Улс орныхоо талаар хөөрөлдөх үү.

2009-01-17,10:51
>
Сайн уу, Чи их зөв зүйл бичжээ. Бид нар өөрсдийгөө өнөөдрөөр биш өнгөрсөн үеэр бодож дөвийлгөж явдаг хүмүүс. Үнэндээ өвөр монголчууд их хэлээ хэвээр нь авч үлдсэн улс, бичиг үсгээ мөн адил. Монголчууд бид хэнд итгэж хэнийг дагахаа мэдэхээ байчихсан л улс шүү дээ. Би энийг хэнд бичиж байгаагаа мэдэхгүй ч Солонгост амьдардаг монголчуудын хаяа уулзаад яриад суудаг сэдэв нь Монгол улсаа хөгжүүлэх асуудлаар ярьдаг л даа. Яаж хөгжүүлэх вэ? Энэ төрийн томчууд зоригтойхон хэдэн том үйлдвэр байгуулах хэрэгтэй тэр үйлдвэрүүд нь мэдээж малын арьс түүхий эдийг боловсруулах үйлдвэр тэрийгээ дагаад арьсан гутлын үйлдвэр байж болж байна яахав эндээс асууж магадгүй л дээ үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчин хаан байна гэж.. Тэр хүмүүс чинь гадаадад ажиллаж байгаа бид нар байна шүү. Зөвхөн бид нар Монгол улсад маань хэзээ үйлдвэр байгуулж бид нарын сурсан мэдлэгийг ашиглахыг л хүлээж байна. За ингээд яриад байвал их л юм байна даа. Чиний бичсэн зүйл дээр зөв буруу гэж мэтгэлцэх гэсэнгүй зүгээр л хүмүүстэй санал бодлоо хуваалцъя гэсэн юм...



Сайн байна уу,
Таны бичсэн зүйлтэй би бол 100% санаа нийлж байна. Би бас яг тэгж бодож явдаг юм. Бас Япончууд цагаан будааныхаа импортын татварыг нэмээд дотоодын үйлдвэрлэлээс авах татвараа бууруулаад гаднаас орж ирж буй будаа, дотоодын үйлдвэрийн будаа 2-оо яг тэнцүү үнэтэй болгож байсан гэдэг. Мэдээж хэн ч адил үнэтэй бол өөрийн үйлдвэрийнхийг л авна шүү дээ. Манай улс болохоор эсрэгээрээ хэдхэн цөөн тооны жижиг үйлдвэрээ дэмжинэ гэж ярьдаг боловч хэрэг дээрээ давхар давхар шаталсан татвараар дарамтлаад, дээр нь хямд хужаа бараагаар цохиод л устгачихаж байгаа юм. Тийм байхад ямар ч үйлдвэр хөгжих битгий хэл, оршин тогтноход ч хэцүү. Уг нь улс үйлдвэр барих биш хүмүүс өөрсдөө бизнес эрхлээд, үйлдвэр бариад олон үйлдвэрүүд гарч ирээд хоорондоо өрсөлдөх боломжоор нь улс хангаж зөвхөн зохицуулж өгөх хэрэгтэй гэж боддог. Хятад, Япон, Герман өөр орны хөрөнгө оруулалттай ч байж болно. Гол нь Монголын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл хөгжихөд тэд зөөгөөд явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор дотоодын жижиг дунд үйлдвэрийн татварыг тэглээд түүнээс авч байцсан мөнгийг тэр төрлийн барааны импортын татвар дээр ногдуулж өгвөл үйлдвэрүүд дорхноо л шил шилээ дараад гараад ирнэ. Эхний ээлжинд өөрсдийн үйлдвэрлэдэг бараанууд мах, сүү, хиам, цаас, даавуу шуувуу, утас арьс энэ тэр барааг тэгж зохицуулаад өөрснөө үйлдвэрлэдэггүй бараагаа бага татвартай оруулж ирэх хэрэгтэй байх. Мөн түүхий эдийн экспортын татварыг маш өндөр болгож дотоодын үйлдвэрлэгчид илүү авч хэрэглэх, үйлдвэрлэсэн бараа нь импортын бараанаас хямд байхаар тооцчихвол бид хийж чаддаг зүйлээ өөрснөө хийгээд эхэлнэ. Ажиллах хүч бол хангалттай бий, гудамжаар л нэг ажилгүй залуус байна шүү дээ.
За тэгээд хадуурвал дунд сургуулийн боловсролоо маш сайжруулж багш нартаа өндөр шаардлага тавьж Багшийн сургууль, Анагаахын сургуулиуд гээд одоо хамгийн мэргэжилтэн дутмаг, муу байгаа сургуулиудыг сайжруулах хэрэгтэй. Эдгээр их, дээд сургуулиудын төлбөрийг нэмээд, мэдээж үнээ дагаад чанар нь, шаардлага нь сайжирна. Харин дунд сургуульдаа үнэхээр сурлага сайтай байсан хүүхдүүдэд улсаас тэтгэлгээр дэмжээд, ороод сайн сурч байгаа оюутнуудыг улсын тэтгэлгээр дэмжээд явах хэрэгтэй байх. Гадагшаа л явуулж сургаад байдаг нь миний бодлоор бас тийм ч сайн зүйл биш. 10 оюутныг гадаад руу сургуульд явуулснаас 1 багшийг авчраад их сургуульдаа хичээл заалгавал дээр мэт. Мэдээж үүгээрээ гадаад явуулахыг үгүйсгэж байгаа хэрэг биш ч гадаад руу аль байдаг оюутан, ажилчин залуусаа экспортлоод байгаа өнөөгийн нөхцөл байдал бол арай л биш ээ л гэж хэлмээр... Сайхан хадуурлаа 
За тэгээд та нөхдөд амжилт хүсьеэ. Нэг их мундаг хүн шиг баахан лаг лаг юм ярьчихлаа. Энэ миний л бодол мэт болов ч бас л найз нөхөдтэйгөө ярьж суугаад л цуглуулсан мэдээлэл юман дээрээ тулгуурлаад бодож явдаг зүйлс л дээ. Тэр дээр байгаа улсууд яагаад ийм юмыг олж хардаггүй юм бол доо гэж гайхах л юм. Хүний сурсан мэдсэн багадахгүйэ, та нарын ажиллахдаа харж үзэж, олж авсан мэдээллээ сайн цуглуулаад блогтоо ч юм хаа нэгтээ тэмдэглээд яваарай. Монголд ирэхээрээ ингэх юмсан, тэгэх юмсан, тэрийг нь ингэчхэж болдог юм гээд бодож байсан юмсаа хүн мартчихдаг юм билээ. Жижиг сажиг юм ч жижигдэхгүй шүү. Тэмдэглээд л байгаарай.
Японд тамхи татдаг цэгүүд байдаг, алхангаа тамхи татахыг хориглодог. Тэгээд тухайн тамхи татдаг цэгүүд дээрээ рекламны жижиг самбарууд зоочихсон, өдрийн мэдээнээс тоймлоод тавьчихсан байдаг. Хүн тамхи татаад зогсох хоорондоо мэдээ уншаад, хажуугаар нь реклам уншигч болчихно г.м Ер нь л Монголд авчраад хэрэгжүүлчихмээр олон  зүйл байдаг даа...
Мэил бичсэнд баярлалаа. Нэмж хэлэхэд уг нь та ч бас өөрөө https://www.blogmn.net/signup.php хаягаар ороод бүртгүүлээд өөрийн блогоо нээгээд бодлуудаа бичээд явбал хүмүүс сэтгэгдэл бичээд ярилцаж болно. Эсвэл хэн нэгний ижил төрлийн бичлэгт нь сэтгэгдэл үлдээгээд тэр хүнтэй ярилцаж болно шүү дээ...

Уншсан та ч бас улс эх орныхоо талаар бодлоо бидэнтэй хуваалцаарай,

төрөл: Хувьсгалын | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 905 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 19:54, 2009-12-10 | |
Тийм шүү. Аль нь л байвал
Японууд дээхэн үедээ АНУ, Герман багш нар аваачиж заалгадаг байсан, гэдэг. Бас төгсөөд ирсэн хүмүүстээ боломжийг нь олгож багшлуулж чаддаг үнэлэж чаддаг байсан болохоор ихэнх нь нутагтаа очиж багшилж, бизнес эрхэлцгээсэн. Харин одоогийн байдлаар гадаад явсан хүмүүсийн хэд нь иргэж ирдэг юм бол доо... Ирээд ч нэмэргүй л байгаа. Хайран сайхан Монгол залуусын хүч хөдөлмөр залуу нас...
xvv хэзээ бичсэн: 19:08, 2009-01-17 | |
pigletiig demjij bainaa. YAg odoo heregtei baigaa shinjleh uhaanii shine salbaruudaar mergejilten beltgej chadahgui baigaa yum shig nadad sanagddag shd. Erchin huch, himiin tehnology, uul uurhai, tegeed baigaliin nohon sergeelt, zov ashiglalatiin talaar sain surguuliudad mergejilten bagsh naraa beltgeh heregtei yum daa. BAs neg yum ajiglahaar tiim surguuliudad sursan humuus n ihenhi tendee uldeed mergejiltneer ajillaj baih yum.
arius (зочин) хэзээ бичсэн: 17:00, 2009-01-17 | |
Миний бодлоор 1 гадаад багш авчирж байснаас монгол багшаа гадаадад сургаад багшлуулах нь илүү дээр байх
piglet хэзээ бичсэн: 12:12, 2009-01-17 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)