Wonderful day 2
2009-11-02, 06:42
Yes, yes, yes, yesterday was wonderful day. 
"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...

Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв
Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...
Орой гэрээс гараад алхлаа. Урд хүүхдээ хөтөлсөн нэг эгч алхана. Паацаганан алхах пацан инээдтэй, би ч нэг цагт ийм л байж олон хүний хайрыг татаж явсан даа гэж бодохоор бас хамраа жоохон сөхмөөр. 