Нэг өрөөнд

2008-01-24,21:51
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь тамхи хортой гэдгийг мэддэг ч гэсэн тамхичны эрхийг хамгаалах ёстой гэж боддог учир өөрснөө утуулахыг зөвшөөрч байгаа. Бас өөр 2 нөхөрт нь энэ асуудал огт хамаагүй бөгөөд өөрийн хордож буйгаа ч ойлгохгүй, 2 хүний маргаанд хөндлөнгөөс оролцохгүй гэв. Харин үлдсэн 2 нөхөр нь хортой гэдгийг мэдсэн ч хэн нэгэнтэй маргах хүсэлгүй түтгэлзэгчид.

Ингээд анхны тамхичны эсрэг тэмцэх гэсэн нөхрийн тамхины утаанд хордуулахгүй байх  оролдлого бүтэлгүй болсон тэр тамхичинтай хамт амьдрах боломжгүй болсон. Тэгэхээр тэр яах вэ? Тамхичныг тэвчин тэрний эрх учир дугай тамхинд нь утуулан хамт амьдрах уу? эсвэл өөр амьдрах өрөө хайх хэрэгтэй байх. Энэ сонголтын дараа тэмцэгч этгээд тамхи татагчийг идэвхитэй болон идэвхигүйгээр дэмжигчдийн хувьд сөрөг сэтгэгдэл өвөрлөн өөр байр хайн одов.

Эцсийн дүнд ганц тамхичин этгээд энд байгаа... Харин тэрний эрхийг хамгаалах нь бусад дор хаяж 7 хүнд ашиггүй байсан...

 

"Бусдын эрхийг хүндэл", "боож хавчихаа боль" хэмээн шаардагчид нь өөрсдөө бусдын эрхийг хүндэлдэггүй хүмүүс байдаг уу? Бусдаар эрхээ хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа бол өөрөө тэр хэмжээнд хүндлүүлэх зүйлийг хийж байж бусдаар хүндлүүлэн эрхээ хамгаалуулдаг уу? Хэн нэгэн заавал бусдын эрхийг хүндлэх албатай юу? эсвэл өөрийнхөө хүссэнээр байж хүндлэх эсэх нь өөрийнх эрх биш үү?
төрөл: Хувийн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 601 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
нөхцөл нөхцөлөөсөө болох байх тээ. зөрчигдөх эс зөрчигдөх нь... эсгүүл зөрчих зөвшөөрөх нь...
300-н блог хэзээ бичсэн: 15:10, 2008-01-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)