Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!
Сайн байна уу,
Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.
Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромжилсон болон хараалын үгсийг замбараагүй хэрэглэж бичсэн зүйлсийг уншуулж, үзүүлж харуулахыг хүсэхгүй нь лав. Би лав хүүхэддээ хар багаас нь амьдралын хар завааныг дэлгэж харуулахыг, тийм нөлөөнд автуулахыг хүсэхгүй. Хажуугийнх нь найзыг, хамт нэг хотод амьдрах хүмүүсийг нь бохир заваан, хараалын үгээр нэгнээ утсан хүмүүс байгаасай гэж хүсэхгүй байна.
Жоохон хүүхдийн хажууд хараалын үг хэрэглэчихэд яаж тусгаж авдаг билээ, бид өөрсдөө ч дунд, ахлах сургуульд байхдаа ямар хэмжээнд юмыг тусгаж, дуурайж авдаг байснаа бодох хэрэгтэй байх.
Блог хэмээх (веб сайтын нэг хэлбэр гэж ойлгож болох байх) салбар бол интернетийн нэг салшгүй хэсэг болон хөгжиж байна. Энд хүмүүс өөрийн блог дээр холбоос тавих, эрх чөлөөтэй байдаг ч үүний хажуугаар иймэрхүү бохир заваан зүйл тархах нэг нөхцөл болж байгаад эмзэглэж энэхүү бичлэгийг бичиж байна.
Та бүхнийг ч гэсэн энэ талаар ямар нэгэн хэлбэрээр арга хэмжээ авахыг уриалах гэсэн юм. Монгол улсын хувьд одоогоор төрөөс интернетийн хүрээнд хэмжээ хязгаар, хяналт тавьдаггүй. Энэ тал дээр бид өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй болов уу.
Та энэ талаар саналаа хуваалцаарай. Хэрэв дэмжиж байгаа бол өөрийн блогоор болон бусад хэлбэрээр бусад блогчиддоо, веб сайтын админуудад энэ талаар дамжуулан уриална уу.
Энэ бичлэгийг бичигчийн болон сайтын нэр, хаягийг дурдалгүйгээр бүх хэлбэрээр хувилан олшруулах, тараахыг зөвшөөрнө.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
манай сирус л хэрэг тарьжээ дээ.
Би ч гэсэн өөрийн гэсэн блогтой болж хүмүүст мэдээлэл хүргэж байхаар шийдлээ.
=d>
Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромжилсон болон хараалын үгсийг замбараагүй хэрэглэж бичсэн зүйлсийг уншуулж, үзүүлж харуулахыг хүсэхгүй нь лав.