Э+Э=хайр

2009-05-19,01:10
Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ big grin
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл АН эсвэл Хятад, Солонгос, Оросын аль нь ч бидний дайсан биш. Бидний дайсан бол оюуны болоод эдийн засгийн ядуурал, соёлгүй бүдүүлэг байдал, хууль биелүүлэх чадваргүй худал хуурмаг хүмүүс, агаарын бохирдол байгаль орчны сүйдэл юм шүү дээ.
Энэ хоёр нөхрийн хэн нь ч гарлаа гэсэн ялагдсан нь ялагдлаа хүлээгээд нөгөөгөө дэмжээд бүдэрсэн газар нь түшээд жинхэнэ дайсантайгаа тэмцэх ёстой байтал нэг нь хазайвал нь татаж унагчих гээд л, ерөөсөө падан хар юм болгочихоод, өөрөө цав цагаахан тагтаа болчих гээд л дайрчих юм.
Одоо бол арай л дэнджийнаа. Больж үхмээр юм. Дагаж намирчийгаа Монголчууд минь бас арай л дэндээд байгаа мэт...
Миний бодлоор энэ бол хийрхэл, бараг улс орон даяараа хийрхэж байна. Хэн гарсан ч хүн бүр хийдгээ хийгээд, байгуулдгаа байгуулаад явбал улс орон маань хөгжихдөө л хөгжинө шүү дээ. Хэдэн авилгач бүх хөрөнгө, бүх алтыг хуураад худалдаад зөөсөн ч амьд хүн аргатай гэж яаж ийгээд амьдарцгаах л байлгүй дээ. Япончууд хэдэн саяулаа тэр жижигхээн газар дээр амьдраад болоод байхад бид л энэ том газар дээрээ бараг багталцахгүй юм...
Сүйрлээ, болохоо болилоо. Энхбаяр л ялчихвал ерөөсөө харанхуй нүхэнд хатаж үхцгээнэ ухааны л юм бодоод байгаа юм уу, Элбэгдорж л гарвал Солонгосчуудад зарчихаад тэр мөнгөөрөө жаргал цэнгэлийн оргилд хүрчих гээд байгаа юм байх...

Гэхдээ би улс төрийг ярихгүй, зөвлөлдөхгүй бай гэж хэлэх гээгүй. Нэг нөхөр надад хандаж "Дурын дуракууд өөрийн үзэл бодол гэж орилоод байхаар ийм болж байгаан" гэж билээ. Тиймээ дурын дурак би мэдэхгүй байж орилдог, бичдэг. Энэ миний амьдарч байгаа нийгэм, биднийг удирдаж байгаа хүн сонгогдох гэж байгаа болохоор үзэл бодлоо хуваалцаж ярилцана, хэнийг сонгохоо хэлэлцэнэ. Зөвийг сонгохын тулд бусадтай ярилцах, бичих нь харин ч миний үүрэг байх. Хамгийн тэнэг мулгуу, архичин, шаар шавхруу, авилгалч, худалч хуурамч нь ч бай тэр хүн Ардчилсан Монгол улсын иргэн л юм бол үгээ хэлэх, тэр ч бүү хэл худлаа ярих эрхтэй. Харин түүнийг хүлээж авах, эсэргүүцэх, үгүйсгэх, засах залруулах, хориглох эрх бас бусад бүх хүнд бий. Тийм болохоор дурын дурак ч дуртай юмаа ярих эрхтэй байгаасай гэж хүсдэг. Харин дурак биштэнгүүд нь тэрийг нь зөв болгоод, хазайсан бол тэгшлээд, хальтарсан бол түшээд нэгнээ дэмжээд яваасай гэж хүсэх юм.

Ингэж чадаагүй цагт нэг хэсэг хүнд буруу өгчихөөд л, ерөөсөө л Энхбаяраас болоод л бидний амьдрал болкүй байна гэвэл тэр атгаалжин хар мангасыг дараад л амар сайхандаа жаргачихмаар юм шиг. Гэвч тийм гэж үү? Та эргэн тойрноо, өөрийнхөө доторх хүнээ хараарай. Тэгээд энэ сонгуулийн дараа юу яаж өөрчлөгдөх гээд байгааг бодоод үзээрэй. Угтаа бол хэн нь ч гарсан байлаа нөгөө нам нь зөв зүйтэй, улс орноо гэсэн зүйл дээр нь дэмжээд, алдах гэж байгаа юман дээр нь анхааруулж хэлэлцээд, нөгөө нь ч бас үг хэл, үзэл бодлыг нь сонсоод тусгаад явмаар байх юм. Ер нь бол саарал ордон дотор хэрэлдээд сууж байгаа хэдэн бачка чинь мань мэтийн толинд ойсон тусгал гэдгийг бодмоор байгаам...

Үнэхээр л тийм л их эх оронч юм бол ирээд л энэ намагтаа амьдраач дээ гээд заримдаа гадаадад амьдардаг хүмүүст хэлчихмээр л байдаг юм. Гэхдээ би лав үнэхээр сайн сайхан амьдраад, эрүүл саруул нийгэмд дасаад, тэндээ болж байгаа бол харин ч нэг ч гэсэн Монгол хүн өөр нэг газар өөрийн бүлийг үүсгээд сайхан амьдрах хэрэгтэй юм байна. Тэндээ нөлөө бүхий хүн болох, болдог бол хоёр дахь Микрософт, 2 дахь тоёотагийн эзэн болчихоосой гэж бодох болсон...

За сайхан хадуурч байна... Унтарч амарлаа. Маргааш үргэлжлүүлье big grin
(Энийг бичиж байгаа бачка бол асар мундаг гээд өөрийгөө бодцон нөхөр байдаг тул та бүхэн эгдүүг чинь хүргэсэн бол нулимж л орхи. чарлаж л байг.)

Нээрээ хүнд их сонсож, их чагнаж, их үзэж, их харж, бага чалч гэж 2 нүд, 2 чих, 1 ам байдаг гэнэ. Тэгэхээр би бодоод байгаа юм яа гэж 10 хуруу байдаг вэ? гэж хэхэ ер нь бол блог бич гээд заяачихсан юм бишүү хахаха
За өглөө уншиж байгаад нь өнөөдрийн  ажил үйлс чинь өөдрөг, инээмсгэлж өнгөрүүлээрэй, онцгүй зүйл гарвал зүгээр л хүчээрч хамаагүй толинд харж байгаад уруулын хоёр талын өнцгийг хөндлөн тэнхлэгээс дээш байрлуулаарай гэж захья. Орой уншиж байгаа нөхдүүд нь тэгээд интернет бага ухаад эртхэн шиг унтаж амраарай гэе дээ happy

Хүү ах нь winking

(намайг өндөр, цагаан, туранхай залуу байдаг гэж боддог гсн. тэгсэн эсрэгээрээ байдаг... Тэгэхээр би ер нь их PR сайтай нөхөр юмаа тээ. вахахахаха)

төрөл: Хувьсгалын | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 806 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
тээд чи одоо болтол унтаж байгаам уу big grin
dao хэзээ бичсэн: 11:59, 2009-05-20 | |
dao> хэхэ хүмүүсийг сонгуулиа өгцгөөе гэж уриалах гэж бичсэн юм аа. Хэнд ч өгөх байсан хамаагүй сонгуулиа заавал өгөөрэй. Хоёуланг нь сонгомооргүй байсан ч аль илүү гэсэндээ өгөөрэй гэж... Залхаж байна гээд хаяж болохгүй зүйл гэж бодож байна. Тиймээс залхалгүй, бас туйлшралгүй сайн бодож тунгаагаад л сонгуулиа өгөх хэрэгтэй байх.
Бас сонгуулийн дүн худлаа ч байлаа, үнэн ч байлаа яаж ч гарлаа гэсэн нэгэнт амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх болохоор тайван хүлээж аваад л явцгаана шүү гэж л бичих санаатай эхлүүлж яваад унтаад, үргэлжлүүлж амжаагүй л явна хэхэ.

Гэрэлтуяа> Харин удахгүй боллоо доо...
xvv хэзээ бичсэн: 11:14, 2009-05-20 | |
Сонгуулиа гэж... Хэлэх ч үг алга. Одоо ч уг 3,4-хөн өдөр.
gereltuya хэзээ бичсэн: 10:54, 2009-05-20 | |
Үнэндээ улс төрөөс залхах нь хайшаа ч яг одоо бол хэрээс хэтэрчээд байна. ойлгожийн уу сонгуулийн дараа сайхан хэд хоног шаал өөр юм боджийгаад тэгээд хайруу дайн уу гэсэн сэдвийг чинь үргэлжлүүлий гэсэн хэ хэ big grin
dao хэзээ бичсэн: 17:51, 2009-05-19 | |
Улс төрийг бол харин ч нэг бичнэ шүү. big grin Энэ чинь надад, миний ирээдүйд хамааралтай юм болохоор, миний амьдарч байгаа нийгэм юм болохоор дуртай газраа бичнэ, орилно гэж боддог. Гэхдээ хийрхэл биш, ухаантай улс төржинө. хэхэ Ер нь улс төржихгүй байх гэдэг тэнэг хэрэг. Миний ирээдүй надад падгүй гэж байгаатай л адил зүйл шүү дээ. Харин ямар ч юманд тохирсон таарсан тун гэж байх хэрэгтэй байх. smug
xvv хэзээ бичсэн: 17:12, 2009-05-19 | |
энд хүртэл улс төр болъёоо big grin
dao хэзээ бичсэн: 16:40, 2009-05-19 | |
Сайхан нийтлэл болжээ. Тэр нэг өөр өнгөөр ялгаад бичсэн хэсэг ихэд таалагдлаа. happy
Н.Цэцболд (зочин) хэзээ бичсэн: 16:35, 2009-05-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)