Бүдүүлгээс хамаргүй нь...

2009-10-04,07:44
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. хэлээ гаргах Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэг эхийг, түүнийг ингэж соёлтой хүмүүжүүлж байгаа тэр хүмүүст талархах сэтгэл төрсөн шүү. Ээжийгээ улаан гэрлээр гарах гэхэд гарцан дээр хойноос нь чангаах хүүг хүмүүжүүлсэн тэр багшид бас баярламаар. Хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ гэдэг ер нь эцэг эхчүүдэд их хэцүү даваа юм шиг байгаа юм. "Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж биш "Соёлгүйгээс хамаргүй нь дээр" гэж сургах хэрэгтэй юм байна гэж бодов...

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтийг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоог санаарай...


Дахин "хүн бүр гаднаасаа харагдаж байгаа шиг ээ дотроо байдаггүй" гэдгийг өөртөө хэлэв. Би ер нь дандаа хүнийг гадна үзэмжээр нь шууд хараад дүгнэчихдэг муу талтай л даа...

...Хотын гудамжинд намрын налгар өдрүүд үргэлжилнэ. Намуухан тайван хэдий ч яарахгүй бол удахгүй өвөл ирлээ хэмээн сүрдүүлэх мэт сэрүүн салхи үлээнэ. Би ч өөрийн мэдэлгүй хурдлан алхана. Заримдаа ингэж алхах үедээ хажуудаа өөртэйгөө зэрэгцэн алхаад өөрийгөө харах гэж оролддог. Энэ удаад харин дурангийн линзээр татаж ойртуулдаг шиг нүднийхээ фокусыг өөрчлөөд үзлээ. Тэгтэл бас л маш олон анзаардаггүй зүйлсийг хардаггүйгээ сая мэдлээ. Зарим зүйлсийг урьд нь огт хэзээ ч харж байгаагүй мэт цоо шинэхэн харагдав. Замын хажуугаарх навчсаа санжуулан эгнэх модод, шарласан навчис, зүлэг аль аль нь "ингээд л дараа хавар болтол..." гэх шиг нэг л гунигтай...

Сая twitter-ээсээ нэг ийм ишлэл оллоо. Нээрээ л нисээд, унаад татах хүчнээс хамаарахгүй байсан чинь физикийн хууль нь угаасаа ийм юм байна л даа хэлээ гаргах

Albert Einstein:

    Gravitation is not responsible for people falling in love.

төрөл: Янз бүрийн | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1026 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
neeree huuhed muuhdiin tuhai bodogdood baidag bolson bailee. nas daraad bainaa.
Зэрэглээ хэзээ бичсэн: 16:35, 2009-10-05 | |
алга ташилт алга ташилт
хундага хэзээ бичсэн: 22:15, 2009-10-04 | |
Аан, зарим "хүмүүс" үү? алга ташилт ярзайтал инээх ирмэх гуниглах

Энэ шүлэг нээрээ юу болсон бэ?

Та өөрөө зохиосон юм уу? Аль эсвэл өөр хүнийх үү?
Enghebatu хэзээ бичсэн: 15:41, 2009-10-04 | |
Чи буруу ойлгосон юм шиг байна аа. Жаахан охидыг л аальгүй байснаас хамаргүй байсан нь дээр байдаг гээд битгий аальгүйт гэж загнадаг байсан байх аа? Хүүхдийг бүүр тийм аймар утга учиртай үгээр загнахгүй байлгүй дээ. наагуур цаагуур чинь зарим хүмүүс байнга хямраастай байхад. чи жаахан л хямарч байгаа бол гайгүй байна аа.. хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 15:36, 2009-10-04 | |
Хэхэ, хэлээд юу гэхэв. Хэн хүнгүй л даруухан, хөөрхөн ааштай хүүхэдтэй болохыг л бодож бн. ярзайтал инээх

Гэхдээ миний сонссоноор "аальгүйгээс хамаргүй..." гэдэг биш бил үү? Би бодохдоо аальгүйтэж явж байгаад өвчин тусаад нөгөөх нь хүндрээд хамаргүй болдог гж ойлгосон. Гэхдээ буруу ч байж магадгүй.

Яахав, миний найз "Бүдүүлгээс аальгүй нь дээр..." гэх гэж байсан бх л даа.

тэр дээрх шүлэг ямар гоё үнэн үгтэй шүлэг вэ? Та өөрөө зохиосон юм уу? Аль эсвэл өөр хүнийх үү?

Эйнштэйн ч үнэн хэлжээ. наад дууг чинь сонссон чинь бүр хямарчихлаа. Гоё дуу байна.
Enghebatu хэзээ бичсэн: 15:26, 2009-10-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)