Хүмүүсийн бодлыг сонирхомоор санагдаад...

2009-03-09,01:03
Уншаад бодол саналаа хуваалцахыг хүсье! Сэтгэгдэл бичихээс залхуу хүрч байвал доорх санал асуулгад маань санал өгөөч. гуйж байна шүү. Би уг нь нэг их олон юм гуйгаад байдаггүй шүү дээ тийм ээ winking Нэгэн зүйлийг сонирхоод байна л даа...

Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд нэг ийм бичлэг оруулж байна. Таалан соёрхоно уу!

Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хэрэв бид үндэсний бичгээ сэргээж чадвал Халимаг, Өвөр-Монголоос эхлээд дэлхийн өөр өнцөгт суугаа бусад Монголчууддаа Их Монгол улс сэргэж буй зурвасыг илгээж, интернет сүлжээ болон бусад байдлаар дэлхий дээрх бусад Монголчуудтайгаа өөрсдийн бичиг үсгээр ойлголцон харилцах болно. Энэ нь тэртээ нэгэн цагт Чингис хаан тархай бутархай омог аймгуудыг нэгтгэсэн шиг Монгол үндэстнийг нэгтгэн холбох гүүр болж өгнө. Монголчууд цөөн гээд хөгждөггүй гэдэг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд тарсан Монголчуудыг оюун санаагаар нэгтгэж чадах зүйл бол тэдний хоорондоо харилцах боломжийг олгох бичиг үсэг, соёл, урлаг билээ. Өнөөдөр урлаг соёлын хүрээнд Өвөр Монголчуудтай харьцангуй сайн холбоотой байж чадаж байгаа нь үүний нэг жишээ болов уу. Хэрэв бичиг үсгээрээ нэгдвэл бид түүнээс илүү олон зүйлсийг хоорондоо дамжуулж, холбогдож чадах болно. Монголчуудыг сул дорой байлгах санаархал бүхий бусад улсын улс төрийн нөлөөнд бичиг үсгийг нь сольж мартуулж чадсан билээ. Одоо эрх чөлөөт Монголчууд бид өөрсдийн бичиг үсгээ сэргээж бусад улсын нөлөөнд буй бусад Монголчуудаа дагуулах, дуудах, тэдэнтэйгээ холбоотой байх ёстой буй заа.

2.
Бас нэг том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг".
Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу?
12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс авч Монгол хэлэнд зохицуулан анх Монгол бичгийг авч байсан гэх түүхтэй. Ямар ч байсан тэр үсгүүдээс аваад 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй боловуу. Монгол бичгийг Бидний Монголчуудын бичиг биш, бид бусдаас авсан гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна л даа. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Япон бичиг, хятад биш. Тэрэнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэнээс авсан нь чухал биш байхаа. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин крилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос байж ч болох талтай.
Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ.
Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцоглогтой...

3. Авцалдаа муутай, ойлгомжгүй крилл бичгийн дүрмээс Монгол бичигийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох. Нэгээхэн жишээ дурьдахад: http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html бичлэг болоод сэтгэгдэлд байгаа асуудлууд бүгд Монгол бичигт бол тулгарахгүй. Өөр олон хүнд крилл бичгийн иймэрхүү жишээнүүд байгаа гэж бодож байна.

4. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь крилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа. Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм.
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
http://bolorcms.com/badaa/
http://zorigt.blogspot.com

5. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь крилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судладаг олон хүн үүнийг батлах байхаа.

«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»

6. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Крилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ренчин гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярисаар, бичсээр ирсэн.
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь крилл бичиг өөрөө юм болов уу?

«...
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?

- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «… Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй ...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. ...»

7. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.

«...
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.

Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.

7. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.

г.м Монгол бичгийн крилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.

Энэ талаар http://dusal.net/forum/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно. Бас энэ ярилцлагыг уншаагүй байгаа бол уншаад үзээрэй!
http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/


Цаг үе нь тохиромжтой байна уу?

Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.


Энэ бичлэгийг хаяг, бичигчийн нэрийг дурьдалгүй бүх хэлбэрээр хувилан олшруулж тараах нь нээлттэй. Харин бичлэгт засвар, өөрчлөлт, нэмэлт хийсэн тохиолдолд, алдаа оноотой зүйл байгаа байх залруулж надад бас хэлж өгвөл гүнээ талархах болно.


төрөл: Монгол бичиг | (52) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 4600 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
dugeree хэзээ бичсэн: 14:26, 2011-05-30 | |
demjij bna
huyag (зочин) хэзээ бичсэн: 23:50, 2011-05-29 | |
Засвар хийж өөрчилбөл нэр дурдахгүй нийтлээрэй. Ер нь заавал нэр хаяг дурдах албагүй ээ чөлөөтэй шүү. Нэг ч гэсэн хүнд өөрсдийн ойлголтыг түгээж хүлээн зөвшөөрүүлж чадвал. Бас холбоотой байгаарай. Ер нь ийм бодолтой хүмүүс нэгдэж Монгол бичиг сайтай хүмүүс нь хичээл бэлдэж нет дээр онлайн хичээлүүд бэлдэх, цаашлаад програмистууд нь хөгжүүлэлт хийгээд хүмүүсийг татаж оролцуулж Дээл хөдөлгөөн энэ тэр шиг далайцтай хөдөлгөөн өрнүүлээд хүн бүрийг дэмжүүлж, өөрснөө ч бас уншиж бичээд сурчихвал, үр хүүхдэдээ зааж өгвөл хэрэгтэй. баярлах
xvv хэзээ бичсэн: 23:30, 2010-03-15 | |
1000%
Humuus Helber Huuluu Gene, Getel Hel Ba Bichig ni Uneheer le Tiim Undusten shuu gedgiig heleed ugdug shuu dee, ene eserguuzej bgaa humuusiin bichsen zuils unendee ineedtei sanagdlaa. ter hurungu mungu ch yahaw 60 jiliin umnu yu yu chguu bhdaa shiljeed bolzon yum chin odoo yu bhaw dee. ach holbogdol asar ih shuu dee, ugui bol bid nar nig muu kirgiz kazakaas yalgagdahgui l yumnuud bnshdee, iim saihan uwuu orhij yaj ch bolkuu. ene talaar todorhoi dorwitoi yum hiigeesei, uuruu ch hamtarch hiihiig husch baina. bas tany ene niitleliig sedewtei holbootoi, zohiogchiin ner usiin hamt busad site forum deer bairshuulahyg zuwshuurnu baihaa gej naidaj bn.
unshigch (зочин) хэзээ бичсэн: 19:07, 2010-03-15 | |
Миний бодлоор та маш буруу бодож байна. Хэрвээ бид хөөмийгөө өөрснөө хөөмийлж чаддаггүй, дээлээ өмсөж хэрэглэдэггүй, уртын дуугаа дуулдаггүй байсан бол бүгд л Хятадад ямар ч асуудалгүй бүртгүүлэх байсан байх. Одоо өөрснөө хэрэглэдэг тулдаа бас UNESCO руу юм яриад сууж байна. Яг зөвхөн Өвөр Монголчууд ч бүртгүүлж байгаа хэрэг биш Хятадууд бүртгүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ.
Хэрвээ бид Өвөр Монголоо Хятадуудад анхнаасаа алдаагүй байсан бол л ийм юм болохгүй байсан байх. Тэрнээс нэгэнт алдсан, бид өөрснөө ядуу буурай улс орон хэвээр байгаа цагт хужаа нар биднийг дээрэлхэх нь гарцаагүй байх аа.
Түүнтэй Монгол бичиг ч гэсэн адилхан. Бид хэрэглэдэггүй, Өвөр Монголчууд хэрэглэдэг. Нэгэнт бидний гэх бүх зүйл Хятадын нэр дээр бүртгэгдчихвэл дэлхий нийт Монгол гэдгийг Хятадын нэг хэсэг гэж ойлгох болно гэж бодож байсангүй юу? Ямар ч түүх, соёлгүй улс гэв гэнэт гарч ирсэн гэхээр инээдтэй байх. Түүнтэй адил бид өөрснөө хэрэглэж, Өвөр Монголчуудаас илүү бид хэл соёлоо сэргээж авч үлдэж байж Хятадаас илүү дэлхийд танигдаж, өөрийн гэсэн имидж таних тэмдэгтэй байх ёстой биш үү?

Одоо нэгэнт бүгдийг нь алдчихаад Монгол бичгийг тэртээ тэргүй хужаа нар нэр дээрээ бүртгүүлэхэд бид кирилл бичигтэй болохоороо тусдаа улс гээд суугаад утга байна уу????????
Монгол бичиг гэдгээр нь энэ бичгийг дэлхий нийт мэднэ. Гэтэл тэр нь Хятадын нэр дээр бүртгэлтэй байвал Хятад Монгол гэдэг нэг улс гээд хэн ч ойлгох болно. Харин ч бид Монгол бичгээ авч, түрүүлж бүртгүүлж, Хятадаас тусд нь байлгаж чадвал л бид Монголоо аварч чадна шүү дээ!!!

Бас Өвөр Монголчуудыг энэ бүхэнд буруутгаад, хятадын үүдний амбаар гэж хэлж байгаатай тань ч санал нийлэхгүй байна. Бид өөрсдөө Монголчууд олигтой байсан бол бид өнөөдөр ингэтлээ Хужаа нарт дээрэлхүүлэхгүй л байсан. Бас Одоогийн Өвөр Монголчууд ч гэсэн улам л Хятадад уусаж байгаа. Тэр ч бүү хэл баян хужаа залуучуудтай Монгол хүүхнүүд сууж, Монгол хүүхнүүд Хужаа орж биеэ үнэлж, Монголд ч хужаа нар ирээд биеэ үнэлэгч Монгол хүүхнүүдтэй унтаж байшдээ. Хэрвээ Монголчууд маань өөрсдөө олигтой байгаад, чадалтай байсан бол Өвөр Монголчууд ч гэсэн Хятадаас салж Монголдоо нэгдэх хүсэл сонирхолтой л байх байсан байх... Тэд чинь бас л Монгол цустай л хүмүүс байсан уг нь...
xvv хэзээ бичсэн: 23:55, 2010-02-10 | |
Өвөрмонголчууд биднийг шооллоо гээд яадын. Тэд тийм сүрхий монгол бичигтэй мөртлөө өнөөдөр хужаагийн үүдний амбаар болчоод явж байна. Бид өвөрлөгчидтэй адил уйгаржин бичигтэй болвол (буцаад орвол) хятадууд биднийг урхидаж татахад амар болно гэсэн үг. Угйаржин бичигтээ буцаад орвол өвөр монголын бичгийн соёл манай ар монголын бичгийн соёл г адилхан болно. Тэгвэл хятад биднийг өөрийн болгох зүтгэхэд амар байх болно. Ер нь кирил монгол бичгийг хэрэгэлэх болсон нэг шалтгаан нь өмнө зүгийн "ахан дүүсээсээ" аль болох тусгаар байхын тулд гэж бодож байсангүй юу.
Алтай (зочин) хэзээ бичсэн: 17:57, 2010-02-10 | |
Үнэхээр их дэмжиж байна.
Болдоо (зочин) хэзээ бичсэн: 14:52, 2009-07-23 | |
Бичгээ гээсэн хэл урт наслахгүй нь хамгаас тодорхой шүү дээ. Эх хэлийг минь эдүгээ цагт авч ирсэн ганц зүйл нь үндэсний бичиг үсэг. Бид кирилл үсэгт шилжсэнээр маш олон үгний язгуур утгууд алдарч замхарсан. Үгийн язгуурыг тэр чигээр нь авч үлдсэн /Бичгийнхээ ачаар/ Өвөрмонголчуудыг бид өнөөдөр шоолж дооглоод сууж байдагтаа ичиж үхэх хэрэгтэй шүү дээ. Үгийн язгуур нь хэлний түүхээ хадгалж хэл судлаачдын хувьд судалгааны томоохон бэлэг болдог. Монгол хэлний үүсэл гарал одоо ч тодорхойгүй. Нэн эртний хэл гэдэг нь тодорхой байдаг. Хүннүгийн үеийн бичгийн дурсгал болох тавхан үгтэй ганцхан өгүүлбэрийг олон улс манай хэл хэмээн маргалддаг. Үүнийг монгол хэл хэмээн баталсан оролдлогууд ч бий. Тэгэхдээ энэ баталгаанд хувирч өөрчлөгдсөн ч гэлээ угийг нь эрээд явахад олдох тийм үгийн язгуур л хэрэгтэй. Монгол хүн монголдоо гадаадаар, гадаад монголоор ярьдаг болсон энэ цаг үед залуус эх хэлнийхээ эрэлд гарсанд талархаж байна.
Зочин хэзээ бичсэн: 13:08, 2009-05-08 | |
nana mine, uulzah l yumsan, uchirah l yumsan tongue
xvv (зочин) хэзээ бичсэн: 18:25, 2009-04-05 | |
saikhan sanaa baina, bi lav hol garnuudaa bugdii ni orgool demjjiina
nana (зочин) хэзээ бичсэн: 11:42, 2009-04-03 | |
Дэмжилгүй яахав, дэлхийн хамгийн хурдан бичгээ хэрэглэмээр байна, бусад улс орнуудад бардуулмаар байна, Оросын нэг автономит улсын адил баймааргүй байна. Жуулчид дандаа л надаас яагаад Монгол бичгээ кирилл бичгээр сольсон юм бэ гэж асуудаг, би тайлбарласны дараа заавал "бид удахгүй хуучин бичгээ эргэн албан ёсоор хэрэглэх гэж байгаа" гэж хэлдэг шдээ.
Melody хэзээ бичсэн: 20:54, 2009-03-30 | |
танаахаар ороогүй удсан байна шүү. Чиний саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Ер нь бол бид монгол бичгээ авч үлдэх л ёстой үндэстэн. Гэхдээ шууд төрийн бичиг болгочихож болохгүй л дээ. Ядаж монгол бичгээр хэвлэгддэг сонин сэтгүүлийг олон болгомоор. Сонин борлуулах цэг дээр лав тийм нэг ч сонин байгаа шүү үнэндээ. Аажмаар хийх хэрэгтэй. Солонгосууд бичгээ орхиогүй л байна, япончууд гээд зөндөө жишээ бий. Еврейчүүд бол хамгийн том жишээ. Монгол хэл мөхөж байна гэдэг л дээ. Гэхдээ хэл үе үеэрээ юм шиг. Заримдаа хуучны кино үзэж байхад хэрэглэж байгаа үг нь их л өөр. Англи хэл ч гэсэн их л эвдэрч байгаа ш дээ.Харууд бол байхгүй болгож байгаашд. Хэлээ сэргээх талд бол миний бодол бол
1. Зарим хэрэглэгддэгүй мартагдаж байгаа үгээр онигоо зохиох, онигоог ФМ ээр явуулах, "чапи"гаар яриулах
за за бүр хальчихлаа. би ийм л бодолтой байдаг юм.
dadido хэзээ бичсэн: 20:14, 2009-03-28 | |
Таны хичээл зүтгэлийг үнэлж байна.
Тэгвэл бид дэлхийд цорын ганц хэлээ солиогүй тэгсэн хирнээ бичгээ сольчихсон тийм ард түмэн байх нээ. Сонин л юм. Чиний уриалгыг дэмжиж байгаа шүү. Уг нь зоригтойхон гүрийж байгаад сэргээсэн чигээрээ үргэлжлүүлэх байсан юм. Тэгсэн бол одоо Монгол бичгээр бичээд сууж байх байсан юм. Тийм ээ?
Би ч гэсэн энэ талаар судалж үзнээ.
Бусад улсын туршлага нэн чухал гэж бодож байна. Израйль бол нээрээ үнэхээр агуу юмаа. Бараг мартагдсан хэл бичгийг 50-60 хан жилийн дотор сэргээчихээл тэрүүгээрээ ярьж бичиж байна шүү дээ. Анх Израйль улс байгуулж байхад хэдэн эрдэмтэн доктор сууж байгаад хуучны ном зохиолоос харж байгаал баахан үг сэргээж, нэмж зассан юм гэдэг. Тиймээс тэдний жишээ нэг зүйл хэлээд байна. Бид ямар Монгол хэлээ мартсан биш, бичгээ л сольсон. Бас Монгол бичгээр бичсэн ном зохиолгүй биш зөндөө л байгаа. Энэ ажлыг өшөө сайн урилах л хэрэгтэй.
Хүндэтгэв.
Зочин хэзээ бичсэн: 14:48, 2009-03-19 | |
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа.
Энэ талаар нээрээ яг сонирхож судлаж байгаагүй юм байна.

Еврей нар лав Израйль улс болоод 1000 гаран жилийн өмнө хэрэглэж байсан бичгээ сэргээсэн гэж нэг эрдэмтний ярилцлаган дээрээс уншсан.. дээр тавигдсан холбоосуудын аль нэг дээр байсан санагдана...
http://www.omniglot.com/writing/hebrew.htm

Сая интернетээр бас нэлээн хайж үзлээ. Устсан, устаж байна хамгаалъя гэсэн л байхаас биш яг бичигээ манайх шиг бүрэн өөр улсынхаар сольчихоод эргэж сэргээсэн улс гэж байдаггүй л юм шиг байна. confused

Ер нь хэл нь солигдсон л бол тэр хэвээрээ улс нь угаасаа уусаад нөгөө улсдаа орчихдог бололтой юм. Бас хэл нь солигдолгүй дан ганц бичиг нь солигдсон улс ч мэдэхгүй??? Хэл солигдсон бол өдийд манайх аль хэдийн Оросын нэг хэсэг байх байсан ч байж магадгүй. Харин хэл биш дан ганц бичиг солигдсон нь яамай..

Магадгүй Казахстан гэх мэт улсууд орж магадгүй, гэхдээ бичиг үсэг нь угаасаа яг манайх шиг өөрийнх нь бичиг үсэг байхгүй. Урьд нь Араб бичиг хэрэглэж байсан 97 оны хавьцаа латин үсэг рүү шилжих гэж байгаад болиод кирилл үсгээ үргэлжлүүлэн хэрэглэдэг бололтой... Шалтгаан нь Орос болоод бусад гарал үүсэлтэй маш олон үндэстэн ястнууд байдаг, бүгд урьд нь Араб бичгээр  бичиж байгаагүй г.м шалтгаантай байсан бололтой юм...

Энэ талаар ер нь сохирхоноо... Өөрөө ч бас юм олж мэдвэл мэдээлэл хүргэхийг хүсье happy
xvv хэзээ бичсэн: 23:43, 2009-03-18 | |
Эрхэм хүү,
Надад нэг асуух зүйл байна. Дэлхийн түүхэнд ингэж эх бичгээ солиод буцаад сэргээсэн тийм туршлагатай улс байдаг болов уу? Энэ талаар судалсан зүйл байвал бидэнд мэдээлэл хүргэхийг хүсье.
Хүндэтгэв
Зочин хэзээ бичсэн: 20:10, 2009-03-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)