр хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай гачин вакцинуудыг нь орж ирхээс өмнө нөгөөх маань хувираад, вакцин эм тан эсэргүүцэх чадвар нь аль хэзийнээ дээшилчихсэн байх жишээтэй. Би л лав хувьдаа тэр вакцинийг нь хийлгэхгүйдэг. Тэр вакцинийг янз бүрийн туршилт нтрээр оруулж шалгасан нь ч ер нь бүрхэг байгаа. тиймээс та нар ч бас аль болох хийлгэхгүй байхыг бодоорой. ярзайтал инээх
Anonymous хэзээ бичсэн: 18:46, 2009-12-30 | |
iim vaccine mongolchuud uheh gej avj baigaag n tusuulhuus ch aimshigtai...Mal zasgiin gazartai Mongol=Uher uls ehnii eeljind zuvhun 270 myanga shirheg shuu!!!!!!!!!
Зочин хэзээ бичсэн: 21:52, 2009-12-08 | |
zaza ymarch gsn oilgomjroi medeelel awch chadlaa harin heregjuulj chadahnuu ярзайтал инээх
arch_tseegii хэзээ бичсэн: 15:26, 2009-11-09 | |
Улирлын чанартай инфлуэнза ч бас шинж тэмдэг нь бол адилхан. Ер нь бол ямар ч ханиадыг хүрсэн үедээ аль болох даарахгүй, хүйтэн агаар амьсгалахгүй, хүйтэн юм ууж идэхгүй дандаа халуун юм идэж ууж байх хэрэгтэй шүү!!!
Европи Анагаах ухаанд ч, уламжлалт анагаах ухаанд ч гэсэн аль алинд нь ингэж зөвлөдөг. тиймээс жирийн үед хүйтэн усанд орж өөрийгөө чийрэгжүүлж болох ч ханиад томуу хүрсэн үедээ битгий хүйтэн усанд орж байгаарай.
Спортоор хичээллэж хөлсөө гаргах нь зөв ч гэсэн хүйтэн агаар амьсгалах нь амьсгалын замын вирустэй тэмцэж ядаж байгаа эсүүдэд чинь их дарамттай учир заалан доторх спортоор хичээллэх, гэртээ, өрөөндөө дасгал хийх нь илүү үр дүнтэй шүү.
Тэгээд зөвлөх зүйл бол дээрх хэлсэн байгаа C витамин шүү. баярлах Ханиад хүрсэн үедээ аль болох гэртээ амарч, богино хугацаанд эмчилчихвэл уг нь зүгээр. Тэгэхгүй архагшуулаад явбал сүүлдээ өөр вирус, нянгийн давхар халдвар авбал хүндэрч ч болно. Тиймээс ханиадыг, ер нь ямар ч өвчнийг аль болох эрт дээр нь эмчийн зөвлөгөөний дагуу эмчилж байх хэрэгтэй шүү ирмэх
Хурдан эдгээрэй.
xvv хэзээ бичсэн: 20:32, 2009-11-08 | |
дарагдахжийн ч юу байхудээ, надтай нэг болтлоо уусч шингэчээд нэгэн биений жаргал зовлонгоо цугтаа эдлээд бүүр харин амар болчоод вайна, инээх
итгэл нь байнөө (зочин) хэзээ бичсэн: 20:15, 2009-11-08 | |
тэр бахцийныг хийлгэх хүсэл алгөө.
тэр бяарус надад хэд дахин нэвтэрсэн байхөө, чиний блогууд дээр бичсэн шинж тэмдэгүүд намраас хойш бүгд, хэд дахин, дахин дахин илрээд байсан, тэхээр нь зайсан руу гарч гүйгээл, цэл хүйтэн усанд гүйж ороол вайсан одоо бараг дарагдахжийшт
итгэл нь байнөө (зочин) хэзээ бичсэн: 20:12, 2009-11-08 | |
H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи
 
Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна.
Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргийлэхэд мөн үр дүнтэй.
  1. Ойр ойрхон гараа угаах. Ингэснээр гарт наалдсан вирүс ам, хамарт орохоос сэргийлж чадна.
  1. ‘Гараа аль болох нүүрэндээ хүргэхгүй байх’ зарчмыг мөрдөх. Хоол унд идэх, усанд орох гэх мэт зайлшгүй хийгдэх үйлдлээс бусад тохиолдолд нүүрэндээ гараа бүү хүргэ.
  1. Ам, хоолой, залгиураа бүлээн давстай усаар өдөрт 2 удаа зайлж байх. Давстай усны оронд ам зайлдаг ‘Listerine’ хэрэглэж болно. Зайлах нь ам, хоолой, залгиурт орсон вирүсийг угаан гаргаж вирүсийн үржлийг багасгана. Ингэж ‘эрүүл хүн хоолой залгиураа зайлж сэргийлэх нь вирусын халдвар авсан хүнд Тamiflu эм хэрэглэхэд үр дүнтэй байдагтай зүйрлэгдэнэ’. Иймээс энгийн, үр дүнтэй энэхүү ам, хоолой, залгиураа зайлах аргыг бүү мартаарай!
  1. Хамрын хөндийг бүлээн давстай усаар өдөрт дор хаяж 1 удаа цэвэрлэх. Хамрандаа давстай ус татаад хүчтэй нийж гаргах эсвэл ус хамрандаа татаж нийж гаргасны дараа давстай ус шингээсэн хөвөнтэй модоор (cotton bud) хамрын хөндийг зөөлөн арчиж цэвэрлэж болно. Ингэснээр хамрын хөндийд агуулагдах вирүсийн хэмжээг багасгаж өвдөх магадлалыг бууруулна.
  1. Витамин ‘C’ баялаг хоол унд, жимс түлхүү хэрэглэх. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж вирүстэй тэмцэх бие махбодийн урвалыг нэмэгдүүлнэ. Витамин ‘C’-р баялаг цитрусын төрлийн жимснүүд болох мандарин, оранж, grapefruit зэргийг идэх, лемон, зөгийн балтай халуун цай ууж Витамин ‘C’ ихтэй хоол идэх нь зүйтэй. Витамин ‘C’ нь амьтны ялангуяа, түүхий элгэнд (үхэр, гахай, тахиа) элбэг агуулагдах боловч өнөө үед түүхийгээр идэх нь зохимжгүй тул хонины элэг, зүрхийг шарж идэх, хонины хэлийг жигнэж идвэл Витамин ‘C’-г хоолоор дамжуулан авах боломж бүрдэнэ. Түүнчлэн Витамин ‘C’-ийн төрөл бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн (supplement) хэрэглэж болно. Энэ нь монголд аскорбины хүчил, үрлэн Витамин ‘C’ хэлбэрээр эмийн сангаар худалдаалагддаг. Их Британид амьдарч хүмүүс “Vitamin C& Zinc”- Immune health нэртэй уусанд уусгаж өдөрт 1 удаа хэрэглэдэг шахмалыг авч хэрэглэж болно.
  2. Халуун бүлээн шингэн (цай, кофе) ихээр уух. “Шингэн юм уух нь хамар, хоолой залгиураа зайлахтай төстэй үйлчилгээтэй, гэхдээ эсрэг чиглэлд. Хоолой залгиурт агуулагдаж буй вирүс уусан шингэн зүйлээр ходоод руу угаагдана гэсэн үг. Вирүс ходоодонд орсноор үржих нь бүү хэл үхэж устана”.
Эх сурвалж:
Цахим Өртөө Холбоо

xvv хэзээ бичсэн: 16:40, 2009-11-08 | |
harin tiimee ingeed yriad bwal duusku sh de ter turiin undurlugt bga humuus bidentei adilhan l hun baimaariin yagad ingeed hiichej chadahgui bgam bol boldgui l ym bhda yr ni unen zuw medeelel bhgui bga ni bs hetsuuma neere 40,50 hun nas bartsiimu meedku эргэлзэх
hooloigoo sodtoi usaar zailaad ywaad bwal gaigui hamgaalj chadaw bolowuu boluul ter ni hamgiin amar arga bnshd e
arch_tseegii хэзээ бичсэн: 12:47, 2009-11-08 | |
Ядаж байхад манайхан энэ талаар мэдлэггүй, аваачаад ард түмнээ хэтэрхий айлгаад хаячихснаас бас их юм болж байна аа. Уг нь улирлын чанартай инфлуенза гээд вирус бол угаасаа байдаг, энэ шинэ төрөл нь арай ондоо шинж чанаруудыг агуулж байгаагаараа л ялгаатай байгаа. Айхгүй, зүгээр л урьдчилан сэргийлээд хүн бүр дор бүрнээ л хичээчихвэл тархалт нь зогсчихно л доо. Айлгаад байхын оронд хүмүүст үнэн зөв мэдлэг олгомоор байгаа юм. Дээр нь вакцин гэж аягүй бол бас нэг бизнес болно. Гэтэл нөгөө вакцин нь яг юу ч юм билээ, хөгжилтэй орны туршилт ч юм билүү... Манайд бол яг нарийн түвшинд тэр орж ирэх вакциныг нь хянах боломж ч байхгүй шүү дээ. Зарим хүмүүс өөрөө ч мэдэлгүй ханиад хүрээд эдгэсэн гээд H1N1 тусаад эдгэчихсэн явж л байгаа. Тийм хүмүүс бол дахиж тусахгүй дархлаатай болчихсон гэсэн үг.

Энэ хоригууд ч бас хүн айлгахаас илүү олигтой үр дүн өгөхгүй харин ч хүмүүсийг дарамталж нийгэмд улам л стресс үүсгээд байх шиг. Эрүүл мэндийн зөв зөвлөгөө заавар өгөөд, байгууллагууд, захууд, үйлчилгээний газрууд дотроо хяналттай, маск зүүгээгүй хүнд үйлчлэхгүй, ажилчид сурагчид нь амаа зайлаад явчихад л уг нь болох байсан ч юм шиг...

xvv хэзээ бичсэн: 12:23, 2009-11-08 | |
deerh zochin
arch_desi_tseegii (зочин) хэзээ бичсэн: 12:21, 2009-11-08 | |
ee birhan mine ene uwchin inges geed gaigui l boloosoi olon hun gemgui bj bgad nas barj bgad maaash ih haramsaj bn aa гуниглах санаа зовох
Зочин хэзээ бичсэн: 12:19, 2009-11-08 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)