Нефтийн үйлдвэртэй болчихъё л доо тэгэх үү?
2009-08-29,13:29



Ер нь яг бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэл манайд их муу байх шиг. Нэг үйлдвэр байлаа гэхэд бүх түүхий эдээ гаднаас, тэр дундаа урдаас импортлож байна.
Нефтийн үйлдвэртэй, болмоор санагдаад байх юм.
Хятад руу нефтээ хямд гаргачихаад, Оросоос үнэтэй бензин авч байхаар ямар ч үнээр болов нефть боловсруулах үйлдвэртэй болчихоод дотоодоо ядаж хангаад байж болдоггүй л юм байх даа? Бүрэн чаддаггүй юм гэхэд талыг нь хангаад байвал арай л хямд, бас эдийн засаг гадны хэн нэг компаниас хараат байдал нь хамаагүй багасах баймаар?
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэх болгонд улс орны эдийн засаг ганхаад байх юм. Өөрснөө нефтийн ордтой байж тэрийгээ боловсруулах боломжийг, янз бүрийн тендер энэ тэр зарлаад хийвэл яадаг юм бол. Манай төрийн түшээд уг нь мэдэж баймаарсан. Бөөн мөнгө шүү дээ уг нь...
Гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй гээд л айгаад байх юм,.. Монголд аль ашигтай сонголтыг хийгээд, зарим үед шууд шинэ хууль зохиогоод тэр нефтийн ордыг улсын өмч болгоод өөрснөө нефтийн үйлдвэртэй болчих хэрэгтэй юм байгаа юм даа...
Хогоо ялгаж хаядаг болоод, дахин боловсруулдаг болчихвол маш хэрэгтэй зүйл болмоор юм шиг?

Зун найзуудтайгаа туул голын эргээр зугаалахад энд тэндгүй хог хөглөрөөд үнэхээр муухай, бусад Монголчууддаа гомдмоор санагдаж байсан

Хогоо хаяхгүй байя гэж нэлээд олон хүн блог дээрээ бичсэн харагддаг, тэгж ярьж бичиж байгаа залуусаар бахархах сэтгэл төрдөг. Бас ч ийм бодолтой залуус л улам л олшроод л байна даа.

Хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй болмоор байна. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон ч, өнөөдрийн мөнгө хөрөнгөө бодсон ч хогоор юм хийгээд эхэлбэл бас л эдийн засгийн хувьд ч бас гаднаас авч байснаас арай илүү ашигтай баймаар санагдах юм? УБ-д одоо хог хаях газар нь олдохгүй хэрүүл уруул болоод л байгаа бус уу? За тэгээд энэ талаар цаашаа яриад бичээд явбал төрийн түшээдийн сонорт хүрвэл, гайгүй чадвартай бизнесменүүдийн чихэнд сонсогдвол бас сонирхох, хийчих аавын хүү гараад ирэх ч юм билүү. Дэмжиж байвал тараагаарай.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Баярлалаа. чадлаараа хичээх болноо. 


Urialgiig zugeer l hen negend gargaj bgaa bol ter biyeleh magadlal baga, harin urialgiig uurtuu gargaj bgaa bol tuundee hurehiin tuld odoo hudulmurluh tsag.

юм юмтай л болмоор байна. Төрөөс нефьтийн үйлдвэр барина гэдэг бол үлгэр гэж боддог. Энэ тал дээр үндэсний том том компаниуд нэгдэж юм хийвэл дээр байх.
Мэдээж тэдний сонирхлыг татахуйц төсөл судалгаа хэрэгтэй л дээ. Энэ судалгааг мэдээж бас төрийн байгууллага хийж чадахгүй. ТББ, оюутнууд,гадаадад сурч ажиллаж байгаа хүмүүс илүү хийх байх үнэндээ.
Мэдээж тэдний сонирхлыг татахуйц төсөл судалгаа хэрэгтэй л дээ. Энэ судалгааг мэдээж бас төрийн байгууллага хийж чадахгүй. ТББ, оюутнууд,гадаадад сурч ажиллаж байгаа хүмүүс илүү хийх байх үнэндээ.

1 юман дээр бүүр бодохгүй байя гэхээр л гол гогодоод байдымаа. Сайхан сайхан боловсролтой залуучуудаа өөд нь татаад хөгжүүлээд аваад лүдчихэж чадахгүй л юм даа энэ хүмүүс бас л өнөө хэлдэг хэдэн хүмүүс буруутай гэчих гээд байна а яаяа


Ер нь л сайн муу байгаа ч сүүлийн үед залуус нийлээд нэгдээд юм бага ч болов юм хийгээд л байдаг болж байна. Бага багаар ч болов урагш явж л байна гэж бодож байна.
Хэдэн жилийн дараа юун Япон, юун Солонгос болчихдоггүй юм гэхэд эрх чөлөөтэй тарвалзаад, эрүүл саруул, аз жаргалтай хүмүүс байна гэж бол итгэдийн.


Чаднаа чадна хятадууд шиг бүлэрхэг, бас нэгдэж хөдөлдөг бол, япончууд шиг хөдөлмөрч бол, германчууд шиг цагийн юмыг цагт нь гялалзуулдаг бол, Оросууд шиг зүтгэдэг бол чаднаа чадна. Болохгүй юмыг болгож, чадахгүй юм гэж байхгүй болгоно доо бидний монголчууд


Монгол хүн амны билгээр гэдэг юм. Чаднаа чадна чадышдээ гээд л явж байя л даа 


Хөөрхөн сайхан залуус охид байнаа байна. Олон хүн сайнтай муутай гэгчээр олон дунд баг алсан хүмүүс бас байна байна. Хамгийн залуу улс чинь одоо манайх бидээ, гүй юм уу Зөв чиглүүлээд явбал манайх ч гэрлийн хурдаар өсч өндийж хөгжинөөө, итгэлтэй байна, гагцхүү залуус, боловсон хүчнүүдээ чиглүүлж хөдөлгөж дайчилж чадвал шүү дээ.
Саяхан хаанаас ч билээ сонссын сингапурт манай ''нөхдүүд'' уулзалтанд очсийн гэсэн тэгээд өнөөдүүл нь Танай монгол орны эдийн засгийн бодлого хэр түвшинд байна, бодлогынхоо талаар яирач гэсэнд -Манай улс итгэл дааж ажиллана гэдэгт итгэлтэй байнаа л гээд байна гэсэн. Хажууд нь явсан этгээд өмнөөс нь нүүр хийх газаргүй болж бөгс нь улайсан юм байх. 1 Асуултанд хариулж чадахгүй хүмүүс чинь яаж нефтийн үйлдвэр зохион бүтээх билээ дээ
Санаа бодлын дэмжихээс аргагүйдэв

Саяхан хаанаас ч билээ сонссын сингапурт манай ''нөхдүүд'' уулзалтанд очсийн гэсэн тэгээд өнөөдүүл нь Танай монгол орны эдийн засгийн бодлого хэр түвшинд байна, бодлогынхоо талаар яирач гэсэнд -Манай улс итгэл дааж ажиллана гэдэгт итгэлтэй байнаа л гээд байна гэсэн. Хажууд нь явсан этгээд өмнөөс нь нүүр хийх газаргүй болж бөгс нь улайсан юм байх. 1 Асуултанд хариулж чадахгүй хүмүүс чинь яаж нефтийн үйлдвэр зохион бүтээх билээ дээ

Санаа бодлын дэмжихээс аргагүйдэв

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)