Элэгний хорт хавдрын талаар зарим нэгэн зүйл...
2009-01-07,14:13
Өнөөдөр сонин дээр гарсан нэгэн нийтлэлийг танилцуулъя гэж бодлоо.
Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эмч нар болоод бусад гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сураад ирсэн мэргэжилтнүүд маань дэлхийн хэмжээнд Монгол хүмүүсээ оношлох, цаашлаад эмчлэхээр чармайн ажиллаж байгаад эдгээр эмч нартаа талархал илэрхийлье.
Мөн цаашлаад аль болох хоорондоо хамтарч мэдээлэл солилцож ажиллаасай гэж боддог.
Хувь хүмүүсийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжуудыг бас өөрөө хайж байх хэрэгтэй гэдгийг дашрамд зөвлөе. Тохиолдлын бэлгийн харьцаанаас бэлгэвчтэй байсан ч аль болох татгалзах (зарим гадаад оронд эхнэр эсвэл нөхөр болох хүнтэйгээ бэлгийн харьцаанаас өмнө ДОХ-ын шинжилгээтэй адил хамт шинжилгээ хийлгэх нь ч байдаг сурагтай...), эмнэлэгээр үйлчлүүлэхдээ эмчтэй зөвлөн аль болох үнэтэй ч хамаагүй нэг удаагийн багаж хэрэгслэл, зүү тариур ашиглаж байх, шаардлагагүй бол шивээс, чих цоолох зэрэг цусанд бохир оруулж болох зүйлсээс татгалзах, зэргээр одоог хүртэл вирүс аваагүй бол урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн өсвөр насны хүүхдүүддээ энэ талын мэдлэгийг өгөх нь зүйтэй юм.
Бохир гар, амьдралын бохир нөхцлөөр бол B, C вирүсүүд халдварладаггүй. Тэр нь HAV төрлийн вирүс байдаг ба энэ нь элэгний хатуурал, хавдар үүсгэдэггүй гэж үздэг. Шарлаж байсан хүн бүр вирүстэй, эсвэл шарлаагүй л бол вирүсгүй гэсэн үг биш юм.
За тэгээд доорх ярилцлагыг уншаарай:
"Эмэгтэй хүн эрүүл байвал ард түмэн эрүүл байдаг учиртай" - http://www.mongolnews.mn/unuudur.php?n=34206
Манай улс элэгний В,С вирусийн халдвараар дэлхийд толгой цохидог цөөхөн орны нэг юм гэдэг. Элэгний хавдраар олон хүн өвчилж, эндэж байдаг. Манайд элэгний архаг үрэвслийн шалтгааныг арилгах эмчилгээ огт хийдэггүй юм гэнэ лээ. Хүн амынх нь гуравны нэг нь элэгний вирустэй мөртлөө хүний биед байгаа энэ вирусийн тоог нарийн гаргадаг оношилгооны лаборатори байхгүй гэж байгаа. Монголын бүх лабораторт элэгний вирусийн шинжилгээ хийдэг боловч таны цусанд хэдэн ширхэг вирус байна вэ гэсэн энгийн асуултад хариу өгч чадахгүй байгаа. Элэгний вирусийн эсрэг хэрэглэх эм, бэлдмэл ч Монголд тун цөөн. Гэтэл саяхан халаагаа өгсөн оны эцсээр Монголд анх удаа элэгний вирус тоолсон гэж дуулаад доктор Ж.Амарсанаатай уулзав.
-Дэлхийн хөгжилтэй бүх оронд элэгний вирусийг тоолох шинжилгээ хийдэг. Элэгний вирусийн хэмжээг тогтоодог хэд, хэдэн арга байдаг. Вирусийн уургаар эсвэл вирусийн генийн материалаар тогтоох боломжтой боловч хамгийн сайн арга нь вирусийн генийг тоолох арга юм. Нэг вирус нэг л генийн сантай байдаг хэрнээ олон вирус агуулж байдаг. Тиймээс цусанд байгаа вирусийн генийг тоолох нь олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн шалгарсан арга юм. Харин энэхүү технологийг нэвтрүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөс гадна вирусийн генетикийн өндөр мэдлэг, туршлага шаардлагатай тул манайд энэ шинжилгээг хийж чадалгүй удсан бизээ. Бид монгол хүний элэгний вирусийн төрөл, генийн сангийн онцлогт тохируулан судалгаа хийж түүний үндсэн дээр урвалж,оношлуураа тохируулж хэрэглэсэн юм. Зөвхөн элэгний С вирусийн хувьд л гэхэд 10-20 бодис дээр туршиж, түүнээс монгол хүний вирусийг илрүүлэхэд хамгийн үр дүнтэйг нь олж тогтоолоо гэж тэрбээр яриагаа эхлэв.
-Уучлаарай, би нэг л сайн ойлгохгүй байна. Элэгний вирусийг нэг, хоёр гэж тоолох хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. 1989 онд элэгний С вирусийг анх илрүүлж байсан бол 20-хон жилийн дараа түүнийг тоолдог технологи оношилгоонд нэвтэрчихсэн байна шүү дээ. Манай лаборатори 30-аас 200 саяын хооронд өндөр нарийвчлалтайгаар тоолох боломжтой юм.
-Үүнд хэр зэрэг цаг зарцуулав?
-Бид наймдугаар сараас хойш элэгний В,С вирус дээр туршилт хийж, нийтдээ дөрвөн сар зарцууллаа.
-Өндөр хөгжилтэй орнуудад энэ шинжилгээг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Технологи нь 1990 оны сүүлээр гарч ирсэн боловч оношилгоонд эрчимтэй хэрэглэж эхэлсэн нь 2001-2002 он гэж ойлгож болно.
-Тэгэхлээр манай анагаах ухаан дэлхийн түвшнээс 6-7 жилээр хоцорч байна гэсэн үг үү?
-Вирусийн оношилгооны хувьд тэгж ойлгож болно. Тэгэхдээ салбар бүр өөр шүү дээ. Зарим салбар 20-30 жил хоцорчихсон явж байна.
-Энэ амжилтанд хүрэхэд таны гадаадад эзэмшсэн мэдлэг, туршлага их хэрэг болсон байлгүй...
-Японд байхдаа Токиогийн их сургуульд элэг судлалын талаар сурч эзэмшсэн зүйл маань их хэрэг болсон. Японд надад зааж байсан багш маань Ази, Номхон Далайн элэг судлалын холбооны тэргүүн хүн л дээ.
-Энэ шинжилгээг ямар хүн хийлгэх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, биедээ байгаа вирусийн үнэн бодитой байдлыг мэдэх сонирхолтой хоёрдугаарт, элэг муутай боловч, шалтгааныг нь мэдэхгүй байгаа гуравдугаарт, элэгний вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай үгүйгээ мэдэхыг хүсч байгаа хүмүүс дөрөвдүгээрт, эмчилгээ хийлгэж байгаа боловч, түүнийхээ үр дүнг мэдэхгүй байгаа өвчтөнүүдэд их ач холбогдолтой болов уу гэж бодож байна.
Монголчууд маань элгэнд сайн л гэхээр юу ч хамаагүй хэрэглэж байна шүү дээ. Хэрэв та вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол яг одоо ирж эмчилгээгээ хянуулаасай гэж зөвлөх байна. Учир нь Монголд үнэн худлаа нь мэдэгдэхгүй элгэнд сайн, элэгний вирусийг эмчилдэг гэсэн эм бэлдмэл асар их болжээ. Энэ нь зарим хүний амьжиргаагаа дээшлүүлэх арга болчихсон ч байна. Буруу эм зарж байгаа хүний буруу биш, үүнийг буруу гэдгийг нь тогтоож, хянаж чадахгүй байгаа эмч бидний буруу. Үүнд одоо цэг тавих цаг болсон. Та вирусээ эмчлүүлье гэж бодвол эмчилгээнийхээ өмнө вирусээ тоолуулаад, эмчилгээнийхээ дараа дахиад тоолуул. Гурван сарын дараа вирусийн тоо 75-100 дахин буураагүй байвал таны эмчилгээний үр дүн муу байна гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ шинжилгээ өндөр үнэтэй юү?
-Үнэтэй төхөөрөмж хэрэглэдэг, нарийн шинжилгээ учраас хямдхан байхгүй бизээ. Тэгэхдээ бид шинжилгээнийхээ үнийг 50000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхыг зорьж байна. Яг энэ шинжилгээг Америкт 450 доллар, Японд 250 доллараар хийдэг юм шүү дээ. За тэгээд замын зардлаа нэмээд тооцоод үзвэл хэдэн мянган доллар болно.
-Таны оношилгоонд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?
-Манай Монголд ямар ч лабораторийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгал хамаардаггүй юм байна лээ. Үүнд дорвитой төрийн бодлого үгүйлэгдэж байна. Миний хувьд бол монголчуудын асар их зардал гаргаж гадаад руу явж хийлгэдэг шинжилгээг эх орондоо хийх боломжийг бий болгосондоо баяртай байна.
-Төлбөрийн чадваргүй хүмүүс энэ шинжилгээг яаж хийлгэх вэ?
-Үнэгүй хийх боломж байхгүй л дээ. Харин бид гадаад болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандан шинжилгээнийхээ төлбөрийг дийлэхгүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүст хандив өгч шинжилгээг нь даах спонсоруудыг хайж байгаа. Хэрэв та төлбөрийн чадваргүй бол юуны өмнө бидэнд хандаад нэр, хаягаа өгч болно. Спонсор олдвол бид холбоо барьж таны шинжилгээг хийж өгөх болно.
-Танай технологиор бусад вирусийг ч гэсэн тоолж болох уу?
-Бололгүй яахав. Мөн л урьдчилсан судалгаа, туршилт хийж байж тэдгээр вирусийг тоолно. Энэ удаад монголчуудын маань эрүүл мэндэд хамгийн их заналхийлдэг элэгний В,С вирусийн тоог хянах асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн. Цаашид бусад жишээлбэл, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын гол шалтгаан болох хүний папилломын, томуугийн болон ДОХ-ын вирусийг тоолдог болох гээд хийх ажил их байнаа.
-Хүний папилломын вирусийг тоолохын ач холбогдол нь юу вэ?
-Манайд хамгийн элбэг тохиолддог умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь хүний папилломын вирус шүү дээ. Энэ вирусийн тоо өндөр байх тусам хавдар үүсэх магадлал нэмэгддэг болох нь тогтоогдсон. Хавдрыг илрүүлэх чадлаараа эсийн болон дурангийн шинжилгээ 50-60 хувьтай байхад вирусийн тоогоор илрүүлэх шинжилгээ нь 95 хувьтай байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хавдартай 100 хүн байхад одоогийн шинжилгээгээр дөнгөж 50-60 хүнийг нь илрүүлэх боломжтой гэсэн үг. Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх талаар АУХ-гийн профессор, гавьяат эмч Авирмэд, Баасанжав багш нарын удирдлаган доор хамтран ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ахиц гаргахад бүх чадал хүчээ зориулна. Эмэгтэй хүн эрүүл байж ард түмэн эрүүл байдаг учиртай.
-Архи элгэнд хэр их хортой вэ?
-Архи элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Тэгэхдээ элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирусээс болж үүсдэг.
-Элэгний хавдартай хүн энэ шинжилгээг хийлгэх шаардлагатай юу?
-Хавдар нэгэнт үүсчихсэн хойно вирусын нарийн шинжилгээ хийлгэх нь ач холбогдол багатай. Хавдрыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй гэдгийг хүмүүс ухаараасай билээ.
-Ямар хүмүүс элэгний вирустэй байх магадлалтай байж болх вэ?
-Төрөлхийн элэгний В вирустэй хүн сүүлийн үед маш олон болж байна. Тэд шарлаагүй учраас элгээ эрүүл гэж боддог. Энэ нь маш том эндүүрэл бөгөөд вирус элгийг чимээгүй үрэвсүүлж яваандаа 30-аадхан насандаа элэгний цирроз юмуу хавдраар нас барах тохиолдол Монголд элбэг байна. Энэ нь 60, 70-аад онд вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд юм. Тиймээс та шарлаагүй ч байсан элэгний вирусийн шинжилгээг өгч байх нь зүйтэй. С вирусийн хувьд сүүлийн үед нэг удаагийн тариур хэрэглэдэг болсон учраас тариураар С вирус авах тохиолдол буурсан ч мэс ажилбар, шүдний эмчилгээ, бэлгийн замаар авах нь элбэг байна. Харин С вирусийн хувьд гэвэл огт шарлалгүйгээр ямар ч шинж тэмдэггүй халдвар авсан байдаг. Тиймээс та ямар нэгэн мэс ажилбар хийлгэсэн юм уу, шүдээ авахуулсан, цусаа юүлүүлсэн, шивээс хийлгэсэн, бэлгийн амьдрал замбараагүй бол С вирусээ шалгуулах нь зүйтэйг зөвлөе.
Р.ЖАРГАЛАНТ

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Их шүүдэргэнэ гэдэг ургамлыг уух зааврыг тодорхой бичиж өгнө үү юунд найруулж, ямар хэмжээгээр хэд хоног уух ,үргэлжлэн уухуу завсарлаад уухуу хэрэв засарладаг бол хэд хоног байх талаар тодорхой бичиж туслана уу. Мөн Их шүүдэргэнэ номыг бичсэн ЦЭДЭНБАЛЖИР ГЭДЭГ ХҮНИЙ УТАСЫГ ОЛМООР БАЙНА.
Зочин хэзээ бичсэн: 15:36, 2016-08-16 | |
alat106 asat197 .B virustei. eho-d eleg uurchlultgui jigd golomtot uurchlultgui gesen bn. odoo 2 sartai jiremsen tsaashid huuhdee teeh bolomjtoi yu setgeleer ih unaj bn. hariu zuvluguu ugch tuslaach
zul (зочин) хэзээ бичсэн: 16:55, 2013-07-01 | |
Тэр ийм тийм ургамал уугаад эдгэдэг гэдэг бол ер нь бол бараг л худлаа л даа...
Алмас хэзээ бичсэн: 07:09, 2012-12-19 | |
эдгэсэн гэнээ
Цэдэнбалжир М. Их шүүдэргэнэ гээд ном шүү дээ
director хэзээ бичсэн: 02:24, 2012-12-19 | |
эдгэсэн гэнээ
энд тэнд их шүүдэргэнэ гээд ургамлыг уусаар байгаад эдгэсэн талаар их бичсэн байна. бүр энэ ургамлын талаар ном гаргасан байна гэхийн. тэр номыг олж аваад уншиж судлаад уувал яасын дан ганц элэг гэлтгүй 250 гаруй өвчинд уудаг хамгийн шилдэг ургамал юм гэнэ.
director хэзээ бичсэн: 02:23, 2012-12-19 | |
aimshigt uwchin,zvgeer shahyy l bj bgaad,ve ve gedes ni ih ysjij tomordog yum shig bnalee,ene jil l gehed minii ajlaaar shygamar tanidag 30-45nasnii 4 hvn elegeer yawchihsan,tsarai ni ih harlaadl,tgd l emchluuleh mungu tugrug bhq,halamjiin munguuruu l amidarsaar bgaad yawsandaa.
Зочин хэзээ бичсэн: 00:29, 2012-12-17 | |
Тиймэрхүү зүйл сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед Японд хүмүүс эмчлүүлээд элэг хамгаалах Япон бэлдмэлүүд хэрэглээд байгаа сураг байсан.
Бас нэг сонсож байсан зүйл гэвэл элэгний хавдартай 3 сарын настай гэж байсан хүн Хэнтийн ууланд бүх юмаа хаяад очоод үхэхээ хүлээгээд тэнээд явсан чинь үхэхгүй байсаар 2-3 жил болоод дараа нь эмнэлгийн үзлэгээр ороход элэг нь эрүүл болсон байсан гэсэн сураг сонссон. Бас өлсөглөн байхаар хавдрын эсүүд үхдэг гэсэн зүйл сонссон..

xvv хэзээ бичсэн: 15:37, 2012-12-16 | |
Тусламж
Сайнуу хүү үнэхээр хэрэгтэй мэдээ оруулжээ. хайж тэнэж яваад ороод ирлээ. нэг найз маань элэгний В вирус гээчээр халдварласан байна гэнэ шүдний эмнэлгээс авчихсан бололтой гэж байна лээ. одоо халдвартад хэвтэж байгаа ALAT-5650, ASAT-3520, BILRUBIN-260 гэж гарсан гэсэн. эмч нар нь сэтгэлээр унагаад байна бараг эдгэхгүй үлддэг насаараа гам брьдаг гэнэ гээд гутарсан л амьтан байгаа. нэх эм тариа гэлгүйгээр ардын ч юмуу галзуу арга байна уу хө, мань хүн гахайн элэг сайн гэнэ гээд олчихож эмнэлгээс гараад иднээ гэчихсэн сууж байна лээ. түүхий юм идээд бүр үхэхээр үийдээ юу гэсэн чинь буцалсан усанд дүрээд борлуулж байгаад иддэг гэсэн гэнээ. Бас өөр нэг газар 1-рашаан уугаад 2-их шүүдэргэнэ гэдэг ургамал уугаад 3-циклоферон гэдэг дархлаа сайжруулдаг эм уугаад цоо жрүүл болсон гэж бичсэн байна лээ. Үлдвэргүйгээр цоо эрүүл болгосон яриа туршлага байна уу туслаач
director хэзээ бичсэн: 11:47, 2012-12-16 | |
сайн байна уу
хавдар үүсэх молекул механизмын талаар мэдэх хүн байна уу
Р53 генийн талаар
appoptosis-ийн талаар
юуу яаж үйлчилдэг нь чухал шүү!!!!
Р53 генийн талаар
appoptosis-ийн талаар
юуу яаж үйлчилдэг нь чухал шүү!!!!
болдоо (зочин) хэзээ бичсэн: 01:23, 2011-01-27 | |
@AmonRa
Харин тийм, ер нь сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэдэг шиг бараг маш олон өвчин сэтгэл санаатай холбоотой.
Манай аав ч бас их хүнд шарлаж байсан гэсэн. Бараг л үхээд боссон гэж ярьдаг. Нээрээ нэг сонин зүйл нь Шагдар ах гээд эмч, бас нэлээн сайн юм мэддэг хүн байсан. Аавыг эмнэлэгт эргэж очихдоо нууцаар бууз, 100гр оруулж өгөөд өрөөнд нь байсан хүн тэр хоёр 3, 3 бууз 50, 50гр татаж унтаад маргааш нь л АЛАТ АСАТ нь гэнэт буугаад, бие нь сайжирсан гэсэн. Тэгсэн яасан гэхээр бууз нь ямар ч өөх тос хийлгүй, маш бага давстай дан булчин махаар бууз хийгээд аваачиж өгсөн байгаа юм. Тэгээд 50гр бол яаж үйлчилснийг мэдэхгүй ямар ч байсан дутагдаж байсан уургийг нь нөхчихсөн юм шиг байгаа юм.
Бас мах идэхэд үнэхээр үгээр хэлшгүй сайхан амттай байсан гэж аав ярьдаг юм, сэтгэл санааны нөлөө ч их байсан байх, 50гр нь магадгүй стресс тайлсан ч байж мэднэ...
Бас mанай авга ах (аавын дүү) бас үхээд сэхсэн гэдэг. Бөөрний хүнд өвчин тусаад хоёр бөөр нь хоёулаа өвдөөд хаван нь бүүр аймар их болоод, их тариа хийлгээд тариа хийлгэх ч газар олдохгүй, арьс нь язраад ус шүүрч байсан, бараг л энэ хүн ингээд өнгөрнө гэж яригдаж байсан гэдэг. Тэгсэн тэрийг тэр үед эмнэлэгийн дарга нь ч гэлүү бас нэг эмч ах эмч нарын обоход зохион байгуулаад бүх эмч нартай хуйвалдаад ахыг үзсэн эмч болгон сайжирчихад, гайгүй болсон байна, юу хэрэглэсэн бэ энэ тэр гээд бараг 20 гаран эмч сувилагч нар хоорондоо тэгж хажууд нь яриад гарсан гэсэн. Тэрнээс хойш ч ах нээрээ гайгүй болсон юм байх даа гэж бодсон гэж ярьдаг юм, тэгээд л тэрнээс хойш сайжраад л эдгэсэн гэж бас ярьдаг. Ер нь бол эмчийн харилцаа, хандлага, сэтгэл заслын эмчилгээ гэдэг бол асар чухал юм шиг байгаа юм. Яаж харин тийм чадварыг эзэмших вэ гэдэг л хамгийн чухал байх л даа...
@Дадидо
Багадаа шарлах нь ихэвчлэн A вирүсийн халдвар байдаг. Энэ нь бүрэн эдгэдэг ба энэ C, B вирүсээс өөр. Ер нь бараг л хүүхэд бүр тусаад эдгэдэг, хавдар үүсгэдэггүй. Айх хэрэггүй байх аа ...

xvv хэзээ бичсэн: 03:18, 2010-01-09 | |
би ч багадаа шарласан гэсэн. одоо удахгүй байхоо
dadido хэзээ бичсэн: 21:09, 2010-01-08 | |
Би нэг найзыгаа эргэж, гуй мөн ч их цаг өнгрөөлөө, эмнэлэгт? миний нэг найз (герман баагий, ц-гээр эсвэл б-гээр өвчилж байгаагуй) тэгсэн хэрнээ элгээр чадарсан. Манайхан шиг муу тосоор хайрсан хуушуур, эсвэл найрка ууж явдаггуй- сопоорт моорт гээд гуйдэг гар байсан л даа. 40 дөнгөж шүргэж явсан хүн- тэгхэд л сэтгэл санаанаас, хүнд ажлаас болоод явцан дөө, чааваас.
Хорт хавдрыг эмчилж болдгийм байлээ- германд лав элгээр өмнөхөөс бага хүн явдаг болсон гэнэ лээ. Гэхдээ үнэ өртөг нь маш өндөр, бас тэр эмчилгээг нь барьна гэж бөөн юм болдог юм байлээ. Гол нь сэтгэл маш тайван, ямар ч самуурал байх ёсгуй гэж, сэтгэл санааны дасгал зааж өгдөг юм байлээ. Аймар л даа.
Хорт хавдрын хамгын том нөлөө хүч нь сэтгэл санааны тавгуй байдал л гэнэ лээ-
За за
үнэндээ бол манайхан шиг цэвэр гэж балайрдаг гарууд эргэн тойрноо нэг хараад, ард түмний тал нь шарлаад, тал нь архичин, сэтгэл санаа тавгуй яваа бол мөхөх нь бол энүүхэнд л дээ.

AmonRa хэзээ бичсэн: 19:31, 2010-01-08 | |
Зочин хэзээ бичсэн: 19:04, 2010-01-08 | |
arhiig hir usgeddegiig n sudlah gj bgaa hariu n garahaar n heleye
Зочин хэзээ бичсэн: 19:32, 2009-01-27 | |
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=34206
хаягаар ороод сэтгэгдэл дээр нь хаягийг нь заачихсан байх шиг байсан.

xvv хэзээ бичсэн: 23:36, 2009-01-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)