Элэгний хорт хавдрын талаар зарим нэгэн зүйл...

2009-01-07, 14:13
Өнөөдөр сонин дээр гарсан нэгэн нийтлэлийг танилцуулъя гэж бодлоо.

Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эм...

Хана

2008-06-24, 03:00
Бодит байдал ийм байна шүү дээ нөхөд өө!!

Бодит байдал ийм байш дээ нөхөд өө! гээд хэлсэн чинь нээг их сонссон үг юм шиг... Аягүй албан ёсны үгээ бас... За тэр яахав... Үг олдож үхэр холдох нь...

Ер нь энэ дэлхий дээр физикийн хууль гээд нэг балай юм үйлчилдэггүй байсан бол уг нь сайхнаа. Хүн төрөлхтөн эрх чөлөөтэй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх байсан байхгүй юу. Физикийн энэ хатуу биет миетийн хууль энэ тэр байгаагүй бол шууд хана энэ тэр нэвтэлдэг, дуртай үедээ хажуугийнхаа айл руу орж тайван байдлыг нь алдагдуулж, дургүйг нь хүргэж кайф авахгүй юу тээ. Даанч хана гэдэг дэмий ...

Чи яаж уншиж амждаг байнаа?

2008-04-03, 20:12
Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад <холбоос дээр дараад буца...

Бадралын блог

2007-12-06, 04:36
Өөр олон олон мундаг хүмүүс байдаг байх, сүүлийн үед олигтой блог хэсэхгүй байсан. Өнөөдөр санаандгүй явж байгаад ойрд ороогүй Санлиг Бадралын блог руу орчихлоо маш их таалагдлаа.

http://bolorcms.com/badaa/index.php?/archives/27-Mongolian-Horde-Concept.html
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/33-unknown.html

Зэрэг бичлэгүүдийг уншаарай. Би хэрвээ компьютерийн мэргэжилтэй байсан бол энэнд ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох байсан... Миний бодлоор энэ хүнээс сурах юм их, бас хамтраад ажиллахад ямар ч байсан алдахгүй мэт санагдаж байна.

Мөн веб програмын талаар зарим нэг зө...

Би мэднэ :) харьяалахын

2007-12-03, 01:53
За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд о...

Firefox - г илүү хурдан болгож болох уу?

2007-05-21, 19:58
За хүмүүсээ нөгөө хурдан галт үнэгийг чинь бүүр хурдан болгож болдог юм байна шүү.
Хэрвээ та  broadband холболттой бол таний Firefox үнэндээ тасархай хурдлах боломжтой нөөц байдаг гэнэ. Харин Dial-up мэт их бага хурдтай  холболттой бол энэ тийм ч хэрэгтэй зүйл бишээ.
Firefox хэвийн үед бусад програмууддаа нөөц интернетэд орох хурдны зай үлдээж зөвхөн ганц шугамаар холбогддогтой холбоотой юм байна. Холболтоо бүх сувгаар хийж бүрэн ажиллавал Firefox жирийнхээсээ хамаагүй илүү хурдан ажиллах боломжтой.
За тэгвэл хэрхэн хурдлуулах вэ:

1.Хаяг бичдэг хэсэгт “about:config” гэж бичээд enter дар...

Firefox нэг дусал мэдлэг

2007-04-24, 15:03
Хуудас үзэж байхдаа Ctrl товчоо дарж байгаад хулганыхаа голын хүрдийг эргүүлэхэд үсгийн хэмжээ томорч жижгэрдэг юм байна. Зарим нэг сайтын бичиг хэт том, заримынх нь үзэгдэхгүй жижигхэн байна уу? тэгвэл энэ аргыг хэрэглэхэд хамгийн хурдан амархан арга юм байна :)

Windows XP hibernate гэж юу вэ?

2007-04-24, 14:38
Мэддэг ч байж магадгүй. Windows XP -д hibernation гэдэг нэг мундаг хэрэгтэй зүйл байдгийг сая л мэдлээ. Компьютерээ унтраамаар байдаг, хийж байгаа юмаа тэр хэвээр нь орхичихмоор байдаг?? унтраагаад гарах уу, асаалттай орхиод гарах уу?
За тэгэхээр Shutdown цонхон дээр Standby товчин дээр Shift товч дарж байгаад дарахад Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраадаг юм байна.


Хэрвээ таний компьтерт ингэж болохгүй бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг үүнийг. Идэвхижүүлэхдээ. Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation гэ...