Гадаа гоё байна

2008-12-01,01:34
...Өнөөдөр 2008 оны 11-р сарын 30. Үнэхээр тасархай гоё байнаа гадаа :D Орой 23 цагт харьж ирсэн юм. Согтууруулах ундаа зарахгүй өдөр болохоор хот нам гүм, цас хаялаад л, гудамжны гэрэлд бужигналдан буух цасан ширхэг яг л симфони хөгжим тоглож байгаа мэт. Зогсоол дээр байгаа машинууд дээр цас орчихсон, гудамжинд бараг хүнгүй, 1-р сургуулиас Орос элчингийн уулзвар өнгөртөл ганц ч хүнтэй тааралдалгүй, чимээ аниргүй нэг их сайхан мэдрэмж. Ганц биеэрээ бас армаанчиглаж болдог хорвоо юм байна :P
...Шинэхэн цасан дээр гишгэхэд хяхтнаж дуугараад л, цасан дээрх мөрөө харах гоё шүү. Хялмаалж орж байгаа болохоор цасан өвгөн энэ тэр хийхээр их биш л дээ. 2 билүү 3 жилийн өмнө бас нэг удаа ганцаараа өглөө нь бас дүүтэйгээ цасан өвгөн хийж байж билээ... Дүү маань тэгэхэд хэдтэй байлаа даа үнэхээр хөөрхөн байсан шүү... аахххх санаа алдмаар болж байна... Хотоор хүн, машин цөөхөн, гэрэлтэй цагаан гудамж нам гүмхэн цэлийгээд л, гав ганцаараа ч юм шиг... Хөвсгөл нуурын мөсөн дээр өвөл очиж тэшүүрээр гулгах юмсан. Хаашаа ч хэдий хир явсан ч дуусахгүй хаашаа ч хамаагүй гулгаад л, хүссэн зүг рүүгээ...
Гоё байна шүү. Ийм намуухан, час хийсэн жавартай, гэрэлтэй, үзэсгэлэнтэй өдрүүдэд дуртайг хэлэх үү. Армантаглаж ганцаараа бас гэр рүүгээ хурдан ирчихгүйн тулд хэсэг тойрч энэ тэр явж байгаад орж ирлээ :D За ингээд өвөл, миний дуртай улирал эхэллээ. Яагаад ч юм өвөл бусад улиралаас илүү хурдан өнгөрчихдөг юм шиг санагддаг юм... Нэг л мэдэхэд хавар болчихсон байдаг...
...Сүүлийн хэд хоног ханиадны нянгуудтай хийсэн ширүүн тулаанд чүү чамай ялалт байгуулан, бүрзийсэн юм сууж байсан чинь сэтгэл санааны гэнэтийн хөөрлийн байдалд оров. Маргааш гэхэд эрч хүч дүүрэн босч ирэх байхаа За өнөөдөр нэг иймэрхүү... Маргааш 12-р сарын 1 юм байна. Өнөөдөр төрсөн өдөр болоод өнгөрсөн нөхдүүдэд ;), мөн бүх найзууддаа, хайртай бүх охидууддаа, намайг таньдаг болоод нэтээр эчнээ таньдаг, одоо уншиж буй танихгүй зочин гээд уншиж буй таньд өнөөдөр бүх юманд чинь амжилт хүсч байна шүү ;-)


Аа тийм нээрээ нийт Монголын блогчид хамтдаа шинэ жилээ тэмдэглэхээр зохион байгуулж, хүрэлцэн ирэхийг урьж байгаа шүү. Би өөрөө хэдийгээр оролцож амжихгүй ч блогмны андууд болоод, бусад блогчидоо шинэ жилдээ идэвхитэй оролцохыг урьж байна.
төрөл: Өдрийн тэмдэглэл | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 677 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
яасан сайхан юмб
ketchup хэзээ бичсэн: 19:47, 2008-12-03 | |
аан
БИ ТЭР ӨДӨР ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО АЛХСАН. 10 - Р ХОРООЛОЛ ХАВИАР...
ТАРЧЛААН (зочин) хэзээ бичсэн: 18:37, 2008-12-03 | |
american_boy
еооое энэ сайхан цастай өвлиг хараагүй 4 жил боллоо. sigh Гэхдээ энийг уншаад сайхан боллоо. ( сэтгэл маань онгойлоо гж бгаан шүү битий балай юм бодоорой big grin ) хуучны сайхан зүйлийг маань бодогдуулчихлаа
american boy хэзээ бичсэн: 07:29, 2008-12-03 | |
Одоо өвөл эхэлчихсэн юм чинь ийм өдрүүд зөндөө байх байлгүй дээ... Аа нээрээ гэхдээ согтууруулах ундааг хорьсон өдөр цас орох тийм тохиолдол бас ховор тээ...

Халуун орноос цас авчирдаг ид шидтэй болохымсан tongue

татах> Хаана байнаа тэр эхнэр, нууц амрагууд чинь хөөеэ нааш нь өгөөчээ гсн tongue Нээрээ хичээлээ эхлэхиймсаа. Удкүй багш дээрээ цагаан хадаг барьж очноо big grin

Тарчлаан> Харин тийм тээ. Чи хаагуур явсан юм бэ? Манай гудамж угаасаа гоё л доо гсн хэхэ Нэр нь л Сөүлийн гудамж энэ тэр гэдэг тэнэг нэртэй болохоос биш...
xvv хэзээ бичсэн: 01:27, 2008-12-03 | |
хэ хэ
БИ БАС 11 ӨНГӨРӨӨГӨӨД ЯГ ГАДАА ЯВЖ БАЙСНЫГ ХЭЛЭХ ҮҮ. ҮНЭХЭЭР ГОЁ БАЙСАН ШҮҮ.
ТАРЧЛААН (зочин) хэзээ бичсэн: 10:00, 2008-12-02 | |
чи нүдэн дээр охин эргүүлэхээ болиоч xиxиxиxиx...ичээч чи!!!гсн лол , ээж аавд чинь ч биш эхнэр, 2 нууц амрагт чинь хэлий шоо, тэгжийгаад үсээ зулгаалгуулах гэжийигаан xxиxиxий

хай юу айнаа,,,, санан санан бодон бодон, чамдаа тэмүүлсээр орж ирлээ,,, тэр нэг өдөр герман хэлнийхээ хичээлд ирэхээ болисоноос чинь хойш гээлөө ... xиxиxиxиx

за тэр солиорох яахуу

гүүүд лак, май лавер silly
tatah хэзээ бичсэн: 03:46, 2008-12-02 | |
Би хар халуун Африкаас цас дагуулаад ирж байгаа биз дээ party
Дарс хэзээ бичсэн: 20:12, 2008-12-01 | |
Өчигдөр оройн тэр сайхан мэдрэмжээс хоцорсондоо бухимдав. Гэхдээ сайхн зүйл унших сайхан. Сайхан байна blushing
gereltuya хэзээ бичсэн: 14:05, 2008-12-01 | |
сайн уу
сайхан бичжээ хэ хэ. өчигдөр би их эрт унтсан хэрэггүй эрт унтлаа цас орж эхлэснийг мэдээгүй. мэдсэн бол чамтай адилхан ганцаараа романтиклаад алхахгүй юу. Би цасанд үнэхээр дуртай. Өглөө босоод цав цагаан болсон байхад маш их баярласан шүү. даанч одоо буцаад хайлж байх шиг байна
ариус (зочин) хэзээ бичсэн: 12:02, 2008-12-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)