Монгол хэл....

2006-04-14,00:55
Тэр Монгол хэлний тайлбар толь хийхсэн гэж хэн хэн яриад байдаг билээ? Тэр нээрээ их хэрэгтэй зүйл юмаа, бас Монгол хэл бичгийн дүрмийг нэг тийш нь болгохгүй бол.. Эртүүд эх бэлтгээд хэдэн юм бичсэн чинь үнэхээр балай, хуваарь хувиар ч гэх шиг...

Монгол хэлний шинэ тайлбар толь хийцгээхиймсан, шинэ орж ирсэн үгнүүдээс авхуулаад л... Сая нэг хүн надад би тэр мэдээллийн бааз гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй сар гаран хүнээс асууж сураглаж байж сая учрыг нь оллоо гэхийг сонслоо... г.м бла бла бла..

Монгол хэлний нэгэн дүрмийн талаар дахин бодож үзэх нь:
Эртүүд нэг хүнээр заалгасан дүрмээ бас бодоод байсан нэг л болдоогүй.. Монгол гэдэг үгний хувьд харъяалахын тийн ялгалд орох үед томоор бичих хэрэггүй, Монгол гэдэг оноосон нэр үед л тэгж хэрэглэнэ гэж тэр хүн зааж өгсөн юм л даа. Тийм л юм шиг. Жишээлбэл Монголын эдийн засаг гэхэд Монгол улсыг биш эдийн засгийг нь ярьж байгаа учир жижгээр бичнэ гэж..

Гэхдээ бодоод байсан чинь даваагийн блог гээд жижгээр бичихээр балай юмаа. Ер нь ч тэгээд Монгол улс гэдэг нэгэнт улсын нэр болохоор харъяалахын т/я-тай үгүй томоор нь бичих нь зөв санагдах юм. Эсвэл хүний нэрийг ч гэсэн бичих үед энэ дүрмийг ашиглах хэрэгтэй мэт...

Ер нь Монгол хэлний дүрмийг ингэж олон сольж хүмүүсийг будилуулахаа болиод одоо нэг дүрэм тогтоод, тэрийгээ хүн бүр мөрдөх хэрэгтэй мэт... бла бла

... Монгол бичгээ сэргээж төрийн бичиг болгоосой...
Өнөөдөр нэг Монгол бичгээр бичсэн юм унших гэсэн чинь бүүр матчихаж үнэхээр ичмээр юмаа.. Эх бичиг соёлоо мэдэхгүй... Ямар ч гэсэн аль болох хурдан үзэж, үр хүүхэддээ зааж сургахгүй бол... бла бла бла

төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 429 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)