Түгжрэл 1-р хэсэг...

2022-10-10,01:28
Бичвэл ч их юм байна даа... Энэ түгжрэлийг гол зохион байгуулж үүсгэж байгаа хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныхан гэж харагддаг даа. Энд тэнд урсгалыг сайжруулж хурдасгаж байна гээд эргүүлэхгүй болгож хааж зам дээрх машины тоо, хугацааг нэмэх юм хийнэ. Эргэж ороод зогсох байсан машин 30-40 мин явж буцаж эргэж орох гэсээр олон машиныг хаана. Туслах замаас орж ирээд Нийтийн тээврийн эгнээ рүү ороод эгнээ байраа камерын наана сольтол оо тухайн эгнээг хэдэн минутаар ч хааж зогсож болно, харин тэр эгнээнд бусдад саад болохгүй яваад камерт бичигдвэл торгуулж шийтгүүлнэ, тиймээс тасархай шугамтай хэсэгт орж чадах хүртэл ээ хааж зогсохоос өөр гарцгүй. Хөшөөний оронд, замын зүгээр байгаа хашлага солихын оронд гүүрэн гарцуудыг ч барих шаардлагатай байгааг уг нь дээш уламжилж, шаардаж бариулах талаар ажиллахыг энэ газар хийх ёстой үүрэг нь шүү дээ. Явган хүний гарц, Нийтийн тээврийн буудлыг цөөлж холдуулснаар нийтийн тээвэр хэрэглэх хүний тоо багассан. Дарга нарыг явуулах, цөөхөн хэдэн замыг сул байлгах үүрэгтэй (энэ талаар тусад нь бичнэ), тэрийгээ буруу гэж ч тэмцэхгүй маш сайн даган биелүүлцгээнэ. Нөгөөх нь эргээд бөглөрсөөр нөгөө замыг нь цаад үзүүрээс нь хааж байгааг ч ойлгох амьтан байхгүй. Ингээд дурдаад байвал зөндөө юм бий. Ер нь бол бодлого зохион байгуулалттайгаар бензин шатахуун үрж валют гадагш урсгах, цаг хугацаа, агаарын бохирдол гээд Монголын эсрэг зүйлсийг хийж байгаа газар дөө... Уг нь өөрсдийнх нь үр хүүхэд ч амьдарч байгаа нийгэм юмсан даа.

Хийе гэвэл зөвхөн менежментийн шийдлээр энэ замын түгжрэлийг багагүй хэмжээнд шийдвэрлэх боломж бол бий л дээ... 2 жилийн өмнө доорхыг нийтийн сүлжээнд бичиж байж...

1. Түгжрэлийг бууруулах шийдлүүдийн нэг нь  нийтийн тээврийг хөгжүүлэх. Уг нь төлбөргүй байх ч боломжтой. Гэхдээ нийтээр нь биш. Шатлалтай, ангилалтай болгож болно. Оюутан, сурагч, өндөр настнууд суудаг нь тусдаа үнэгүй ч юмуу хямд.  Дээшлээд хэд хэдэн шаталсан үнэтэй ангилалтай. Тансаг зэрэглэлийн ангилалтай онгоц шиг үйлчлэгчтэй, цайтай ч байж болмоор. Мэдээж шатлал ахих тусам хэмжээнийхээ үнэтэй. 1-р эгнээ зөвхөн автобус троллейбус, эгнээнээсээ гардаггүй болгоод. Мөн адил өөр машин ч огт оруулдаггүй баруун эргэх бол нийтийн тээврийг заавал өнгөрүүлээд 2-р эгнээнээс шууд эргэдэг болгох, яаж ч удаан явж байсан ч нийтийн тээврийн автобусыг хотын доторх чиглэлдээ нэг эгнээтэй замд гүйцэж түрүүлдэггүй байх зэргээр хууль дүрмээ өөрчлөөд батлах зохицуулалт хийх хэрэгтэй. Үүнийгээ дагаад буудлуудыг ойртуулах, гүүрэн гарцуудтай болгох шаардлагатай.
2. Гэрлэн дохиотой уулзваруудыг цагдаа зохицуулдгийг бүрэн хориглох, ногооноор нэвтэрч амжихааргүй үед орж чагталсан тохиолдлуудыг өндөр торгох оноо хасах хууль дүрэмдээ заалт нэмээд камер болон уулзварын хажууд хяналтын цагдаа шууд өндөр торгох, оноо хасах гэх мэтээр ажиллаад уулзвар чагталдгийг болиулаад дарга нарт зохицуулж өгдгийг хориглоод бүгд тэгшээр гэрэл дохиогоороо явдаг болох.
3. Гэрлэн дохиог хотын нэгдсэн удирдлагын системтэй бүрэн автомат алсын удирдлагатай, түүнийг нь хиймэл оюун удирддаг болгох боломжтой. Үүнийг хийхэд заавал дээрх 2-ыг хийсэн байх ёстой. Царай таниулах, чип нааж хураамж авна гэх мэт юм ярихаасаа өмнө ийм шийдэл ярьж хийх нь илүү тулгамдсан асуудлын шийдэл болж өгнө.
4. Зам дээрх машиныг цөөлөхийн тулд хол явж буцаж эргэдгийг аль болох багасгасан замын нэмэлт гэрэл дохиотой баруун зүүн эргэлтүүдийг ойр ойр болгох хэрэгтэй. Мөн зарим замуудад гэрэл дохиогүй эргэлтийн боломж, зохицуулалт хийж болно. Тэгэхгүй бол 2-3 км явж буцаж эргэх гэсээр ачаалал нэмж уулзварын нэвтрэлт удаашруулж байгаа. Тэр хэмжээгээр шатахуун тос зарцуулагдаж Монголын эдийн засгаас валют гадагш урсаж байгаа. Заримдаа бүр шаардлагагүй түр хаалт тавиад хаачихдаг ч тохиолдлууд байдгийг болих хэрэгтэй.
5. Хүний амь настай л холбоотой биш бол осол гарсан тохиолдолд цагдаа, даатгал хүлээдэг тогтолцоог болих хэрэгтэй. 2 хүний эрхээр бусад олон зуун хүний эрх хөндөгдөх ёсгүй. 1-5 минутын дотор хөдлөх ёстой. Хоорондоо зохицох, эсвэл зураг авах. Авсан зурганд дүгнэлт хийх боломжгүй бол шууд 50:50% шийдвэрлэх гэх мэт хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.
6. Цагийн зохицуулалтаар өглөө оройд гэх мэтээр эгнээний урсгалыг шилждэг болгох. Зарим замууд дээр нэг тал нь түгжирч байхад нөгөө талын урсгал хоосон шахам байх тохиолдлууд их. Ийм замуудад судалгаа хийгээд 2 захын эгнээнээс бусад эгнээ сэлгэдэг урсгалтай болгож болдгоор хууль дүрэм, тэмдэг тэмдэглэгээг өөрчлөх. Дижитал солигддог замын тэмдэгтэй болгох гэх мэт боломж ч бий.
Эдгээрийг эхний ээлжинд УИХ гишүүд маань хийхэд мэдээллийн технологи + зохицуулалт менежментээр л хорьж, торгохгүй, зардал багаар шийдэх боломжтой. Манайхаас ч олон хүн амтай, олон машинтай хотууд ч ингээд шийдсэн байгаа.
Ингээд хууль санаачилж батлуулчихвал Эдийн засагт ч хэмнэлттэй иргэдээс ч том үнэлгээ авна даа уг нь. Бараг л насаараа УИХ-д суух байх. 😉
© 2020 Бүх хэлбэрээр нэр дурдалгүй хуулах тараах, хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөртөө ашиглах нь нээлттэй 😁



 
төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 14 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Өөр ер нь бичдэг хүн байхгүй болсон доо. https://hundaga.blogmn.net/ 2 жилийн өмнө сүүлд пост оруулж байж. Амонра гадаадад завгүй байдаг юм шиг байсан.
xvv хэзээ бичсэн: 21:40, 2022-10-24 | |
хэдэн мянган жилийн дараа ч хүү бичсээр байгаа нь сайшаалтай хэрэг. Амонра байгаа болов уу гэж бодлоо. Лемоны нэг сүрхий япон стиллтэй хүн бас байгаа болов уу? blogmn.net бас өөрчлөгджээ. Зүгээр л ...
ADuzegdegsed хэзээ бичсэн: 00:21, 2022-10-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)