Харц
2011-02-14,20:36
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дээр, үзэж байсан кинонууд дээр гардаг хайр гэгч зүйлийг, тэр харцаар төсөөлдөг болсон юм. Монгол хүмүүсийн хувьд азиудын зан болохоор сэтгэлийн хөдлөл нь далд байдаг болохоор ч юм уу, тийм харцыг би олж харж байгаагүй. Ямар ч гоё хайр сэтгэлтэй кинон дээрээс ч харж байгаагүй. Магадгүй миний анзааргагүйнх ч байж мэдэх юм. Би өөрөө яг тэгж ширтэж чадах, хэдий болтол хөгширсөн ч тэр харц хэвээрээ байна гэж итгэсэн тийм бүсгүйдээ л сэтгэлээ илчилдэг.., Гэхдээ одоог хүртэл намайг бас тэгж ширтэх хүн тааралдаж байсангүй... Х
Бүгдэд энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсээд, ганцаараа яваа нөхдүүддээ удахгүй жинхэнэ хайраа олоод магадгүй ирэх жил хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе ээ.
Бүгдэд энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсээд, ганцаараа яваа нөхдүүддээ удахгүй жинхэнэ хайраа олоод магадгүй ирэх жил хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе ээ.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)