Нарийн бичгээ солиорой.

2007-04-20, 12:56

Entertainment хариуцсан нарийн бичиг чинь шаардлага хангахгүй байна уу? ;) Солих цаг нь болжээ.
K-Lite Codec Pack 3.00 Full, Standard and Basic хувилбарууд нь гарчээ. Энэ талаар мэдэхгүй хүмүүс байна уу. Тэгвэл та маш их хоцрогдож явна шүү. Гүзээ нь унжсан баавартай тарган эр шиг Windows Media Player, Real Player энэ тэр гэсэн програм хэрэглэж байгаа бол одоо хөөж явуулаад оронд нь Туранхай мини юпкатай хөөрхөн нарийн бичигтэй болох цаг иржээ. Гол нь ажлаа сайн мэддэг

Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн кодлосон видеог үзэх боломжтой болно.
Мөн Classic Media Player гээд то...

Firefox - Галт үнэг

2007-04-15, 20:43
Хэрэглэгдэх үгс:
интернет хөтөч - internet browser
нэмэлтүүд - add-ons (extension)
загвар - themes
гаргах - export
оруулах - import
хавчуурга - bookmark

За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр:




1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан.
2. Хамгаалалт илүү сайтай.
...

blogspot.com-н дээр гардаг баннерыг хэрхэн арилгах вэ.

2007-03-10, 00:41
Энэ маш амархан юм байна.
Загвар засах хэсэг рүүгээ ороод
style type='text/css'>
гэснийг хайж олоод доор нь
#b-navbar {
height:0px;
visibility:hidden;
display:none;
}

гэсэн кодыг нэмж оруулаад


гэснийг хайж олоод доор нь



гэсэн кодыг нэмж оруулаад
хадгалаад болоо.
Жишээ нь энийг нээгээд хар даа.

Нохой

2006-07-24, 01:04
Мал эзнээ дуурайдаг
Малгай толгойгоо дуурайдаг гэдэг.



Хүн ер нь өөртэйгөө адилхан нохойнд дуртай байдаг гэсэн.  Херлуф Бидструпын нэг зураг байдаг даа эздүүд нь нохойтойгоо их адилхан хэхэхэ. Миний хувьд овчарк, тэр дотроо немц овчаркнд маш дуртай, бас Шотланд овчаркнд хайртай ;)

Сая нэг ийм Монгол сайт оллоо.
http://www.dog.mng.net/
Энд немц овчаркийн тухай ингэж бичжээ.

Немц овчарк гэж чухам яг юу вэ? Юуны тулд ийм хосгүй албаны нохдыг бий болгосныг мэдэхэд ойлгомжтой болно. Олон жилийн өмнө Германд хонь хамгаалдаг ноход байдаг байсан. Тиймээс энэ талаар та бүгдэд дэлгэрэнгүй өгүүлье.
Тэд өндөр...











Аарцны кремтэй бялуу

2006-05-28, 08:15
Орц: 250 гр гурил, 180 гр маргарин, 80 гр элсэн чихэр, 1 ш өндөгний шар, ванилин.
Кремний орц: 750 гр аарц, 250 гр элсэн чихэр, хальсалсан нимбэг 1 ш, өндөгний шар 2 ш, 250 гр цөцгийн тос, тал аяга чихэрлэж дөрвөлжилсөн жимс, цэлцэгнүүр.
Бэлтгэх ажил: Зуурсан гурилаа ижил хэмжээтэй нимгэн хоёр хэсэг болгон элдээд жигнэнэ. Элсэн чихэр, нимбэг, өндөгний шар, цөцгийн тосыг аарцтайгаа хольж хөөсөртөл нь хутгаад, дээр нь чихэрлэсэн жимс болон цэлцэгнүүрээ хийж сайтар хутгана. Хатуурч бөөгнөрч эхэлмэгц өндөгний цагаан хийнэ. Аарцны зуурмагаа жигнэж бэлтгэсэн бүтээгдэхүүнийхээ нэг дээр нь...

Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

2006-05-28, 08:15
1.Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2.Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3.Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
4.Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
5.Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй....



Японы засгийн газрын тэтгэлэгээр суралцах шалгалт -2007

2006-05-18, 00:33
Нээрээ хүмүүсээ сонирхвол ийшээ ороод хараарай. Бүртгэл энэ тэр нь дуусчихсан юм болов уу яасан юм бол.

http://www.mn.emb-japan.go.jp/hp.htm
http://www.mn.emb-japan.go.jp/top_mon_fr.htm

Анагаахыг төгсөөд мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан 38-аас (андуурсан байж магад) доош настай, эсвэл одоо магистрантур, доктрантурын курсд сурч байгаа хүмүүс энэ шалгалтыг өгөх эрхтэй гэсэн байсан шиг санаж байна. Сонирхвол судлаад үзэхэд илүүдэхгүй байх шүү. Тэтгэлэгээр сурах боломж гэдэг бол...
Шалгалт нь Англи болон Япон хэл. (зөвхөн хэлний шалгалт юм байна) Тэгээд аль өндөр оноогоор нь авна гэсэн байсан с...





Англи хэл сурахымсаан...

2006-04-28, 01:19

Сонсох дасгал #2

TOEFL® Podcast #2



Questions About Formatting - Форматын тухай асуултууд

Script by Dr. Lucy Tse

Audio Index - аудио(дуу)ны  үзүүлэлт

Slow dialog - удаан яриа: 1:20
Explanations - тайлбар(ууд): 2:33
Fast Dialog - хурдан яриа: 9:15
Questions - асуулт(ууд): 10:08

Student: Excuse me, professor. Do you have a minute?

Professor: Sure, I can spare a little time right now. What can I do for you?

S: I wanted to ask you if it is possible to hand in a draft of the paper to see if  I’m on the right trac...