Таагүй байдлын үндэс...

2023-01-03,11:47
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...

Гэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги уур хилэнгээ аль аль нь яг чиглүүлэх ёстой газар руугаа чиглүүлцгээчихвэл, тэр тэмцээд байгаа хэдэн пацаныхаа хажууд очоод зогсоод, чаддаггүй юм гэхэд зургаа солиод ч болов дэмжээд харуулчихвал...

Жич: Эмч нартаа гэж хэлэхэд эрүүл мэндийн боловсрол дутмагаас хохирч байгаа хүмүүс рүүгээ Боловсрол муу, мэдэх ёстой гэж ханддаг, салбараа, өөрсдийгөө өмөөрдөгөө бас болимоор байна. Аль аль талд нь нь байж үзсэнийхээ хувьд хэлэхэд боловсрол муутай байгаа нь тэр хүмүүсийн буруу биш шүү. Эмч нар ч үүнд бас буруутай. ЭМ салбар уналтанд орж, ялзарчихаад байгааг нь мэдсээр байж зохицоод, харсаар байж тэмцэхгүй байгаа нийгмийн сэхээтэн, чиглүүлж дагуулж явах үүрэгтэй хүмүүс болох та бүхэн бас юу ч хийхгүй муу муухайтай эвлэрээд яваад байгаатай холбоотой шүү!

Боловсрол мэдлэггүй гэж бусдыг хэлэхээсээ өмнө яагаад тэр хүн боловсрол муу байгааг бодох хэрэгтэй. Захын хороололд ядуу айлд төрөөд хог ухаж, архичин ааваасаа нууж хаан хоол ундаа арай чамай болгох гэж яваа хүүгээс Англи хэл мэдсэнгүй чи гэх нь утгагүй. Харин дундаас дээш амьдралтай айлын хүүхдэд Англи хэл сурах бол мэдээжийн зүйл болсон. Түүнтэй адил өнөөгийн Монголын нийгэмд ЭМ-ээс өөр салбарт өдөр хоногоо болгон ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс эрүүл мэндийн боловсрол нэхэх нь утгагүй санагддаг. Япон хүнээс бол нэхэлтгүйтэй адил...

(Ховор тохиолдолд гэртээ, машинд төрөх тохиолдол байж болох гэдгийг нийт хүмүүст боловсрол олгож ойлгуулахыг хэн хийх ёстой байсан бэ? Хүн төрөхдөө өөрөө мэдсэн төрөх ёстой юу? Төрөхийн талаар хяналтын хугацаанд нь тухайн гэр бүлд хангалттай боловсрол мэдлэг өгсөн байсан уу? Тэгсэн бол яагаад тухайн хүмүүс тэрийг ойлгоогүй, дагаж мөрдөөгүй вэ гээд л уг нь шинжилж судалж өөрчлөлт арга хэмжээ авч байх ёстой байх. Манай өнөөгийн тогтолцоо бол тийм биш манайх буруугүй өөр бусад л буруутай гэх нэг тийм хаацайлсан л хандлага, огтын өөрчлөлт шинэчлэлтгүй шахам хуучинсаг байдал хаа сайгүй... 😪)

Цалин бага, ачаалал их, ажлаасаа илүү гарах боломжгүй... Гэтэл тэр цалинг нэмэх боломжийг хулгайлж, менежмент зохицуулалтаар ачаалал цагийг зохицуулах үүрэгтэй суудалд нь хэн нэгний хүн тавигдаж, чадах хүмүүс нь шударга сонголтоор очиж ажиллаж чадахгүй байгаа гэж боддог. Наад зах нь Эмнэлгийн захирал, дэд захирлууд ямар чадвартай хүмүүс ямар зарчмаар яаж сонгогдож, ямар шалгуураар тавигдаж байна г.м....
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)