Я.Цэвэлийн толь электрон болно ба 1966 онд бичигдсэн номны зохиогчийн эрхийн талаар асуулт?
2009-08-22,13:57
Очирхуяг гээд залуу санаачлан Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" номыг электрон хэлбэрт оруулж, агуулгыг нээлттэй эхийн лицензтэйгээр буюу хэн дуртай нь ашиглаж болохоор хийх гэж байгаа билээ. (Энд таны ч бас оролцоо чухал. Маш амархан. Хуулж тавиад, алдааг нь засаад оруулахад л болно. Хүн бүр хэд хэдэн нүүр хийхэд л дорхноо бэлэн болох юм. Нээлттэй эхийн хөгжүүлгийн давуу талаа гэж. Нэгдэж, нийлж чадвал юуг ч бүтээж болохын жишээ юм даа.)
За тэгээд өчигдөр шууданч тагтаагаар зохиогчийн эрхийн талаар нь хальт зурвас шидэлцээд, өчигдрөөс хойш бодоод байна л даа. Асуудал гарвал гээд...
Я. Цэвэл авгайн хүү нь засвар оруулаад дахин хэвлүүлэх гэж байгаа гэж сонсогдсон. Гэхдээ электрон болгоод нээлттэй болгоход зохиогчийн эрхий асуудал үүсгэхгүй гэж найдаж байгаа ч юмыг яаж мэдэх вэ? магадгүй зохиогчийн эрхийн асуудал үүсэх вий гээд хуульчдаасаа асуух зүйл байна л даа.
Цэвэл гуай толио 1966 онд зохиогчийн эрхийн хууль гэж байхгүй байхад хийхдээ Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж гэх томоохон эрдэмтдээс эхлээд хүмүүстэй хамтарч ажиллаж байсан судалгааны материал дээрээ тулгуурлан дараа нь эмхэтгэж бичсэн.
Мөн эрдэмтэн Шагжийн толь бичгүүдийг голлон барьсан гэж байсан. Харин Шагж гуай толио бичихдээ бас "Хааны бичсэн Монгол-Манж толь" ч билүү өөр зохиолуудыг ашиглаж бичсэн гэж байгаа. За тэгэхээр зохиогчийн эрхийн хууль гараагүй байхад бичигдсэн ч дээрх зохиолуудыг дамжуулан урьд бичсэн зохиогчийнх нь зөвшөөрөлгүй ашигласан болох байх. Хааны бичсэн толь гэдэг нь тэр үеийн Монгол сэхээтнүүдийн бичсэн зүйл гэвэл тэр нь Монголын ард түмний оюуны өмч гэж хэлж болох байх. Ингэж үзвэл зохиогчийн эрхийн хуулиас өмнө учир нээлттэй эхтэйгээр гаргахад бас л ямар ч Монгол хүн үүнийг дураараа ашиглах боломжтой болгож байгаа учир ямар нэгэн зохиогчийн эрхийн асуудал үүсгэхгүй байх гэж би бодлоо.
Зөв эсэхийг нь мэдэхгүй юм.
Харин үүнийг хийж дуусаад Я.Цэвэл гэдэг хүний бичсэнийг ашигласан болоод, өмнөх үг зэргээс аваад үүнийг заавал дараа дараагийн зүйлд өгөгдлийн баазыг ашиглахдаа агуулгын зохиогчийн талаарх мэдээлэл, өмнөх үгийг хавсаргаж байхыг сануулж өгвөл ямар вэ?
Ингэвэл Я.Цэвэл авгайн болоод Шагж авгай гээд бичихэд оролцсон хүмүүсийн нэр гарч зохиогч нь хэн болох талаар мэдээлэл үлдэж явах мэт?
Хэрвээ ямар нэгэн зохиогчийн эрхийн асуудал үүсэх бол нээлттэй агуулга хэлбэрээр зөвхөн электрон байдлаар ашиглаж болох ба цаасан хэвлэл болгох эрхгүй г.м ялгах боломжтой болов уу? Зэрэг асуултууд гарч ирж байна л даа?
Толинд хувь нэмрээ оруулахын тулд ийш орж эхлээд уншина уу: http://ochko.blogspot.com/2009/08/blog-post.html

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
gobi
зохиогчийн эрхийн хуульд ажил олгогоч зохиогчийн эрхийг эзэмшдэг тухай байдаг. Өөрөөр хэлбэл зохиогчийн эрх нь Цэвэл гуайд биш Цэвэл гуайг ажиллуулж байсан, цалинжуулж байсан улмаар толь бүтээх тушаал шийдвэрийг гаргасан байгуулагад зохиогчийн эрх нь хамаарна. Түүнээс цэвэл гуайд хамаарахгүй.
Жишээ нь би ч гэсэн маш олон програм бичсэн боловч эдгээрийн зохиогчийн эрх бүгд надад ажил олгож байгаа байгуулагуудад үлддэг. Үүнтэй агаар нэг гэж бодож байна.
Тийм болохоор Цэвэл гуайн ар гэр энэ тэр гэх шаардлага нэх байхгүй байхоо.
Энийг шууд нээлттэй болгочиход асуудалгүй л гэж бодож байна.

Зочин хэзээ бичсэн: 14:18, 2009-08-30 | |
Аан бас саяхан сонслоо, 1993 оноос өмнөх бүтээлүүдэд зохиогчийн эрхийн хууль үйлчилдэггүй гэнэ. Зохиогчийн эрхээ гэхдээ баталгаажуулсан бол болох байхаа? Яадаг юм бол. ямар ч байсан тэгж бас сонслоо.
xvv хэзээ бичсэн: 00:03, 2009-08-29 | |
@Khishge Майэр урт сэтгэгдлүүд баярлалаа. Би бас яааг тэгж бодож байна.
@Blessing Tara Danke.
Хуулиа дутуу уншсан байжээ. 24-р бүлэг дээр заасан байсан байна Асуудалгүй юм байна өө.
Зохиогчийн эрхийн хууль сонирхсон хүн нь эндээс уншиж болох юм байна.

xvv хэзээ бичсэн: 02:29, 2009-08-25 | |
Тунгалаг
Хэвлэх Зохиогчийн эрхийн шинжээч
Утас: (976-11) 327267
Хэвлэх Зохиогчийн эрхийн шинжээч
Утас: (976-11) 327267
Blessing Tara хэзээ бичсэн: 06:30, 2009-08-24 | |
цаашаагийн дараах
За яахав хүү нь онлайн болгохыг зөвшөөрлөө гэж бодё.
Ямар үед зохиогчийн,Цэвэл гуайн эрх зөрчигдөх вэ?
Миний бодолоор бол жишээ нь "Цэвэлийн товч хурангуй тайлбар толь" энэ тэр гээд хамаг нэр утга агуулгыг нь ашиглачихаад дээр нь тэдгээр онлайн үг оруулж байгаа хүмүүсээр Цэвэл гуайн бичсэн зүйлийг өөрчилүүлэх, элдэв нэмэлт давс хужир нэмүүлэх хасуулах энэ тэр. Энэ бол жинхэнэ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН явдал. Жишээ нь нэг хүн үгүүдийнх нь ард өөрөө өөрсөдийнхөө мэдэх англи үгийг бичие баря энэ тэр гэсэн байна лээ. Цэвэл гуай англи хэлний толь бичээгүй л байхгүй юу даа. Англи үг энэ тэр араас нь бичих бол Цэвэлийн толь гэж нэрлэх хэрэггүй. Харин "Хэдэн монгол гарууд нийлж Цэвэлийн толийг интернэтэд хуулж оруулахдаа тохирох англи үгсийг нь оруулах оролдлого нэрт товч толь" гэдэг нэр өгвөл таарна хахаха .
Мэдээж яг таг номыг нь байгаагаар нь тэр чигээр нь оруулна гэвэл хүүгээс нь ч юмуу холбогдох хүнээс нь зөвшөөрөл дэмжлэг авсан байхад буруудахгүй.
За за баахан холион бантан биччихлээ. За мэдэх юм алгаа хэхэ.

khishge хэзээ бичсэн: 04:23, 2009-08-24 | |
бүр цаашаа
Мэдээж өнөө үеийн хуулийг баримталбал үр хүүхэд нь ч юм уу гэр бүл нь ч юм уу гэрээсэлж үлдээсэн ч юм уу тэр хүмүүсийн өмч л гэнэ шүү дээ. Ярих зүйл байхгүй байхаа.
Уг толио бичихдээ 11н өөр толь бичиг ашигласан гэж байна.
Тэгэхээр угтаа энэ асуулт зохиогчийн өмч энэ тэр гэдэг бол утгагүй л асуудал болж хувирч байгаа юм л даа

khishge хэзээ бичсэн: 04:11, 2009-08-24 | |
цаашаа
сэтгэгдэлээ таслаж орууля. би цэвэлийн толийн өмнөх үгийг уншлаа. Уг толь бичигийг бичихийн тулд бүр ЗХУ аас монголч эрдэмтэдээс болон монголын эрдэмтэдээс санал сэдэл шүүмж энэ тэрийг авах хэд хэдэн арга хэмжээ явуулаад дараа нь эрдэм шинжилгээнийхээ хуралаар бүгд хэлэлцэх маягаар бичжээ. Өөрөөр хэлбэл жишээ нь энэ бичлэгийн сэтгэгдэлүүдийг уншаад нэг хүн ном бичвэл тэр хүний ном хэний өмч вэ гэж асуусантай адил. Эдгээр сэтгэгдэлийг эмхтгээд өөрийн сэтгэгдэлээ дээр нь нэмээд бичсэн нь Цэвэл гуай гэх юм уу даа, гардан гүйцэтгэгч хариуцагч нь Цэвэл байжээ.
Цэвэл гуайн өөрийнх нь оршил хэсэгийг уншлаа. Тухайн үед монгол хэлдээрх тоотой гурав дөрөвхөн толь байсан байна. Гэхдээ аль 1700 оны үеийнх. Тэгээд 1933 онд толь зохиохоор болж ерөнхий сайд тушаал гаргажжээ. Тэрийг нь биелүүлэхээр ШУА нэр бүхий долоон хүнд (Цэвэл Дорж Шагж Гомбожав Ринчен Дамдинсүрэн Нацагдорж), тухайн үеийн академийн ажилчид монгол хэлний ДЭЛГЭРЭНГҮЙ тайлбар толь зохиохийг үүрэг болгосон байна. Тэд нар А үсэгийг бичилцэж байгаад ажил тасалдсан гэж бичжээ. Яагаад гэдэгээ Цэвэл бичээгүй байна. тэр бол ойлгомжтой байх, Хэлмэгдүүлэлт эхэлсэн, энэ үед.
Цэвэлийн толийн нэр яагаад "монгол хэлний ТОВЧ тайлбар толь" вэ гэдэг эндээс харагдана. Монгол хэлний бүх үгийг багтаасан толь гаргана гэдэг зөвхөн долоон хүний хүчирхэх ажил биш учираас, уг ажил тасалдсан учираас ДЭЛГЭРЭНГҮЙ биш богино, товч толь гаргахаар болсон байна.

khishge хэзээ бичсэн: 03:59, 2009-08-24 | |
Харин ээ? Тийм болохоор л хуулийг нь сонирхоод байна л даа.
Энэ зохиогчийн эрхийн хууль гарахаас өмнөх үеийн бүтээлүүдийг ч бас зохиогч нь тэнгэрт хальсан байсан ч энэ хуулиар зохицуулдаг юм болов уу? Хэрвээ тийм бол Шагж гуайн үр ач нар бас энэ номыг бичихэд ашиглагдсан бусад толийг зохиосон хүмүүсийн үр ач нар Цэвэл гуайг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан хэмээн бас буруутгаж болох нь дээ?

xvv хэзээ бичсэн: 03:48, 2009-08-24 | |
Капитализм
Чиний бичсэн олон зүйлтэй санаа нийлж байна. Чинийх дээр өөрийнхөө бодож байгаа зүйлийг биччихье.За капиталист нийгэмийн хамагийн чухал сэдэв дээ энэ чинь. Өмч хөрөнгийн эрх! Урд нь бодит эд хөрөнгийг, биет зүйлийг өмчилдөг байсан бол одоо биегүй боловч бодит зүйлсийг өмчөө болгож ашиг хонжоо олох боломж үүсч эхэлсэн. Тэрнээс нь хамгаалах гээд зохиогчийн эрх энэ тэр гэсэн хууль гаргасан. Эсвэл ашиг хонжоог олох боломжийг нь нэмэгдүүлэх гэж ч хэлж болно, хөөрхий тэр юмыг хийсэн бичсэн хүн ашиг хонжооноос бас хоцорч болохгүй.Энэ бол одоогоор бодож олоод байгаа шийдэл. Гэхдээ ирээдүйд зохиогчийн эрх, оюуны өмч энэ тэр гээд их л ярвигтай болох байхдаа.Энэ талаар шүүмжлэлт сэтгэдэг хүмүүс их ярьдаг авч хэлэлцдэг юм шиг байгаа юм дэлхий дээр.
За сэдэвд нэг их хамааралгүй юм биччихлээ.
За сэдэвтэй холбоотой
Эхлээд асуух хэрэгтэй toli.query гэдэгээр яг юу хийхийг хүсч байгаа юм бэ гэж. Жишээ нь цэвэлийн толийг тэр чигээр нь үг үсэггүй нэтэд тавих бол тэр номын хувилах эсэх эрх хэнд байна гэдэгийг олж мэдэх. Хэнд гэхээрээ заавал хувь хүн байх албагүй албан байгууллага институт эсвэл бүлэг хувь хүн эсвэл төр ч байж болно эсвэл нэг ард түмэн ч байж болно. Монголын нууц товчоо бол одоо монгол ард түмний бүтээл. Мэдээж хэн нэгэн хүн Нэр нь Үл Мэдэгдэх хүн бичсэн л байгаа... тэгсэн ч тэр бол зөвхөн тэр хүний өмч биш олон нийтийнх болсон. Өөрөөр хэлбэл яг тэр хүн гэх боломжгүй, хийсвэр хүмүүсийн олонлог тэр бүтээлийг одоо эзэмшиж байгаа гэх үү дээ.
Чиний асуусан асуулт чинь зөв байна л даа ямар асуулт вэ гэхээр Цэвэл маань тухайн үед өөрийн хүсэл зорилгоор сайн дураараа ч юмуу бичээгүй харин Бүгд найрамдах монгол ард улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн үүрэг даалгавараар энэ номыг бичсэн байна. Цэвэл энэ хүрээлэнгийн ажилтан байсан байна. Тэгэхээр энэ бол тухайн үеийн БНМАУлсын "өмч". Одоо тэр БНМАУлс гэж байхгүй болсон. Тэгэхээр энэ ном бол БНМАУлсын залгамж Монгол улсын өмч, сайн бодвол МУлсын ч өмч биш л дээ хэхэ.Тэглээ гээд энэ хүний гардан гүйцэтгэсэн ажилыг хэн дуртай нь өөрчилөөд хуулаад хулгайлаад байж болно гэсэн үг биш л дээ. Миний хэлэх гэсэн зүйл бол "энэ номын эрх цэвэлийн гэр бүлд байгаа юу монгол улсд байгаа юу". Цэвэл гуайн хүүгээс нь юу асууж болох вэ гэвэл зүгээр танай аавын номыг бид онлайн болгох гэж байна та зөвшөөрөх үү энэ тэр гэж.Би гэхдээ зөвшөөрөх эсэхэд эргэлзэж байна. Хүү нь аавынхаа номыг дахин засаад хэвлэх гэж байгаа бол зөвшөөрөх болов уу даа.

khishge хэзээ бичсэн: 03:32, 2009-08-24 | |
PDF байдлаар бол харин тараахад гар бие оролцсоон. Гэхдээ бас л ашиг олох зорилго байгаагүй
Одоо хийж байгаа нь "нээлттэй агуулга" бүх хүн хийгдэж дууссанаа дараа өгөгдлийн санг авч өөр програмуудад холбон ашиглах боломжтойгоор хийгдэж байгаа. Тийм ч учир олон хүн дэмжиж оролцож байгаа. Харин цааш ашиг орлого зорилгоор ашиглах, тараахыг хориглож өгөх хэрэгтэй байх. Яаж шийдэх ёстой юм бол доо? Сэтгэгдэл бичсэнд баярлалаа.
Хуучирсан сайжруулах хэрэгтэй гэж хүмүүс их ярьж байгаа. Энэ электрон хэлбэрт орчихвол маш хэрэгтэй зүйл, Монгол хэлний хөгжилд ч чухал зүйл болох байх?

xvv хэзээ бичсэн: 00:25, 2009-08-24 | |
Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад бусдын бүтээлийг ашиг орлого олох зорилгоор хэрэглэж байгаа эсэхээс хамааруулан зохиогчийн эрх хөндөгддөг бололтой юм. Энэ талаар телевизээр үзэж байсан нэвтрүүлгээсээ зарим нэг жишээ дурдая. Гарын уртай нэг нөхөр ямар нэгэн баримал хийжээ, гэтэл өөр нэг нөхөр яг тэр баримлыг нь дууриалгаад, эсвэл бага зэрэг өөрчлөн олон тоогоор хийгээд өөрөө зохиосон мэтээр сурталчилан борлуулбал зохиогчийн эрх зөрчсөнд тооцогдож хуулийн хариуцлага хүлээнэ. Харин зөвхөн өөртөө зориулж ганц 2-г хийгээд гэртээ тавьчихсан бол ямар нэгэн хууль зөрчсөн асуудал болохгүй. Нэгэн нэртэй дуучны шинэхэн зохиож дуулсан алдартай дууг өөр нэг нөхөр ямар нэгэн тоглолт дээр дуулжээ, уг тоглолтыг хүмүүс билет худалдан авч төлбөртэйгээр үзэх тохиолдолд дууриаж дуулагч этгээд дуучнаас заавал зөвшөөрөл авах, ингээгүй тохиолдолд зохиогчийн эрх зөрчигдсөн болно. Харин тоглолт нь ямар нэгэн ашиг олох зорилгүй, хүмүүс үнэгүй үзэж байгаа бол ямар нэгэн хууль зөрчсөн хэрэг болохгүй.
Ингээд бодохоор зохиогчийн болон эрх бүхий нөxрийн зөвшөөрөлгүйгээр, ашиг орлого олох зорилгоор, их хэмжээгээр хувилж тараасан, худалдаж борлуулсан тохиолдолд зохиогчийн эрх зөрчсөн болохнээ. Очирхуягийн санаачилсан ажлын тухайд ашгийн бус зорилгоор хийж байгаа учир зохиогчийн эрхийн асуудал яригдахгүй болов уу. Тэгээд ч уг сайтаас хэн нэг нь толийг бүрэн хэмжээгээр хуулбарлаж авах боломжгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн хэлбэрээр олон хүнд тараагдах нөхцөлгүй байна биз дээ.
Харин уг сайтдаа баннер, сурталчилгаа байрлуулах гэх мэтээр ямар нэгэн орлого олох зорилгоор ашиглаад эхэлбэл дээрх асуудал яригдана. Мөн Толь5 мэтийн бусад программуудтай нэгтгэн тараах, худалдаалах тохиолдолд зохиогчийн эрх яригдах болов уу гэж бодож байна. Энэ дашрамд толийг PDF хэлбэрээр, бүрэн хэмжээгээр нь татаж авах боломжтойгоор блог, сайтдаа барлуулж байгаа нөхдүүдэд хууль дүрмээ сайтар судлахыг анхааруулмаар байна.

Saaral хэзээ бичсэн: 00:18, 2009-08-24 | |
хэхэ за хууль уншлаа. Манайд ч бас адилхан юм байна.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.
14 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх
14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана.
Өв залгамжлах эрхийг зохиогчийн төрсөн хүүхэд нь хуулийн дагуу хүсэлт гарган өв залгамжлах эрхийг авдаг бололтой юм.
Тэгэхээр 1966-2009 хооронд 43 жил болж байгаа, бас өв залгамжлах боломжтой байдаг учир хэрвээ хууль гарахаас өмнөх үеийн бүтээлүүдийг ч бас зохиогч нь тэнгэрт хальсан байсан ч хуулиар зохицуулдаг бол заавал зөвшөөрөл авах ёстой юм байна. Энэ талаар даанч хуулийн талаар нь мэдэх хүн орж ирж уншихгүй байх шиг байна. Орж ирвэл хэлээд өгөөсэй.
Зүгээр бодож үзэхэд бол нийгмийн байгуулал ондоо байсан, тэр үед тэр хүн улсын даалгавраар, ард түмний мөнгөөр энэ бүхнийг хийсэн учир дан ганц тэр хүний эзэмших зүйл байх үндэсгүй л болоод байгаа юм даа. Өөрчлөх хөгжүүлэх, хэрэглэх эрх нь хүмүүст байх ёстой л байх. Ямартай ч тэгээд хууль энэ тэр нь зохицуулах биз дээ.
Тэгэхээр ер нь зөвшөөрөхгүй бол "зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг "онолоор"" асуудлаа шийдсэн нь дээр бололтой.
Тэгээд ч дээр бичлэгт бичсэнчлэн бусдын (Шагж гуай болоод өмнөх бусад хүний оюуны өмчийг бас зөвшөөрөлгүй ашигласан тул зохиогчид бас буруу өгч болно
Аан тийм тэр зөөлрөх тал дээр бас бодсон, зүгээр л "Хэрвээ?" гээд муу талыг нь хараад байна л даа. Тэрнээс зөвшөөрөх байх гэж бодож байгаа л даа

xvv хэзээ бичсэн: 23:17, 2009-08-23 | |
За мэдэхгүй юм. Ямар ч байсан зүгээр нь хууль нь ямар байдгийг л сонирхсон юм л даа. Хуулиас нь хамаараад ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах эсэхээ шийдэх болох байх л гэж.
xvv хэзээ бичсэн: 22:59, 2009-08-23 | |
дээрх хоёр болбоос хундага байв.
Зочин хэзээ бичсэн: 22:30, 2009-08-23 | |
заавал зөвшөөрөл авах хэрэгтэй үгүйн талаар бодохгүй байсын бол чи энд ингэж бичихгүй байсан биддэ?
тэгвэл Академиас асуу л даа.
зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг "онолоор" уу? ккк.
заримдаа зүгээр л сэтгэл гаргахад бүх юм зөөлрөх нь байдагшдэ.
тэгвэл Академиас асуу л даа.
зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг "онолоор" уу? ккк.
заримдаа зүгээр л сэтгэл гаргахад бүх юм зөөлрөх нь байдагшдэ.
Зочин хэзээ бичсэн: 22:30, 2009-08-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)