Зүлгэн дээр зүгээр нэг үү?
2009-02-12,14:22
WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography
Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй эхийн ертөнцөд эргэн ирж өөрийн Canonical компанийг байгуулан Ubuntu системийг санхүүжүүлэн дэмжин, хөгжүүлж байгаа.
2002 онд Оросын Союз хөлгөөр сансарт ниссэн нь Африк тивээс сансарт ниссэн анхны хүн болж байгаа юм. Сансарт ниссэнийг бодоход маш эрүүл чийрэг бие бялдартай хүн байх нь.
Бизнесийн болон компьютерын мэргэжилтэй, физик, математик, техник технологи, одон орны болон бусад шинжлэх ухаанд өөрөө маш дуртай бөгөөд энэ чиглэлээрээ Африкийн олон хүүхдэд байнга тусалж, дэмжиж байдаг.
Хэдийгээр зарим зүйлийг сайн талаас харж, сэтгэл хангалуун амьдрах нь зөв боловч хүсэл, зорилго, тэмүүлэл мөрөөдөлгүй бол хүнээс ийм хүч, чадвар гарах болов уу. Миний хувьд хэсэг хугацаанд алдсан байсан өөрийгөө олж харахаар оролдож явна.
2 жилийн өмнөх би дэлхий намайг тойрч эргэдэг гэдэгт итгэдэг, хүссэн зүйлсээ хийж, амьдралаас хүссэнээ авч чаддаг ганцаараа ч бүхнийг өөрчилж чадна гэдэгтээ итгэдэг байсан юм шиг санагдах юм... гэтэл яав гсн
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөх юмсан гэж... Гэхдээ би тийм хүн биш юм байна. Би өөрийгөө буцааж олж авсан ч юм уу. Ер нь хэт жаргалтай, тэрүүндээ сэтгэл ханачихаад бялуураад суух, эсвэл өөрийгөө өрөвдлийн амьтан болгож хувиргаад толгойгоо илэн суух аль нь ч жинхэнэ би бишээ.
Би бол би,.. Магадгүй Марк Шатлворт сэтгэл ханачихаад, жаргалтай байгаадаа ханаад суусан бол өнөөдөр үбүнтү хэмээх энэ тархац бидний сэтгэлийг булаахгүй байсан байх, тэр сансарт нисэж үзэх багын хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй, Билл Гейтс ч өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн биш байсан байх...
Үбүнтү гэдэг нэр нь бас их гоё. Энэ нь Өмнөд Африкийн Банту (Зулу омгийн) хэлээр “Хүн зөвхөн бусадтай нөхөрлөж байж л хүн болно” ("umuntu ngumuntu ngabantu" Англиар "person is only a person through their relationship to others"). Ubuntu гэдэг нь философид хүний ёс суртахуун, хүн хүн байхын учир утга гэсэн утгыг агуулдаг ба хүмүүс хоорондоо ярилцаж, харилцаж, хамтарч байж жинхэнэ хүн болно гэсэн утгатай гээд байгаа... Тэгэхээр блог ч бас ubuntu ч юм шиг ххх

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Би ч бас тийм ахуй талаас нь хэлээгүй л.. Жишээ нь ямар утгууд илэрхийлнэ гэж?
xvv хэзээ бичсэн: 14:34, 2012-12-24 | |
зүгээр л нэг амьдармаар байна зүлгэн дээр гэрээ бариад... үүнийг яагаад шууд ахуй талаас нь ойлгоод байгаа юм бэ. энэ чинь олон утга илэрхийлж байгаа юмаа.
Зочин хэзээ бичсэн: 00:20, 2012-12-22 | |
Зүгээр сууна гэдэг худлаа, толгойд элдэв юм орж ирж эргэлдээд бөөн шинэ санаа ч гэх юмуу тэнэг зүйлс зөгийнүүд шиг дүнгэнээл, шал худлаа ер нь. Зүгээр сууж чаддаг байсан бол бид хэзээ ч блог бичихгүй шүү дээ, эцсийн эцэст.
Melody хэзээ бичсэн: 23:11, 2009-02-14 | |
Өө хааяа зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар санагдах үе байдгиймоо.
gangaa хэзээ бичсэн: 14:42, 2009-02-14 | |
ter unen shuu, gexdee zarimdaa xet ix achaalaltai ued , noiroor dutaad, xiix yumaas oor yum xaragdaxgui ued... zulgen deer geree bariad zugeer neg amidarchix yumsan gej ooriin erxgui bodogdood bdiin,..tegeed yag tegeed amidarchixii gevel mani met shig xumuus chadku l bx daa..oorsdiigoo guriilgej zovoolgoj,..baij sanaa ni amardag yum shig bgaan..
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 10:58, 2009-02-14 | |
блог ч бас ubuntu юм шиг...
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахыг би лав хүсэхгүй амьдралын минь сүүлчийн мөчүүд магад тийм байх

piglet хэзээ бичсэн: 13:40, 2009-02-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)