Энэ хуучин бичиж байсан...

2006-04-23,22:02
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг байлаа. Тэр Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Одоо түүний хувьд Монголд очих гэж яарч байгаа гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь билээ. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзлаж хэзээ ч хагацаж чадахгүй найзууд болсон билээ. Төгөлдөр, Уламбаяр 2-той уулзахыг тэсч ядан бодож явлаа.
Бэкийн сууж явсан онгоц шууд нислэг байсан боловч Бээжинд 1 цагийн өмнө Бээжин дэхь Японы элчин сайдын хүсэлтээр хэдэн хүнийг иртэл нислэгийг хойшлуулсан гээд хүлцэл өчин мэдэгдсэн билээ. Тэгээд сууж байгаа нь энэ.
Удалгүй нөгөө хүмүүс нь уучлал гуйсаар орж ирцгээлээ. Байдаг л нэг хэдэн амьдарч дуусаад байгаа хөгшин япон гэж амандаа үглээд мушийн инээмсгэлэв. Тэр аялж яваа хөгшин японуудыг хараад эд нар ч нэлээд хэдэн жил мөнгө гэр орон гээд амрах ч үгүй ажиллаад гэнэт л үхэх дөхөж буйгаа санаад аялж эхэлдэг байх даа, ер нь тэгээд ч Япон ийм болохоор л хөгжөөд байдаг юм болов уу гэх зэргийг бодож суулаа. Дотроо бас удаан хүлээлгэсэн болохоор тэдэнд уур нь хүрэн сууна. Гэтэл нэгэн эмэгтэйн цангинасан хоолой, удалгүй царай нь харагдлаа. Тэр үнэхээр нүдээ ч салгаж чадалгүй гөлөрч орхилоо. Тэр маш хөөрхөн булбарайхан, гэхдээ Япон охидоос нэг л ондоо нэгэн охин байлаа. Тэгж байтал тэр бүсгүй билетээ харсаар түүний хажуугийн хоосон суудалд ирээд суулаа. Тэр хэсэг балмагдчихав. Хэсэг сууснаа шууд л мэндлээд яриа эхэллээ. Манай залуу охидын тал дээр бол туршлагатай чадварлаг нэгэн билээ. Европжуу, дэндүү царайлаг төрх, өндөр биерхүү биетэй гээд л түүнийг хар багаас нь охид тойрч байдаг болохоор тэрээр өөртөө энэ тал дээр дэндүү итгэлтэй гэж хэлж болно. Тэгээд ч маш эелдэг, ухаалаг зан, зөөлөн хүрэн нүдэнд нь охид бараг ховсдуулчихдаг юм. Тэд удалгүй хөөрлөө. Тэр ч энэ хооронд зөвхөн бүсгүйн талаар бодон түүнийг харж явлаа. Тиймээ тэр урьд нь тийм охин хараагүй, эмэгтэй хүнийг ийм нүдээр урьд нь харж байгаагүй билээ. Түүнийг Минами гэдэг бөгөөд энэ хүмүүсийн орчуулагчаар яваа гэнэ. Бэкийг өөрийгөө танилцуулан Монгол оюутан гэхэд тэр маш их баярлан шууд л сайн байна уу? гэдэг юм байна. Тэгээд л шууд үргэлжлүүлэн Бэкийг алмайруулан ярьж гарлаа. Манай хүн япон гэж бодож байтал нөгөө охин нь ус цас шиг бүр “Л” үсэгтэйгээр Монгол хэлээр ярьж гарлаа. Би Монголд багадаа амьдарч байсан гэж хэлэх хүртэл нь тэр бүр Монгол юм боловуу? гээд бодчихсон сууж байлаа. Тэр түүнд аялалын багаа танилцуулан ярьж гарлаа энэ хүмүүс нь нэлээд баян хүмүүс бөгөөд тэр бараг нэг нэгээр нь заагаад түүнд танилцуулчихлаа. Ямар нэгэн юманд хөгжин нөгөө орж ирсэн даруухан охиноос шал өөр жаахан охин сууж байх шиг санагдана. Хацар нь улаа бутраад үнэхээр хөөрхөн харагдана.

Ийн удалгүй онгоц нь Буянт-Ухаад буулаа. Тэр үед л элдэв юм ярин байсан Бэкд тэр охиноос сална гэж бодохоос онгоц дэндүү хурдан ирчихсэн юм шиг санагдана. Саяхан л тэр яаран байж ядаж байж билээ гэж гэнэт бодон инээд нь ч хүрэх шиг, тэр охинд яагаад ингэж татагдсандаа гайхан байв. Охинтой дахин уулзалдахаар тохирлоо. Тэдний аяллынхан Баянгол зочид буудалд буудаллах юм байна. Бэкийн гэртэй ч ойрхон юм. Тэд хаягаа солилцон, Бэк утсаа өглөө. Ачаагаа хүлээн зогсох хооронд Минами, болон аяллалынхан хамгийн түрүүнд гарцгаалаа. Минами эргэж харан маргааш уулзая, би орой утсаар ярья гэлээ. Бэк ч маш их баярлан дээр нь нутгийнхаа агаараар амьсгалана, энэ хаалгаар гараад л өчнөөн удаан санан байсан хайртай дүү, ээж, аав нь байгаа...

Гэртэй, нутагтаа ирээд нэг л сайхан. Дэндүү хуучин бараг 10 жилийн өмнө рүү цаг хугацаагаар ирчихсэн ч юм шиг санагдана. Түүнийг явснаас хойш хот ч ер нь юмс их өөрчлөгджээ. Дүү нь ч том болоод хэл ам нь гүйцэлдэхгүй юм хойгуур урдуур нь шулганаж гүйгээд л. Аав нь ч угийн дуу цөөтэй болохоор инээгээд л сууна. Баярласан үедээ ийм болчихдог билээ. Ээж нь түүнийг даган нэг өрөөнөөс нөгөө ороход хүртэл нь дагаж янз бүрийн юм ярина.
Утас дугарлаа Төөгөө, Уламаа 2 байв. Уламаа хэд хоногийн өмнө Америкаас ирсэн гэдгийг тэр мэдэж байлаа. Төөгөө ч хичээл нь амарчихсан тэр хоёр хамт байгаа гээд е-майл бичсэн байсан. Тэд ч түүнтэй уулзах гээд тэсэж ядаж байна гэцгээв. Ингээд орой уулзахаар боллоо. Тэр гэртэй гэрийнхэнтэйгээ маш сайхан санагдана. Удаан санаж байсан болохоор гантай газар хур орсон мэт түүний сэтгэл онгойж нэг л дүүрэн санагдаж, хоол ч их идэх сонирхолгүй байсан ч ээжийгээ гомдоочихвий гэсэндээ амаараа дүүрэн чихэн сууна. Ингээд орой 7 цагийн үед найзууд нь ярьж гарч уулзахаар боллоо.
Тэр ч шууд гүйгээд л очлоо нөгөө хоёр нь түрүүн уулзаад түүнийг хүлээж ядан суусан бололтой өөдөөс нь бараг гүйсээр ирцгээв. Тэгээд гурвуул алхан майл бичиж байсан ч гэсэн хамаг л юмаа ярьцгааж гарлаа. Хуучин алхах дуртай гудамжаар хамтдаа алхан хуучны байдал санагдана. Гадаа ч маш гоё 7 сарын орой, хот нэг л тайван, нар шингэх гээд тэнгэрийн хаяа улайн маш үзэсгэлэнтэй санагдана. Агаар ч нэг л цэвэрхэн цээж дүүрэн орж байлаа. Бэк ч онгоцонд танилцсан охины тухай ярьлаа. Дөнгөж яриад дуустал гэрээсээ авч гарсан аавынх нь гар утас дуугарч Минами залгаж байлаа. Тэр ч нэг хэсэг бараг хоёр найзыгаа мартаад ярьж гарлаа. Энэ хооронд нь Төгөлдөр Уламаа хоёрыг та бүхэнд танилцуулъя. Төгөлдөр бол энэ хоёроосоо биеээр арай намхан хар үстэй, хүрэн нүдтэй, ухаалаг төрхтэй энгийн нэгэн. Тэр маш эелдэг, ухаалаг, дуу цөөтэй боловч охидтой ярихдаа гаргууд хөгжилтэй байж чаддаг, яриагаар тэднийг уяраачихдаг, хичээлдээ улаан гавал бөгөөд төгсөнгүүтээ Анагаахад элсэлтийн шалгалт өгч эхний аравт орж байсан билээ. Одоо ч анагаахын 6-р курсынхан дундаа нэлээд нэр хүндтэй, ирээдүйн сайн эмч нарын тоонд тооцогдоод яваа нэгэн. Уламаа бол цэвэрхэн шар царайтай, хүрэн үстэй, өндөр нуруутай, царайлаг залуу. Угийн хөгжилтэй, нэгэн. Харин эсрэгээрээ охидтой бол хэзээ ч ярилцаж чаддаггүй. Бүр багаасаа хүүхдийн ордны дугуйланд явж комьпютерт дурласан одоо АНУ-д Нью-Иорк хотод комьпютерээрээ сурч байгаа юм. За иймэрхү гурван хүн хамтдаа Сөүлийн гудамжаар ийн алхаж яваа нь энэ.
Бэк утсаар ярьж дуусаад түүний тухай ярьж гарлаа. Уламаа ингэж дурлаж үзэхсэн гээд л аманд орчих шахан яриулж явлаа. Төгөлдөрийн хувьд бол одоо болтол бүр багадаа сайн байсан нэгэн охиныг мөрөөдөн, заримдаа зүүдэлж явдаг билээ. Тэр хэдэн удаа охидтой үерхэх гэж байсан боловч нэг л болохгүй, тэрэнтэйгээ уулзах юм шиг санагдан явдаг билээ. Одоо ч түрийвчинд нь нэгэн бяцхан охины зураг явж байдаг билээ. Төгөлдөр бүх л өөрт тохиолдсон, дурласан, учирсан охидын талаар хоёр найздаа ярьж байсан ч ичмээр ч юм шиг санагдах энэ хайраа өөрөөсөө өөр хэнд ч хэлээгүй одоог хүртэл битүүхэн хүлээсээр яваа билээ. Тэр Бэкийн яриаг сонсон элдэвийг бодон чимээгүй л алхана. Нөгөө хоёр гэнэт түүнийг хараад яачихваа гээд л хоёр талаас нь хүзүүдэж аваад ноолж, тэр гурав ноцолдон хэсэг хөөцөлдөн. Яг л саяхан хичээлээ тарж яваа наймдугаар ангиан хүүхдүүд шиг байлаа. Маргааш өглөө Минамитай уулзах болсныгоо Бэк ярихад Төгөлдөр өөрийн эрхгүй би хамт очъё гээд хэлчихлээ. Нөгөө хоёр жоохон гайхсан ч Бэк ганцаараа очихоос нэг л зүрхшээгээд байсан болохоор шууд зөвшөөрч « тэгье л дээ энэ хот чинь өөрчлөгдөөд би ч бараг замчлуулахаар болсон бололтой хамт гадуур явъя гэлээ. Ингээд маргааш нь тэр хоёр найзыгаа Япон охинд танилцуулахаар боллоо.

Ингэж явсаар Бэк ядарч байсан болохоор тэд гэртээ харьцгаалаа.
Бэк орондоо орон нэг л нойр нь хүрэхгүй өдрийн бүх л үйл явдлыг эргэн санаж жаргалтай нь аргагүй хэвтэнэ. Хамгийн гол нь Минами маргааш хотоор хамт явъя нэг нууцаа ярина гэсэн билээ. Аялалынхан нь нэгэн Монгол орчуулагч хөлсөн болохоор тэднээс гуйгаад маргааш ганцаараа үлдэх болсон гэж хэлжээ. Ингэж сайхан бодолд хөтлөгдөн хэвтсээр нэг мэдэхэд замдаа ядарсандаа нам унтчихсан байлаа.

Өглөө сэрээд хоол ундаа идчихээд шууд гарлаа. Тэр нэлээд яарч байлаа. Төгөлдөр дандаа л хоцордог хүн харин өглөө бүр 6 цагт ирээд зогссон уу? гэлтээ тэдний байрны урд аавынхаа машинтай ирээд машинаа тулан зогсож байлаа.
Hi гэсээр өөдөөс нь ирэв. Ороод ирэхгүй яагаав гэхэд ирээд удаагүйээ гээд инээн нэг л сонин байдалтай байлаа. Чи чинь одоо яачихаа вэ? хэдэн сарын дотор ийм сонин болчихсон юм уу? гэж Бэк дотоо бодлоо. Тэд Уламааг дайрч аваад Баянгол орлоо.

Хоёр найз нь цаана сандал дээр хүлээхээр болж Бэк уулзаад дагуулж ирэхээр боллоо. Ингээд Бэкийг үүд очих үед л охин гарч ирлээ. Төгөлдөр бүр дуугаа хураан нэг л догдлоод эргэж харж чадалгүй сандал дээр суугаад хүлээж байлаа. Тэр хоёр нэлээд удаан зогссоны эцэст хүрээд ирлээ.

Тиймээ мөн байна, Төгөлдөрийн дотор баярлах, гайхах, итгэж ядах олон сэтгэхүй төрж бүр хачин болчихлоо. Тиймээ тэр мөн байлаа. Минами гэж өөрийн эрхгүй дуу алдчихав. Охин ч нулимс цийлгэсэн нүдээр түүнийг харан инээмсгэлэн зогсож байв. Тэд бие биенээсээ өөр хэнийг ч анзаарахаа больсон байлаа. Нэг нэгнийгээ шинжин өөрчлөлгдсөн зүйл байгаа эсэхийг эрж хайна. Төгөлдөр Минамиг дэндүү өндөр, хүүхэн төсөөлж байсан. Гэтэл тэр бараг л өөрчлөгдөөгүй том л болсноос биш яг л хэвээрээ тэр нүд, тэр инээмсгэлэл, хацрын хонхорхой гээд л зүүдэндээ уулзаад баярлан догдолдог тэр охин нь тэр чигээрээ байлаа. Тиймээ яг ч тэр хэвээрээ биш цээжинд хөөрхөн хоёр хөх төмбийн, бас л эмэгтэй хүний хэлбэрийг олон бэлхүүс ташаа нь ялгаран харагдах болжээ. Тавдугаар ангиас хойш гэж дотроо бодно. Тэр түүнийг тэвэрч аваад дахиад тавьж явуулахгүй барьж байхыг хүсч байлаа. Энэ үед охин юу бодож байгаа бол. Тэр ч нулимсаа барихыг хичнээн хичээж байсан ч гараад байлаа. Тэр гүйж очоод хайртынхаа энгэрт наалдан дахин салахгүй тэр хэвээрээ наалдчихыг хүсч байлаа. Тэр Төгөлдөрөө гэж Минами гэж хэлснийх нь хариуд хэлээд намайгаа тэврээч тэврээч хэмээн дотроо хэлэн байлаа.

Энэ сонин байдал хэр удсаныг бүү мэд гайхан алмайрч нэлээд зогссон Бэкийн өө та 2 чинь танилууд байсан юмуу ямар сонин юм бэ хэмээн эвдлээ.
Бэкийн дотор хардах ч шиг сонин сэтгэхүй төрж бас ч Төөгөөд уур нь ч хүрэх шиг, гомдох ч шиг. Тэр хэзээ ч Япон охины талаар ярьж байгаагүй, өчигдөр яриад явахад нь бас юу ч хэлээгүй зүгээр л хамт очъё гээд гуйгаад байсан. Бэк Төөгөөг дагуулж ирсэн харамсаж байлаа. Минамигийн түүнийг хараад ямар болсон байдал нь «Чамд ямар ч chance байхгүй» гээд тун ойлгомжтой тодоор хэллээ.

Тэр хоёрт үг хэлэх ч сөхөө байсангүй бололтой. Эсвэл Бэкийн үгийг сонсохгүйгээр харийн аль нэг гариг руу одчихсон бололтой.
Бэк ч нэгэнт энд илүү болсоноо ухаарч Уламааг нудран, за бид 2 машин дээр очоод байж байя гэсээр тэр хоёр холдлоо.
Тэднийг нэлээд зайдуу тавьсан машин дээр очоод эргэж харахад Төгөлдөр Минамиг тэврээд зогсож байлаа. Гайхалтай сонин болсон явдлын талаар тус тусдаа гайхан бодож зогсоно. Уламаа Бэкээс чи мэдээгүй байсан юмуу? гэж асуулаа. Yгүйээ мэдсэн бол юу гэж сая ийм тэнэг байдалд орох вэ дээ? Чи ч бас мэдээгүй байсан биз дээ? гэхэд Тиймээ яаж ингэж санаанд байтугай зүүдэнд орох юм бэ? гэв. Төөгөө ч бас бид хоёрт хэлдэггүй нууцтай хогийн гар байна шүү? Хэхэхэ гэж Бэкийн хэлэхэд Уламаа нээрээ яагаад юу ч хэлдэггүй байсан юм бол? гэв. Бэк за за ямартай ч энэ нэг л өөр юм байна. Шал ондоо Төөгөө охинд ингэж хандаж байхыг би лав анх удаагаа л харж байна. Нөгөө 8-р ангид байхад Болор-Эрдэнэд л хамгийн хайртай байсан гээд байсан чинь Болор-Эрдэнэтэй хэзээ ингэж харьцаж байлаа даа? Нээрээ тийм шүү. За юутай ч хоёулаа тэр хоёрыг хоёуланг үлдээе. Ажил гарлаа гээд машиныг аваад явчихъя. Хамтдаа гадуур явж хот үзнэ биз. Өнөөдөр чинь угаасаа хотоор явж танилцуулах байсан юм чинь, чи эндээ хүлээж бай би очоод зохицуулаад ирье гээд явлаа.

Түүнийг очиход тэр хоёр тэнгэрээс газарт бууж ирсэн хүмүүс шиг л нүд бүлтийлгэн хараад, муухан шиг инээмсгэлэн зогсоно. Yнэндээ дотроо байгаа баяр бахдлыг гаргаж хэлж чадахгүй, дээр нь санаа зовсон гээд л зөндөө юмнаас болсон байх л даа. Бэк очоод аав чинь утасдаад дуудаж байна. Машины хэрэг гарсан гэнэ. Бас нэг ажил байгаа юм байх. Уламаа бид 2 машин хүргэж өгчихөөд туслаад байж байя. Хэрэг болвол залгаарай гээд буцлаа. Төөгөө баярлалаа гэж хэлэв. Бэкэд энэ нь инээдтэй тэнэг сонсогдсон ч тэр үнэхээр баярлаж байгааг нь мэдэрч билээ.

Ингээд Төөгөө Минамитай үлдэв. Тэр сандал дээр суунгаа найздаа үнэхээр баярлаж байлаа. Бас Минамд энэ хэдэн жил юу болсон тухайгаа ярихсан, түүнээс мэдэхсэн гэхээс тэсэж ядан байлаа. Минами ч гэсэн тийм байсан байх. Төөгөө ч би чамайг үргэлж боддог байсан гэхэд Минами би ч гэсэн гээд Төгөлдөрийг налан суулаа.

Төөгөөг анх 5-р ангид байхад эгчийндээ байх үед нь Минами аав, ээжтэйгээ ирж тэр хоёр анх танилцаж байж билээ. Төөгөө тэр үед ээжийнх нь дүү нагац эгчийндээ дандаа очиж бараг л тэдний хүүхэд шиг байдаг байж билээ. Учир нь эгч нь Японд сурч ирээд тэр үедээ л тоотой хэд байсан өнгөт телевизор приставк авчран гэртэй тавьсан байсан юм. Минамигийн аав нь эгчийнх нь багш бөгөөд алдартай Монголч эрдэмтэн Япон Монголын харилцааны тал дээр их юм хийсэн том эрдэмтэн байдаг билээ. Тэрээр нэг жилийн хугацаагаар Японы засгийн газрын төлөөлөгч хийн гэр бүлээрээ Монголд ирж байсан нь тэр юм. Тэгээд айлчлан ирэх үед нь Төөгөө хүү тэнд байж таарсан билээ. Томчуудыг ярилцаж байх хооронд тэр нөгөө өрөөнд тоглон элдвийг хийж хэлээ ойлголцохгүй ч гэсэн сэтгэлээрээ ойлголцож байсан билээ. Монголд ирээд тоглох хүүхэдгүй, гэрийн багш нараар хичээл заалгаад хоол ч идэх дургүй шахам болсон охины хувьд тэр хүү үнэхээр гантай газрын хур шиг байлаа. Харин Төөгөө түүнд яагаад ч юм их татагдсан билээ. Тэр өдрөөс хойш Минами дахин тэднийд айлчлахыг ээж ааваасаа гуйж, Төөгөө ч тэднийг дахиж хэзээ ирэх вэ гэж бараг өдөр бүр эгчээсээ асуудаг боллоо. Хичээлээ тараад найзуудтайгаа ямар нэг юм хийхгүй бол шууд л сургуулийн хажууд байх гэрээрээ дайраад л эгчийнх рүүгээ түүнийг ирсэн байж магадгүй гэсэн битүүхэн горьдлоготой очдог боллоо. Зурагт ч тийм сонин биш болжээ. Эгчийндээ очоод л хамаг гэр орныг цэвэрлэж хоол унд бэлдэхэд туслана. Тэр ирвэл гэр нь цэвэрхэн байх хэрэгтэй билээ. Түрүүн ирэхэд нь хамаг юмыг нь нураагаад янзлаагүй ёстой ичиж үхмээр муухай байсан, Минами замбараагүй хөглөрөх тоглоомуудыг хараад гайхан байсан билээ. Эгчийнх нөхөр гадаадад сурч байсан болохоор Төөгөө энэ гэрийн эр хүн нь байлаа. Тэр ч дүүгээ асарч халамжлахыг хичээдэг байсан билээ.
Минами ч аавыгаа даган хэд хэдэн удаа ирж тэд улам дотносож байлаа. Минамид гэрээр нь заалгадаг байсан Монгол хэлний багш ч тэр үед гэнэт цоорч эхэлсэн шавидаа их таатай байлаа. Минами хүүтэй ярьж сурахын тулд Монгол хэлээ дэндүү сайн үзэж урьд 3 сард үзээд үзээд сайн байна уу?-аас бараг цаашгүй байсан охин маань одоо 1 сарын дотор ойр зуур чөлөөтэй ярих болжээ. Төөгөө ч бас зүгээр суусангүй эгчээрээ Япон цагаан толгой заалган чөлөө зав гарвал л ярианы дэвтэр цээжлээд суудаг болов. Бодвол тэр үед эгч нь Төөгөөг, Минамигийн аав охиноо анзаарсан юм байлгүй Монгол хүүхдээс элдэв муу зан сургахгүй гээд сургуульд охиноо сургаагүй аав нь охиноо эгчийнд хүргэж ирж орхиод орой ирж авдаг боллоо. Хэд хэдэн удаа Төөгөөг ч эгч нь Минами чамайг урьсан гээд дагуулж очиж байсан билээ. Ингээд л цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч тэднийхэн буцах болсон байлаа. Тэр хоёр юугаа ч мэдэлгүй нэг нь яваад нэг нь үлдсэн билээ. Удалгүй Төөгөөгийн эгч нь хүүхдээ аваад Москва руу нөхөр дээрээ оччихсон болохоор тэр чигээрээ захиа ч үгүй, сураг ч үгүй хоцорсон билээ. Минамиг маш их санадаг байлаа. Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч тэр одоо хүртэл түүнийгээ ганц ч хором мартаж чадаагүй юм. Эгчээсээ захиа ирэхэд түүний тухай бичсэн болов уу? гэж битүүхэн горьддог байсан ч тэр бичдэггүй байлаа. Тэр ч эгчээсээ асууж бичиж зүрхэлдэггүй байв. Хоёр жилийн дараа эгчийнх нь буцаж ирэхэд тэр нэг удаа тэднийхний тухай асуусан юм. Харин харамсалтай нь аав нь нас бараад эгч нь тэд нартай холбоо тасарсан гэжээ. Энэ тухай тэр хоёр ярилцан байлаа. Минамигийн аав Японд очоод удалгүй нас бараад ээж нь охинтойгоо хамт хуучин нутаг руугаа нүүжээ. Нэг хоёр удаа захиа бичдэг байсан болов ч захиа нь хаяг тодорхойгүй гээд буцаад ирдэг байсан гэнэ. Тэр үед нь эгчийнх нь Москва руу нүүгээд байсан болохоор захиа нь хуучин хаягаар очиж байсан байна л даа. Харин эгчийнх нь Москвад очоод бичих үед тэднийх нүүчихсэн байж. Тэр үед одоогийнх шиг майл байдаг байсан болоосой. Захиа тэр үед бараг бүтэн хоёр, гурван сар явдаг байсан юм. Тэр хоёр элдвийг ярилцан уулзсандаа баярлан нэлээд удаан суужээ. Ямар ч гэсэн нэг нэгийгээ оллоо.

Төгөлдөр ч за тэгээд нээрээ хот үзнэ гэсэн биз дээ? Явъя чамд үзүүлье гээд бослоо. Тэр хоёр ч өдөржин хотоор хөтлөлцөн алхаж, элдвийг ярин баясаж эгчийнхээ хуучин байрны гадаа очиж баахан зогсож, гадаах саадан дээр нь тогллоо, хамт зургаа авхуулж энэ тэрүүгээр явсаар нэг л мэдэхэд үдэш болж жаргах нарны улаан туяа бүх юмсыг улаанаар будан байна.

Тэр хоёр үнэхээр жаргалтай байлаа. Дэлхий дээр тэр хоёртой ойролцоо очно гэвэл юу юм бэ гэхээс илүү гарах жаргалтай хүн байхгүй байхаа. Yнэхээр дахиж хэзээ ч хагацахгүй гэж ярилцан алхахад нь зөрж өнгөрч буй хосууд ч тэдэнд атаархах мэт. Тиймээ тэд бие биедээ үнэхээр хайртай юм байна гэдгээ өөрсдөө мэдэрч байлаа. Ямар нэгэн итгэл, ямар нэгэн зүйл тэднийг өдий хүртэл холбож байжээ. Тэр нь энэ хайрынх нь нэгэн хэсэг байсан байх. Одоо бас амьтаны зөн совин хэмээх хүний амьтнаас үүсэлтэй гэдгийг батлах бас нэгэн зүйл, бас тэдний эцэг өвөг болсон амьтнаас ген хэмээх гайхамшигт тэр нэгэн дарааллыг даган удамшиж үлдэж ирсэн гэгдэх тэр нэгэн мэдрэмж, бие биеийгээ хүсэх нь ганцхан хөтлөлцөх гараар зогсохгүй байлаа. Тэр гараар дамжин тэр хоёрын хооронд байнга нэгэн цахилгаан гүйдэл гүйж байлаа. Төгөлдөр ч би чинь эрэгтэй хүн эхлээд... гэх бодол бодогдох боловч хамаагүй хүрч болохгүй ямар нэгэн эмзэгхэн цэцгийн дэлбээ болох түүндээ уруулаар нь уруул дээр нь хүрэхээсээ ч ямар нэгэн байдлаар эмээгээд байлаа.

Тиймээ орой болчихжээ түүнээсээ түр ч гэсэн хол байхыг тэр хүсэхгүй байлаа. Маргааш нь Минами аялалын багийнхантай өглөө эрт Тэрэлж рүү явна гэж ярьсан болохоор Төөгөө түүнийг хүргэж өгөөд сална, Тэрэлж явсан хойгуур нь яах вэ гэж бачимдан, тэрнийгээ дэргэдээ байлгамаар байгаа зүрх сэтгэл нь түүнийг зовоож байлаа. Харин тэгтэл Минами нь ч бас энийг тэвчиж чадахгүй байсан болохоор маргааш боломжтой бол хамт явах уу? гэж хэллээ...

...Ингээд нэг л мэдэхэд Зочид буудлын үүдэнд ирчихсэн, салаад явах болчихсон байлаа. Төөгөө ч бараг өөрөө биш бурхан түүнийг удирдсан уу? гэлтээ Минамигийн уруул дээр эвтэйхэн бөгөөд амттайхан үнсээд эргэлээ... Тэр одоо эргээд харчихвал түүнээс салж чадахгүй мэт санагдан өөрийгөө хүчлэн бараг гүйхээрээ булан эргэж гэр рүүгээ алхлаа. Түүний нүдэнд зөвхөн хайртынх нь хөөрхөн инээмсгэлэл тодрон чихэнд нь дуу хойлой нь "Суки дэсү" гэж дахин дахин хэлж, уруулд тэр нэгэн зөөлхөн булбарай, тэр мэдрэмж мэдрэгдэн явна. Яаж тэгээд үнсчихсэнээ өөрөө ч гайхан олон үзсэн драма хайрын сериалууд л хэрэг болсон байх хэмээн бодон алхсаар нэг мэдэхэд байрныхаа гадаа иржээ. Цээжин дотор нь багтаж ядах их хайр, их хүч тэр түүнийгээ байхгүйд бачимдах тэр мэдрэмж, хамаг хурдаараа гүйн 9 давхар руу гараад буцаж давхартаа ирж амьсгаагаа дараад арай л тайвширлаа. Гэртээ ороод ер хоол идэх сонирхолгүй байсан ч гэрийнхэндий түүнийхээ тухай ярихыг маш их хүсэж байсан болохоор ширээний ард суун ганц нэг халбагадангаа ярьж гарлаа.

Гэрийнхэн нь ч Минамиг мэдэх бөгөөд хэд хэдэн удаа тэднийд ирж байсан, бас түүний түрийвчинд явдаг охины зургийг нэг бус удаа санаандгүй харж байсан билээ.

Ээж нь ч ярьж дууссаных нь дараа доогтойхон инээмсгэлээд за тэгвэл эрт босох юм чинь эртхэн унт, ээж нь юмыг нь бэлдье гээд өрөөнд нь орж орыг засаж өглөө. Хоёр найз руугаа ярьж хамт явах болсноо хэлээд, ирээд бүгдийг нь ярина гэж амлачихаад түүнийхээ тухай мөрөөдөн хэвтээд ер нойр нь хүрэхгүй, бас ч Бэк, Уламаа хоёрын өмнө буруутай мэт санагдан байсан болохоор босч тэр хоёрт Минамигийн болон өөрийнхөө тухай бичээд бас л хэвтээд бараг л унталгүй зүйрмэглэн үүр цайлгалаа. Босоод л хамаг зүйлээ бүртгэж нүүр амаа будах нь холгүй юм болов. Ингээд толинд өөрийгөө хараад гэнэт инээд нь хүрч өөрийгөө шоолон ганцаараа инээгээд гэрээсээ гарлаа. Тэр бараг цагийн өмнө буудлын гадаа очиход нь

Минами ч шөнө бараг унтаагүй бөгөөд өдрийн болсон явдлыг, түүнийгээ санан хэвтсээр өглөө болгоод босч баахан бэлдээд доошилж түүнийгээ үүдэнд хүлээж байлаа. Аавынх нь хуучин найз болох аялалын багийн ахлагч Такаяма гуай түүний гуйлтыг дуртайяа зөвшөөрсөн болохоор түүнтэйгээ хамт багадаа очиж байсан тэр сайхан газар очих болсондоо баярлан түүнийгээ хүлээн зогсож байлаа...

Тэрэлж ирээд үнэхээр сайхан, байлаа тэр группын Япончуудтай танилцан бас ч гүй дотносоод авлаа. Япончуудын эелдэг зан манай хүний өөрийн ухаалаг яриа хөөрөөтэй зан хослон ёстой л дайран дээр давс нэмнэ гэдэг шиг л тэдэнтэй дотно боллоо. Өдөржин явж янз бүрийн зүйлс үзэн, байдгаараа хөөрчихсөн хайртыгаа өхөөрдөн харж, хамаагүй ахмад хүнийг хүндлээгүй болно, тэгээд ч Минами өөрөө бас тэгж байгаа бололтой түүнийгээ тэврээд авч чадахгүй ч хүсэн байсаар орой боллоо. Орой хоол идээд хөгшчүүл ихэнх нь ядарсан бололтой усанд ороод унтацгаахаар явлаа. Минами бараг аав шиг нь, найз шиг нь байдаг Такаяма гуайд зарим нэгэн зүйлийг хэлсэн бөгөөд үнэхээр ухаалаг өвгөн түүнийг маш сайн ойлгосон байлаа. Тэгээд Такаяма гуайд хэлчихээд тэр хоёр орой салхинд морь унана гээд хоёул дөрөө харшуулан явах зуур аль хэдийн одод түгэн, урьд хэзээ ч харж байгаагүй гэмээр үзэгслэнтэй тэргэл саран гийсэн шөнийн тэнгэр доор бүх хайр, сэтгэл зүрхээ ярилцан бие биендээ уусан явлаа. Төөгөө урьд нь найзуудтайгаа ирж байсан голын гүехэн тогтонг урсгалтай цүнхээлийн тэнд очив. Сарны тэргэл гэрэл доор хоёр хос маань бурхнаас заяасан онгон биеээрээ усанд орон, тоглож Монголд баймаар өөр хаана ч байхгүй байгаль эхийн ариун мутраар илбүүлэн жаргаж тоглон наадна. Тиймээ тэд бүх зүйл нь зөвхөн нэг нэгэндээ зориулагдсан бөгөөд бурхан тэднийг хосоор нь бүтээж хосоор нь байлгахаар бас амьдралын төөрөг зургийг нь зуржээ. Минамигийн хөөрхөн төмбөгөр хөх, булбарай цагаан арьсан дээр нь усны дусал сарны гэрэлд мөнгөрөн гялтганаж Төөгөөгийн эр залуу биений хамаг хайр, хүч чадал, энэ булчин шөрмөсөнд байгаагаас 1000 дахин илүү хүчийг түүнд мэдрүүлж байлаа. Зангирч мушгирсэн биш ч гэлээ хэрэндээ тохирсон сайхан ханхар цээж, зарим хэсэгтээ төвийсөн булчин, гөлгөр бор арьс бас л сарны цацраг тоглон гялалцах усан дуслууд залуу охины хүсэл тэмүүлэл хайрыг амьтнаас уламжлан ирсэн хүслийг бий болгож тэр шөнөжингөө тэд бие биеээ хайрлан жаргаж түүнээс хойш нэгэн хүн болсон шиг санагдана. Ийн хэдэн өдөр өнгөрч тэд буцах болжээ. Гэртээ ирэхэд нь Төөгөөг үнэхээр баяртай олон зүйлс бас хүлээж байлаа. Түүний хэдэн сарын өмнө Японд суралцахаар бэлдэж явуулсан материал нь зөвшөөрөгдөж ирсэн бөгөөд түүний сургалтын зардлыг ивээн тэтгэх компани ч олдсон гэсэн хариу ирсэн байлаа.

Харин энэ мэдээг бичсэн гэрийнх нь шуудангийн хайрцгаар ирдэг захидлыг авч ирсэн Бэк Минамитай үнэхээр төстэй нэгэн охинтой хамт ирсэн билээ. Сайн танихгүй хүн бол андуурч будилмаар адилхан тэр Монгол, Япон 2 охин хамгаас илүү найзуудын энхнэрүүд болон зэрэгцэн хуримаа хийх өдөр удахгүй ирэх байх..

2004-03-05
төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 991 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)