Махтай хоолны араас цай уугаарай

2020-04-07,03:58
Төмөр дутагдлын цус багадалттай юмуу эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүс махтай хоолны араас цайгаа сайн ууж байгаарай. Ер нь махтай хоолны өмнө хойно халуун бүлээн сүүтэй цай сайн уу гээд байдаг байсан даа бага байхад. Учир нь мах нь төмөр ихээр агуулдаг. Төмөр гэхээр сайн мэдэхгүй хүмүүс гайхах байх. Төмөр гэдэг химийн элемент нь маханд байж хүний биед дутагддаг бол бас илүүдвэл хор болдог. Ер нь хар ухаанаар төсөөлбөл маханд нунтаг төмөр байдаг, бас тэр нь илүүдвэл хор болдог гээд ойлгочих хэрэгтэй. Харин сүүтэй, сүүгүй цай, кофе нь ходоодноос төмөр шимэгдэж цус руу орохыг бууруулдаг нь хэт их төмөр авч хордохоос бас сэргийлдэг. Тиймээс мах харьцангуй ихээр иддэг манайхны хувьд хоолны өмнө ба дараа халуун бүлээн цай сайн уувал эрүүл мэндэд дэмтэй. Нөгөөтэйгүүр төмөр дутагдсанаас бас цус багадалт болдог. Энэ нь бага насны хүүхэд, биеийн юм ихээр ирдэг эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд төмрийн хэрэгцээ өндөр байдаг тул махтай хоол идэх үедээ цайг илүү зайтай хэрэглэж ус ууж байсан нь дээр. Элэг тааруу хүмүүст энэ илүү хамааралтай. За тэгээд цагаан идээ, ногоо цагаагаа бас тодорхой хэмжээнд сайхан тохируулаад хачирлаад хэрэглэж байх нь дээр. Ер нь бага байхад эмээ, өвөө нар Мягмар, Лхагвад мах иддэггүй цагаан хоол иддэг, бусад үед мах борцоо тааруулан хэрэглэдэг байсан нь эрүүл мэндийн хувьд бас их сайн нөлөөтэй байсан юм билээ шүү. Сүүлд ойлгоход.
 


төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 220 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)