Бүсгүйчүүдэд...

2022-04-07, 23:55
Бүсгүйчүүдийн нэг иймэрхүү доорх шиг эрчүүдэд хэлмээр үгнүүд бас нэлээн байдаг тээ...

Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг.
Эрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу?
Эрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчилэх юм байна гэж ундууцаа юу?
Ингэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай..
Алгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм.
Эрхлүүлж чаддаг эрийн...

😅

2022-04-07, 23:45
Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гээд өвөг дээдэс маань хэлж захидаг даа. Хүүхнүүд ээ жоохон ханилж манилж, явж мавж үзэж байж хая л даа. Шууд эхнээсээ тоохгүй байхаар чинь муухайшдээ 😅 Гаднаа хэдий жоохон тиймэрхүү зан ааштай, өөрөөр харагддаг ч яг тулаад үзвэл дотроо бас дажгүй л юм шиг байнэ билээ шүү дээ цаадах чинь 😉😁...

2019 онд ингэж бодож явжээ...

2022-04-07, 23:44
Нэг л ѳдѳр хѳдѳѳ гарч амьдарна даа гэж боддог юм. Мод ч тарина. Тэр болтол хариуцлагагүй жижиг уул уурхайнууд аль болох зогсож хаагдаж, байгаль маань сайхнаараа байж байгаасай даа. Тэрийг хаах чадалтай "популистууд" олноороо тѳрѳн гараасай.

МАГТААЛЫН ҮГСЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ МАШ ЧУХАЛ

2022-04-07, 23:33
#Хуулав

 
Мундаг байна, сайн байна гэж ёс төдий магтахаас илүүтэй хүүхдийн хичээл зүтгэл, ахиц, алдаанаасаа суралцсан байдлыг ажиглаж бодит урамшуулал хэлж хэвшицгээе.
Хүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Та хэрхэн магтахаас хүүхдийн тань цаашдын үйлдэл шалтгаалах нь байна шүү.
Доор хэдэн жишээ сийрүүллээ. Урмын үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно.
* Хичээсний чинь үр дүн гарлаа
* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлаа
...

Тэмдэглэлийн тухай

2022-04-07, 23:31
Өнгөрснөөс, өмнөх өөрөөсөө бас хааяа эрч хүч мүч авч, зарим юмыг бас заалгаж сураад байх тохиолдол байдаг уу тээ. 😅

Зарим бичсэн тэмдэглэлээ уншихаар тэгж санагддаг.

Бас жилийн өмнөх тэмдэглэлээ уншаад хүн бас өөрчлөгдөхөө хүрвэл жилийн дотор нэлээн өөрчлөгддөг юм шиг л санагдсан...

Уйлаад яахав дээ Цэнцэрэн минь...

2022-04-07, 23:19
Иймэрхүү зүйлсийг хараад, сонсоод, дөжрөөд чимээгүй явдаг, тэмцдэггүйн үр дүн шүү дээ... Яахав одоо л ойлгож жагсаж эхэлж л байх шиг байна... Гэхдээ ойлгоод, зөв зүйлийн төлөө тэмцэж сураагүй цагт энэ хэвээр л байх биз... Тэгж суртал ч бас л өдий биз дээ гэж бодогдох болж дээ...
Уг нь ч 1964 онд Япончууд хогтойгоо тэмцэж цэвэрч үндэстэн болсон түүхийг бодвол бас уг нь боломжгүй ч зүйл биш ч юм шиг л санагддаг...
 
Богд Зонховын хөшөө шиг төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, эсвэл огт хэрэггүй төслийн жагсаалтыг 2022 оны төсвөөс шүүж, захаас нь түүж үзвэл ийм байна. Нийт 35 төсөлд 844 тэрбум т...

Тэмдэглэл (гутрал 22-4-7)

2022-04-07, 10:42
Бараг л сэтгэл гутралд орчих гээд байна уу стрессдээд... Ерөөсөө л нийгмийнхээ давхарга бүх шатандаа төсвөөс хусчих, унагачих, хуурчих, гар харах нэг тийм хөгийн өлөн, хулгайч сэтгэхүйтэй... Хаана ч шударга бус... Тийм байхад үнэнчээр ажиллаад, амьдраад, татвар төлөх мөлөх нээрээ ямар ч утга учиргүй... Даатгал гээд төллөө гэхэд Даатгалын сан нь дампуураад ямар ч нэмэргүй болох... Нүүрс зараад олон төмөр замаар ахиухан шиг гаргачихвал мөнгө олоод хөгжих байсан юм гэх... Тэрнийх нь зах зухаас нь жоохон өрсөөд хусчих гэсэн бодолтой хүмүүс л дүүрэн... За тэгээд надад ч чадаж байгаа юм алга, улс, н...

Улс орны талаар санаа зовинох...

2022-03-29, 08:24
Ерөнхийдөө төрийн буруу бодлогууд, ковидын үед авсан хоригууд, хавтгайрсан халамж, мэдээж үүнээс ч өмнө авч хэрэгжүүлж ирсэн ЭЗ-т хэт нөлөөлсөн, хэт дарангуйлсан бодлого, иргэдийнх, бизнесүүдийнх нь өөрсдийнх нь ч ойлголт, тэмцэх чадваргүй сул дорой байдал зэргийн үр дагавар гарч үнийн өсөлт гаарч байх шиг байна. Хүн амын хэдэн хувь нь дундаас ядуу, ядуугаас нэн ядуу руу шилжиж байгаа бол?

Үүнтэй холбоотой нийгмийн тогтворгүй байдал, элдэв гэмт хэрэг, гаж зүйлс удахгүй ихсэх байх даа. 🤔...