Хэрэлдүүл хэрэлдчий...

2007-04-20,14:01
Хөөе наашаа гүйгээд ир дээ. хэрэлдчүүл хэрэлдчий яадын ;)

Чи муу замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйшдээ. тэгчээд бас надтай хэрэлдкээд гүйгээд ирж байгаа юм уу?
Мэддэгээ? хэхэ мэддэг хүн улаан гэрлээр зам туучаад замын голоор загвар үзүүлж явдаг юмуу? мэддэг хүн хүүхдээ хөтөлчөөд гарцгүй газраар туучдаг уу? Мэддэг хүн хажуудаа 5 настай хүүхдээ суулгачихаад явган хүнд зам тавьж өгөлгүй хараал урсгаад явдаг уу? хаха мэддэг юм бол мэддэг л бай зөө!!

Замын хөдөлгөөний дүрмээ ядаж барьж байяаа. Гадаадуудад муугаа үзүүлээд яах юм бэ? Наад зах нь Монголчууд замын хөдөлгөөний дүрэм гэж юу байдгийг мэдэхгүй гээд л ярина шүү дээ. Хүн бүр хичээгээд явъя чи нэг хүнийг уруу татахад л цаадах чинь бас нэгийг уруу татна тэгээд л дамжина шүү дээ. Тэгэхээр одоо алхаж яваа бол:

  • хэн нэгэнтэй гадуур явж байхдаа дандаа гарцаар, ногоон гэрлээр гарах, яаж ч яарч тэвдэж байсан, нөгөө хүн чинь түрүүлээд гарчихсан байсан ч дүрмээ зөрчихгүй байх.
  • Хэнхэг гэж хэлүүлэхээс айлгүйгээр энэ бүхнийг хийх, бусдад бас нөлөөлж тэднийг ч дүрэм бариулах.
  • Асуугаарай Монголд замын хөдөлгөөний дүрэм барьдаггүй нь буруу тээ гээд. Тэгэхээр чинь тийм гэнэ. Тэгээд чи яагаад зөрчих гээд байгаа юм бэ? бүгд л зөрчиж байгаа болохоор би зөрчихгүй бол дайруулчихна байлгүй гэж хэлэх байх. Гэхдээ л бид нэг нэгээрээ өөрчлөгдөхгүй л бол энэ хэвээрэээ л байна шүү дээ гэдгийг ойлгуулах гээд үзээрэй.
  • Ямар ч гэсэн чи байнга дүрмээ бариад бай. Тэгвэл тэд (найзууд, хамт явдаг хүмүүс) чамтай дахиж хамт явахгүй, эсвэл чамайг дагаад замаар гардаг болно ;) Хэрвээ чамайг дагавал чи өөрөөрөө бахархаж болно. Харин дагахгүй бол тиймхэм юм ойлгохгүй найзуудтай байх хэрэг байгаа ч билүү... тэдэнтэй хамт заавал тэнэгтэж дүрэм зөрчиж доошоо орох хэрэг байгаа ч билүү...
Машинтай яваа бол:
  • Дүрмээ баримтлаарай, ногоон анивчиж байхад , эсвэл шар гэрэл дээр хойноос хэн нэгэн чагнаалдаад байна уу? Битгий тоо чи тэрүүгээр ямар дүрэм заалгах юмуу. битгий горьд чамаар заалгалгүй дүрмээ мэдэж байна гээд сууж байх хэрэгтэй ;)
  • Монгол хүн гэдгээ бодоод, Монголчуудыг гутааж байгаа хууль дүрэм барих гэдэг асуудалтай хамгийн наад захын цэцэрлэгийн хүүхдүүд мэдээд байгаа дүрмийг, мэддэг баримталдаг гэдгээ гадаад хүмүүст харуулж тэмцэж эхлэе.
  • Яаж ч яарч сандарч, бензингүй болсон бай дүрэм битгий зөрчөөрэй.
  • Хэрэв чи найзынхаа хажууд сууж яваа бол тэр дүрэм зөрчиж байгаа бол, явган хүнд гарцан дээр зам тавьж өгөхгүй байгаа бол түүнд энэ бүхнийг хэлж өгөөрэй.
  • Хэнхэг гэж хэлүүлэхээс битгий ай, хэнхэг гэдэг чинь тийм ч муу зүйл биш, хэрэв Монголчуудын хэмжүүрээр ихэнх бусад хөгжингүй орны иргэд "туйлын хэнхэг" хүмүүс болж таарна. Хэнхэг учраас тэд дүрэм барьдаг, хэнхэг учраас тэд нар онгоцны буудлын жорлонгоос цаас хулгайлдаггүй, хэнхэг учраас зүлгэн дээр гишгэдэггүй тойрдог, хэнхэг учраас, тэд ажлаа үнэн голоосоо хийдэг, хэнхэг учраас улс орон хөгждөг, хэнхэг учраас тэд мөнгөтэй байдаг, хэнхэг учраас тэдний амьдрал биднийхээс дээгүүр байна, хэнхэг учраас л тэд замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй биднийг шоолж суудаг. :(
Жоохон далийхад:
Жендер, хүний эрх, хууль, эрүү, иргэн, үндсэн хууль яриад л томроод байдаг. Хууль биелэхгүй байна гээд л амтай болгон яриад л байдаг. Бусдаас өөрийгөө салгаж авчихаад "Монголчууд болохгүй байна" гэж яриад байдаг би ер нь хэн юм бэ? Ядаж л замын хөдөлгөөний дүрэм би баримталдаг билүү? Тэгчихээд бусад дүрэм, журам, хууль биелэхгүй байгаад бухимдах эрх надад байна уу?

Үргэлжилж магадгүй...
төрөл: Уншуулмаар | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 997 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
temtseh l heregtei
ene heveerei baival ch neeree l gadaaduudad doromjluulna daa. demjij abina.
Зочин хэзээ бичсэн: 12:28, 2007-04-23 | |
Сэтгэгдэл
Төмөр урсгал дундуур амь тэмцэн сэлж байгаа бид мэтийн явган зорчигчид, төмөр хүлгээрээ боуленг тоглож байгаа эр зоригт рицерүүд. Энэ бол хөөрхий УБ-ийн жирийн нэгэн өдрийн дүр зураг гэж. Өнөө өглөө ногоон гэрэлтэй гарцан дээр тэнэг мангараа дуудуулан хэн нэгний "баас" болдог байна ш дээ. Мөчөөгөө өгөхгүй би бас "Чи надшиг баас гаргадаг бол бөгс чинь гэж наад машинийхаа суудлыг үнхэхүүц том онгойдог байхдаа. Суухад хэцүү бишүү" шээд л хэрэлдээд амжиж байна аа. хэ хэ.
Зочин хэзээ бичсэн: 11:36, 2007-04-23 | |
Сэтгэгдэл
би бол асар хэнхэг л дээ. ногоон гэрэлээ аймаар тэвчээртэй хүлээнэ. тэгээл арайхийж өнөөх нь асангуут яг хүний өмнө гарцан дээр нээх том жийп ирээд зогсчуул яахуу. тэгээл цонх нь онгорхой бвал бөөн баяр хөөе хүн гуай гарцан дээр зогсчлоо гэхээр зарим нь битий хэнхэглээд бай гэдэгтэй төстэй зүйл хэлнэ, зарим ни харин хаа очиж уучлаарай гэдиймаа. тэгэнгүүт бөөн додигор амьтан гарч өгнө дөө. за энэ бол харин ч гайгуй жишээ ихэнхи тохиолдолд манай гэрийн урд талийн (ардийн эрхийн хойд талийн) зам дээр ногоон гэрлээр ч машинууд зогсохгуй шд. би бол хүлээжийгаад яг гэрэл асангуут нь нүдээ аниад л гарчдийн. одоо бодсон чинь айчлаа. яаж үхчихдэггүй байсийн. нэг тэгж гарна гэж дайраад (угаасаа нэг ч машин зогсохгуй байгаам чинь) аавд загнуулаад хэ хэ
lazulum хэзээ бичсэн: 10:30, 2007-04-23 | |
Сэтгэгдэл
гэрлэн дохиогүй гарцаар л явган хүн давуу эрхтэй. гарцгүй газраар залхуурч гарах нь аминаасаа уйдсан хүний хийх алхам. гэрэлтэй бол хэн ч байхгүй, машин байхгүй бол хэнхэглээд зогсоод байлгүй гүйгээд гарчихна гэж бодох нь;
1. ухамсрын
2. хариуцлагын
3. эрсдэлийн асуудал
it's only your responsibility to protect your body and save your life.
Legacy хэзээ бичсэн: 03:09, 2007-04-21 | |
Тийм л дээ..
Харин бид нар бүгд ингэж бодоод байгаа болохоор л болохгүй байна шүү дээ хөө. Ядаж л явган нь гарцаар, гэрлээрээ гараад эхэлвэл өөр л болно. Заавал машинтай хүмүүст дээрэлхүүлэхгүй гэж тэнэгтээл зөрчөөл байвал тэгээл Монголчууд гадаадуудад дээрэлхүүлсэн, доромжлуулсан хэвээрээ л байх болно шүү дээ...
xvv хэзээ бичсэн: 21:00, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
яг яг яг үнэн.

би замаар /гарцаар/ гарч явсан чинь нэг жолооч бүсгүй мини хамгийн гол нь гоёо алхана шүү гэж авсийшд. уур хүрээл өнөөх рүү чини хялалзах санаатай эргээд харах гэсэн чинь арынх нь жолооч айлгүйтээд байлгүй бушуу яв гэсэн. ийм зэвүүн жолооч нар байхад дүрэм энэ тэр бол хэрэггүй. Гарцан дээрээ л дээрэлхүүлэхийн юм чини
yuki хэзээ бичсэн: 20:36, 2007-04-20 | |
Өө тийм бас...
Нээрээ дүрэм барих гэж байна гарцан дээр явган хүн давуу эрхтэй энэ тэр гэж байгаад дайруулчваа. Харин энэ дүрмэн дээр одоохондоо жоохон болгоомжтой хандахгүй бол... "Нөгөө сохрын газар сохор, доголонгийн газар доголон бай" гэдэг шиг.
xvv хэзээ бичсэн: 20:29, 2007-04-20 | |
тийм тохиолдолд өөр л дөө.
Мэдээж хэн ч байхгүй гав ганцаараа байж байвал өөр шүү дээ. Арай ч хэнхэг байна байна гэхэд тийм ч байж болкүй шүү хэхэ Манайхан шиг бөөн машинтай явганууд нь хоорондоо байлдаад байхыг л хэлээд байгаа юм..
xvv хэзээ бичсэн: 20:25, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
бусдад тээр дараа болохгүйхэн шиг дүрэм зөрчвөл муу юу..хихи. Гэнэт ингэж бодлоо л доо, зам гарах гэсэн ганц ч машин алга, гарц 10 алхамын цаана байна...сонголт нь юу байх бол. Над шиг залхуу хүн бол 2 тийшээ харжаагаал гялс гүйгээд гарчихаа бодох байх даа аягүй л бол.
Friska хэзээ бичсэн: 16:38, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
Харин тиймээ бүгд мэддэг мөртөө огт хэргэлдэггүй энэ олон мэдлэгээ хэрэглэдэг чадвар болгочихвол маш олон асуудал шийдэгдэнэ шүү. Даанч бидний ихэнх нь бусад тийм байхад би бас болж л таараа гэсэн байртай бүгдийг эсэргээр нь хийх юм аа. Эерэг манлайлал их чухал байна шүү.
Tji хэзээ бичсэн: 16:02, 2007-04-20 | |
<i>Сэтгэгдэл</i>
манай герман хэлний нэг хөгшин багш гэрлэн дохио гэж хичээл ороод гадаад оюутнуудаас танай оронд ямар гэрлээр гардаг вэ гэж асуулт асуугаад хүн бүрээс асууж байсан юм. бүгд л ногоон гэнэ биз дээ. би ч гэсэн ногоон гэсэн чинь
пүүх монголчууд хэзээ ногоон гэрлээр гардаг болцын. намайг л амбасын үед монголд багшилж байхад ногоон гэрлээр гардаг хүн байгаагүй гэж салам унтраадаг байшд. хүүхдүүд нирхийтэл инээж би өөрөө золтой л улаан гэрэл болоогүй шүү.

Зассан: Legacy хэзээ: 2007-4-20 07:19
Legacy хэзээ бичсэн: 15:18, 2007-04-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)