Аарцны кремтэй бялуу
2006-05-28,08:15
Орц: 250 гр гурил, 180 гр маргарин, 80 гр элсэн чихэр, 1 ш өндөгний шар, ванилин.
Кремний орц: 750 гр аарц, 250 гр элсэн чихэр, хальсалсан нимбэг 1 ш, өндөгний шар 2 ш, 250 гр цөцгийн тос, тал аяга чихэрлэж дөрвөлжилсөн жимс, цэлцэгнүүр.
Бэлтгэх ажил: Зуурсан гурилаа ижил хэмжээтэй нимгэн хоёр хэсэг болгон элдээд жигнэнэ. Элсэн чихэр, нимбэг, өндөгний шар, цөцгийн тосыг аарцтайгаа хольж хөөсөртөл нь хутгаад, дээр нь чихэрлэсэн жимс болон цэлцэгнүүрээ хийж сайтар хутгана. Хатуурч бөөгнөрч эхэлмэгц өндөгний цагаан хийнэ. Аарцны зуурмагаа жигнэж бэлтгэсэн бүтээгдэхүүнийхээ нэг дээр нь жигд түрхэж, нөгөөхийг нь дээрээс нь тавиад, гадуур нь аарцны кремээ нэлд нь түрхэж, дараа нь чихэрлэсэн жимсээрээ чимэглэнэ.
Бэлтгэх хугацаа: 50 минут
Жигнэж болгох хугацаа: 225 градусын хэмийн халуунтай электрон зууханд 15 минут жигнэнэ.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)