Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө

2009-10-06, 10:57
Амьтан алах яагаад зөв гэж?

Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана"

Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малын...

Бүдүүлгээс хамаргүй нь...

2009-10-04, 07:44
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. хэлээ гаргах Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ...

Хүйтэн бөгөөд сайхан орой

2009-09-21, 07:57
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулах

2009-09-08, 01:44

Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Энэ бол арай л амьдралгүй санагдлаа. Уг нь СБ талбай, Баруун, зүүн 4 зам г.м том уулзварууд дээрээ дээгүүр төмрөн ч байж болно, чулуун ч байж болно явган хүний гүүрэн гарцнууд хийгээд шийдчихвэл асуудал их багасна гэж бодож байна. Хүмүүс дээгүүр явчихдаг гүүрэн гарцууд (эсвэл доогуур нүхэн ч байж болно. Гэхдээ дээгүүр хийх нь илүү хямд, хялбар байх болов уу. Уг нь хотын өнгө үзэмжээ бодвол илүү өртгөөр нүхэн гарцуудаар шийдвэрлэх хэрэгтэй байх.) гадаадын улсуудын бичлэг энэ тэр үзэж байхад дандаа тийм байдаг юм билээ.

Бас тэр талбайн баруу...

Сануулга

2009-09-05, 22:10
Нэг ийм зүйл олж уншлаа үнэн болов уу? Надад зориулсан бололтой хэлээ гаргах


Олон хүн үзэж буй киногоо дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлэхдээ ая дууг ч гүйцэд сонсохоо больжээ. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ? Орчин цагийн орчинлог "тахал" уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид тоон боол болцгоожээ. Мэдрэл судлаачид интернеттэй 10 жил үерхэж баялаг туршлагатай болсон хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм байна.

Чухамхүү 10 жилийн хугацаанд дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэ...

Үүрэн холбооны үнийг хямдруулах боломжгүй юм уу?

2009-09-05, 10:32
Гол нь G-Mobile барихдаа гол нь биш бусдыг нь хямдруулахдаа л гол учир нь байгаа гэж бодож байна.
Мобиком хямдарчихвал Мобиком барина г.м. Энэ бол зах зээлийн хууль. Огт ард түмний төлөө үйлчилдэггүй тэр монополийн хууль энэ тэр, бас бусад нь хямдраад дээшээ гарах гэхээр хамгаалаад дээш нь гаргадаггүй бүгд монополийн эсрэг гэсэн нэртэй боловч хэрэг дээрээ монополь компаниудын төлөө үйлчилдэг байгууллагууд болоод хуулиудаа эргэж харж өөрчлөх цаг нь нэгэнт ирчихээд байгааг бүгдээрээ ойлгомоор байна даа!

Нөгөө утсаа бүтэн өдрөөр олон хүн унтраах г.м арга хэмжээнүүд, жагсаал цуглааныг моби, скайте...

Нефтийн үйлдвэртэй болчихъё л доо тэгэх үү?

2009-08-29, 13:29
Бензиний үнэ дахиад 120төг-өөр нэмэгдчихлээ уйлах Өөрснөө юм хийх юмсан. Гаднаас л худалдаад л аваад байдаг, хийж байгаа юм үнэндээ хэдэн мал тэжээж байгаагаас өөр юу ч байхгүй байна гээд хэлчихвэл яадаг юм бол? Архи пиво хийж байгаа гэж үү? хэлээ гаргах
Ер нь яг бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэл манайд их муу байх шиг. Нэг үйлдвэр байлаа гэхэд бүх түүхий эдээ гаднаас, тэр дундаа урдаас импортлож байна.

Нефтийн үйлдвэртэй, болмоор санагдаад байх юм.
Хятад руу нефтээ хямд гаргачихаад, Оросоос үнэтэй бензин авч байхаар ямар ч үнээр болов нефть боловсруулах үйлдвэртэй болчихоод дотоодоо ядаж хангаад байж болдоггүй л юм ...

Хотын гудамж

2009-08-28, 22:04
Орой гэрээс гараад алхлаа. Урд хүүхдээ хөтөлсөн нэг эгч алхана. Паацаганан алхах пацан инээдтэй, би ч нэг цагт ийм л байж олон хүний хайрыг татаж явсан даа гэж бодохоор бас хамраа жоохон сөхмөөр.

Хажуугаар залуус зөрнө. Нээрээ л манай улс залуусын улс юм. Гэрээс гараад бараг 2 км алхахад дандаа залуус явж байна. Ахимаг, настай хүмүүс нь машинд суугаад яваа юм болов уу гээд харсан ч дандаа л залуус. Хүүхдээ тэвэрсэн гэр бүлүүд, хөтлөлцөн алхах хосууд, хөөрхөн хөөрхөн охид гээд л баярлах Нэг их анзаардаггүй байсан ч хүмүүсийн яриад байдаг саарал, уурласан царайтай хүмүүсийг олж харсангүй. Бүгд л инээд ...