Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулах

2009-09-08,01:44

Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Энэ бол арай л амьдралгүй санагдлаа. Уг нь СБ талбай, Баруун, зүүн 4 зам г.м том уулзварууд дээрээ дээгүүр төмрөн ч байж болно, чулуун ч байж болно явган хүний гүүрэн гарцнууд хийгээд шийдчихвэл асуудал их багасна гэж бодож байна. Хүмүүс дээгүүр явчихдаг гүүрэн гарцууд (эсвэл доогуур нүхэн ч байж болно. Гэхдээ дээгүүр хийх нь илүү хямд, хялбар байх болов уу. Уг нь хотын өнгө үзэмжээ бодвол илүү өртгөөр нүхэн гарцуудаар шийдвэрлэх хэрэгтэй байх.) гадаадын улсуудын бичлэг энэ тэр үзэж байхад дандаа тийм байдаг юм билээ.

Бас тэр талбайн баруун замыг зүүн гар тийш эргэхийг хаана гэдэг утгагүй санагдаж байна. Шал дэмий баахан машин тойруулж бөөн бензин тос үрэх нь утгагүй. Гэрэл дохиогоо ачааллыг нь зөв тооцоод сайн зохицуулчихад л хангалттай байх.

Бас захуудын нээлттэй байх хугацаа ч гэсэн нэг л тийм сонин санагдлаа?? Заавал тэгэх хэрэг байна уу? Зөв зохицуулаад, замын хөдөлгөөн уулзваруудынхаа ачааллыг тэнцүүлээд, жолоочдынхоо хөдөлгөөний соёлыг дээшлүүлчихвэл асуудал хамаагүй багасчихна. Харин тэр микро автобуснуудыг шахах нь зөв. Гэхдээ нөхөөд нийтийн тээврээ соёлтой үйлчилгээтэй цэвэрхэн сайхан автобусаар хангаад өгвөл хүмүүс тэр бүр машин унаад давхиад байхгүй ойр зууртаа автобусаар явдаг болчихно. Бас төмөр замаа ашиглаад хотын дотор Япон шиг цахилгаан тэрэг явдаг болгоод, жишээ нь Наран туул захын урд буудал бариад, зах руу цэвэрхэн явган хүний замтай болгочихвол нэлээн асуудал шийдэгдэнэ дээ. (гэхдээ энэ ч үлгэр л байх л даа...)

Үүнийг цахилгаан тээвэр компани, төмөр зам хоёр нийлээд өөрснөө цахилгаан тэрэг үйлдвэрлээд ч юмуу шийдэж болмоор ч юм шиг? Эсвэл хажуугаар нь дахин шинэ зам татсан ч болохгүй гэх газаргүй л байх. Баянзүрх өртөөнөөс Толгойт хүртэл ч юм уу явдаг болгоод, галт тэрэгний дундын буудлууд бариад, тэдгээрийгээ явган хүний зам, автобусны буудлуудтай холбоод нийтийн тээврийг хөгжүүлж чадвал хүн бүр машин унаж давхиад замаа дүүргээд байснаас нилээн хэдэн хүн нэг автобус, цахилгаан тэргэнд суугаад байсан нь илүү болно. Бензин тосноос эхлээд дотоодын мөнгөний эргэлт нефть, бензин дагаж гадагш урсах нь ч магадгүй багасах байх.

Тэгээд зам дээр 1-р эгнээгээр машин тавихыг бүрэн хориглоод зориулалтын машины зогсоолуудыг илүү өндөр үнэтэй болгоод өгвөл тэр болгон машин унаад давхиад байдаг нь багасна. Мөнгө төлөөд тавих байсан ч нэгэнт дүүрсэн л бол тавиулахгүй гээд, зарим газар бол хүүхдээ сургуульд машинаар хүргэж ирэхийг хориглох, зарим байгууллагууд машинаар ирэхгүй байхыг сануулах зэргээр дандаа арга хэмжээ авсан байдаг.

Бас таксиг зөвхөн зориулалтын, цэвэрхэн, жолооч нь бүрэн шаардлага хангасан шалгалт шалгуур давсан хүмүүс байхаар тооцоод, бас нийтийн тээврээс илүү өндөр болгоод тогтоогоод өгчихвөл хүмүүс машин такси барьж давхиад байхгүй, хөдөлгөөн замын ачааллууд эрс буурах болно.
Ер нь бол хамгийн зөв гарц нийтийн тээврийг соёлтой, цэвэрхэн, бас олон болгож, нүхэн болон гүүрэн гарцууд барьж байж л асуудал шийдэгдэх байх гэж бодох юм?

Тэгээд гадны маш олон хүнтэй, бага талбайтай хотуудаас туршлага судлах хэрэгтэй байх л даа. Нэг зочин бичсэн байсан 1-р эгнээгээр зөвхөн автобус, эмнэлэг, гал командын машин явдаг гэж. Тийм байвал нийтийн тээврийн хэрэгслэл хурдан явах нөхцлийг бүрдүүлж хүмүүс тэр бүр машин унаж давхих нь багасах болов уу гэж бодогдож байна.

төрөл: Хувьсгалын | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1245 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
has figured out to that bus, nice bus.. баярлах
ipod nano 4gb (зочин) хэзээ бичсэн: 13:40, 2009-09-17 | |
@зочин баярлалаа баярлах
http://news.gogo.mn/r/59007 шүү. Бас тэнд бичсэн сэтгэгдлүүдэд зөндөө хэрэгтэй зүйлс байна билээ. ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 17:17, 2009-09-08 | |
хамгийн эхний линк.. буруу холбогдсон байна.
Зочин хэзээ бичсэн: 17:02, 2009-09-08 | |
uul n darhan ub-n hoorond metrotoi l bolchuul mani n mongoldoo taivan amidrah geed baigaamshd.
Зэрэглээ хэзээ бичсэн: 14:59, 2009-09-08 | |
Үүш замуудыг нэг урсгалтай болгочихвол яадгий.. хэхэ. Баячууд нь бензинээрээ хохироод ардууд нь нийтийн унаандаа суугаад л зохицоод л явж болийшд. Бүгдэд амар зүгээр чөтгөр чөтгөр чөтгөр
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:29, 2009-09-08 | |
уул нь цахилгаан тээврийнхэн юм хийгээд л байгаам байналээшд
лео (зочин) хэзээ бичсэн: 12:44, 2009-09-08 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)