Номноос тэмдэглэж авсан...
2009-04-15,18:34
"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", гол ялгаа нь энэ. Хэрэв энэ нь хэрэг болох л юм бол, гомдох нь ч бас түүнд хэрэг болно".
"Одоо бүр ч толгой эргэж гүйцлээ. Түүнийг гомдоох нь түүнд ямар тус болох вэ дээ?".
"Чи ер нь шүдний эмчид очиж үзсэн үү?" "Мэдээж"
"Хорхойтсон шүдийг чинь янзлах гэж эмч чиний шүдийг ухахад өвдөөгүй юу?" "Өвдсөн"
"Тэгээд чамд муу болсон уу?" "Үгүй дараа нь ямар ч байсан шүд өвдөхгүй". "Гомдоох, хохирол учруулах хоёр чинь огт эрс тэс хоёр зүйл" гэж би анхааруулав. "Чамд шүдийг чинь хорхойтуулсан чихрийг идэж байх үед өвдөж байгаагүй юу?"
"Үгүй, харин амттай байсан" гээд ойлгож эхэлсэн маягтай инээмсэглэв.
-Чамд тэгээд хохирол учруулсан уу?" "Тэгсэн"
"Миний хэлэх гээд байгаа зүйл энэ шүү дээ. Зарим зүйл биднийг зовоодог боловч хор хүргэдэггүй. Эд чинь л бидний хувьд сайн. Гэтэл бидэнд таалагдсан зүйлүүд бидэнд маш их хохирол учруулах нь байдаг".
Хил хязгаар тодорхойлохын тулд үр дагаврыг үнэлж цэгнэн бусдын өмнө хариуцлагатай байх хэрэгтэй, гэхдээ энэ нь бусад хүмүүс уурлаж гомдлоо гээд хил хязгаар тодорхойлохоо болино гэсэн үг биш юм. Хил хязгаартай байх нь зорилготой амьдарна гэсэн үг юм.
Шударга, зорилтотой амьдрал өөдрөг байдаг. Хил хязгаар тогтоох гэж шийдэх нь хэцүү, энэ нь шийд гаргах, бэрхшээлтэй нүүр тулгарахыг шаарддаг бөгөөд эцэст нь таны хайртай хүмүүсийг гомдоож ч болох л юм.
Бидний сонголтоос болж үүсэж гарсан зовлон бэрхшээлииг үнэлж дүгнэн өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг байх хэрэгтэй юм...
...Бид бусдад таалагдахгүй зүйлийг сонгож тэднийг гомдоодог ч, шударга бус байснаас энэ нь хавгүй илүү. Зөрчиж болохгүй нэг зүйл бол "Хэнд ч худлаа хэлж болохгүй." учир нь бид бүгд л адилхан. Та өөрөө хэн нэгэнд хуурагдахад ямар байдаг вэ?
Хэн ч өөрийнхөө тухай муу юм сонсохыг хүсдэггүй. Гэсэн ч найз нөхөд бол муу занг нь нэгэндээ шууд өөрт нь хэлж засаж явж байх хэрэгтэй...
Хайрлана гэдэг нь тэвчээртэй байна, таалагдахгүй байгаа бүхнийг тэвчин өнгөрөөнө гэсэн үг биш юм. Та хайртай л бол, найз л бол шууд хэлж байгаарай, харин найз чинь таны муу занг хэлсэн бол үнэхээр буруу юм хийгээд байгаа эсэхээ бодоод үзээрэй. Хайртай гэчихээд зодоод зодуулаад, эсвэл хэрэлдэж муудалцаад, эхнэрээ, нөхрөө бусдад муулангаа хамт амьдраад байх нь ямар байдаг юм бол... Найз шиг байз байж чадахгүй бол ганц ч найзгүй байсан нь дээр...
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
сэтгэлд хүрэх хэцүү
бичсэн зүйлүүд чинь хааяа хааяа хатгаад авах шиг л болох юм. Үнэн учраас тэр... Гэхдээ хэн нэгэн чамайг гомдоохоос айгаад найз нөхөдгүй явна гэдэг утгагүй хэрэг. Зүгээр л арьсаа зузаалчих, юу гэсэн үг вэ гэхээр баргийн юманд эмзэг хандахаа боль гэсэн үг. Чамд ч зүрхэнд чинь ч хэрэгтэй.
Туяа (зочин) хэзээ бичсэн: 11:21, 2009-05-16 | |
Жон Таунсенд, Др.Хэнри Клауд "Хил хязгаар" гэдэг ном. Үнэндээ уншихад жоохон залхуутай, хэт амиа хичээх талаар заасан мэт боловч бас зарим талаар өөрийгөө хамгаалах, өөрийнхөө орон зайг мэдрэх талаар заасан уншихад илүүдэхгүй ном гэж санагдсан.
Зочин хэзээ бичсэн: 02:44, 2009-04-21 | |
Hi
Ene yamar nom yum be? Olj unshmaar sanagdav...
Tsatsral хэзээ бичсэн: 14:17, 2009-04-20 | |
Kampanye Damai Pemilu Indonesia 2009
I couldn't found the English posts, can't read at this one,
artharry хэзээ бичсэн: 14:19, 2009-04-17 | |
хэхэ зарлаад ч олдохгүй бол яахуу :p
Харин надад бол энэ хэсэг их таалагдсан. Хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Тэвчиж байна гэдэг нь бүрэн таалагдахгүй, хайртай биш. Зүгээр л зүрхний хөөрлөөр асуудлыг шийдсэн зүйл байх.. Мэдээж яв цав нийлдэг хүмүүс гэж байхгүй, жижиг сажиг зүйлсийг бол аяндаа л тэвчиж л таараа. Харин үнэхээр таарахгүй байхад би хайртай, үнэнч хүн гээд байгаад байх нь утгагүй юм байна гэж ойлгосон...
Нээрээ мазаалай маань юу болж байгаа билээ. ядаж 10 жилийн хүүхдүүдэд таниулах юм хийчих юмсан тээ...
Огт найзгүй байна гэж мэдээж байхгүй байх. Тэгэхээр би бол найз шиг найз биш бол "танил" гэж байя гэж боддог болсон. Ерөнхийдөө бол миний доторх үнэлэмж, хүмүүсийг дотор нь ялгах ангилах хэмжүүр юм л даа.. Зарим хүмүүс бүгдийг адилхан хайрла бла бла г.м Будда мэт байхыг шаарддаг. Би бол тэгж чаддагүй, хүмүүсийг заавал ялгаварлаж харилцдаг. Хүн надад таалагдахгүй зүйлийг хийгээд байхад би тэрнийг таалагддаг хүнтэйгээ адилхан хайрлана гэхээр миний санаанд лав ер багтдаггүй юм...

xvv хэзээ бичсэн: 14:57, 2009-04-16 | |
Найз шиг байз байж чадахгүй бол ганц ч найзгүй байсан нь дээр...
unen bn. nzgui bhaas aih hereggui ch gehiimuu...
unen bn. nzgui bhaas aih hereggui ch gehiimuu...
Boloroo хэзээ бичсэн: 14:47, 2009-04-16 | |
Ор сураггүй алга болчиж гээд эрэн сурвалжиж зар мар тавьдиймуу гээл боджийлоо. Хайрлана гэдэг нь тэвчээртэй байна, таалагдахгүй байгаа бүхнийг тэвчин өнгөрөөнө гэсэн үг биш юм...гэсэн байхийм. Гэхдээ заримдаа хайртай байхын тулд эсвэл хайрлуулахын тулд хэтэрхий их тэвчээр гаргах хэрэтэй болдог шиг санагддаг.
gereltuya хэзээ бичсэн: 13:59, 2009-04-16 | |
Түрүүн танилцуулсан Хил хязгаар гээд номны хэсэг...
Ном нээх уншиж амжихгүй байгаа.. Юу хийгээд байгаагаа өөрөө мэдэж амжаагүй байтал л өдөр өнгөрчихөөд л байна. Үнэнийг хэлэхэд юу ч хийхгүй байгаа. Даанч тэгж хэлэхээр хүмүүс итгэхгүй, бас гайхаад байх юм.. Би ч бас өөрөө ч гайхаад л байна...

xvv хэзээ бичсэн: 02:05, 2009-04-16 | |
аймаар тэмдэглэж авсан байшд энд тэндээс нь бүтнээр нь унших сэдэл төрүүлчлээ
dao хэзээ бичсэн: 19:37, 2009-04-15 | |
hi? xvv сайнуу? хэн нэгэн найздаа гомдчихоо юу? Тэгээд номын энэ хэсэг таарч байхаар нь copyдоод...
Чи нээрээн ойрд ном л уншсаар л завгүй тууна уу?
Чи нээрээн ойрд ном л уншсаар л завгүй тууна уу?
Blessing Tara хэзээ бичсэн: 19:29, 2009-04-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)