Суурь ухаан...

2023-01-03,11:48
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.

Жишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зүгээр л сууриа ч ойлгоогүй явж байдаг наасан...

Би ингэж бодож байхад надаас бусад нь зүгээр л бараг хүй нэгдлийнхээ зөн совингоор амьдраад байгаа юм биш үү? Лаг өөрийгөө өргөчихлөө 😅😝

Гүй ээ нээрээ л тэгж санагддаг болсоон яалт ч үгүй...
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 5 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)