Шоронгоос оргох, оргуулах талаар

2013-03-06,14:31
"Өглөө бүр хийх зүйлс:" "7:15 аас сэрүүлгийн нэг л удаагийн дуугаралтаар сэрэх... усанд орох... шүдээ/хувцсаа угаах... витаминээ уух ... цэвэрхэн хувцаслах ... цэцгээ услах" гэсэн байх бөгөөд өөр нэг "Үл хүсэм зүйлс" гарчигтай жагсаалтанд "..." гэсэн байв.

Энэ хэсэг надтай адилхан юм, цагийг нь 6:06 гэж солиод. Би ч бас нээх сайн биелүүлж өдөр тутамдаа хэвшүүлж чадаагүй л дээ. хаха Үл хүсэм зүйлс гээд харсан чинь... Одоогийн ажлаа л эс тооцвол бараг үл хүсэм зүйл хийдэггүй хүн юм шигээ би. хэхэ Өнөөг хүртэл амьдралдаа ихэнх зүйлд дураараа, зоргоороо хандаж, бүх зүйлд сэтгэл хангалуун дуртай байж ирсэн. Цаашид ч тийм байх байх. Одоогийн сэтгэл хангалуун бус зүйлсээ ч удахгүй зохицуулаад хийхгүй байх, болихыг хүсэж байна... Тэгж чадахын төлөө мэдээж тэр хэмжээнд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байгаа...

Өнөөдрийн дээр уншсан нийтлэл маань энэ байна:
"МАШИНЫ БОДЛОГО Хакеруудын дайныг эхлүүлсэн нэгэн"

Бид нэгэн хэвийн амьдрал, нэгэн хэвийн заавар, багаас сургаж суулгасан социалист сэтгэхүй, өдөр тутмын дуртай дургүй ажил гээд олон зүйлийн шоронд суудаг бололтой юм.. Магадгүй миний л хувьд.. Өөрийгөө энэ шоронгоос суллаж, ганц л амьдрах амьдралдаа илүү сэтгэл хангалуун, бас бусдыг гомдоочихолгүйгээр, гай болохгүй, бас нэг алдаад байхгүйгээр амьдрахыг хүсэж байна... Шоронгоос оргоно оо. Jailbreaked iPhone гэхийг нээрээ Монголоор шоронгоос оргуулсан iPhone гэж нэрлээд байх шиг байна. Гоё нэр баярлах

За бас энэ их хөөрхөн түүх. Нөгөө дээр хэлсэн блогоос туучихлаа:

Цэцгийн сав болон шар айрагны түүх

Хэрэв амьдрал тань улам хэцүү болоод ирэхэд, эсвэл хоногийн 24 цаг хангалттай биш юм шиг санагдаад ирэх үед энэхүү цэцгийн сав болон шар айрагны тухай түүхийг санаарай.

Философи заах цаг дээрээ оюутнуудынхаа өмнө профессор нь гартаа хэсэг юм барьсаар ангид орж ирэв. Тэрээр нэг ч үг дуугаралгүйгээр нэгэн том цэцгийн савыг авч өмнөө тавиад гольфийн бөмбөгөөр дүүргэж эхлэв. Дүүргэж дуусгаад тэрээр оюутнуудаас сав дүүрсэн эсэхийг асуув. Бүгд тэглээ хэмээн хариулав.

Дараа нь профессор ууттай хайрга чулуунууд гаргаж ирээд цэцгийн саван дээр сэгсэрч асгав. Саваа аажуухан займчуулж хөдөлгөн гольфийн бөмбөгөн завсарт байгаа зайг хайргаар чихэж өгөв. Ингээд оюутнуудаас сав одоо дүүрсэн үү гэж ахин асуулаа. Оюутнууд бүгдээрээ тэглээ гэв.

Тэгээд профессор лаазтай элс гаргаж ирээд сав руу сэгсэрч асгалаа. Үлдсэн нарийн завсар зайгаар элсний ширхэгүүд чихэж дүүргэв. Ингээд сав одоо дүүрсэн үү гэсэн асуултанд бүгдээрээ "тэглээ" хэмээв.

Одоо профессор ширээн доороос хоёр ширхэг шилтэй шар айраг гаргаж онгойлгоод сав уруу асгаж элс рүү шингээж дуусгахад оюутнууд бүгдээрээ инээлдэв.

Ингээд инээд хөөр намжих үесд профессор: "Одоо, би та бүхнийг энэ саваар өөрсдийнхөө амьдралыг төлөөлж харахыг хүсэж байна:

Гольфийн бөмбөг бол та бүхний амьдралын хамгийн чухал зүйлс юм. Амь амьдрал, гэр бүл, үр хүүхдүүд, тэдний эрүүл мэнд, найз нөхөд гэсэн амьдралын туршид тань сэтгэлд хамгийн ойрхон байдаг давуу эрхтэй зүйлс бөгөөд хэрэв та нар бүх зүйлээ алдаад эдгээр зүйлстэй үлдсэн байсан ч амьдрал тань дүүрэн байсаар байх болно.

Хайрга чулуунууд бол та нарын амьдралын бусад зүйлс болох ажил, гэр орон, унаа хөсөг зэргийг төлөөлж байгаа юм.

Элс бол бусад жижиг сажиг зүйлсийг төлөөлж байгаа.

Хэрэв та нар эхлээд элсээр саваа дүүргэх юм бол хайрга болон гольфийн бөмбөгөнд зай үлдэхгүй болно.

Амьдрал дээр үүнтэй адил хэрэв хамаг цаг энергээ жижиг сажиг юманд зарцуулах аваас чухал зүйлд зарцуулах зай гарахгүй гэсэн үг.

Аз жаргалд тань саад болох зүйлсээс зайлсхий. Хүүхдүүдтэйгээ тогло, цаг гаргаж эмчид үзүүл, ханиа халамжилж хоолонд урь. Гэр засаж янзлах юмуу бусад үүрэгт ажлыг гүйцээх цаг хангалттай гарч л таарна.

Гольфийн бөмбөгнүүдийг анхаарлын төвөөсөө бүү гарга. Эдгээр зүйлс бол хамгийн чухал зүйлс. Чухал зүйлсээ түрүүлж хийхээ зөв шийд. Үлдсэн нь ердөө л элс."


Оюутнуудаас зарим нь гараа өргөж шар айрагнууд ямар учиртайг мэдэхийг хүсэв.

Профессор жоготой инээмсэглэж: "Та бүхэн үүнийг асуусанд би их баярлаж байна.

Та нарын амьдрал хичнээн хэцүү байсан ч нэг юмуу хоёр пивонд зай байгааг харуулах гэсэн юм"
гэжээ.

Үнэнийг хэлэхэд хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус гэхээсээ дургүй болоод хэсэг хугацаа өнгөрчихлөө. Мэдээж анхнаасаа дургүй зүйлээ сонгосон нь миний буруу байсан. Амьдралдаа дахин алдаа гаргаж хүсээгүй сонголтоо хийхгүй, бас хүссэн зүйлийнхээ төлөө нүдээ аниад, харанхуй нүхэнд хүлээн суух ёстой байсан ч гүйгээд тэр нүх рүү орж, юу болж байсан чимээ гаргахгүй хүлээх болно, дайраад давшаад гарах ёстой бол тэгэхээр зүтгэнэ ээ..

Уг нь цаг бараг гардаггүй юм... Өнөөдөр ажлаа бага зэрэг шаардлагагүй санагдсан хэсгээ халтуурдаад, шаардлагатай гэж бодсон зарим зүйлээ уншаад, тэгэнгүүтээ албаар өөртөө цаг гарган юм уншаад сууж байна. Цаашид гэртээ бол зөвхөн хүссэн зүйлдээ цаг гаргаж, гэрт ажил дахин хийж байхгүй, ажлын цагаар зохицуулж, амжуулж зарим хувийн зүйлээ хийж байхаар шийдэв. Өнөөдрийг хүртэл тэнэг, хэтэрхий хэнхэг байсан санагдана.. Яг одоо буруу бодож байж ч мэдэх юм.. Ямар ч байсан зохицуулах нь зөв гэж бодогдов.. Алдаа гаргаад халагдчихвал бүр л сайн л биз... За за оршил хэт ихэдчихлээ гол нь ойрын үед блог бараг уншаагүй, олигтой өөртөө зав гаргаж чадахгүй байсан ч өнөөдөр хэдэн дуртай блогуудаа эргүүлж тойруулан харав. Миний хувьд хамгийн дотно, бас нийтлэл бүрийг нь шимтэн уншдаг
Галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэл блогоос амтат бялуу олж идчихээд сууж байна. Өдрийн цайгаа ч мартаад хэсэг суув  Бас нэг гоё нь би хамгийн анх блог нээхдээ Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг нэр өгч байсан аа санаж буцаад нэрээ солихоор шийдэв..

Хүмүүс яг нэг зүйлийг уншсан ч шал өөр юм бодож, бас хүлээж авдаг байх...Лав уншиж байгаа агуулгаасаа хамааралгүй зүйлүүдийг анзаарч тусгав...

Одоог хүртэл өөрийгөө хөгжүүлэх гэмээр тийм төлөвлөгөө хэд хэдэн удаа гаргаж байсан нь ч биелээгүй нь олон. Гэвч төлөвлөнө хичээнэ, чадах хүртлээ өөртэйгөө, амьдралтай тэмцэх болно...


Бас энэ хорвоо дээр магадгүй хамт байхаар хаа нэгтэйгээс илгээгдсэн өөрийнхөө нөгөө өрөөснийгөө олсон, түүнийхээ үгээр илэрхийлэх боломжгүй, дэлхийн бүх хэлний хамгийн сайхан үгсийг ч цуглуулсан илэрхийлж хүрэлцэмгүй инээмсгэллийг харахын төлөө чадах бүхнээ хийж байхыг л хүснэ... За ингээд л хадуурч яваад байгаа юм хэхэ
төрөл: Өдрийн тэмдэглэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 365 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хэхэ
эхнэртэй бол дээр нь хүүхэдтэй бол нтр /сүүлийн үед таньдаг мэддэг хүмүүстээ өгдөг болсон зөвлөгөө/

миний нэг ганцхан бичлэгтэй блог байсан устчихсан байх юм гуниглах

Sergeegeed ugch bolhuu ? esguul bichlegee avaad blogii n ustgachij boloh uu баярлах
Zurai хэзээ бичсэн: 17:15, 2013-03-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)