Спорт загварын улаан BMW
2006-04-23,22:22
...Өнөөдөр 2086 оны 2 сарын 15. Амьдралын бас нэгэн өдөр өнгөрч зарим нь ертөнцөөс одож, зарим нь чарлан төрж, дэлхий эргэдгээрээ эргээд л. Цээгий баасан гариг бүр ирж суух дуртай бас ч долоо хоногийнхоо стрессийг тайлдаг "Шерлок Холмс" бааранд хэзээнээс ч билээ ямар ч тохиолдолд, захиалгагүйгээр онгорхой байж байх болсон өөрийн суудал дээр суун Алтан говио захиалангаа Ганбаа хэмээх нөгөө залууг хүлээн сууна. 6 жилийн өмнө анхыхаа хэрэг дээр ажилчихаад, бөөлжиж, дараа нь энэ баарны энэ суудал дээр суун тасартлаа уучихаад амаа хориж чадалгүй бурж байхад нь Ганбаа хэмээх биерхүү, дуу цөөтэй, сэргэлэн нүдтэй тэр залуу түүний яриаг сонсож суусан.
Түүнээс хойш хэзээнээс таньдаг байсан, хэнээс ч илүү итгэдэг болсон. Гитлерт баригдаж тамлуулсан ч Ганбаагийн амнаас ганц үг унахгүй гэж итгэх болсон, танидаг боловч танидаггүй, дотно бөгөөд дотно биш, найз биш бөгөөд хамгийн итгэлт найз нь болсон энэ залуутай баасан гариг бүр энэ бааранд "тааралддаг" болсон билээ. Бас анх орж ирэхэд л баарны лангууны ард зогсож байсан бармен өвгөн. Лангууны баруун захын өргөн баганаар бусад суудлаас тусгаарлагдсан 2 суудлыг баасан гариг бүр хамгаалан байдаг тэр нэгэн хүн бас байраа эзэлсэн байна.
Өргөө хотод болсон хүн амьны хэргүүдийн талаар мэдээлэл баасан гаригийн орой бүр энэ буланд нэг этгээдийн амнаас хоёр этгээдийн чнхнээ дамждгийг төсөөлөх гадны этгээд нэгээхэн ч үгүй. Өнөөдөр бас л тэр өдрүүдийн нэг. Хажууд сүр хийх чимээ, барагтай бол захиалж байгаа нь харагдахгүй Smirnoff vodka -г дангаар нь хэн нэгний захиалгагүй хундгалах бармэн өвгөн, энэ бол Ганбаа ирээд хажууд нь байраа эзэлжээ гэсэн үг.
-Энэ долоо хоног тайван байв уу даа? Сая радиогоор сонслоо... хэмээн хүнгэнээд таг болов. Барагтай дугардаггүй хүн ийн хэлж буй нь нэлээн сонирхолтой зүйл болсон бололтой. Цээгийд ярих юм их байлаа. Бармэн өвгөн ч нэг зүйл хутгангаа хүлээсэн байртай дэргэд нь зогсоно.
-"Би хүн алчихлаа" гэсэн дуудлагаар очиход газар нил цус, эхнэр нөхөр хоёрын цогцос, гартаа буу барьсан хувцас нь цусаар будагсан эмэгтэй ийм зүйлийг хараад юу бодогдож байна? Тиймээ үнэхээр сонин байгаа биз хэмээн асуултандаа хариу хүлээлгүй яриа үргэлжиллээ...
* * *
Өнөөгийн хүн амынх нь тоотой харьцуулахад Өргөө хот бол дэлхий дээрх хамгийн тайван хот гэж хэлж болно. Гэсэн ч мөрдөгч Цэнгэлийн хувьд 36 хүрч буй ч найз бүсгүйтэй ч болох завгүй явж ирсэн гэхэд хэцүү ч бас тэгээгүй гэхэд ч хэцүү л юм.
-Бурхан гуай овоо ажлаа хийж байна уу даа за явж хоолонд орох уу даа. Хэдэн өдөр тайван сууж хоол идээд сайхан байнаа хэмээн толгоом хийх хамтрагчийнх нь үг дуусаагүй байхад ирсэн дуудлагын талаар "тайван хоолойгоор эмэгтэй хүн би хүн алчихлаа гэсэн дуудлага ирлээ" хэмээх жижүүр бүсгүйн утас орж ирлээ.
-Хаяг нь... аанхан... Аан за одоо гарлаа. гээд утсаа тавин эргэнгээ "Бурхан нойр нь хүрсэн бололтой"... Сонин юм би андуураагүй бол энэ Жаргалхүү эмчийн хаяг шиг. Хуурамч дуудлага биш байгаа... Мэдээж утас шалгасан байж таараа... гэх мэтийг бодсоор том хашаатай энэ хотын том баячуудын нэгнийх гэдгийг хэн ч хараад ойлгохоор сайхан байшинтай тэр айлын гадаа ирсэн байлаа. Хашааны том хаалга онгорхой, байшингийн үүдэнд юм мөргөөд хамар нь хонхойсон спорт загварын улаан BMW машин зогсоно.
үргэлжлэл бий...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ээ, чи...
Ээ, чи. Яах гэж эхэлснээ дуусгах дургүй гэж хэлж байгаам дээ. Тэгэхээр чинь би эргэлзчихлээ ш дээ. Гэхдээ дуусгаж сурах юм байгааз дээ.
molor хэзээ бичсэн: 14:05, 2007-06-13 | |
Сэтгэгдэл
хөөх баярлалаа. Чамаас ийм магтаал сонсож байгаадаа нүүр чих улайгаад энүүхэн энд эд эсүүд сандралын байдалд орж тэрүүхэн тэндээ бужигнацгааж бөөн юм боллоошд ххх
Надад үнэхээр тийм бичих энэ тэр авъяас энэ тэр маруухөөн... харин нээрээ эхэлсэн юмаа дуусгадаггүй залхуу, өөдгүй этгээд.. энэ аль жилийн өмнө эхлээд хаясан.. уг нь цаашаа үргэлжлэл нь баруун тархины хадгалах хэсгийн 658-р секторт хадгалаастай байгаа. Тэгж байгаад нэг буулгаж тавих юмсан...

dvd хэзээ бичсэн: 23:40, 2007-06-08 | |
Хүүд
Чамд ирээдүй бн шүү. Миний /Би чамд хайртай/ гэдэг тууж нэг сонин дээр явжийгаа. Одоо бараг дуусах гэжаага. Хамт нэг юм эхлүүлээд үзүүл яасийн, айн!
molor хэзээ бичсэн: 16:51, 2007-06-08 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)