АНХААР! ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД
Энэхүү агуулга нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Хэрэв та 18 нас хүрээгүй бол Орохыг хуулиар хориглоно. Хаах товчийг дарна уу. Хэрэв та үүнийг зөрчин орвол таны сэтгэхүй, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй болохыг анхаарна уу.

Ер нь манайхан нээх ярихгүй юм тээ

2018-11-10,16:48
Ер нь манай Монголчууд хэр зэрэг сексдээ сайн үндэстэн юм бол? нтр

Би л хувьдаа нэлээн сайн байсан бүсгүйдээ сексээр гологдоод хаягдаж байсан хүн л дээ хаха. Бас үнэхээр хайртай байсан найз охиндоо ойртож чадахгүй байсаар хаягдсан. Тэрэндээ одоо ч гэсэн нэлээн харамсаж явдаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд бас нэг бодлын сайн сурах, дасгалжуулах ёстой зүйл. Ер нь насанд хүрэнгүүт нь онолын мэдлэг сайн зааж сургамаар зүйл юм шиг санагдаад байгаа.

Бас гэр бүлийн амьдралын хувьд ганц нэг унтаад жирэмслээд суучихдаг ч юм уу, эсвэл хайртай дуртай гэж байгаад тэр талын асуудлаа нэг их бодохгүй суучихдаг тал бас нэлээн байдаг юм шиг байгаа юм. Тэгтэл яг амьдрал дээр бас нэлээн чухал зүйл гэж санагддаг.
2 хүн таарч тохироход бие махбодын болоод өөр секстэй холбоотой зан үйл ч юмуу олон юмаар таарч тохирох нь бас амьдралд, гэр бүл тогтвортой байхад их чухал юм шиг байгаан. Гэхдээ бас суралцаж, сайжирч болдог ер нь бол спорт шиг байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй юм билээ. Ялангуяа эрчүүдийн хувьд. Төмөр өргөхөөр булчин хөгждөг шиг. Мэдээж сексийн үед ч бас олон булчин оролцдог, сунгалт, байрлал энэ тэр гээд л бас хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Ирээдүйд секс роботууд энэ тэр бас гарч ирнэ гээд байгаа. Секс хүүхэлдэйнүүд ч одоо хөгжөөд янз бүр байдаг болжээ. Монголд ер нь секс шоп энэ тэр хэр зэрэг хөгжиж байгаа юм бол...

Эмэгтэйчүүдийн хувьд зарим бас жүжиглэх, аальгүйтэх энэ тэр янз бүрийн суралцах, бэлдэх юм бас байдаг л байх тээ. Японы гэйшагийн урлаг энэ тэр гэж байдаг гээдүгаа. Манай Монголд тэр талын уламжлал юм нь бас хэр зэрэг байдаг юм бол? Надад лав дуулсан сонссон юм байдаггүй юм. Байдаггүй бол одооноос бас тиймэрхүү урлаг хөгжүүлмээр л юм байна гэж бодогдоод байгаа. хаха





төрөл: Хайр, секс, бас бус | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 199 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)