Ширээ тойроод

2009-10-29, 23:44
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. баярлах Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв хэлээ гаргах Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...

Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...

Хотын гудамж

2009-08-28, 22:04
Орой гэрээс гараад алхлаа. Урд хүүхдээ хөтөлсөн нэг эгч алхана. Паацаганан алхах пацан инээдтэй, би ч нэг цагт ийм л байж олон хүний хайрыг татаж явсан даа гэж бодохоор бас хамраа жоохон сөхмөөр.

Хажуугаар залуус зөрнө. Нээрээ л манай улс залуусын улс юм. Гэрээс гараад бараг 2 км алхахад дандаа залуус явж байна. Ахимаг, настай хүмүүс нь машинд суугаад яваа юм болов уу гээд харсан ч дандаа л залуус. Хүүхдээ тэвэрсэн гэр бүлүүд, хөтлөлцөн алхах хосууд, хөөрхөн хөөрхөн охид гээд л баярлах Нэг их анзаардаггүй байсан ч хүмүүсийн яриад байдаг саарал, уурласан царайтай хүмүүсийг олж харсангүй. Бүгд л инээд ...

Номноос тэмдэглэж авсан...

2009-04-15, 18:34

"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", го...

Би хэн бэ?

2009-03-01, 01:07
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...

Хацар чимчигнэм...

2009-01-21, 23:00

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...

Инээмсгэлэл, хайраар бялхаж яваарай!

2008-12-15, 03:40
Хуримаа хийсэн хоёр найздаа үхэн үхтэлээ хамтдаа байж үргэлж баяр баясалаар дүүрэн инээмсгэлэж явахыг хүсэн ерөөе



Орж ирээд уншиж байгаа та ч бас тэдэнд маань аз жаргалыг хүсээд залбираад аз жаргалыг дуудах татах хүчийг тэдэн рүү дуудахад маань туслаарай happy


Гадаа гоё байна

2008-12-01, 01:34
...Өнөөдөр 2008 оны 11-р сарын 30. Үнэхээр тасархай гоё байнаа гадаа :D Орой 23 цагт харьж ирсэн юм. Согтууруулах ундаа зарахгүй өдөр болохоор хот нам гүм, цас хаялаад л, гудамжны гэрэлд бужигналдан буух цасан ширхэг яг л симфони хөгжим тоглож байгаа мэт. Зогсоол дээр байгаа машинууд дээр цас орчихсон, гудамжинд бараг хүнгүй, 1-р сургуулиас Орос элчингийн уулзвар өнгөртөл ганц ч хүнтэй тааралдалгүй, чимээ аниргүй нэг их сайхан мэдрэмж. Ганц биеэрээ бас армаанчиглаж болдог хорвоо юм байна :P
...Шинэхэн цасан дээр гишгэхэд хяхтнаж дуугараад л, цасан дээрх мөрөө харах гоё шүү. Хялмаалж орж байг...

Солонгос эмнэлэгийн реклам биш шүү

2008-10-20, 00:50
UB Songdo чинь тасарцым байна. Манай эмнэлэгүүдээс холоо тасархай юм байна. Үзлээ, харлаа, мэдэрлээ, биширлээ. Солонгос, хужаа гэхээр л муулаад, миалаад голоод явсан хүний толгой доторх өнөөдөр шууд 180 хэм эргэв. Үнэхээр харамсалтай юм даа. Манайхан өөрснөө яагаад иймэрхүү ганц гайгүй эмнэлэг байгуулчихаж чаддаггүй юм болоо... Бүүр ядаж тал шиг нь... Уйлмаар л санагдахын... Ийм эмнэлэгт ингэж төлөөд үзүүлэхээс ч яахав... Ер нь тэгээд ийм хэмжээнд гадны ер нь ийм сайн хөгжсөн, сайн технологитой, өндөр зэрэглэлийн салбарууд нь орж ирж манайхан тэрнээс суралцаж, өрсөлдөж хөгжих ёстой юм байна да...