Үүрэн холбооны операторуудын маргаан
2009-08-22,12:53
Ямар ч байсан эдгээр 4 үүрэн холбооны операторуудын веб хуудсан дээр ямар ч мэдээлэл байхгүй байх юм?
Тэгвэл энэ хугацаанд гар утасны технологи огт хөгжөөгүй юм болов уу? Бид улам л ихийг төлсөөр л байна? Уг нь бол 3G, 3.5G г.м нэлээдгүй өндөр түвшинд хүрч, бага зардлаар их хэмжээний мэдээлэл дамжуулах боломжтой болсон байлтай? Гэтэл яагаад гар утасны үнэ хямдрахгүй байна вэ?
Миний бодлоор G-Mobile компани үнэхээр алдагдалтай бол иймэрхүү зүйл хийх байсан уу? Дор хаяж алдагдлаа нөхөж байгаа байх гэж бодож байна. Интернет гарц ашиглан гадаадад байгаа хүмүүстэй хямд ярих боломж г.м үйлчилгээнүүд нь Мэдээллийн технологийн ахиц дэвшил, VOIP хэмээх шинэ (бидний сайн мэдэх Skype, Yahoo Phone Call) үйлчилгээг оруулж ирэхэд дээрх 3 оператор бас л энэ заваан үйлдлээ хийсэн. Энэ удаад бас дахин энэ үйлдлээ хийж байгаа нь амташсан хэрээ 10 дахидаг үлгэрийг санагдуулна.
G-Mobile компани ZTE(Хужаагийн холбооны техник хэрэгсэл үйлдвэрлэгч компани)-н технологитой, ард нь Хятадууд байдаг гэх яриа гадуур яваад л байна. Нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн хар пиар шиг санагдаад байх юм? Unitel ч бас ZTE-н техник хэрэгсэлтэй гээгүй бил үү?. Skytel угаасаа Солонгос. Тэглээ гээд Монголын холбоо гадныхнаас хамаарна гэж үү?
Та бидний бараг 90% нь хужаа компьютер, хужаа модем хэрэглэж байгаа. Интернет оперторуудын маань багагүй хэсэг нь хужаа техник ашиглаж байгаа. Хэрвээ биднийг чагнах, тагнах дээрээ тулбал бид хангалттай хэмжээнд Хятадуудын мэдэлд байгаа. Энэ бол гарах гарцгүй хип хоп гэдэг шиг одоогийн байдлаар гарах гарцгүй үнэн. Үнэндээ дэлхийн бараг бүх улс Made in China гэсэн төхөөрөмжүүд хэрэглэж байгаа. NASA, FBI ч хүртэл шүү.
Манай эдийн засгийн тал шахам хувь нь хятадад, тэр дотроо бараг Эрээн гэгдэх ганц жижиг хот дотор нь эргэлдэж, тэндээс хамаарч байна Тийм болохоор тэртэй тэргүй далд ортлоо живчихсэн байж ус нэмэгдлээ гэж орилох нь угаасаа утгагүй хэрэг.
Надад гэхдээ нэг асуулт байна. G-Mobile ZTE-с төхөөрөмжөө аваад, суурилуулалтаа хийлгэчихээд одоо тэднээс бас хамааралтай эсэх? Төлбөрөө бүрэн төлсөн эсэх, ямар гэрээгээр, юу барьцаалсан зэрэг нь гээд нэлээд сонирхолтой байгаа юм. Энэ талаар мэдэх хүн байвал тодорхой мэдээлэл өгөөч.
Ямартай ч G-Mobile хужаагаас хамааралтай байлаа гэж бодоход ч манай операторууд одоо үнээ буулгах, VOIP зэрэг шинэ технологи нэвтрүүлж хямдруулах, хэрэглэгчдээ бодох цаг нь болсон. Үүнийг G-Mobile зориглон хийж байна. Харин нөгөө 3 нь адилхан гадны компанийн харъяат байж хэрээ хэрээнийхээ харыг гайхаад суухын оронд харин ч өрсөлдөөд тэр үйлчилгээнүүдийг түрүүлж оруулж ирээд шинэ илүү хямд боломж гарцуудыг нээх ёстой баймаар? Шударга өрсөлдөх хэрэгтэй баймаар?
Micom, Magicnet, Railcom нар анх citinet-н эсрэг иймэрхүү үйл ажиллагаа авч болох л байсан байх? Гэхдээ тэгээгүй, тэрний ачаар өнөөдөр бид илүү хямд, илүү чанартай интернет үйлчилгээ хэрэглэж байгаа байх гэж бодох юм?
Тэгээд ч сарын тогтмол төлбөрөө төлсөн хэрэглэгчид сүлжээн дотроо, тохиролцож чадсан бусад оператортой үнэгүй ярьж яагаад болохгүй гэж? Сарын төлбөр ч үгүй мөртлөө 0 төгрөгөөр яриулаад байгаа хэрэг биш биз дээ?
Бас тийм ч хямд биш үнээр хуучин, хоцрогдсон утаснуудыг худалдаад байгаа. Эндээс бас багагүй орлого олж байгаа. Тэгэхээр энд би ямар ч хууль зөрчилт, тэгш биш зүйл харахгүй л байгаа юм?
Харин хямдардаггүй, олигтой хөгждөггүй хэдэн жилийнхээ өмнөх байран дээр зогссон нөгөө 3 оператор нь иймэрхүү үйлдэл хийж байгаа нь уралдаж гүйж байгаад арга ядсан өвгөчүүл хажуугаараа өнгөрөх залуу хүүг хөтлөлцөж байгаад хориод зогсоох гээд байгаа мэт харагдах юм?
За сүүлийн үед шуугиад байгаа гар утасны компаниудын талаарх маргааныг өөрийн өнцгөөс харж байгаагаа бичлээ. Та бүхэн бас өөрсдийн бодлыг, болж өгвөл баримт нотолгоотойгоор сэтгэгдлээр үлдээж, мэдэхгүй байгаа зүйлийг маань хэлж өгвөл баярлах болно шүү.
- Хэрэглэгчдээ хохироож, ямар нэгэн сануулгагүйгээр ийм үйлдэл хийснийгээ, хийлгэснийгээ нэг өгүүлбэрээр ч болов тайлбарлах ёстой баймаар, уучлал, хүлцэл өчсөн баймаар?
- Хэдийгээр G-Mobile хууль зөрчсөн бол, эсвэл манайд энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байхгүй байлаа гэхэд заавал ийм арга хэмжээг ямар нэгэн анхааруулгагүй авч, хэрэглэгчдээ юман чинээ тоохгүй байгаа нь манай улсын хөгжлийн хамгийн дээр яваа гэгдэх Мэдээлэл-Холбоо, тэр дотроо үүрэн холбооны бизнесийн маркетингийн хөгжил хаана явааг харуулж байна уу даа.
- Хэрвээ хууль зөрчсөн бол ямар хууль зөрчсөн юм бол? Яагаад үүнийг хуулийн байгууллагаар шийдүүлчихэж болохгүй байгаа юм бол? Монополийн эсрэг хууль бол дэлхийн бүх оронд л байдаг шүү дээ. Хэрвээ энэ хууль одоогийн нөхцөлд таарч тохирохгүй байна гэж үзэж байгаа бол үүнийгээ засгийн газарт мэдэгдэл гаргаад, хууль хяналтын байгууллагаар нь шийдүүлж яагаад болдоггүй юм бол? Яагаад энэ талаар сонин хэвлэлд ганц нүүр болтугай мэдээлэл урьд нь оруулж байгаагүй юм бол?
Тэгвэл энэ хугацаанд гар утасны технологи огт хөгжөөгүй юм болов уу? Бид улам л ихийг төлсөөр л байна? Уг нь бол 3G, 3.5G г.м нэлээдгүй өндөр түвшинд хүрч, бага зардлаар их хэмжээний мэдээлэл дамжуулах боломжтой болсон байлтай? Гэтэл яагаад гар утасны үнэ хямдрахгүй байна вэ?
Миний бодлоор G-Mobile компани үнэхээр алдагдалтай бол иймэрхүү зүйл хийх байсан уу? Дор хаяж алдагдлаа нөхөж байгаа байх гэж бодож байна. Интернет гарц ашиглан гадаадад байгаа хүмүүстэй хямд ярих боломж г.м үйлчилгээнүүд нь Мэдээллийн технологийн ахиц дэвшил, VOIP хэмээх шинэ (бидний сайн мэдэх Skype, Yahoo Phone Call) үйлчилгээг оруулж ирэхэд дээрх 3 оператор бас л энэ заваан үйлдлээ хийсэн. Энэ удаад бас дахин энэ үйлдлээ хийж байгаа нь амташсан хэрээ 10 дахидаг үлгэрийг санагдуулна.
G-Mobile компани ZTE(Хужаагийн холбооны техник хэрэгсэл үйлдвэрлэгч компани)-н технологитой, ард нь Хятадууд байдаг гэх яриа гадуур яваад л байна. Нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн хар пиар шиг санагдаад байх юм? Unitel ч бас ZTE-н техник хэрэгсэлтэй гээгүй бил үү?. Skytel угаасаа Солонгос. Тэглээ гээд Монголын холбоо гадныхнаас хамаарна гэж үү?
Та бидний бараг 90% нь хужаа компьютер, хужаа модем хэрэглэж байгаа. Интернет оперторуудын маань багагүй хэсэг нь хужаа техник ашиглаж байгаа. Хэрвээ биднийг чагнах, тагнах дээрээ тулбал бид хангалттай хэмжээнд Хятадуудын мэдэлд байгаа. Энэ бол гарах гарцгүй хип хоп гэдэг шиг одоогийн байдлаар гарах гарцгүй үнэн. Үнэндээ дэлхийн бараг бүх улс Made in China гэсэн төхөөрөмжүүд хэрэглэж байгаа. NASA, FBI ч хүртэл шүү.
Манай эдийн засгийн тал шахам хувь нь хятадад, тэр дотроо бараг Эрээн гэгдэх ганц жижиг хот дотор нь эргэлдэж, тэндээс хамаарч байна Тийм болохоор тэртэй тэргүй далд ортлоо живчихсэн байж ус нэмэгдлээ гэж орилох нь угаасаа утгагүй хэрэг.
Надад гэхдээ нэг асуулт байна. G-Mobile ZTE-с төхөөрөмжөө аваад, суурилуулалтаа хийлгэчихээд одоо тэднээс бас хамааралтай эсэх? Төлбөрөө бүрэн төлсөн эсэх, ямар гэрээгээр, юу барьцаалсан зэрэг нь гээд нэлээд сонирхолтой байгаа юм. Энэ талаар мэдэх хүн байвал тодорхой мэдээлэл өгөөч.
Ямартай ч G-Mobile хужаагаас хамааралтай байлаа гэж бодоход ч манай операторууд одоо үнээ буулгах, VOIP зэрэг шинэ технологи нэвтрүүлж хямдруулах, хэрэглэгчдээ бодох цаг нь болсон. Үүнийг G-Mobile зориглон хийж байна. Харин нөгөө 3 нь адилхан гадны компанийн харъяат байж хэрээ хэрээнийхээ харыг гайхаад суухын оронд харин ч өрсөлдөөд тэр үйлчилгээнүүдийг түрүүлж оруулж ирээд шинэ илүү хямд боломж гарцуудыг нээх ёстой баймаар? Шударга өрсөлдөх хэрэгтэй баймаар?
Micom, Magicnet, Railcom нар анх citinet-н эсрэг иймэрхүү үйл ажиллагаа авч болох л байсан байх? Гэхдээ тэгээгүй, тэрний ачаар өнөөдөр бид илүү хямд, илүү чанартай интернет үйлчилгээ хэрэглэж байгаа байх гэж бодох юм?
Тэгээд ч сарын тогтмол төлбөрөө төлсөн хэрэглэгчид сүлжээн дотроо, тохиролцож чадсан бусад оператортой үнэгүй ярьж яагаад болохгүй гэж? Сарын төлбөр ч үгүй мөртлөө 0 төгрөгөөр яриулаад байгаа хэрэг биш биз дээ?
Бас тийм ч хямд биш үнээр хуучин, хоцрогдсон утаснуудыг худалдаад байгаа. Эндээс бас багагүй орлого олж байгаа. Тэгэхээр энд би ямар ч хууль зөрчилт, тэгш биш зүйл харахгүй л байгаа юм?
Харин хямдардаггүй, олигтой хөгждөггүй хэдэн жилийнхээ өмнөх байран дээр зогссон нөгөө 3 оператор нь иймэрхүү үйлдэл хийж байгаа нь уралдаж гүйж байгаад арга ядсан өвгөчүүл хажуугаараа өнгөрөх залуу хүүг хөтлөлцөж байгаад хориод зогсоох гээд байгаа мэт харагдах юм?
За сүүлийн үед шуугиад байгаа гар утасны компаниудын талаарх маргааныг өөрийн өнцгөөс харж байгаагаа бичлээ. Та бүхэн бас өөрсдийн бодлыг, болж өгвөл баримт нотолгоотойгоор сэтгэгдлээр үлдээж, мэдэхгүй байгаа зүйлийг маань хэлж өгвөл баярлах болно шүү.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
жи мобайл уг нь дажгүй, даанч дугаарыг нь барихын тулд утасыг нь заавал авдаг нь жоохон тийм. стандарт GSM, Mobile утас ашигладаг болчихвол, а бас бусад операторуудтай адил дугаарны үнийн тал дээр уян хатан байж анхаарал тавьбал зэх зээлийг дор нь эргүүлнэ дээ
director хэзээ бичсэн: 10:13, 2009-09-05 | |
G-Mobile хууль зөрчсөн гэнэ:
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=51859#0.8300429900253101
За за аль нь ч байсан G-Mobile-н талд. Яаж ч бодсон манай үүрэн утасны төлбөр технологио дагаж бууралгүй өчнөөн олон жил боллоо. Монголын мөнгийг хангалттай л гадагш урсгаж байна. Хямдрах цаг нь болсон. Энийгээ зохицуулдаг, ард түмнийхээ төлөө үйлчилдэг хууль гаргаж чадахгүй хэрүүлтэй уруултай, дугаараа хадгалж бусад оператор руу шилжиж болдоггүй гээд ярьвал олон л юм байна. Энэ харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг нь үнэхээр дэлбэрчихсэн, Моби, Скайтелын угжны хүүхэд болчихсон ард түмнээ боддоггүй газар байна даа.
Хэзээ нэг ард түмний эсрэг хуулиа хүчингүй болгох юм бол. Тэр утгагүй монополийн эсрэг хууль гээч юмыг Мобигийнхон хахуульдаад батлуулсан нь одоо хүчингүй болгох цаг нь болсон шүү дээ.

xvv хэзээ бичсэн: 20:10, 2009-09-04 | |
xvv хэзээ бичсэн: 17:23, 2009-09-03 | |
ZTE-ийн төхөөрөмж бол хаа сайгүй байгаа.
Үхмэл сайтууд гээд би дурдаад л байгаа юм.

Э. Баярсайхан (зочин) хэзээ бичсэн: 15:15, 2009-08-24 | |
Ээ энэ чинь миний хайртай ахын блог байшдээ гэсэн. Гэхдээ санал нийлкүайнөө
gereltuya хэзээ бичсэн: 15:18, 2009-08-22 | |
Энд бас нэгэн залуугийн бичлэгийг харна уу:
http://sainbayar.blogspot.com/2009/08/business-ethics.html

xvv хэзээ бичсэн: 15:16, 2009-08-22 | |
ЮМ л бол хятад хужаа гэжаахын нээрээ истой сонин санагдчихлаа байна. Сонгуульд нэр дэвшүүл хужаа... Өрсөлдөөн болгон дээл хужаа гэсэн үг гарахым. Үнэндээ залхаж байна. Ямартаа ч би Жи мобайлын талд
gereltuya хэзээ бичсэн: 14:46, 2009-08-22 | |
http://news.gogo.mn/r/58224
За иймэрхүү мэдээнүүд байна. Хэнд нь итгэх эсэхээ мэдэх юм алга.
http://news.gogo.mn/r/58330
Хөрөнгө оруулалтынх нь 55 хувийг Хятадын компани эзэлдэг?????
гэж байх юм? Яагаад энэ талаар "үндэсний хөрөнгө оруулалттай" гээд байдаг вэ? Бусад бүх үүрэн холбооны компаниуд Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай. Хэдий маркетингийн асуудал байж болох ч хэрэглэгчдийг хэзээ ч "хуурч" болохгүй гэсэн алтан дүрмийг уландаа гишгээд, Хятадыг "Үндэстэн" хэмээн багтааж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ талаар ноцтой ярилцах, энэ талаар баримт гаргаж ирэх хэрэгтэй гэж бодож байна.
Аа гэхдээ одоо үүрэн холбооны үнэ хямдрах цаг нь болсон. Энэ Харилцаа Холбооны зохицуулах газар, засгийн газар энэ тал дээр анхаарах болсон байлтай. Үүрэн холбооны операторууд ч нэр хүндээ бодож гадас шиг зогссон энэ байдлаасаа хөндийрөх цаг нь иржээ гэдгийг харуулж байна.
Эхний мэдээний төгсгөлийн хэсгээс ч бид харж байна. Аль болох шаардлагагүй бол гар утас бага хэрэглэцгээе гэж уриалмаар санагдлаа.
Зассан: xvv хэзээ: 2009-8-22 14:48

xvv хэзээ бичсэн: 14:43, 2009-08-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)