A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2009-10-26,10:17
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ. Тиймээс энэ талаар зарим нэгэн мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
  • Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)
  • Гараа сайтар савандаж угаах
  • Орж гарахдаа бэлдэж тавьсан давсны уусмал, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
  • Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх.
  • Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх.
  • Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Хангалттай унтаж амарч, ядрахгүй байх.
  • Суугаа ажилтай хүмүүс аль болох хөдөлгөөн хязгаарлалгүй дасгал хөдөлгөөн хийж биеийн үйл ажиллагааг ойр ойрхон хугацаанд сэргээж байх.
  • Гэр орон, албан тасалгаандаа өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх
  • 2 цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агааржуулж байх. (Жаахан хүүхэдтэй тохиолдолд хүүхдээ нөгөө өрөөнд оруулаад өрөөг агааржуулаад буцаж цонхоо хааж хэвийн дулаантай болгоод хүүхдээ оруулаад нөгөө өрөөгөө агааржуулах. Боломжгүй бол илүү ойрхон хугацаанд бага багаар агааржуулах эсвэл хүүхдийг дулаан хувцаслаж, ам хамрыг таглан өрөөг агааржуулах.)
  • Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан газар руу зорчихгүй байх.
  • Олон хүн цугласан газраар аль болох сэлгүүцэхгүй байх.
  • Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх.
  • Ханиад хүрсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч, харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Өвчний үед илрэх шинж тэмдгүүд:

Нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд илэрнэ. 

Эмчилгээ /өвдсөн байж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ/:
  • Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.
  • Вирусын эсрэг халдвар учир аль болох эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик төрлийн эм хэрэглэхгүй байх! Антибиотик нь вирусын эсрэг огт үйлчилдэггүй бөгөөд эсрэгээрээ хүний дархлалын системийг дарангуйлдаг.
  • Гэр бүлийнхнээс аль болох тусгаарлах, өвчтөнд маск зүүлгэх, маскийг 2 цаг тутамд сольж байх. (даавуун маск угааж индүүдэн хэрэглэх нь дээр. Учир нь гадуур зарагдаж буй 1 удаагийн маскнууд харшил өгч байна гэсэн яриа байгаа.)
  • Гэр бүлийн гишүүд болон өвчтөн гараа тогтмол сайтар савандаж угаах.
  • Гэртээ  чийгтэй цэвэрлэгээ  хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.
  • Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.
  • Орж гарахдаа бэлдэж тавьсан давс эсвэл содтой ус, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
  • Хэрвээ танд дээрх шинж, тэмдэг илэрвэл, эсвэл хүүхдэд тань илэрвэл 7 хоногийн хугацаанд гэртээ гадагш гаралгүй эмчилгээ хийж, хэвтрийн дэглэм сахиж байх. Гэртээ байх хугацаанд өрхийн эмч дуудаж үзүүлж зөвлөгөө авч болно. Ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.
  • Хүүхэд өвдсөн бол сургуулийн захиргаанд мэдэгдэх, эмчид үзүүлэх
    -Хэрэв хүүхэд ханиад томуугаар өвдсөн бол хүүхдээ сургуульд явуулахгүй байх
    -Халууралт намжасны 2 болон түнээс дээш хоногийн дараа явуулах
    -Хүүхдийн хувийн ариун цэврийн хангах зүйл үүнд: амны альчуур, маск зэргээр хангах
  • Амин дэмээр баялаг, илчлэг сайтай халуун хоол хүнс витамин хэрэглэх. Ялангуяа  халуун аарц, сүү, аньс, чацарганы шүүс, сармис, сонгинотой шөл хэрэглэх. Хүйтэн хоол хүнс, уух зүйлс хэрэглэхгүй байх.
  • Хангалттай унтаж амарч байх.
Туссан хүн нас барах магадлал нь 0.1% гэж байгаа хэдий ч энэ нэмэгдсээр байна. 1918-1919 оны үед болсон цар тахлын үеэр дэлхий дээр 50-100 сая хүн нас барсан гэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр 2009.09 сарын байдлаар 1700 орчим хүн нас барсан байсан бол 2009.10.11 байдлаар дэлхий дээр нийт 4735 хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа гэсэн мэдээ байна. Мөн өнөөдрийн байдлаар Монгол улсад маань 200 гаран хүн өвдөж 2 хүн нас барсан гэсэн албан бус мэдээлэл байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ анхаарч урьдчилан сэргийлцгээе!

 
төрөл: Хувьсгалын | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1302 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
http://www.moh.mn/ хаягаар эрүүл мэндийн яамны веб хуудаснаас албан ёсны http://news.gogo.mn/i/4 хуудаснаас албан бус мэдээллийг хайж олж авч болно. Бусад янз бүрийн эх сурвалж, цуурхал мэдээллүүд бол яваад л байгаа. Яг энэ вирус мөн эсэхийг баталсан мэдээллийн дагуу л мэдээлэл авах нь зөв байх аа.
Алмас хэзээ бичсэн: 18:30, 2009-11-06 | |
yag heden hun nas bartsan vum boloo yanaa jiremsen humuust ih halgaitai bnaa sanaa zowj bna shuu
ариун (зочин) хэзээ бичсэн: 14:56, 2009-11-06 | |
Жирийн ханиаднаас ялгарах ялгаа гэнэ ээ.

Шинж тэмдэг

Энгийн томуу

Томуугийн А(H1N1)

Халуун

Энгийн ханиадтай үед халуурах нь бага байдаг.

80% тохиолдолд халуурдаг бөгөөд 38 хэмээс дээш 3-4 хоног халуурдаг байна.

Ханиалгах

Ханиалга өгнө. Салст зүйлс буюу цэртэй ханиалгана.

Салст зүйлгүй, хуурай ханиалгана.

Өвдөлт

Бага зэрэг бие өвдөнө.

Ихэнхи тохиолдолд бие өвдөнө.

Хамар битүүрэх

Хамар битүүтэх тохиолдол элбэг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.

Хамар битүүрэх тохиолдол ховор.

Бүлээцэх

Энгийн ханиадтай үед бүлээцэх мэдрэмж төрөхгүй.

60% тохиолдолд хүмүүс бүлээцэх мэдрэмж төрдөг байна.

Ядралт

Ядралт бага өгдөг.

Ядралт дунд зэргээс их байна.

Найтаалгах

Найтаалгана.

Найтаалгахгүй.

Гэнэтийн шинж тэмдэг

Ханиад, томууны шинж тэмдэг хэд хоног болж байж мэдрэгддэг.

Гахайн томуу 3-6 цагын дотор өндөр халууралт өгч биеийн өвдөлт мэдрэгдэж эхэлнэ.

Толгой өвдөх

Энгийн ханиаданд толгой өвдөх нь бага байдаг.

80% тохиолдолд толгой өвдөлт мэдрэгдэнэ.

Хоолой өвдөх

Хоолой өвдөх нь энгийн тохиолдол.

Ихэнхи тохиолдолд хоолой өвдөхгүй.

Цээжээр хөндүүрлэх

Цээжээр хөндүүрлэх нь бага буюу дунд зэргийн байна.

Цээжээр хүчтэй хөндүүрлэж өвддөг байна.



Эх сурвалж: http://quikz.blogspot.com/2009/11/h1n1.html

Зассан: xvv хэзээ: 2009-11-3 13:45
xvv хэзээ бичсэн: 13:04, 2009-11-03 | |
Дахиад нэг видео зөвлөмж:
xvv хэзээ бичсэн: 17:45, 2009-10-27 | |
http://www.who.int/csr/disease/swineflu/en/
эндээс дамжиж ороод Англи хэл дээр мэдээлэл авч болно.

Ер нь бол энэ удаагийн гахайн ханиад гэгдэх A(H1N1) вирус нь цоо шинэ вирус юм байна. Тиймээс хуучин байдаг улирлын чанартай инфлуенза вирусүүдээс ялгаатай нь ихэнх хүний дархлалын систем урьд нь танихгүй вирус учир вирусыг танилгүй оруулаад энэ ханиадаар өвдөх юм байна.

Харин дээр хэлсэн уушгины хүнд өвчтэй хүн, астма зэрэг амьсгалын замын хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн (ялангуяа 3 сартай), 2 хүртэл насны хүүхэд, хөгшид, диабет, таргалалт зэрэг бусад архаг суурь өвчтэй хүмүүст хүндээр тусаж байгаа юм байна. Бас зарим тохиолдолд эрүүл залуу хүнд ч хүнд хэлбэр тохиолдож байгаа бөгөөд шалтгаан нь одоогоор тодорхойгүй гэнэ.

Гэхдээ ихэнх залуу эрүүл хүмүүс бол хөнгөн болон хөнгөвтөр хэлбэрээр тусаад гэрийн эмчилгээгээр эмчлэгдэнэ гэнэ. Дор хаяж эмнэлгийн акт хэрэгтэй тул эмчдээ үзүүлсэн нь дээр.

Бас нэгэнт ханиадтай бол магадгүй H1N1 байхыг үгүйсгэхгүй тул бусад хүмүүст халдаахгүйн тулд гэрээс гаралгүй хэвтрийн дэглэм баримталж, угааж индүүдсэн олон давхар давуу, самбайн маск зүүж, маскаа хэрэглэсэн тухай бүрт угааж индүүдэж, болж өгвөл 2 цаг тутамд сольж хэрэглэвэл гэрийнхэн болоод ойр тойрныхондоо халдаахгүй юм байна. Дээр хэлсэн дагуу л ер нь арга хэмжээ авах хэрэгтэй, ханиад хүрсэн, бие муу байгаа бол дээрх утсаар мэдэгдээд зөвлөгөө авахад илүүдэхгүй болов уу.

Хэрэв ямар нэгэн байдлаар амьсгал боогдох, 3 хоногоос дээш хугацаагаар халуун буурахгүй өндөр халуурах, их бага насны хүүхэд. жирэмсэн хүн өвдсөн бол эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.
xvv хэзээ бичсэн: 17:40, 2009-10-26 | |
medeelel ogsond bayarllaa, msjiree asaagaad heseg shokond ortson blaa hehe. za teguul haniadaa zaawal emchid uzuuleh heregetei yum bna daa, haniadtai bsiin bayarllaa.
Jimii хэзээ бичсэн: 16:25, 2009-10-26 | |
Аа тийм гэхдээ бас ханиадаа хурдан эмчлэхгүй толгой өвдөөд, хоолой эрвэгнээд л яваад байвал дархлалын систем сульдаж хүндэрнэ. Тиймээс ер нь ханиад хүрч эхэлбэл л аль болох богино хугацаанд эмчлэх, бусдад тараахгүй байх талаар дээр дурьдсан арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. баярлах
С витаминыг бол уут уутаар нь нэг аяга халуун усанд уусгаад уугаад байсан ч болно. Байнга биш учир ямар нэгэн хоргүй. ВитаминС илүүдсэн тохиолдолд бараг 100% илүүдэл нь шээсээр гадагшилдаг тул илүүдсэний хор гэж байдаггүй. Харин ходоод өвддөг хүмүүс бол мэдээж алмагель зэрэг хамгаалах эм ууж байж хэрэглэх нь зүйтэй. Бөөрний чулуутай бол бас тунгаар нь хэтрүүлэлгүй уух хэрэгтэй. Харин эрүүл хүн бол ханиад хүрсэн бол өдөрт хэдэн уутыг уухад бол ямар ч хортой нөлөө байхгүй.
Витаминыг ер нь уухдаа хоолны өмнө хойно хамгийн тохиромжтой байдаг. Эсвэл Нимбэг буюу лемоныг ихээр нь идэх хэрэглэх, сармис хэрэглэх нь их үр дүнтэй байна гээд байгаа.
xvv хэзээ бичсэн: 16:08, 2009-10-26 | |
Худал
Аан ийм мэдээлэл тараад байгаа юм байна. Сая л мессенжер асааж харлаа. Энэ бол худлаа мэдээлэл гэж бодож байна. Эрүүл хүн нэг бол тусахгүй, эсвэл тусаад харин ч илүү хурдан эдгэнэ. Учир нь цөөн тооны вирус биед ороход эрүүл хүний дархлаа сайн ажиллаж байгаа тохиолдолд шууд тэмцэн устгаж дийлнэ.
Харин дархлал сулавтар байгаад вирусын халдвар авсан бол түүнээс хойш 3-5 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ. Өвчин 7-14 хоног үргэлжилнэ. Тэгээд дархлаа тогтон эдгэрнэ. Хэрвээ давхар ямар нэгэн бактерын халдвар авахгүй л бол уушгийг сонгомлоор гэмтээхгүй.
Вирус нь дотроо бас хэд хэдэн төрөл байгаа ба аль аль нь цусаар тархан нийт бие махбодын эсүүдэд үйлчилж байгаа. Монголд нас барсан нэг хүн нь давхар 2догч нянгийн хүнд халдвар буюу уушгины хатгалгаатай байсан тул нас барсан гэж дам сонссон. Тиймээс ямар нэгэн ханиад хүрсэн л биеийн эсэргүүцэл суларна, нэмж өөр ханиад авах нөхцөл бүрдэнэ. Тиймээс нэмж ханиад авахгүйн тулд дээр заасан зөвлөгөөний дагуу гэрээсээ гаралгүй бүрэн эдгэтэл ханиадаа зөв эмчлэх нь чухал. Эмчийн зөвлөгөө авах нь бас чухал. Манайхан эмчид үзүүлэхгүй дур мэдэн эм тариа хэрэглэж өвчнөө хүндрүүлдэг энэ бол буруу юм л даа.

Тийм болохоор энэ эрүүл хүн илүү хүнд өвдөнө гэсэн мессеж бол худлаа юм. Харин ч биеийн эсэргүүцэл сул, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, аархаг хууч өвчтэй хүмүүс илүү хүнд өвддөг.

Худал мэдээлэл:
АНХААР: H1N1 өвчний нян нь сул биетэй хүний биед оронгууд бие нь амархан муудаж эрт үедээ эмчлүүлдэг бол эрүүл хүний биед ороод далдуур уушигийг нь гэмтээгээд маш олон хоног зөвхөн толгой өвдөх хоолой ирвэгнэх бага зэрэг халуурах шинжтэй явах бөгөөд энэ үед тухайн нян нь жинхэнэ ажлаа хийж уушигийг юу ч үгүй гэмтээж усжуулдаг бна. Ингээд яг үхэхийн өмнө гэнэт бие муудаж 1-2 хоногт нас барах болно. ингэнээ таминьээ
xvv хэзээ бичсэн: 15:48, 2009-10-26 | |
asuult bnaa
msjireer yawaad bgaa eruul hunii uushgiig ni iddeg, tegeed gent uheld huregdeg ene ter geed bhiin unen uu? teguul ene chini aimar onts baidal zarlah owchin yum bishuu aiiiin?..
Jimii хэзээ бичсэн: 15:25, 2009-10-26 | |
butsaagui baigaa. yavaal bn yavaal bn.
duudku boltoi ayan zamiin hajuugaar ta nariigaa bas sanagalzaad l baijiindoo.
Зэрэглээ хэзээ бичсэн: 15:20, 2009-10-26 | |
Өө сайн сайн. чи нь сайн уу. сайн явж байна уу? яваад ирчихсэн юм уу? Би нь энүүгээр муу зүрхээ хайруулын тавган дээр алдаж унагачих гээд хэцүү л байна ирмэх

Харц нь хайруулын таваг
Хайр гэдэг нь халуун плитка
Харин зүрх минь тахианы өндөг
нтр гсн байдалтай л сууна. Бусдаараа ч янзаараа ярзайж, хуучнаараа хуйхаа маажаад л сууж байх шив дээ. Ядаж байхад H1N1 нь бас юу ч вэ дээ хэлээ гаргах

xvv хэзээ бичсэн: 12:53, 2009-10-26 | |
sainu?
Зэрэглээ хэзээ бичсэн: 11:58, 2009-10-26 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)