Чамайгаа бодон бодсоор...

2006-04-22,21:53
яахаа мэдэхээ боличихлоо...



..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....

Нээрээ хүн бүтэлгүй ч гэсэн дурлаж байх нь биенд сайн гэнээ хэхэхэ тийм бол ч сайн л байна:: Уг нь дурлахгүй байх нь амар байхад чинь...

Нээрээ зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг хараад өнгөрөх ч хүнд маш их эерэг хүчийг өгдөг гэнэ. Тэгэхээр сайхан болж төрвөл бас л өөрийн мэдэлгүй хүнд буян болж явдаг байхнээ...

Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй

Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм

Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм

Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм

Хараад өнгөрөх тэгээд буруу юм гэжүү
Хардаж зарим нь нөхөртөө тунирхдаг гэнэлээ
Харцанд буруу үгүй хэмээн Emotion дуулдаг
Харин би бол тэднийг ч харах бас дуртай



төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1087 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)