Даавар
2013-03-18,23:06
За өнөөдөр "Хүний бэлгийн амьдрал" гээд нэг ном олсныгоо дундаас нь хэсэг харж суув. Тестостерон гэгч дааврын (гормон) талаар бичжээ. Нэлээн дээр үед бас нэг дурдаад өнгөрч байсан.. Даавраар хүний бие дэх бараг бүх зүйл зохицуулагдаж байдаг гэдэг.
Гол энэ тестостерон гэгч эрэгчин, эмэгчин аль ч хүйсэнд бэлгийн сэрлийг өдөөдөг байх нь. Эмэгчинд үнсэлцэхэд хүртэл, мэдээж бэлгийн харилцааны үед бүр илүүтэйгээр тестостерон эрэгчингээс дамждаг байх нь. Үүнээс болоод эмэгчин эрэгчинд татагддаг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг ч үүнтэй холбоотой байж болохоор юм байна. Тэгэхээр унтсан ч юм уу үнсэлцсэн залуудаа эмэгтэйчүүд татагддаг нь цаанаасаа химийн урвал байх нь дээ. Охид бүсгүйчүүддээ захихад ийм юманд хууртав аа! Тэгэхээр эхнээсээ нэлээн таньж, мэджийж химийн татагдах урвал биедээ явуулсан нь дээр бололтой. Яарч ор хөнжилд орох битгий хэл хошуу амаа холбоод хэрэггүй гэсэн үг. Бас анх хараад үзээрийн муухай юм байсан ч чамайг гэсэн сэтгэлтэй байгаад, тойрч гүйгээд байвал хошуу холбоод үзэхэд бас татагдах химийн урвал явагдаж мэдэх юм байна. Нөгөө хайр гээд байдаг нь ч ийм химийн урвалаас үүсдэг байж мэдэх юм байна..
Бас арьсаар ялгардаг феромон гэгч дааврууд байдаг байх нь. Энэ нь амьтдын хувьд бие биендээ нөлөөлж татдаг бодис болж өгдөг. Хүний хувьд хараа, сонсгол илүү үүрэгтэй хэдий ч гэсэн тодорхой хэмжээгээр феромонууд үйлчилдэг байна. Үүнийг үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид судалж ашигладаг байна. Зарим хүмүүс бүүр ингэж худлаа үнэр ашиглаж байгаа нь байгалийн бус үзэгдэл гэж үзэж хосууд нэгнээ олоход муугаар нөлөөлдөг гэж үздэг байх нь. Ер нь бас урьд нь сонсож байсан.. Эмэгтэй хүмүүст хамгийн цус холтой эрэгтэйгийн үнэр их таалагддаг, цус ойртой эрэгтэйгийн хөлсний үнэр их муухай байдаг гэж. Японы нэг телевизийн чөлөөт нэвтрүүлгээр тийм туршилт хийгээд гарч байсан. Тэгэхээр дахиад л нөгөө химийн урвал..
Хайрын домог гэх зүйл хүнд байдаг. Энэ нь амьдрал, өссөн орчин, эцэг эхийн үлгэр дуурайл, үзэж байсан кино, уншсан ном зэрэг олон зүйлээс бүрэлдэн тогтдог байна. 2 хүний хайрын домог хоорондоо адилхан таарч байх тусмаа гэр бүл тогтвортой байдаг гэсэн онол байдаг байх нь.
Номонд хайрын талаар олон онолууд байгаагаас Хайрын бодисын онолын хэсэг таалагдав. Хайрыг дотор нь романтик хайр дурлал ба ханийн хайр гэж 2 ангилаад Романтик хайр дурлал нь яваандаа ханийн хайрт шилжиж болдог ба ингэсэн тохиолдолд илүү сайн гэжээ. Эхний хэсэгт 2 танихгүй хүнд романтик хайр хооронд нь барьж байх ба яваандаа бие биенээ таньж мэдээд ойлголцож шийдвэр гаргах үеэс эхлэн ханийн хайр үүсэж эхэлдэг байна. Романтик дурлалын үед хүний биед бодисууд үүсэх ба тэр дотроо фенилэтиламин гэх бодис хүнийг сэргээх, догдлуулах, баяр төрүүлэх олон үйлдэл үзүүлдэг байна. Эхний хэсэгт бодисын хэмжээ их байх ба яваандаа бодис буурах юм уу хүний биед бодист дасал болохоос эхлэн хөөрлийн шинжүүд аажимдаа алга болдог. Харин романтик дурлалын үе өнгөрснөөс эхлэн эндорфин хэмээх бодис ялгарч эхлэх ба энэ нь сэтгэл амгалан, баталгаатай тайван байдал үүсэхэд нөлөөлж, ханийн хайрын дулаан мэдрэмжийг бий болгодог. Эндорфин нь угтаа өвчин намдаах үйлдэлтэй байгалийн бодис юм. Мөн окситоцин даавар бас энэ үед нэмэгддэг ба энэ даавар нь дотно харилцаа удаан үргэлжлэхэд мөн чухал бөгөөд бие биедээ хүрэлцэх, таалах, ойртоход ялгарч бэлгийн хавьтлын дур ханамжийг хүчтэй болгоход нөлөөлдөг тул ханийн хайр, хамтын амьдралыг бат бэх болгоход оролцдог байх нь ээ. Харин романтик дурлалаас хайр үүсэх хүртэл 6-30 сар болдог гэсэн байна. Үүгээр бол би дөнгөж романтик дурлалын үедээ яваа юм байна. Түүний хэлснээр 6 сард уулзах үед ханийн хайр үүсэх байх. Гэхдээ уулзахгүй байгаад байлаа гээд сайн гэсэн үг биш. Мэдээж аль болох сайн уулзаж, дотносож итгэлцэж, сэтгэлээ нээж ярилцацгаах нь хайрыг үүсгэнэ.
Номонд мөн хардалтын талаар байх ёстой зүйл гэж бичжээ. Хэтэрвэл амиа хорлолт, хүн амины хэрэгт хүртэл, ер нь л олон муу зүйлд хүргэдэг.. Миний хувьд бол хардсан ч өөртөө итгэлтэй, бас тэвчээртэй хандаж чаддаг болохоор энэ хэсэг надад нээх хамааралгүйм байна хэхэ
Онлайнаар танилцах талаар мөн номонд бичсэн нь эерэг болон сөрөг талаас нь харуулсан байна.
За тэгээд хамгийн сонирхолтой нь охидод гэж хэлмээр байгаа хэсэг нь "Зовж олсон бүхэн үнэтэй" гэх хандлага их байдаг. "Эмэгтэй хүмүүс гүйлгэхэд эрэгтэй хүмүүс илүү татагддаг, цаашид илүү үнэнч байдаг" гэдэг нь худлаа болох нь судалгаануудаар батлагдсан байна. Миний хувьд ч гэсэн ингэж боддог. Амархан охидуудад бараг илүү татагддаг хэхэ. За тэр нь ч юу юм бэ, гэхдээ ер нь бол хэцүү байгаад татагдах биш ихэнхдээ л за болий гээд больж байсан, харин энэ удаад бүх зүйл л өөр байх шиг санагдаад байна.. Тэгэхээр эмэгтэй хүний үнэ цэнэтэй байх, удаан зөвхөн ганцаараа зүрхийг эзэмдэж чадах эсэх нь эхлээд хэр их гүйлгэснээс, эсвэл хэцүү охин байх эсэхээс огт хамаарахгүй, өөр зүйлсээс хамаардаг байх нь ээ..
Мөн эрэгтэйчүүд илүүтэйгээр анхны харцаар дурладаг, эхлээд дурлаад дараа нь эмэгтэйгээ өөртөө татдаг гэж бичсэн нь ерөнхийдөө миний таамаглаж байсантай ойролцоо санагдлаа.
Эрэгтэй хүн яг яагаад дурлаж байна вэ? гэдэг бас их сонирхолтой асуудал. Тэр химийн бодисууд яагаад тэгж зарим ганц нэг хүнд л ингэж ихээр үүсэж, ингэж ихээр нөлөөлж, тархины удирдлагыг булаах хэмжээнд хүрдэг, яагаад бусад олон олон сайхан эмэгтэйн өмнө тэгж ихээр үүсдэггүй, эсвэл үүсээд дорхноо хэмжээ нь буурдаг ч юм уу өөрчлөгдөж, цаашид эндорфин, окситоцинд шилждэггүй вэ гэдэг нь бас сонирхолтой юм даа... Энэ номд бас өөр олон онолууд байгаа нь зарим нь бас тайлбарлаж болохоор л юм...
Ер нь урьд нь зөндөө бодож байсан, хайр гэж юу вэ гээд л байсан асуултанд бараг л хариулчихмаар ном шиг санагдлаа. Иймэрхүү сонирхолтой олон судалгаанууд хийгдсэн байдаг юм байна. Нэлээн зузаан ном, цаашид унших судлах олон зүйл байна. Зураг энэ тэр нь хэхэ
За тэгээд ойлгож, бас цаашид амьдралдаа ашиглах нэг хоёр чухал өгүүлбэр байна:
"Эмэгтэй хүн эрчүүд шиг анхны харцаар бараг дурладаггүй, танилцаад нэлээн хожуу дурладаг..", "Эмэгтэй хүн цаанаасаа өөрийг нь болон үр хүүхдээ тэжээх чадвартай, эсвэл цаашид тийм чадвартай болох хүнийг өөрийн мэдэлгүй харж татагддаг.."
Эцэст нь дүгнэхэд Биохимийн асуудал юм байна аа гэж. Ямар ч гэсэн миний одоогийн хайр маань яг жинхэнэ онолын дагуу зөв замаар яваад байгаа болж таарах шиг боллоо

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
@хундага
@khand
Тэрийг ёстой мэдэхгүй юм аа. Эмгэг согтолттой л хүн байх. Бодвол архи хамаг химийн урвалыг нь эсрэгээр нь явуулчихдаг юм болов уу даа? Ер нь тийм бол хайртай хүндээ үнэхээр хайртай бол эрүүлдээ ухаараад огт архи уухгүй, согтохгүй байчихвал л болох юм шиг...

xvv хэзээ бичсэн: 21:40, 2013-03-19 | |
asuult
Хүн архи уугаагүй үедээ бүх хайрын дээдийг өгөөд архи уулаа согтлоо шууд л хайргүй болоод агсарч эхлэхийг юу гэж оилгох вэ.Архи гарлаа яасанаа юу ч мэдээгүй хайр эхэллээ.Энэ ямар үзэгдэл вэ?
khand (зочин) хэзээ бичсэн: 12:12, 2013-03-19 | |
бид бол био-робот. тэр чигээрээ удамшлын мэдээллийн, тэрмуу даавруудын эрхшээлд байдаг.
хайр дурлал гэж нөхөн үржихүйд чиглэсэн үйл явц, эр эмийн хооронд бол. за эцэг, эх үрийн хооронд чигсэн.
чи баахан даавар бичиж, тэр чэнн л нөгөө өөр олон эмэгтэйн өмнө юу яахгүй байсан юу чэнн юу яаж байгаагийн цаад учир нь байх нь. олон зуун, мянган жилийн хооронд чи гэдэг биороботын удамшлын мэдээлэлд хадгалагдаж үлдсэн мэдээллийн "гай"
амжилт хүсжийгаа шүү, одоогийн хайранд нь

хундага хэзээ бичсэн: 12:02, 2013-03-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)