Амьдралд хэрэгтэй 7 зан чанар (зуршил)

2020-03-09,16:43

Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал зуршил номоос санаа авав.

Амжилттай, эргээд харамсахгүйгээр амьдрахын тулд хүнд чадвар, мэдлэг гэхээсээ илүү зан чанар, ѳѳрийн зуршил болгосон чадварууд хэрэгтэй байдаг.

1. САНААЧЛАГАТАЙ БАЙХ.

Хүний заавраар, хэлснээр биш үргэлж идэвх, санаачилгатай, шинийг сэдэж байгаарай. Ѳѳртѳѳ ч, гэртээ ч, найз нѳхдийн хүрээнд ч санаачилга, идэвхтэй байдал нь ямар нэгэн үр дүнг авч ирдэг. Унтаа байдал хэзээ ч сайн зүйл авч ирж чадахгүй. Хэдийгээр одоо байгаа байдал тань таатай ѳѳрчилмѳѳргүй байж болох ч ирээдүйд хүн хийгээгүй зүйлийнхээ тѳлѳѳ илүүтэй харамсдаг. Хэрэв таагүй, сайжруулмаар байгаа, ирээдүйд аз жаргалтай байхыг хүсэж буй бол зүгээр сууснаар юу ч ѳѳрчлѳгдѳхгүй тул айлгүй, ичилгүй, хойш суулгүй хиймээр зүйлээ хийсэн нь дээр. Жижиг зүйл дээр ч санаачилга гаргаж, ѳѳрчилж, засаж яваарай.

 

2. ҮЙЛДЛИЙГ ЭХЛЭХИЙН ѲМНѲ ҮР ДҮНГ НЬ БОДОЖ БАЙХ.

2 даxь зан чанар бол мөрөөдөлд тулгуурласан. Үр дүн нь муу болох уу? Эсвэл сайнд хүрэх үү? Эрсдэлтэй юу? Хэрэв эрсдэлтэй бол ямар гээд? Байж болох үр дүнг сайтар бодож үйлдэл, хийж шийдвэр гаргаж хэвшээрэй. Магадгүй хүн рүү уурлаж хашгирмаар байсан ч үр дүнд юу болох вэ? Харин биеэ бариад ѳнгѳрѳѳвѳл юу болох вэ гэсэн жижиг зүйл дээр ч гэсэн үр дүнг бодож үйлдэл хийдэг болох нь амьдралыг орвонгоор нь ѳѳрчилдѳг. Мэдээж том тѳсѳл эхлэх, ажлаа солих, шинэ зүйл бүтээх ер нь ямар ч зүйл байсан үр дүнг нь сайтар бодож эхлүүлдэг зан чанарыг ѳѳртѳѳ суулгаснаар хүссэнээрээ, амьдралаа удирдан амьдарч чаддаг. Ингэснээр хүн ѳѳртѳѳ итгэлтэй, аз жаргалтай болдог. Эцэст нь энэ амьдралдаа хаана хүрч, яаж амьдраад нас барах вэ гэдэг хүртлээ бодож тѳлѳвлѳѳд түүндээ хүрэх гээд амьдрах л хэрэгтэй.

 

3. ЧУХАЛ ЗҮЙЛСЭЭ ТҮРҮҮЛЖ ХИЙДЭГ БАЙХ.

Бодсон бүхнээ xийx цаг зав, боломж хүнд тэр бүр байдаггүй. Олон сайхан санаа төрөөд байдаг, хийх зүйлс байдаг гэтэл энэ олон салаа замын альнаар нь явах вэ таминь ээ гэх үе хүнд зѳндѳѳ. Чухал биш зүйлд бид цаг xугацаа нөөц бололцогоо их үрдэг. Кино үзэж хэвтэх, фэйсбүүк ухах гээд ер нь тэр бүр сайн үр дүн авч ирэхгүй зүйлст нэг мэдэхэд их цаг үрсэн байдаг. Тэгэхээр хийх зүйлсээ хэр зэрэг чухал вэ гэж ялгаж, цаг тутамд хамгийн чухал зүйлсээ түрүүлж хийж хэвших хэрэгтэй. Ямар ч их хиймээр байсан илүү чухал зүйл байгаа бол хаяад чухал зүйлсээ түрүүлээд хийгээд "сурах нь" ирээдүйд хүнд илүү сэтгэл хангалуун, жаргалтай байх үр дүнг авч ирдэг.

 

Дээрх 3 зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид ихэнхдээ гэр бүл, найз нѳхѳд, ажил гээд олон хүн, олон зүйлтай xамааралтай амьдардаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай нийгмийнхээ орчинд хүн үр дүнтэй байх зарчим.

4. ХЭН ХЭНДЭЭ АШИГТАЙ БАЙХ ТАЛААР БОДОЖ ЗУРШИХ.

Байнга л зѳвхѳн хожих нь уйтгартай, сонирхолгүй байдаг. Магадгүй сонирхолтой байлаа гэхэд харилцаж байгаа хүмүүст тань ашиггүй та ганцхан хожиж байгаа харилцаа, бизнес ямар ч зүйл урт насалдаггүй. Хэн ч ѳѳртѳѳ ашиггүй зүйлийг удаан үргэлжлүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Эндээс зѳрчилдѳѳн гарч үргэлжилсэн ч асуудалтай, аз жаргалгүйгээр үргэлжилдэг. Ямар ч зүйлийг хийхдээ оролцож байгаа талуудад аль алинд нь өгөөжтэй шийдэхийг хичээж, бодож хэрэгжүүлж, ажиллаж сурсанаар хүн амжилттай, аз жаргалтай нэгэн болдог. Ингэхэд дараах зан чанарууд нь хэн хэндээ ашигтай байхын гол үндэс болж ѳгдѳг.

  1. Үнэнч шударга, ёс суртахуунтай байх
  2. Насанд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай байх
  3. Ѳлѳн биш, ѳгѳѳмѳр сэтгэлгээтэй байх. Жишээлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй байх.

Үргэлж хэн хэндээ ашигтай байлгах гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байх нь тодорхой. Хэн нэгэнд ашиглуулж болохгүй, бас зүгээр ашиглаж болохгүй гэдгийг санаж яваарай.

5. ЭХЛЭЭД ОЙЛГО, ТЭГЭЭД ОЙЛГУУЛААД СУРААРАЙ.

Эхлээд аль болох сонсож байгаарай. Ингэснээр тухайн хүний талаар, бодлынх нь талаар мэдээллийг олж авна. Энэ олж авсан мэдээлэл дээрээ дүгнэлт хийгээд тэр хүнтэй цаашид яаж харилцахаа шийдэх хэрэгтэй. Хэрэв тэр хүнд итгэж болох бол ѳѳрийгѳѳ бас илэрхийлж бодол мэдээллээ нээлттэй ѳгснѳѳр харилцан ойлголцож харилцаа үр дүнд хүрнэ. Харин үнэхээр нѳгѳѳ хүнээ ойлгохгүй, эсвэл ѳѳр шалтгаанаар харилцахыг хүсэхгүй бол үүнийгээ эвтэйхэн ойлгуулаад холдох нь дээр болов уу. Эртний Грекийн философид энэ зан чанарыг 3 үгээр илэрхийлсэн байдаг.

  1. Ethos -- Тухайн хүний марваа зүйлийг үнэлэх үнэлэмж, ѳѳрийн дотоод хэмжүүр.
  2. Pathos -- Буюу эсрэг хүмүүсийн харилцааны зѳрчилдѳх хэсэг.
  3. Logos -- Логик буюу харилцааны утга санаа, үр дүн.

Энд дараалал нь бас чухал: ethos, pathos, logos -- Таны зан чанар, харилцааны тохироо, ухаалгаар бодох ойлгох.

 

6. ДЭМ ДЭМЭНДЭЭ, ДЭЭС ЭРЧИНДЭЭ

2 хүн тус тус бүр 1, 1 амжилт гаргахад нийлээд 2 амжилт гаргадаг. Харин нийлээд хийвэл 2 биш 3 амжилт гаргах боломжтой байдаг. Үүнийг синерги буюу дээрх Монгол зүйр үгээр хэлдэг. Дээс гэдэг нь хялгас(ширхэг үснүүд)-ыг томж нэгтгээд мушгируулж урт, бѳх уяа хийхийг хэлдэг. Ингэхдээ чангалж хатууруулахдаа доороос нь хүнд зүйл зүүж эргүүлээд чангаруулдаг. Хэрэв үснүүдийг хооронд нь нийлүүлээд мушгиад орхивол олигтой чангардаггүй. Харин эрчлүүлж эргэлдүүлснээр чангалж болдог. Үүнтэй адил хоёр хүний тус тусын мэдлэг, хичээл зүтгэлээр хэзээ ч хийж чадахгүй, хүрэхгүй байсан оргилд хүчээ нэгтгэснээр хүрч гарч болдог. Тиймээс багаар, бусдыгаа ч дэмжин, ѳѳрийгѳѳ ч дэмжүүлэн ажиллаж сурах нь амжилтын үндэс болдог. Үүний тулд багаа сонгох, сонгогдох нь бас их чухал байдаг.

 

7. Xөрөөгөө xурцал.

Хѳрѳѳ олон шүдтэй байдаг. Шүд бүрийг хурцалж байж иртэй байж юм хѳрѳѳдѳж чадна. Түүнтэй адил хүн эрүүл бие, цэлмэг оюун ухаан, амар тайван зүрх сэтгэл, мэдлэг боловсрол, чадвар туршлагатай, мѳнгѳ хѳрѳнгѳтэй байснаар амьдралдаа ямарваа зүйлийг бүтээн, амьдралаа хүссэнээрээ удирдан амьдарч чадна.

Биеэ эрүүл байлгахын тулд зѳв хооллож, амарч, дасгал хѳдѳлгѳѳн байнга хийдэг зан, заншилтай байх. Оюун ухаанаа цэлмэг байлгахын тулд xарин тогтмол уншиж, бичиж, суралцаж ѳѳрийгѳѳ хѳгжүүлдэг зантай байх. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай. Алдсан оносон, хийсэн бүхнээсээ эерэгээр суралцаж явах нь эргээд үнэ цэнэ болж хувирч байдаг. Мѳн мѳнгѳ санхүүгээ зѳв удирдан зохицуулж, аль болох хадгаламж үүсгэж, үргүй зардал гаргахгүй хэмнэж хэвших нь ч бас нэгэн зэвсэг болдог.

Нэмж нэг зүйл хэлэхэд сэтгэлээр унасан үедээ түүнийгээ мартахын тулд ямарваа нэгэн үр бүтээлтэй зүйл хийж, суралцаж, цагийг аль болох ашиглаж тухайн зүйлээ мартахыг хичээж байгаарай. Заримдаа таагүй зүйлсээс болж бид зугтаж, мартахын тулд гадуур явж, архи дарс уудаг. Гэвч эдгээр нь эргээд стессийг авч ирдэг, асуудлын шийдэл болдоггүй. Харин сэтгэлээр унасан үедээ нулимсаа арчаад ѳѳрийгѳѳ хѳгжүүлдэг дадал зуршил ѳѳртѳѳ суулгачихвал гуниглангаа амжилтанд хүрч, нэг мэдэхэд сэтгэл хангалуун аз жаргалтай болчихсон сууж байдаг.

Дээрх зан чанаруудыг ѳѳртѳѳ суулгаснаар хүн аз жаргалтай, амжилттай эргээд харамсахгүйгээр амьдарч чаддаг.

За доор Англиар бас арай ѳѳр яг номныхоо тайлбараар нь хуулж тавьлаа. Сонирхвол уншаад үзээрэй.

 

The 7 Habits of Highly Effective People

1 - Be proactive

Take responsibility for your reaction to your experiences, take the initiative to respond positively and improve the situation. Recognize your Circle of Influence and Circle of Concern. Focus your responses and initiates on the center of your influence and constantly work to expand it. Don't sit and wait in a reactive mode, waiting for problems to happen (Circle of Concern) before taking action.[4]

2 - Begin with the end in mind

Envision what you want in the future so you can work and plan towards it. Understand how people make decisions in their life. To be effective you need to act based on principles and constantly review your mission statement. Are you - right now - who you want to be? What do I have to say about myself? How do you want to be remembered? If habit 1 advises changing your life to act and be proactive, habit 2 advises that you are the programmer! Grow and stay humble.

All things are created twice. Before we act, we should act in our minds first. Before we create something, we measure twice. This is what the principle is about. Do not just act; think first: Is this how I want it to go, and are these the correct consequences?[5]

3 - First things first

Matrix of importance vs urgency that Stephen Covey and Dwight D. Eisenhower used in deciding where to invest their efforts.

Talks about difference between leadership and management. Leadership in the outside world begins with personal vision and personal leadership. Talks about what is important and what is urgent. Priority should be given in the following order (in brackets are the corresponding actions from the Eisenhower Matrix):,[6][7]

Quadrant I. Urgent and important (Do) – important deadlines and crises

Quadrant II. Not urgent but important (Plan) – long-term development

Quadrant III. Urgent but not important (Delegate) – distractions with deadlines

Quadrant IV. Not urgent and not important (Eliminate) – frivolous distractions

The order is important; after completing items in quadrant I, we should spend the majority of our time on II, but many people spend too much time in III and IV. The calls to delegate and eliminate are effective reminders of their relative priority.

If habit 2 advises that you are the programmer, habit 3 advises: write the program, become a leader! Keep personal integrity: what you say vs what you do.[8]

Interdependence

The next three habits talk about Interdependence (e.g., working with others):

4 - Think win-win

Genuine feelings for mutually beneficial solutions or agreements in your relationships. Value and respect people by understanding a "win" for all is ultimately a better long-term resolution than if only one person in the situation had gotten their way. Think Win-Win isn't about being nice, nor is it a quick-fix technique. It is a character-based code for human interaction and collaboration.[9]

5 - Seek first to understand, then to be understood

Use empathetic listening to genuinely understand a person, which compels them to reciprocate the listening and take an open mind to be influenced by you. This creates an atmosphere of caring, and positive problem-solving.

Habit 5 is greatly embraced in the Greek philosophy represented by 3 words:

 

1) Ethos -- your personal credibility. It's the trust that you inspire, your Emotional Bank Account.

2) Pathos is the empathetic side -- it's the alignment with the emotional trust of another person's communication.

3) Logos is the logic -- the reasoning part of the presentation.

The order is important: ethos, pathos, logos -- your character, and your relationships, and then the logic of your presentation.[10]

6 - Synergize!

Combine the strengths of people through positive teamwork, so as to achieve goals that no one could have done alone.[11]

Continual improvement

The final habit is that of continuous improvement in both the personal and interpersonal spheres of influence.

7 - Sharpen the Saw; Growth

See also: Kaizen (continuous improvement)

Balance and renew your resources, energy and health to create a sustainable, long-term, effective lifestyle. It primarily emphasizes exercise for physical renewal, good prayer (meditation, yoga, etc.) and good reading for mental renewal. It also mentions service to society for spiritual renewal.

Covey explains the "Upward Spiral" model in the sharpening the saw section. Through our conscience, along with meaningful and consistent progress, the spiral will result in growth, change, and constant improvement. In essence, one is always attempting to integrate and master the principles outlined in The 7 Habits at progressively higher levels at each iteration. Subsequent development on any habit will render a different experience and you will learn the principles with a deeper understanding. The Upward Spiral model consists of three parts: learn, commit, do. According to Covey, one must be increasingly educating the conscience in order to grow and develop on the upward spiral. The idea of renewal by education will propel one along the path of personal freedom, security, wisdom, and power.

төрөл: Өөртөө хадгалж авсан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 254 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)