Миний 2018-2019

2019-01-01,15:56
2018
Товчхондоо бараг л яг хэвэндээ. Гэхдээ бас зүгээр залхуураад хэвтээд байсан биш завгүй л байлаа. Жоохон бясалгасан, гэгээрэл үргэлжилж байгаа хаха. Дээр үед лам нар бадарчилж, агуйд сууж бясалгадаг байсан шиг энд ирж бясалгаж байна даа  ирмэх Далан дээгүүр загатнаад байгаа далавч ургах гэж байгаа байж ч магадгүй хаха.

2019
Юуны ѳмнѳ маш завгүй л он гарч байна. Цаг ашиглах, амжуулах тал дээр бас л илүү суралцах, тухтай бүс (comfort zone)-ээсээ гарч 2018 оноос арай л илүү тѳлѳвлѳгѳѳ, бодсон зүйлсээ хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тархины мухарт элдэв мѳрѳѳдѳл, хиймээр амжуулмаар зүйлс зѳндѳѳ л байна. Зах зухаас нь амжуулах юмсан гэж бодож байна. баярлах

За тэгээд ѳнгѳрсѳн онд биеэрээ, сэтгэлээрээ тусалж дэмжиж байсанд бүгдээрэнд нь баярлалаа. Энэ жил бас тусалж дэмжээд, хамтраад явахыг хүсэж байна шүү. Японоор бол Ёрошикүонэгайшимасү.


 
төрөл: Хувийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)