Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)

2009-11-14,22:30
Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй намуухан цэв цэнгэг агаарыг уушги, хамар хоёр маань хэт шуналтайгаар сорон бараг л гаргаад дараагийн амьсгалаа авч амжихгүй юм болох шахав. Цасан дээр хэдэн минут хэвтэхэд дуу чимээгүй, аниргүйн дунд эхэндээ чих дүнгэнээд л. Үргэлж элдэв дуу чимээнд байсаар дассан чих өөрийн мэдэлгүй дүнгэнэж шуугиад л. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн үнэхээр амраад, цэнэглэгдээд авах шиг л боллоо. Бас бурхны чихний хажууд их ойрхон очсон санагдсан тул чихэнд нь баахан зүйл шивнэсэн. Одоо алзахгүй ээ ярзайтал инээх
Зун ч хэдий намуун тайван ч гэсэн энд тэнд голио царцаа дугарахаас эхсүүлээд яг ийм сайхан мэдрэмжийг мэдэрдэггүй... Тэгээд ч миний хувьд хүйтэн цэнгэг агаар, цас, гулгах гээд л өвөлд илүү дуртай л даа. Үнэхээр сайхан мэдрэмж...

Зарим нэгэн шал ондоо зүйлсийн талаар бодох болсон. Дараа тэгж байгаад мартчихгүй бол тухтай бичнэ дээ. Тэгээд магадгүй энэ бичсэнийг 40 жилийн дараа нэгэн "бэрс" уншаад сууж байх ч юм билүү ирмэх

Ирээд жаахан бухимдах, янз бүрийн асуудал байсан ч тэрийг дараа жичдээ ул суурьтай бичимз баярлах

Орой дөнгөж гэртээ иртэл ангийнхан яриад гэнэт уулзахаар болоод уулзчихаад ирлээ. Угаасаа бараг ингэж олуулаа уулзаж, чөлөөтэй сайхан ярилцаж суугаагүй удсан болохоор аймар саначихсан байжээ.

Ёстой хүмүүсийг асар их санасан байхын, тэврээд үнсмээр мэдрэмж хайртай хэлээ гаргах Ингэхээ мэдсэн бол ангийнхаа нэгэнтэй нь л аль дээр суучихдаг байж хэлээ гаргах  Цаг хугацаа гэж... ярзайтал инээх

Бүгд л "хурдлахыг" шаардав ярзайтал инээх ккк ангийнхандаа хайртай юм аа. Ер нь тэр үед тэгж боддоггүй байсан ч манай анги хамгийн ойр дотно, гоё анги байжээ... Намайг бас харддаг байсан, одоо ч харддаг юм байна даа хүнүүс ярзайтал инээх Хардуулах гэдэг чинь бас заримдаа гоё мэдрэмж байна шүү инээх
Ямартай ч хэн нэгэнд хэрэгтэй, хайрлуулдаг гэдгээ мэдрэх мань мэтийн хүн хэмээх нөхдүүдэд майр гоё байх юм аа... Хэдийгээр энд орж ирж уншихгүй ч ангийнхандаа хайртай шүү...

төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 805 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
ерөнхийд нь тоймлоод өнгөрөв. хэлээ гаргах
dao хэзээ бичсэн: 14:17, 2009-11-16 | |
хэхэ би ч заримдаа итгээд, заримдаа итгэдэггүй л хүн л дээ хэлээ гаргах
Ер нь бол бурхан гэхээсээ уул усны лус савдгууд, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд залбирч явдаг юм. Өөртөө ч бас ирмэх Бүгд нийлээд л бурхан болдог гэхүү дээ.

Ер нь бол тэгээд залбирчихаар л сонсчихдог юм шиг байгаа юм аа биелээд байдаг шүү ирмэх "The Secret" гээд киног үзэж байсан уу? Бас ном нь байдаг гэсэн. Тэрэнд би лав итгэдэг юм.

http://xvv.blogmn.net/18034/
http://xvv.blogmn.net/12576/
xvv хэзээ бичсэн: 10:00, 2009-11-16 | |
Би ч гэсэн бурханд хүслээ шивнэж үзэх юмсан. Биелчих ч юм бил үү? Даанч би бурхан байдагт итгэдэггүй л дээ
Гүнж хэзээ бичсэн: 02:49, 2009-11-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)