Олон дайчин

2011-02-10,16:40

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой. Тэдний хувьд хэн болох нь гэхээсээ хэн болохгүй нь илүү ойлгомжтой байв. Тэр цаг мөчөөс яг 25 жилийн дараа нөгөө профессор судалгаанд хамрагдсан бүх хүний хувь заяа хэрхэн өрнөснийг судлахаар шийдэн дахин өөрийн шавь нарыг илгээжээ. Өмнөх судалгаанд нийтдээ 205 хүүхэд хамрагдсан байж, 25 жилийн дараа тэрхүү 205 хүүхэд насанд хүрээд хаа сайгүй таран амьдарч байсан нь гарцаагүй ч ямар ч “найдваргүй” гэгдэж байсан эдгээр хүүхдүүд хэн болсон тухай гайхалтай үр дүн гарчээ. 25 хүүхэд хаа ч яваа нь сайн мэдэгдэхгүй явсан тул мэдээлэл олж чадсангүй байв. Үлдсэн 180 хүүхдээс 176 нь тийм дүүргээс хэзээ ч хүршгүй гэж тооцогдож байсан тийм ирээдүйд хүрч чадсан байлаа. Хуульч, өмгөөлөгч, эмч гээд л олны хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилтнүүдээс гадна нэр цуутай хүмүүс ч болоод амжсан байв. Энэ үр дүнг социологичдын анхаарлыг үнэхээр их татаж тэдний амжилтын түүхийг хүн нэг бүрээр нарийвчлан судалж үзжээ.

Тэд ганц л хариу өгч, тэр нь амжилтанд хүрэх шалтгаан нь “тэдэнд амжилтанд хүрч чадна гэсэн итгэл найдвар төрүүлж, бас тэднээс амжилтыг нь хүлээж, итгэж байсан дунд сургуулийнх нь нэгэн багш эмэгтэй” байв. Ерэн насыг зооглосон байсан багш эмэгтэйгээс гайхамшигтай арга барилынх нь нууцыг асуухад ердөө л “Би тэдэнд хайртай байсан юм” гэжээ. Хэн нэг хүний сэтгэлээсээ зориулах үйлс, басхүү чин сэтгэл, зүтгэл хичнээн хүний амьдралд ч сайнаар нөлөөлж болохыг энэ судалгаа нотолсон юм." Эх сурвалж: https://injidee.blogmn.net/18510/

Би үүнд итгэдэг. Ганцаараа байсан ч чадна л гэж боддог. Гэхдээ би ганцаараа биш л дээ. Азтай, олон найзтай, гажиг дайчин. Надтай хамт байдаг, надыг үнэлдэг, надаас хүсдэг олон хүмүүс байдаг болохоор би өөрөөрөө бас бахархдаг. Нэгэн уулзаагүй удсан найзтай уулзаж нэг зүйл хийж өгөхөөр болсон. Ямартай ч итгэж явдаг андууд маань хийхээр зорьсон болохоор ажил үйлсийг нь ч амжилттай, эх орондоо хэрэгтэй зүйлс хийгээрээ гэж залбирах болно. Бас чадахаараа дэмжээд явна гэж бодож байна даа.

AmonRa андын блог дээр ярилцаж байгаад орхисон зүйлдээ энд хариу бичихийг, бас өөр олон хүнд хэлэхийг хүссэн юм. Итгэл найдвар байгаа цагт, бас зөв газраа ядаж ганц хүн ч гэсэн зөв газраа, зөв цагтаа байж чадвал ганц хүн ч байсан бүхэл бүтэн нийгмийг эргүүлэх боломжтой гэж би хувьдаа итгэж явдаг. Тийм болохоор "одоо байгаа хүмүүс солигдсон ч дараа нь энэ нийгмийн бүтээгдэхүүн ижилхэн л хүмүүс төрд гарч ирнэ..." гэсэн үзэлтэй миний хувьд санал нийлдэггүй. Олон илүү ухаалаг, чадварлаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залуус байдаг. Эргэн тойронд минь ийм хүмүүс үй олноороо байхад яагаад заавал тэр дээр архи, боожгой, мөрийтэй тоглоом зэрэгт толгойгоо мэдүүлсэн, зөвхөн хувиа хичээсэн нөхөд олноор гараад байгаад би хувьдаа гайхдаг, бас сольж тавихыг хүсдэг.
Ямартай ч итгэл, мөрөөдөл байгаа цагт ганцаараа байсан ч хамаагүй энэ бүхний төлөө өөрийнхөө хийж, хэлж чадах бүх зүйл, бүх талаар тэмцэхийг л хичээдэг. Тэгээд ч хэдэн жилийн дараа өөрийн амьдрах нийгмийг ямар ч байсан өөрчилж, улс орноо хөгжүүлж чадна гэдэгтээ өөртөө, найзууддаа итгэдэг дээ.
Заримдаа хүнд ганцаардах үе зөндөө байдаг ч би ганцаараа биш, бас өөр өөрийнхөөрөө зүтгэж, тэмүүлж, хийж бүтээж яваа "олон дайчин" залуусыг хараад ирээдүйдээ итгэл төрөх юм. Бид чадна аа баярлах

төрөл: Хувьсгалын | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 766 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
гоё шүү ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 12:42, 2011-02-11 | |
маний нэг мөрөөдөл багш болох шд.. баярлах
bayasum хэзээ бичсэн: 11:40, 2011-02-11 | |
@AmonRa
Тийм л дээ. Гэхдээ л ямар ч найдваргүй байсан олон хүнийг ганц л хүн өөрчилж болно. Харин тэр олон хүн нэгэнт өөрчлөгдчихвөл мэдээж тэр хүмүүс сайн л сонголт хийх байх. Тэгэхээр тэр олон хүмүүсийг эхлээд яаж тийм болгох вэ гэдэг дээр л уг нь төр нь, багш нар нь олигтой хүмүүс нь өөрснөө өөрснийгөө сонгуулаад гараад ирээд хөгжүүлээсэй гэсэн хүсэл бас байна. Зөв залуус нь амбицтай байж, илүү дээшээ гараасай гэсэн утгаар хэлсэн л дээ...

@oldoshaksli
Бидний хажууд ч бас ийм жишээ байгаа нь сайхан хэрэг шүү баярлах
Бас манай нэг дугуйлангийн багш залуухан, хөөрхөн эмэгтэй багш байсан юм. Тэр хүн ч бас надад их нөлөөлсөн байх гэж одоо боддог ирмэх Тэр дугуйланд байсан хүүхдүүд бүгд л одоо сайн явж байгаа...
xvv хэзээ бичсэн: 21:56, 2011-02-10 | |
BAs neg hun
60-aad ond darigangad bagshilj baisan Gombojav gedeg hunii shavi nar unuudur mongoliin uran zohioliin tom luuhgaruud bolson. Bas ter hunii orchuulsan Uitmenii nomoor negen uyiin yaruu nairagchid humuujsen gedeg.
Gaihamshigt uils shuu.
Suuld ni Gombajav guai arslantai guureer garch yavaad mashinii urduur guisen jaaliig avch shideed uuruu dairagdaj uhsiim gedeg.
oldoshaksli хэзээ бичсэн: 20:28, 2011-02-10 | |
Боломж үргэлж бий. Наад захын өөдтэй өнгөтэй явна гэдэг, зөвхөн өөрөөс л эхэлж байгаа биз? Өөрийгөө ялж дийлсэн иргэдтэй төр автоматаар өөдлөөд ирнэ. Яагаав, өнөөх ухамсар. Ухамсартай хүн ухамсартай л шийдвэр гаргана.

Ухамсаргүй нь тэгээд мөнгө, ал боовоо, тэрүүхэн тэндхийн аз жаргалаа л бодно... Байгалийн шалгар. Ертөнц гэдэг, хар биш, цагаан биш. Тэр хоёрын хооронд оршдог олон тэрбүм өнгө.
AmonRa хэзээ бичсэн: 19:50, 2011-02-10 | |
Бид цагыг чирэн урагшилж сайхан бүхнийг авчирна
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:27, 2011-02-10 | |
чаднаа чадна чадийшдээ... smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:07, 2011-02-10 | |
алга ташилт
Garin хэзээ бичсэн: 17:00, 2011-02-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)