Дорама үзээд төрсөн сэтгэгдэл

2018-10-20,17:56
Бараг 20-оод жилийн өмнө үзэж байсан байх аа. Токиогийн дурлалын түүх (東京ラブストーリー・Tokyo love story) гээд Японы 11 ангитай олон ангит кино буюу дорама.

Өнгөрсөн 7 хоногт дахин үзэж эхлээд сая үзэж дуусгав. Дахиад л бөөн сэтгэл хөдлөл, дахиад Рикад дурлав. Үнэхээр л классик бүтээл юм байна, үнэхээр хөөрхөн ч жүжигчин юм байна Сүзүки Хонами сан. Бас урд нь үзэхдээ Монгол хэлээр үзэж байсан болохоор Япон хэлээр нь үзээд бас арай илүү сэтгэлд хүрч нөлөөлж байж магадгүй л юм...

1540029842

Тухайн үед үзэхдээ Канжи, Миками, Сэкигүчи, Нагасаки Наоко нарын талаар арай л өөр сэтгэгдэлтэй үзэж байсан санагдана. Бас 20 жилийн хугацаанд мэдээж би гэдэг хүн харах өнцөг зөндөө өөрчлөгдсөн байгаа байх л даа. Харин Акана Рикагийнхаа талаар сэтгэгдэл хайр дурлал маань огтоос өөрчлөгдөөгүй юм байна. (((:

1540030502

Нэг тийм гоё мэдрэмж. Дахин дурласан, зөндөө удаан хөдөлгөөнгүй болсон байсан зүрх сэтгэл нэг тийм 20 жилийн өмнөх байдалдаа очсон ч юм шиг... Кино гэж үнэхээр бас л гайхалтай зүйл юм даа.

Үүний өмнө Сүзүки Хонамигийн тоглосон 2 киног бас үзээд дараа нь Токиогийн дурлалын түүхийг дахин үзмээр санагдсан юм. Тэр 2 кино нь бас аймар нөлөөлсөөн...

Одоо Suits гээд шинэ кинонд тоглож байгаа гэсэн. Хүлээж үзэх дургүй болохоор нэг их үзье гэж бодогдохгүй л байна. Дараа тэгж байгаад үзмээр санагдвал дуусахаар нь нэг үзэж ч магадгүй, үгүй ч байж магадгүй.

За за янз янзын юм бодогдлоо...

Үзмээр хүн байвал эндээс үзэж болох байх. http://doramakun.ru/Dorama_and_Live_Action/Watch_OnLine/Tokyo-Love-Story.html
Эхлэд http://vk.com бүртгүүлээд нэвтрээд тэгээд үзэж болох байх аа.
Даанч Япон хэлээр л байна.



төрөл: Хайр, секс, бас бус | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 156 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Мэдээж Рикагийн л тал шүү дээ ярзайтал инээх Урд нь үзэж байхдаа Канжи тэнэг нофш гэж боддог байсан бол одоо ч хэнийг нь ч буруутгадаггүй болж дээ.
xvv хэзээ бичсэн: 00:18, 2018-10-25 | |
чи тэгээд дүрүүдийн хэнийн талымб дээ?

хундага
Зочин хэзээ бичсэн: 19:10, 2018-10-23 | |
Ямар ч байсан мод төмөр болчихоогүй юм байна гэдгээ мэдрээд баяртай байна өө. Зав байвал үзэхэд зүгээр ч байж магадгүй. Надад лав үнэхээр гоё байлаа. ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 22:24, 2018-10-21 | |
Дахиж үздэг юм билүү? Би бас хориод жилийн өмнө үзэж байлаа гэж...

Хөдөлгөөнгүй байсан зүрх сэтгэл нь хөдөлсөнд баяр хүргэе ээ. Хэ хэ.
Зочин хэзээ бичсэн: 06:39, 2018-10-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)