Номин Талст сонсоод л... Дэмийрэл үргэлжилсээр л... Хавар болоод синдром хөдлөөд..

2006-04-13,02:32
Сүүлийн үед шал хэрэггүй баахан вебтэй зууралдлаа. Яг энэ цаг мөчөөс эхлэн өдөрт 2 цагаас илүү веб сайтад зарцуулахаа болихоор шийдлээ. Ингэж л ам тангараг тавихгүй бол бодоод яваад байхаар болихгүй юмаа

...Номин Талст нээрээ үнэн гоё хамтлаг шүү. Гэхдээ яг нас энэ тэр чацуу яг миний үе болохоор тэгдэг байх даа дуу бүр нь л яг миний амьдрал... Харин сүүлийнх нь цомгийг сонсоод би ч хоцорч яваагаа мэдрээд л мияа л байна хэхэхэ

Нээрээ хаврын баярыг зохиож буй ЯМОХ-нхон үнэхээр мундаг юмаа, хийх ёстой юмаа, хийх цагт нь хийцгээж чаддаг, би ч гэж худлаа амнаас л цаашгүй, үнэхээр санаа зовмоор байнаа..

...Энэ Япон хүмүүс нээрээ үнэхээр сайхан сэтгэлтэй сайн хүмүүс ямар ч их юмбэ.. Хаврын баярыг гэхэд л өчнөөн хүмүүс бүр сэтгэлээрээ дэмжээд хийх гээд л зүтгэцгээгээд л, Монголчуудаас л илүү... Бас өөр юм уншаад, ер нь Япончуудтай харилцах бүрдээ тэдний сайхан сэтгэлийг мэдэрч байна даа. Яг өөрийгөө тэр хүний оронд тавьж зовлонг ойлгодог хүн олон юм шиг.. Бас ерөөсөө яагаад ч би ойлгохооргүйгээр хүнд туслан гүйх хүмүүс ч байх юм. Мэдээж сайн муу аль аль байгаа л байх л даа... Ямартай ч энэ хаврын баярыг зохиоход оролцож буй хүмүүст баярлалаа гэж хэлмээр л санагдах юм.. Ямар ч байсан өөр хийх юм олдоогүйдээ ингээгүй нь лавтай.. Ер нь энэ Япончууд бүгд сэтгэцийн өвчтэй дэгээ хэхэхэ

...Мэйжигийн Америк багш нь анх Японд ирээд Сургууль дээр хадсан лоозонгуудыг бүгдийг нь хуулж аваад, хүүхдүүдэд тэрийг тэгж болохгүй, энийг ингэж болохгүй гэж биш Зүгээр л "Be a gentleman" гэсэн ганцхан зүйлийг шавь нартаа мөрдөхийг зааж байсан гэж нэг багш маань хэлж байсан...
Нээрээ л Элегант жентлемэн гэдэг маань бидний ойлгодог хослол өмсөж зангиа зүүсэн сайхан залуу гэдгээс арай өөр утгатай юм даа..
Өөрөө ёс суртахууны хувьд үнэнч шударга байж, юм бүрийг зохих хэм хэмжээнд хийж, эмэгтэйчүүдтэй, бусад хүмүүстэй харьцах харилцаа, биеээ авч явах байдал гээд бүгд дээр нь жентлемэн байх...
Наад зах нь гудамжинд орой харанхуйд гадаа алхаж байхдаа хэн ч харахгүй юм чинь гээд шүлсээ хаядаг, хогоо барьж явахаас төвөгшөөгөөд хаа нэг булан руу шиддэг, гэрийнхээ хогийг ялгаж хаяхаас залхууран бөөнөөр нь хаях... бла бла жентлемэн бол тийм зүйл хийхгүй юм байна л даа.. Бас ядаж л над дээр хэн ирэхэв гээд заваараад суулгүй гэрээ цэвэрлэж байхаас эхсүүлээд.. Би ганцаараа амьдрах болвол энэ тал дээр нэлээн асуудлууд гарч ирнээ гэсэн хэхэхэ... Тэгэхээр
"Be a gentleman"... Хэнийг ч хуурахгүй үнэнч байхаас эхсүүлээд... бла бла бла

... Нээрээ би их өөрчлөгдөж байнаа. Балай болж байгаагаа ч мэдэж байгаа ч... Эртүүд Монголд байгаа нэг найзтайгаа утсаар ярьсан чинь "Чи бүр сонин болчихжээ, за яахав ирэхээр чинь будаа болгоноо" гээд л... Ер нь бол бид 2 бүүр багын, ярихгүйгээр л нэг нэгнийгээ ойлгодог хүмүүс... Гэхдээ л цаг хугацаа, хол байх гэдэг бас хүмүүсийг холдуулдаг л юм байна..
Эртүүд Тогитой маргаад л байсан үнэн хэрэг дээрээ Тогигийн зөв ч юм шиг. Ер нь хүн хөгжих л хэрэгтэй юм байна, тэгэхээр ямар нэгэн байдлаар хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдсөн тохиолдолд найзуудаасаа хөндийрөх, өөр найзуудыг эрж хайх ч тохиолдол байх... Найзууд найзууд... бла бла бла ...
Яг бодож байгаа юм ч гэж бантан, бичих ч гэж бүүр бантан болгож байх шиг байнаа хэхэхэ
Ямартай ч хүн найз нөхдөө бас зөв сонгох хэрэгтэй, мэдээж өөрөө сонгоно, тэгээд чиний найз болъё гэж бодсон хүн чинь чамайг тоохгүй бол чи хөгжих хэрэгтэй гэсэн үг бла бла "Сайныг дагавал сарны гэрэл" гэж үг ч байдаг..

.. Наад зах нь л сая найзындаа очиход бас нэг найз маань ирчихсэн, тэгээд нөгөө нөхрийг чи ийм заваан ваннтай цэвэрлээчээ энэ тэр гээд л... Би ч дуугайхан л байсан.. Ер нь би ганцаараа байсан бол тэрнээс нэг их дээрдэхээргүй л байх байсан байх хэхэхэ.. Тэгэхээр хүн сайн найзтай байна гэдэг дутагдлаа хэлүүлж дээшлэх нэг боломж, хэрэв таарсан таар шуудайнууд бол нэг нэгнийгээ онгироож давхисаар л дуусах байх л даа..

...За бичээд суусан чинь балайраад л байна.. хэхэхэ Сая Амонг руу эргэж мэйлээ бүртгүүллээ.. хэхэхэ тэгэнгүүт л шууд бөөн дэмий мэйлүүд ирээд л, бас л нэгийг нь уншлаа... Нээрээ Монгол улс минь яанаа... Тэр ашигт малтмалын талаар яг мэргэжлийн хүн биш болохоор мэдэхгүй л юм. Гэхдээ л яагаад заавал гадаадуудаар тэгж тогтвортой байдлын гэрээ мэрээ гэсэн юм байгуулаад өчнөөн жилээр нь газраа сэндийлүүлэх гээд байгаа юм болоо.. Үнэхээр л сэжигтэй юм. Уг нь эцэг өвгөдийнхөө мах цусаараа хамгаалаад ирсэн, усандаа ч сүү дусаалгүй хайрлаж ирсэн газар шороогоо болж өгвөл байгаа юмыг байгаар нь орхиод арай өөр аргаар мөнгө олж улс орноо хөгжүүлж болохгүй л юм байх даа...
Уг нь чадахгүй юм гэж байхаас болохгүй юм гэж үгүй гэж нэг үг байдаг даа.. Чадах хүн уг нь Монголчууд дунд байх л ёстой... Лус савдгууд хилэгнээд, эцэг өвгөдийн маань сүнс ч биднийг харахаа боливол Монгол гэдэг ард түмэн гадаад руу ажиллах гэж тэмүүлж, нутаг орноо санан харь газар ажиллаж, сурцгаах гэж тэмүүлсэн улс хэвээрээ л байх юм болов уу даа... За за энэ миний бичиж байгаа царайг ёстой нэг хүн уншихаас залхуу хүрч, толгой нь өвдмөөр л юм болж байна.. Энэ хүртэл уншаад сууж тэсэх хүн ч гэж байхгүй байх хэхэхэ

За тэгээд бүтэлгүй дурлалын блог болгохгүй гэж хичээгээд болохгүй нь дээ.. Хүмүүст ярьмаар санагдаад байхымаа...  Энэ ч бас өвчин л байх л даа...
Тэр нэг охиныг мартах гэж хичээлээ, өөрөөсөө ч зугтлаа, уулзахгүй харахгүй байя ч гэж хичээлээ....
Уг нь эртүүд нэг үнэхээр хөөрхөн охинтой танилцсан... Яагаад ч юм нэг л сонин байна.. Дурламтгай би гэдэг хүн уг нь өдийд дурлаад, цонхынх нь доор очиж дуу дуулж өгч баймаар л... Эсвэл бүтэлгүйтсээр байгаад зүрх өөрөө аймхай болчихвуу? Эсвэл хэт болгоомжлоод байна уу? Дурлалын амтанд би дуртай, бүтэлгүй ч байсан...
Гэхдээ ингэсгээд мартаад л өөр нэгэнд дурладагсан... Дахиад нөгөө тэнэгтэл бол давтагдахгүй л баймаар... бла бла бла Нээрээ Монгол буцвал Номинтой л уулзмаар байна.. Тэгвэл л нэг мартах юм болов уу... Номин гэхдээ одоо найз залуу энэ тэртэй болоод бүр бодох хэрэггүй болсон байх л даа... Гэхдээ л анх ирээд ямар хэцүү байдаг байсан бэ... Нээрээ А гэдэг хүнд дурласанаас хойш мартагдсан, тэгээд мэдээж царайг нь харахгүй тохиолдолд бас мартагдаж байж таараа... Гэхдээ зүрхэнд хоёулаа байгаад ирэхээр нэг хүнд ногдох нь хэмжээн нь багасаад зүгээр байх шиг байна... Дахиад бүтэлтэй биш ч байсан бүтэлгүй 2 дурлал байвал нийт 4 хүнийг зүрхнийхээ 4 ховдолд хуваагаад хахаха тэгвэл уг нь нэг хүнийг бодоод байх нь багсасаад амар юм даа хэхэхэ Би нээрээ уг нь овоо том зүрхтэй юм шиг байна гэсэн хахаха ... Уг нь дуучин Сарантуяа шиг бол амраа... Мартъя хайрт минт мартъя гээд л... тэгээд л мартчихдаг бол гэсэн хэхэхэ...

Нээрээ одоо болтол дурлаж, хүнд хайртай болж үзээгүй гэж яридаг хүмүүс байх юм? Эсвэл худлаа нуудаг юм болов уу?

...За ер нь жентлемэн байна гэснээ мартаад л байхым даа, жентлемэн хүн ингэж мия талаа олны өмнө дэлгээд байхгүй л баймаар... хэхэхэ

За дахиад л орой болтол сууж байна... унты дөө...

どこかどこかもっと� くへ行きたいそんな気がして....

төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1242 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
Chini blog-g unshaad uuriin erhgui gantsaaraa ineeh yum aa. Yalanguya butelgui durlaliin heseg! hehe thanks. Ih ch olon ed es nemj bh shig bn hehe
TJ хэзээ бичсэн: 02:01, 2006-05-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)