Итгэл алдрах

2009-05-20,15:53
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн хэдэн ч улсын хэдэн ч банкинд хуваагаад хийж болно. Швейцарын хэдэн ч банкинд хувааж хийж болно...

Хамгийн гол нь энгийн нэг жижигхэн логикоор худлаа юм шиг санагдаад байна. Би Энхбаярыг мөнгө идээгүй гэж хэлэх гээгүй. Харин ч багагүй мөнгө халаасласан байж мэднэ гэж харддаг. Гэхдээ үгүй ч байж болно. Надад лав баримт байхгүй. Хамгийн гол нь Ардчилсан намынхан адилхан дуурайж янз бүрийн хар PR хийж байгаа нь, ард түмнээ хуурч байгаа нь таалагдахгүй байгаа л даа. Хүчирхийллийг хүчирхийллээр дардаггүй, худал хуурмагийг ч бас үнэнээр ялахаас биш адилхан худал зүйл хийснээр ялахгүй шүү дээ.

Гэхдээ яг энэ захиаг АН-аас гаргасан гэж хэлэх гээгүй АН-ын дэмжигч нэг нөхөр л бичсэн байх л даа. Тэр нөхөрт хандаж хэлэхэд иймэрхүү худал хуурмаг зүйл чинь эцэстээ ард түмнийг ямар ч итгэлгүй, хэнд ч итгэх итгэлгүй болгож байна шүү дээ.
Хэрвээ үнэхээр л энэ үнэн л юм бол түүнийг олж илрүүлээд, бодитой баримт дэлгэх ёстой байх. Энэ лав миний нүдээр зүгээр л зохиол шиг л санагдаж байна.

Яг Швейцарын банкны хувьд хадгаламж эзэмшигчдийнхээ талаар ямар ч мэдээлэл хэзээ ч гаргадаггүй. Харин эдний банкны хууль үйлчилдэггүй АНУ улсад л өөр шугамаар олж авсан мэдээллүүд (зарим нь Швейцарын болоод бусад банкны ажилтнуудыг хахуульдах байдлаар мэдээлэл олж авдаг гэсэн цуу яриа байдаг.) дээр тулгуурлан дэлхийн тэр бумтнуудыг тодруулж Форбес сэтгүүлд жагсаалт гаргадаг юм гэсэн. Тэгэхээр бүүр ингээд дансны дугаарыг нь бичээд тавьсан байх үндэслэл үнэндээ харагдахгүй байна. Тэгээд ч улс орноосоо зугтсан, (интерполиор бодвол сурвалжлагдаж байгаа байлгүй?) нэг нөхөр тэр дансыг олоод авчихсан байгаа гэдэг эргэлзээтэй юм аа.
Тэгээд итгэх үү? гэвэл би лав итгэхгүй байна л гэх байна даа...

Харин тэр
авилгалтай тэмцэх газрын веб хуудасны хувьд төрийн дээд албан тушаалтнуудын мэдээлэл байгаа боловч хэнийх нь ч гэр бүлийн хүний хадгаламжийн мэдээлэл угаасаа байхгүй байна.

Хэрэв 6 сард энэ Форбес сэтгүүлийн жагсаалтанд О.Цолмон Монгол улс гэсэн хүн ороогүй байвал энэ бүхэн худлаа болно. Ард түмний өмнө Д.Сүрэнхор гэгч хүн биш Ардчилсан нам "худалч" болж харагдах болно. Зарим хүмүүсийн АРДЧИЛАЛ хэмээх ойлголтод сэв сууна. Энэ хэнд ашигтай вэ? Энэ талаар бас бодож үзээрэй...

Бас тэр Ц.Элбэгдорж Солонгосоос хууль зөрчиж хандив авсан, баримт нь байгаад байна л гэнэ. Тийм л хууль зөрчсөн баримт байгаад байгаа бол яагаад баривчлаад, ял шийтгэлийг нь оногдуулахгүй байгаа юм бэ? Гэмт хэрэгтнийг хаацайлах, гэмт хэргийг нуун дарагдуулах, холбогдох эд мөрийн баримтыг нуух, устгах чинь харин эсрэгээрээ гэмт хэрэг байдаг байх гэж санах юм?
Тэгэхээр бас л худлаа болж таарав бололтой? Тэгээд аль аль бичлэгүүдийнх нь жинхэнэ эх хувилбаруудыг бас үзсэн болохоор... Ер нь л итгэх юм надад лав нэгээхэн ч алга.

Миний мэдэж байгаа юм маань одоогийн ерөнхийлөгч, дахин сонгогдохоор нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр гэгч хүн ерөнхийлөгч байж чадахгүй гэдгээ өнгөрсөн зун харуулсан гэж боддог.

"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая"

Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг юм. Тэгвэл 2008-7-1-нд болсон үйл явдлын үед одоогийн ерөнхийлөгч маань энэ тангарагтаа хүрээгүй, хүрэх оролдлого хийгээгүй гэж би хувьдаа дүгнэдэг. Өдөр 15,16 цагийн үеэс эхэлсэн эмх замбараагүй байдал газар авч галдан шатааж, хууль сахиулагчидтай мөргөлдөөн үүссэн бодит байдал бүгдийн нүдэнд ил болчихоод байхад арга хэмжээ авч чадалгүй 9-10 цаг үргэлжлүүлж газар авхуулж дээд цэгт нь хүргэсэн. Энэ нь жирийн нэгэн миний нүдээр харахад энэ хүн үүрэгт ажлаа хийж чадаагүй, ард түмний төлөө нам эвслүүдийн эв нэгдлийг хангаж, зохицуулж, асуудлыг эвээр шийдэх чадваргүй нэг талыг баримталсан үзэлтэй буюу намч үзэлтэй ийм хүн тул эв нэгдэлтэй байлгах гэсэн хамгийн чухал үүргээ биелүүлэх чадваргүй, өргөсөн тангарагтаа хүрч чадаагүй гэж бодоод байгаа юм л даа. Миний бодлоор бол тэр үед МАХН болоод бусад нам эвслүүдийг зохицуулж, бүгдийг хуулийн дагуу шийдэж эдгээр эвслүүд ойлголцож бүгдийг хуулийн дагуу шийдэхээр болсныг зарлаад жагсаал цуглааныг тараачихаж болох байсан гэж боддог.

Харин тэр Ц.Элбэгдоржийг бол сайн мэдэхгүй юм. Хэрвээ тэр хүн 7-р сарын 1-ий тэр үйл явдалд хууль зөрчсөн бол яагаад өнөөдрийг хүртэл шийтгэл хүлээлгүй яваа юм бэ? Дээр ч бас энэ талаар дурдсан. Харин ч миний үзсэн (бас л монтажлаад эвлүүлчихсэн эсэх нь эргэлзээтэй) нэгэн бичлэгт жагссан хүмүүсийг тараахаар үг хэлж байсан.

За тэгээд ямар ч сонголтыг сонгож үзэж байж мэддэг болохоор энэ сонгуулиар Ц.Элбэгдорж гэдэг хүнд санал өгнө гэж хувьдаа бодож байгаа. Хэрвээ үнэхээр энэ хүн ерөнхийлөгч байж чадахгүй, элдэв хууль зөрчсөн хүн юм бол үүнийг Улсын Их хурлаар хэлэлцэн тэр хүнийг ерөнхийлөгч болгохгүй байх боломж ч МАХН-д байгаа байх.

Тэгээд ч МАХН-аас бусад бүх нам эвслүүд нэгдэн дэмжсэн болохоор би зүгээр ч нэг тэдгээр нам энэ хүнд итгэл хүлээлгээд байна гэж бодохгүй байгаа. Тэр хэмжээгээр Н.Энхбаяр гэдэг хүн ерөнхийлөгч байхыг тэд хүсэхгүй, түүнийг ялж оронд нь өөр хүнийг тавихыг хүсч байгаа болохоор миний бодлоор энэ удаад Ц.Элбэгдоржид санал өгнө гэж бодож байгаа. Ард түмний санал тэнцүү байж, аль нь ч олонхийн санал авахгүй бол дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлж дахин сонгууль явуулдаг.

Тэгээд элдэв муу зүйлийг нь биш, 2 хүний аль альных нь сайн талуудыг нь хайж олоод, түүнийг харж байж санал өгсөн нь дээр болов уу. Учир нь үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв хар шар ярианууд байна шүү дээ. Өөрийн үнэмлэмж, өөрийн дүгнэлт, өнөөдрийг хүртэл таньд байсан бодолдоо л итгэ.

Тиймээс та заавал сонгуульд өөрийн дэмжиж буй хүндээ санал өгөөрэй! Өгсөн өгөөгүй ялгаагүй гэж бодож байгаа бол өгсөн ч танаас юм унахгүй учир энэ хоёр хүнийг алийг нь ч сонгомооргүй байсан ч арай илүү гэсэн сонголтдоо саналаа өгөөрэй. big grin

төрөл: Хувьсгалын | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 711 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
алга ташилт angel тэврэлт whew! rolling on the floor not talking гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 15:33, 2009-10-28 | |
Elbegorj-d sanalaa ugsun
7n sariin negend Elbegdorj ta nar odoo bitgii iim uimeen samuun garga, gertee ochiod TVuzeed bj bai. Bid nar Hu namtai yariltsah bolno geed talbai deer yarij bsan shu, terniig ni gargahgui bsan. Ugaasaa Hu nam bugdiig uurinhuu tald shiiddeg bsan ni, ingej unahad hurgej bgaan.
Soko (зочин) хэзээ бичсэн: 17:44, 2009-05-28 | |
Сонгуулийн дүн гарчихсан уу?
Сайхан бичлэг байна өө. Үнэн, худлыг ялгаж салгаж ойлгоходхэцүү болж. Тиймээс бүгдэд итгэхгүй байх нь гашуун ч гэсэн ганц үнэн сонголт байх. Бас жаран чавганч уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг. Тиймээс хоёрнэр дэвшигчийн нэг нь гарч л таараа. Аль эсвэл өдийд аль хэдийн сонгуулийн дүн гарчихсан байх.
Мань мэт нь үндсэн хуулиар олгогдох сонгох эрхээ эдэлж чадахгүй л сууна. Юутай ч 4 жил хийж чадаагүй хүнийг дахин гаргаж ирснээс нөгөөд нь итгэл өгөөд үзвэл зүгээр юмдаа л гэж бодогдох...
happy
Тугаа (зочин) хэзээ бичсэн: 04:47, 2009-05-25 | |
Харин тийм хэхэ. Гэхдээ сонгуулийн хуудсыг хүчингүй болгоод дэмий байх гэж бодож байгаа.. Ер нь бол Энхбаяр л биш бол чөтгөр ч байсан яахав гэж бодож байгаа болохоор Элбэгдоржид биш Энхбаярын эсрэг санал өгнө л гэж бодож байна өө.

Харин тийм тэгээд бураад л сууж байна. Одоохондоо бас яг сайн найдвартай биш ээ.
xvv хэзээ бичсэн: 19:15, 2009-05-23 | |
hi
naiz ni nudeeree harsaaan sad
Elbegdorjiig ch bi ug ni demjdeggui. Ali ali ni nadad oligtoi sanagddaggui. Gehdee odoo tegeed humuusiin l songolt haruulj dee. Bi baisan bol ochood uuriinhuu songuuliinhaa huudasaa huchingui bolgoh baisan. Ali ali ni taalagdahgui baigaag ilerhiilj hehe.
Naana chin baihgui baigaa bolohoor yag yamarhuu mayagaar hoorondoo uzej baigaag bi medehgui baina l daa. Medeej bie bienee gutsen baidalaar ursulduh ni buruu l daa, gehdee tegeed bodit baidal deer tegeed baigaa bolohoor odoo yaltai bilee.

blog chin butsaad ashiglaltand oroo yuu? iluu hurdan baina uu esvel setgel dagaad ter uu, hurdan neegdej bariad baina? okay tegeed songuulid oroltsoj zuv gesen hundee uguurei
khishge хэзээ бичсэн: 02:23, 2009-05-23 | |
Аан тиймэрхүү зүйлс бас зөндөө сонсож байсан, ямархуу байгааг ч бас гадарлаад л байгаа, яг нүдээрээ хараагүй болохоор нь тэрийг нь бол хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан ард түмний төлөө юм хийгээд байна гэж ерөөсөө харагдахгүй байгааг, яг энд бичсэн байгаа зүйлс үнэн юм шиг харагдаж байгааг бол мэдэж, бас яг чам шиг л бодож байна.
Гэвч ийм байлаа гээд ингэж эсрэг нь баримтгүй зүйл барьж, ижилхэн худлаа ярьж тэмцэх нь зөв эсэхэд гол нь эргэлзээд л байна л даа, магадгүй эргээд АН хүмүүсийн "итгэлийг бүүр алдах" вий гэж болгоомжилсон учраас үүнийг бичсэн. Үнэхээр хүмүүс үүнийг тэгж хүлээж авч байгаа эсэхэд ч бас эргэлзэж л байна. Зарим нь 6 сард үнэхээр гарах эсэхийг нь харъя л гэж бодож суугаа байх...

Үнэндээ бол энэ сонгуулиар Элбэгдоржийг ялна гэж би итгэхгүй байгаа. Яахав хүмүүс дэмжлээ дэмжлээ гэхэд хэн хэн нь ялахгүй өөр 2 хүн нэмэгдэж дахин сонгууль болж магадгүй юм. Тэгсэн тохиолдолд бас л Энхбаяр л илүү байх болов уу гэж бас айж байна. Ямар ч л байсан чадах чингээрээ ойр тойрныхныгоо Элбэгдоржид санал өгүүлэхийг ятгаж, өөрөө өгнө л гэж бодож байна.
Мессенжерээр хулгайчаас худалч нь дээр гээд юм ирээд байсан :p

Тийм байхад АН, түүнээс гадна Ардчилал гэдэг зүйлийг ингэж худал хуурмагаар булж, хүмүүсийн итгэлийг алдаж булшлах гээд байгаа мэт санагдаад... Миний хувийн л бодол л доо...

яг адилхан, аль нь гарсан ч ялгаагүй гэж ярьж байгаа хүн маш олон байгаа. Ямар гэдгийг нь уг нь гаргаж үзэж байж л мэдмээр байх юм...
Гэхдээ л хэт их худлаа яриад байгаа болохоор АН-д, Элбэгдоржид олон хүний итгэл алдраад байгаа юм шиг миний өнцгөөс харагдаад байх юм. Энхбаяр нь бол худлаа ярихдаа "хамаагүй илүү сурсан, илүү чадварлаг" худлаа ярьж байгаа. Илүү ч олон муухай арга хэрэглэж, илүү олон сувгийг ашиглаж байгаа гэж харагдаад байгаа. sad Харамсалтай нь тэр бүхэнд нь хүмүүс ховсдуулсан мэт итгэж, автаж байгаа нь цөөнгүй байгаад байгаа мэт санагдаад харамсалтай л байна...

Саяны блогийг хальт л харлаа. Иймэрхүү юм байдаг байх гэж боддог. Дараа нь тухтай сууж уншнаа. big grin Хальт хульт харахад нэг шар сонин шиг юм... Тэр Аалзны тор-4 Баабар энэ тэр гэснийг бас хараад ойлгосонгүй. Ганбаатар гээд өөр хүн тэр Аалзны тор нийтлэлийг бичээд байсан юм биш үү?
Ямартай ч орж ирж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа happy хэхэ чирч оруулж ирээд уншуулчихлаа ккк big hug
xvv хэзээ бичсэн: 22:23, 2009-05-21 | |
hi
http://hyanagch.wordpress.com/
endees yanz buriin medee medeeleliig, bulhai ene teriig olj unshaarai
khishge хэзээ бичсэн: 21:22, 2009-05-21 | |
hi
Тэр захиа худалаа байж болно. Гэхдээ захиа хүмүүсийг ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНА аа гэж бодоход хүргэж байгаад нь баярлаж байгаа.
Бизнес худалдааны наймааны салбарт Энхбаяр болон түүний фракцынхан аль хэдийн нөлөө бүхий болсон. Чи энэ талаар наймаа бизнес эрхэлдэг хүмүүсээс асуугаарай, хэхэ. Тэд том жижиг гэлтгүй бусдын олсон сэдсэн наймаа бизнесийг булааж авдаг юм. Ийм орчинд хэн л олигтой ажиллахыг хүсэх вэ дээ. Өөрийн гэсэн бүх юмаа булаалгаад хатуу хэлвэл боловсон аргаар дээрэмдүүлээд байвал.
khishge хэзээ бичсэн: 21:03, 2009-05-21 | |
Энэ захиа үнэн байна уу, худлаа юу надад хамаагүй л гэж бодож байгаа. Тиймээ Фриска шиг сонголтоо аль эрт хийсэн. Тээд л болоо...
gereltuya хэзээ бичсэн: 07:49, 2009-05-21 | |
би сонголтоо аль эрт...бүүр эрт хийчихсэн, илүү дутуу хов живийг чихний хажуугаараа л өнгөрөөж байна даа. өчүүхэн зүйлд ямар их цаг, хүч хөрөнгө үрж байгааг харахаар...мэдэхгүйн, огиудас sick
Friska хэзээ бичсэн: 21:33, 2009-05-20 | |
блогмн маань үнэн нам гүмхэн байнаа. нөгөө сэтгэгдэлчид ч орж үзэгдэхгүй амар юм уу хэ хэ.
бичлэгийн хувьд тэр захиа худлаа байж болох л юм тэрийг чи ч би ч таашгүй ээ big grin
dao хэзээ бичсэн: 18:58, 2009-05-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)