Өчигдрийн коммент.

2007-04-20,13:08
Найзууд нийлж суугаад сайхан буу халах ч гоё шүү. Ер нь бид хэд нийлэхээрээ л яаж яваад ч юм,, за ёстой ярихгүй юм шүү гэж байгаад л улс төр, хоосон чанар, харьцангуй энээ тэрээ яриад алга болно.. Маргаж маргаж за сайхан боллоо гээд л гараад алга болцгооно доо. хэхэ
 Харин өчигдөр нэг лекцэнд очиж суулаа. Ер нь өөр бусдын яриаг сонсож, сонирхож бясалгаж авахын хувьд иймэрхүү лекц энэ тэр их зүгээр ч юмуу гэсэн юм бодоод л сууж байна. Би ч нэлээн бүдүүлэг тэр дунд нь шивэр авир гээд л байлаа хэхэ гэхдээ бас ярьмаар байсан болоор эрх чөлөөгөө эдэлмээр санагдаад. хэхэхэ https://www.blogmn.net/temuujin - н блогийг сонирхоорой. Би тэр Романтик хортонгууд гээд бичсэн байсныг нь бас сайн ойлгохгүй байгаа ч Тэмүүжин тэр лекцэн дээрээ хэлж байсан "мэдлэгтэй чадвартай хүмүүс ч бас юм хийж бүтээж чадахгүй худлаа ярьдаг бол цэцэрхэх болоод бас тэр нь хор болж хувирдаг" гэж миний ойлгосноор хэлсэн л дээ. Бас тэрнийхээ эсрэгээр "Монголчууд дотроо бясалгаад явдаг ил гаргаж ярьдаггүй" гэж бас хэлсэн. Нэг өвөө тэрэнд нь "Бясалгахгүй л бол үр дүн гарахгүй гээд бас хөөрхөн маргаан болсон" Тэгээд би бодлоо л доо (ер либертари үзлийн талаар ном сонин уншаагүй ч...) тэд нарын яриан дундаас ч гэх юмуу би ер нь либертари үзэлтэй байж лав чадахгүй юм байна. Тэгэхээр хүмүүс ямар нэг үзэл бодолд харъяалагдах, хуваах болвол би яах вэ гэж.. Тэгэхээр би бол "Туйлбаргүй үзэлтэй" болж тараад байна. Мэдээж туйлбаргүй гэдэг бол муу зүйл. Гэвч саяхнаас муу, сайн гэж юмыг ялгаад тогтоогоод байдаг хэмжүүр маань бага багаар нуран унасаар... "...Тамхийг үзэн яддаг, тамхи татдаг охидууд бодлогогүй, тэвчээргүй муу охин гэж боддог байсан хүн тамхичин охинд дурлаад, найзлаад ирсэн чинь муу охин биш дүрсгүй охин юм гэж бодоод..." за жоохон ярианаасаа хазайчихлаа.
Шууд юу гэж хэлэх гээд байна вэ... сайн мэдэхгүй л байна.

-Бусадтай санал бодлоо зөвөөр, хүлээцтэй солилцож байх, гомдохгүй, зугтахгүй байх
-Ямар нэгэн зүйлд хатуу хэм хэмжүүр тогтоохгүй, туйлшрахгүй байх
-Хэт их гүн гүнзгий бодож бясалгаж, дэлхийн үүсэл гарал, амьдралын утга учрын талаар бодлуудаа багасгах, бодсон ч иймэрхүү яриа маргаанаас татгалзах...
-Хэдийд ч хэнд ч үзэл бодлоо тулгахгүй байх, гэхдээ заавал илэрхийлж гаргаж байх. (блог минь юмуу)
-Өөр үзэл бодолтой хүмүүсээс зугтах, тэднийг тэнэг, эсвэл залхмаар гэж бодохгүй байх.
(Ингээд л бодчихвол нөгөө хүний бүх яриа утгагүй, худлаа сонсогдоно, эргээгээд нөгөө хүндээ ярьсан яриа маань ч тэр хүнд яг тийм байдлаар хүрнэ.)
-Эрх чөлөөгөө мэдэрч байх, харин хэт өөрийгөө дураар нь тавихгүй байх, бас эрх чөлөөгөө хамгаалахад гар бие оролцож байх.
-Зөвхөн өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах. Бусдын эрх чөлөөг хамгаалахыг оролдохгүй байх. Ингэж оролдсоноор чи тэр хүний халдашгүй байдлыг мөн зөрчинө. Гэхдээ бас туйлширч болохгүй зарим үед зүрх сэтгэлээрээ асуудлыг шийдэж байх.
-Жижиг зүйлээс эхэлж өөрчлөгдөе, хийе, бусдад бас нөлөөлье. Харин тэдэнд хуурамч романтик цэцэрхэгч болж харагдахгүй байх. олон юм ярилгүй ингэвэл зөв шүү дээ л гэж байя...
төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 913 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
Хүү-д хариу бичиж явсан чинь хадуураад зөндөө юм болчлоо. сонирхуул http://www.blogmn.net/optimist/ -ээс уншаарай.
nomingerel хэзээ бичсэн: 19:24, 2007-04-25 | |
Харин тиймэрхүү юм байсан..
Харин тэрнийг бодоод замын дүрмээ ядаж мөрдөе гэж шийдсийн. Нөгөө "Далайн одын түүх" үнэхээр гоё түүх байна лээ... Тэгээд л би дандаа яриад яваа ч найзуудтайгаа ч юмуу хэн нэгэнтэй явж байхдаа нөгөөхийгөө дагаа л улаан гэрлээр гүйгээд, замын голд зогсоод, гарцгүй газраар мисс үзүүлээд байдгаа болиж нэг ч гэсэн юмнаас эхлэе гэж шийдсэн юм.

Зассан: xvv хэзээ: 2007-4-26 02:50
xvv хэзээ бичсэн: 16:24, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
Хэ хэ.
Бодож эрэгцүүлэхийг буруу гээгүй юм аа. Зүгээр л бид ихэнхдээ асуудалд прагматик хандахаасаа илүү, дэлхий хэзээ сөнөх, хүн хэзээ үүссэн, сократ аристотиль хоёрын хэн нь ухаантай байсан энэ тэр гээд далийгийн далий хадуурдаг явдал их байдаг. Тэгсэн мөртөө гэртээ хоолгүй байж мэдэх талдаа улс. Ийм байдлаар социализмийн үед бэлтгэгдсэн толгойнуудаа яаж нэг зах зээл, чөлөөт нийгэмд гуйлагчин болчихгүй амьдарч чадах толгой болгох вэ л гэж бодсон юм аа.
Tji хэзээ бичсэн: 16:12, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
Буруу ишилсэн сүх гэдэг шиг би ч нэг болкүү талаас нь харж өө хайчих гээд л байдаг болцым уу хаашаан. Филантропи бол угаасаа миний сонирхох зүйл биш, би харгис хүн...цагаа тулахаар яахын бүү мэд. Ер нь жоохон дутуу ойлгосон зүйлээсээ ганц 2-г асууж лавлалаа лдаа, ингэжийн...нийгэмд чиглээгүй, хэн нэгэнд гэж байсны талаар ярьжийсан шд, тэрийг бол нийгэмийн сайн сайхны төлөө гэж яриад хувь хүнийг хэн ч биш болгоход хүргэдэгээс сэргийлж тэгж илэрхийлдэг юм байна, зорилгын талаар бол, зорилго чухал ч үр дүнг илүү чухалчлах ёстойм байна. Буруу зөрүү юм хэлжийж мэднэ шүү...кики. Хүний эрх чөлөөний тухай гэхийм бол хамгийн эхний лекцэн дээр сонсжийсан "хүн гараа хичнээн гоё савлаа ч өөр хүний хамрыг цохих ёсгүй" гэсэн нь их таалагдсан, энэ л ер нь хэмжээ хязгаарыг нь заагаад өгчиж байгаам шигээ...өөр юу билээ...марчлаа:p
Friska хэзээ бичсэн: 14:27, 2007-04-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)