Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!

2008-02-18,14:04
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...

Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...

Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг байсан мод бургасыг тайрч тасалсан нь одоо нэг ийм төмөр болчихоод явж байхад тэрнийг харж чадахгүй байгаа хүмүүсийг тэнэг гэхгүй өөр хэнийг тэнэг гэх юм бэ... Гудамжинд хог түүж яваа хүмүүс хажууд нь дээр Sad
За тэр дүүрчээ. больё!

Ингэж л хэлэх гэсэн юм.Өөрснөө хийдэггүй юмаа гаднаас аль болох өртөг багатайг нь авч байяа, тэгээд аль болох өөрснийхөө, Монголчуудынхаа хийсэн юмыг муу санагдсан ч авч хэрэглэцгээж байя. Тэгвэл ядаж Монголын мөнгө Монгол дотроо үлдэнэ шүү дээ. Эргээд тэр мөнгө чинь тэр муу байгаа бараа бүтээгдэхүүнийг чинь сайжруулж тэр гадаадын сайхан зүйлсээс чинь илүү болгоно шүү дээ. Бас цаанаа бусад гадаад компаний хөрөнгө оруулалттай компаниас илүүтэйгээр аль болох Монголын компаниа дэмжиж Монголын 1 төгрөгийг ч болов гадаад хүнд өгч явуулахгүй байя!!!
Тийм тийм гээд та толгой дохиж байна уу. Гэвч эндээс эргэнгүүтээ битгий мартаарай, бид мөнгөндөө баригддаг, тэгэхээр "Өнөөдрийн булчирхайнаас маргаашийн өөх" гэдэг. Ямар ч юм болж байсан Монголд үйлдвэрлэвийг дэмжицгээе. Бас гоё ганган юм хэрэглэж байгаа хүнээс Монгол юм хэрэглэж байгаа хүн  нь илүү ухаантай гэдгийг санаж, хүмүүсийг үнэлж дүгнэхтээ ч гэсэн энэ талыг нь харж байвал ямар вэ? Баабар гуай нэг бичлэгтээ гадаадад эмчлүүлдэг хүмүүсийг шүүмжилсэн байсан. Үүнийг үнэхээр зөв гэж боддог. Би лав үхэх гээд хэвтэж байсан хужаа эмчид үзүүлэхгүй. Чадахгүй, архичин ч байсан Монгол эмчдээ үзүүлнэ гэж боддог юм.

Монголд тамхины ургамал тарьж тамхи хийдэггүй. Тамхи татагч та бас л Монголынхоо мөнгийг буюу өөрийнхөө сайн сайхан ирээдүйг л татаад байна гэсэн үг. Танийг нэг хайрцаг тамхи татахад тэрний үнэтэй тэнцэх мөнгө Монголын хилээр гадагш гарч байдаг... Үнэтэй тамхи, үнэтэй виски уух бүрт чинь Монголчууд Хятадуудын эсвэл өөр нэгний гар дээр халаасан дахь алтаа гаргаж тавьж байна crying

Монголын нэг төгрөг ч гэсэн Монгол дотроо үлдэх ёстой!


Үүнийг бүгдээрээ санаж явъя! Бас бусдад ч гэр бүлийнхэндээ, ангийнхан, найз нөхөддөө уриалж хэлж явъя. Түрийвчнээсээ мөнгө гаргах бүртээ үүнийг бодож байгаарай! Түрийвчин дээрээ бичээд наасан ч яадаг юм тээ tongue

Мааш гоё сайхан, чанартай бүтээгдэхүүн импортлогч компаниудаас илүү муу ч, сайн ч өөрснөө хийж байгаа компаниудыг, тэр тусмаа Монгол түүхий эдээр Монголд үйлдвэрлэж байгаа компаниуд л хамгийн лаглаглаг, лэглэглэг, лиглиглиг нь шүү гэдгийг бодоорой! Тэднээрээ үйлчлүүлээрэй.

Герман ч, Япон ч ийм сэтгэхүйтэй байдаг болохоор тэд хөгждөг юм.

Жич: Бичлэгийн утга санааг алдагдуулалгүйгээр хуулбарлан, ямар ч төрлөөр нэр дурдахгүй ашиглаж болно. Эсвэл энэ утгыг агуулаад өөрийнхөөрөө ч бичиж болно. Блогтой хүмүүс нь блогоороо, өөр өөрсдийнхөө чанар чинээгээр Монгол хүн Монгол бараа хэрэглэх ёстой гэсэн үзлийг тараан дэлгэрүүлцгээе! Бүх хэлбэрийн үндэсний үйлдвэрлэл бол Монгол улсын хөгжлийн цоожийг нээх түлхүүр юм гэж бодож байна. Блогтоо яг одоо ийм бичлэг оруулах гэж байгаа таньд баярлалаa Very Happy
төрөл: Уншуулмаар | (28) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2187 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaxaxa
Санаа нэг бна өө, Над шиг л бх хэрэгтэй ш дээ, тээ? Би гар утасаа эвдээд дэвсээд, шатаагаад, хог дээр хаяцан.
molor хэзээ бичсэн: 15:11, 2008-03-11 | |
bugdiig ooroosoo ehleh heregtei!
sayahan neg yumnaas *Sharil deerhi bichees*(gej orchuulj orhiloo?!)gej unshaad neg sodon setgegdel uldsiim bna.
**************Zaluuhan, erh chulootei,bas urguulan bodoh chadvaraar duuren baisan ue,
Delhii yertontsiig oorchloh ny minii husel muroodol bailaa,
Nas yavj uhaajih tusmaa delhii yertonts huvirahgui gedgiig medersen,
Tegeed yertontsiig harah tsonhoo jijigruulj, zuvhun ooriinhoo uls orniig oorchloye gej bodson,
Gevch ter bas ogt huvirah shinjgui,
Nasnii nar gudaigaad irehiin herd yadaj ooriinhoo ger bul, oir dotniihnoo oorchlohoor shiidej,etssiinhee huchiig shavhaj uzev,
Tegtel hen ch tooj avch heleltssengui,

Ulmaar uhel gadaa irehed l (amidraldaa anh udaa baih)anh udaa neg zuiliig uhaarsan,
Ehleed ooroosoo ehelj, ooriigoo oorchilj chadsan bol , ger buliinhendee duurial bolj, tedniig oorchilj chadah baisan baij medne...
Tegsneer ger bul oir dotniihniihoo demjlegiig avch,ooriin uls ornoo oorchilj saijruulj chadah baisan baij magad...
Magadgui, bi ch bas delhiig oorchilj chadah baisan baij magadgui....****************gesen baisiim bna.
Tumee хэзээ бичсэн: 12:15, 2008-03-05 | |
Бичлэгийг маань сайн уншаагүй юм шиг байна тээ? Нэлээд хазайчихаж. Уг нь би энд нэг ч хүнийг луйварчин гэж хэлээгүй, хэрэглээнээсээ хэтэрсэн үнэ зарцуулж байгаа нь миний бодлоор бол ТЭНЭГ хэрэг гэж бол хэлсэн. Мэдээж тэр хүний юугаа хэрэглэж, хувийнхаа өнөө маргаашийг бодох нь тэр хүний хэрэг, би энд шүүмжилсэн болохоос боль, эсвэл хураа гэж хэлээгүй гэдгийг ойлгоорой. Луйвраар мөнгө олсон ч гэж хэлээгүй шүү дээ. Хэдий үнэнч шударгаар олсон байсан ч гэсэн импортын бизнес бол эцсийн дүнд Монголын мөнгийг л гадагш нь гаргаж байгаа, явуургүй зүйл юм, цаашид боломжтой болоод хөл дээрээ тогтсон компаниуд дотооддоо үйлдвэрлэл явуулах талаар бодох хэрэгтэй гэж боддог. 40000-аар машин авч унаснаас нэг жижиг тоног төхөөрөмж оруулаад ирвэл гэж боддог юм.. Гэхдээ мэдэхгүй байж дэмий юм яриад уурыг чинь хүргээд байгаа бол уучлаарай.

Гэхдээ үнэндээ том бизнес эрхлээд ашиг олж байгаа хүмүүсийн хувьд бүгд татвараас зугтах болоод хахууль өгөх гээд хууль бус зүйл хийж байж л энэ түвшинд хүрдэг. (Үнэнчээр яваад ингэж томрох татвар, зээлийн болоод бусад нөхцөл Монголд байдаг юм уу? Байдаг бол заагаад өгвөл үнэхээр талархана шүү!) Үнэхээр үнэнч шударгаар яваад өдий хүрсэн гэгдэх нэртэй том компаниуд хэр олон байдаг юм бол?

Бас нэг зүйл нь нотолгоо баримт байгаад, хэлээд шүүхдээд тийм хүмүүсийг давж гарна гэдэг бол хэцүү шүү дээ.

Баас байгаад өмхий үнэртээд байгааг хэлж байгаа болохоос, заавал би тэр баасыг хайж олох ёстой хүн нь ч биш байх. Энд өмхий үнэртээд байна шүү гэдгийг нь л хэлж байна...
xvv хэзээ бичсэн: 16:55, 2008-02-29 | |
Би нэг зүйлийг хүмүүсээс (ийм зүйл дандаа ярьдаг хүмүүс) асуухыг хүсдэг аваад идээд ууцаныг нь мэдэж байгаа бол чи хуулийн байгууллагт нь хандаж хэлээ. Нотолгоо баримт байхгүй хүнийг хүмүүсийг гүтгэж байгаа юмуу гүжирдэж байгаа мэт хэлэхээ болимоор.. Нэг л их нийт массаар нь луйварчингаар дууддаг хаанаас юу сонссон гэхээр нэг хүний дам яриа. Тэгээд шударга хөдөлмөр эрхлээд байгаа тэгээд хурдны морь хөөрөг жийпээ унаж байгаа улсууд наана чинь орж байгаа ш дээ.. бодмоор...
Чи эх орон гэж ярьж байгаа Монголдоо Улаанбаатартаа очихоор ядаж хог хаяхгүй шүлсээ хаяад байхгүй байж чаддаг уу гэдгийг асуумаар байна. Чаддаг бол баяр хүргье!

Дээр нь хэзээ ч чанартай болоод зах зээлтэйгээ тохирохуйц үнэлэгдсэн бараа байвал хэн ч эрээний бараа аваад байхгүй. Харин жуулчдад зарна гээд өндөр үнэ хэлээд суучдаг үндэсний үйлдвэрлэлүүд олон бий байх.
tuvshinjp (зочин) хэзээ бичсэн: 16:14, 2008-02-29 | |
Сэтгэгдэл
tuvshinjp: Тэгвэл Монгол улсын сүүлийн жилүүдийн төсөв юунаас бүрдэж байгаа вэ? Зэс, алт, нүүрс, мод, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт буюу бараг дан ганц түүхий эдийн экспорт харин тэрнээс үүссэн мөнгөөр авсан машин нь мод тайраад авсантай эцсийн дүнд адилхан байх гэж бодож байна. Мэдээж энд бүгдийг нь хэлээгүй ч ихэнхи нь тийм л байгаа шүү дээ. Үлдсэн хэсэг нь гадаадад ажиллаж авч ирсэн мөнгөөрөө авдаг л байх...
Монгол бараа чанаргүй, үзэмж муутай зэрэг тал байдаг л даа. Үзэмжтэй, чанартай нь (маш хямд өртгөөр бүтдэг) хятад бараанаас арай үнэтэй болчихдог болохоор Монголчууд нь хятадыг нь авдаг. Энд төрийн бодлого зохицуулалт байдаггүй, харин ч эсрэгээр импортлогчид нь дарамтлачихдаг...

Витаминжуулалт:

Би бол нэг Оросыг баяжуулж байснаас луйварчин ч байсан хамаагүй хэн нэг Монголыг баяжуулсан нь дээр гэж боддог. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж зүгээр ч нэг үг биш байх. Тэр луйварчинг үхэхэд тэрний хураасан мөнгө Монголоос гараад явчихгүй л байх. Муу ч сайн ч хийгээд байвал сайжирч л таараа. Харин ямар ч сайн Оросоос эсвэл Хятад нөхрөөс ямар ч сайн бараа, ямар ч хямд үнээр авлаа гэхэд эцсийн дүнд Монголын мөнгө гадагшаа гарч байгаа шүү дээ гэдгийг бодоод үзээч дээ...

Зассан: xvv хэзээ: 2008-2-28 10:28
xvv хэзээ бичсэн: 00:24, 2008-02-29 | |
http://ad.blog.banjig.net/post.php?post_id=14364
Энийг унш гэж зөвлий
Хорсохгүй бол энийг бас уншаарай
http://vitaminjuulalt.blog.banjig.net/post.php?post_id=13989#comments
vitaminjuulalt хэзээ бичсэн: 18:14, 2008-02-28 | |
Гэхдээ бүгд Монголын модыг зараад тэгж жип унаагүй л байхаа. Тэгээд ч 9911.. дугаар жип унах бол хувийхан асуудал шд.. Чи түүнийг аваад унаж чадахгүй байгаа бол тэр л биз авч унаж чадхаар харин шаардлага байхгүй гэж үзэж байвал тэр л биз.. Гол нь жип унана уу байна уу гэдэгтээ биш байхаа. Мөн дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэ гэж чанаргүй өнгө үзэмжгүй юмыг хүн яаж хэрэглэх билээ. Түүнийгээ хүнд хэрэглүүлэх хэмжээнд хийгээд эхэлвэл бүгд л шуурна шүү дээ. Хэлэх гээд байгаа санааг чин бол ойлгожийноо.
tuvshinjp (зочин) хэзээ бичсэн: 16:00, 2008-02-28 | |
хүүгийн зөв хүүгийн зөв
Үнэн л дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье.Юуны өмнө оюунаа л өөрчлөе хүмүүс ээ. Оюун бузар бол хичнээн их мөнгөтэй байгаад юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал бидэнд байгаа юм. Заримдаа монголчууддаа гомдох юм даа. Ямар ч сэтгэлгүй. Сэтгэл дутаад сэтгэлгээ хоцроод байна аа.
dadido хэзээ бичсэн: 12:46, 2008-02-28 | |
санаа зовмоор асуудал зөндөө их байна. С. Баяр гурил гуйдаг сайд баймааргүй байна гэсэн, уг нь их л зүйл их санаатай байгаа юм шиг. Нэгэнт дампуурсан эдийн засгийг сэргээнэ гэдэг амаргүй даваа байдаг байх шүү. Польш улс социализмын дараах хямралаас их хурдан гарсан сан, тэд яаж тэгж амжуулж чадав аа? Чехүүд бол бүр гайхалтай ямар ч хямралд өртөөгүй юм даа. Нөгөө муу Жасрай гуай амьд сэрүүн байхдаа энэ төрд идэх ч юмгүй, араг яс ч үлдээгүй, их эвгүй болсон шүү гэж байсан гэсэн.
destiny хэзээ бичсэн: 10:56, 2008-02-26 | |
Тэр янз бүрийн эд хогшилоороо бие биентэйгээ уралдаж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр өрөвдөлтэй санагддагийн. Гол нь тархиа л цэнэглэмээр байгаа юм даа.
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 02:17, 2008-02-26 | |
Хүү зөв юм яриад байна шд хүн ардаа
Huugiin yariad devshuuleed baigaa sanaa ih zov yum shigee! Ochuuhen minii l bodol shuu! Bid ltemtseh heregtei shd.
A5GIRL хэзээ бичсэн: 19:26, 2008-02-21 | |
хэзээ ч хэн ч хэтэхий энгийн амьдарлаа даа гэж харамсаж байгаагуйм гэнэ лээ!!
манай монголчуудад хүн бүрийн хэрэглээд байдаггүй эд зүйлс хэрэглэх тэрүүгээрээ бусдадаа өөрийгөө хэр зэргийн хүн гэдгээ харуулах гэдэг нь нэг ёсондоо баянаа гайхуулах шүү дээ бүүр эртнээс байсийм шиг байгаан тэр хөөрөг гэх мэт зүйлийн түүхээс харж байхад! гэхдээ бас хэмжээ хязгаартай хэр хэмжээгээ мэддэг байсан. Одоо бол хөл толгой алга даа үнэхээр! Миний тийм хүн биш гэж бодож явсан хүн л тэр үнэтэй хэрэглээгээ өөрийгөө тодорхойлох нэг байх ёстой зүйл гэж бодоод наддаа гайхуулж байх ч шиг! Инээдтэй хөгийн харамсалтай бүүр ой гутмаар тэнэг санагдсан! Иймхэн хүн байсийм уу гэж бодогдсон.
аан тийм хүнд тэгэж харагдсанаараа илүү хүндлэл хүлээнэ гэж бодож байгаа нь авъяас чадвар байхгүй газар оронд ахиухан хэмжээний бие өргөмжлөх дөвийлгөх үзэл байдаг гэдэг шиг л юм даа
өөрөө жоохон хүүхэд чихрэнд хууртагддаг шиг л хууртагдсан байснийгаа сүүлд хожим хойно ч гэсэн мэдэх байлгүй дээ!!
uka хэзээ бичсэн: 15:52, 2008-02-21 | |
зөв шүү, нээрээ ч 9911 бариал, машин унаал гүйжийхад хүмүүс их л өөр ханддаг байжүүлэй, гэхдээ одоотойгоо харьцуулахад тэр үэд оюуны хоосрол маань арай их байсийм шигээ. Бас нэг аймээр алиа юм нь банди нар нугасгүй хошуурна, би ч бас өөрийнхөө хоосролыг мэдкүү, тэд нарыг дотроо өрөвдөх ч шиг болдог байжүүлэй, Воол Мартын Сим Волтоны тухай сонссон биддээ, хамгийн агуу том сүлжээ дэлгүүрийг үндэслэгч, агуу баян хүн байж насан туршаа хамгийн хямд төсөр амьдарсан, дараагийн бичлэгээ тэр хүний тухай оруулбал гайхалтай жишээ, сайхан холбоц, сайхан бичлэг болно доо. танай блог.мн-д сэтгэгдэл бичих хэцүү байдгиймаа, үгээ хэлчдий,хэхэ.
nana (зочин) хэзээ бичсэн: 13:47, 2008-02-21 | |
Импорлогчдыг гадуурхаж Үйлдвэрлэгчдийг дэмжиж байж л өвөр түрийндээ юмтай үлдэхгүй бол үйлдвэрлэгчгүй, экспортгүй тохиолдолд дан импорлосоор яваандаа дах, эсгий гутал ч үгүй гуйлгачин ч болж болох angry
xvv хэзээ бичсэн: 19:33, 2008-02-19 | |
Монголчуудад хийе бүтээе гэсэн эрмэлзлэл байдаггүй гэж би лав бодохгүй байна. Миний мэдэх олон хүн Монголдоо хийхсэн, өөрснөө хийхсэн, энийг ингэвэл тэрийг тэгвэл гэж ярьдаг. Гадаадаас ирээд энэ талаар судласан нь ч цөөнгүй.

Тэгвэл яагаад гэж асуух байх. Японы төрийн бодлогыг би лав одоогийн Монголынх шиг биш байх гэж бодож байна. Миний мэдэхийн дөнгөж их сургууль төгссөн оюутан дотооддоо үйлдвэрлэл явуулах, болон (ямар бизнес гэдгээр нь ангилаад зээлийн хүү нь өөр) бусад бизнес эрхлэх зорилгоор өөрийн төслийг бичээд улсаасаа хүүгүй болон бага хүүтэй зээл авах боломжтой гэж сонсож байсан. Тодорхой хугацаанд үйлдвэрлэл явуулсан компанид бол энийг яаж зохицуулж өгөх нь тодорхой.

Татварын хуулиараа дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй адил төрлийн бүтээгдэхүүний импортыг хэзээ ч үндэсний үйлдвэрлэлээс дээш гарахааргүй тогтоож өгсөн (японд гадаадын машин ямар үнэтэй байдаг вэ? г.м), мөн газар зүйн байрлал (тээврийн зардал), нийт хүн амын тоо (худалдан авагчийн зах зээл) гээд Монголоос ялгарах зөндөө онцлогууд байгаа шүү дээ. Японы хувьд хичнээнэ хэмжээгээр ч дотооддоо үйлдвэрлэсэн тэр олон сая хүний хэрэгцээг хангах хэцүү, зайлшгүй импортлох хэрэгтэй. Мөн эргээгээд экспортын бүтээгдэхүүний ашигаас энэ нь нөхөгдөж байдаг. Тэгвэл Монголчууд хэдий хэрийг экспортлодог вэ? (тэмээ, ямаа)

Монголын хувьд хэдхэн том компанитай (уул уурхай, эсвэл импортлогч), тэднийх нь захиралууд, эсвэл ямар нэгэн холбоотой хүн нь Улсын их хурал болоод бусад дээд албан тушаалтан. Ингээд л жижиг дунд үйлдвэрүүд хөл дээрээ босох ямар ч боломжгүй татварын хууль, дээр нь тэр хэмжээнийхээ зардлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь авдаггүй эхний ээлжинд үнийг хардаг, мөн гадаад нь л илүү чанартай гэсэн ойлголттой Монгол хэрэглэгчид... Ийм нөхцөлд хийж бүтээх хичнээн хүсэл эрмэлзлэл, сонирхол, чадавхи, зориг байгаад энэ бараг боломжгүй зүйл л дээ.

Нэг жишээ гэхэд л одоо энд яригдаад байгаа "Татварын өршөөл" гэгч байна. 30 тэр бумын татварын өртэй том компаний татварыг өршөөнө гэж ярих??? Гэтэл арай гэж хөл дээрээ тэнцэж ядаж байгаа жижиг үйлдвэрлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид нь, жирийн нэг ажилчид нь болохоор орлогын болоод бусад татвараа төлөөд л явдаг, төлж чадахгүй бол дампуурдаг. Гэтэл нөгөө өч төчнөөн өртэйнүүд өршөөгддөг???... (новш гэж)

Нэгэнт төрөөс дэмжихгүй, бусад монополь импортлогч гадны бүтээгдэхүүнд дарлуулаад байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ хэрэглэгчид Монголчууд БИД л дэмжихгүй бол бид хэзээ ч үйлдвэрлэж чадахгүй.

Хятад руу хямдхаан гаргачихсан түүхий эдээр хийсэн зүйлс дэлхийн бусад оронд үнэтэй зарагдаад шавхрууг нь Монголчууд нөгөө түүхий эдээсээ хэд дахин үнэтэй импортлож байгаа нь харамсмаар...

Оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр санал нэгтэй байна. Гэвч энд ч гэсэн бас л нөгөө татварын дарамт болоод төрийн дэмжлэг үгүйлэгдээд л байна шүү дээ. Монгол дахь их дээд сургууль төгсөгчдийн түвшин ч энэ чиглэлийн бизнес явуулахад хэр зэрэг хүрэлцдэг юм бол доо... sad Дээр нь Монголын нэр хүнд, энэ чиглэлийн бизнесийн туршлага гээд олон зүйл дээр гадаадад хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тохиолдолд хэдэн сая ажиллах хүчтэй Энэтхэг гээд улсуудыг давж оюуны экспорт хийнэ гэдэг улсаас дэмжлэггүй жижигхэн компаний хувьд бас л асар хэцүү л зүйл юм даа sad

Ядаж хөгжтөлөө мөнгөө гадагш алдалгүй, байгалиа сүйтгэчихэлгүй өөрснөө өөрснөө болгоод байвал... crying
xvv хэзээ бичсэн: 19:29, 2008-02-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)