Энэ буруу байшдээ!!
2010-09-18,01:11
Өглөө эвэртэй автобусанд суусан чинь нэлээн хол аваачаад хаячихдаг байна шүү. Уг нь би агаар бага бохирдуулдаг болохоор цахилгаан тээврийг бараг л зүрхнийхээ уг мухраасаа дэмждэг хүн. Гэтэл энэ зохицуулга хийдэг хүмүүс арай л буруу зохицуулаад байна аа. Нийтийн тээврээ дэмжих ёстой байтал хувийн машин дэмжээд байх юм. Хотын хөдөлгөөнийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах гэж байгаа л бол улсаас нийтийн тээврийг дорвитой дэмжиж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Ангилалтай болгоод үнэ, автобус нь өөр байлгасан ч болохгүй гэх газаргүй байх. Гэтэл бүүр эсрэгээрээ буудлыг нь холдуулаад, зогсох ч газаргүй болгож байгаа нь нийтийн тээврийг сонгох хүмүүсийн тоог бууруулж байна шүү дээ. Би хүртэл өнөөдөр машинтай болохсон гэж бодож байх жишээтэй. Өглөө Модны 2-ын буудлаас Москва ресторан хүртэл зогсдоггүй болсныг мэдлээ. Тэг дунд нь буудаг би дахиад бол суухгүй л болж байгаа юм. Уг нь бол тийм олон хүний хөлийн газраар буудал аль болох ойрхон байх хэрэгтэй шүү дээ. Харин ч машины зогсоол бага, камер тавиад хянаад машин зогсоохгүй байвал хувийн машинтай хүмүүс нь багасах болно.
Нөгөө талд бас сайн зүйл байна аа байна Автобус 3 компани нэгэн интернетийн компанитай хамтран вайфай утасгүй интернеттэй автобуснуудыг Монголд явуулж эхэлсэн сурагтай. Үүнийг бол жинхэнэ 2 гараа өргөөд дэмжиж байна. Үүнийг хийж буй хүмүүст үнэхээр баярлалаа гэж хэлмээр.
Бид аль болох хэрэггүй үед хувийн машинаа унахгүй нийтийн тээврээр үйлчлүүлээд, эсвэл алхаад л байвал үр хүүхдийнхээ, ирээдүйн Монголын үр хүүхдүүдийн эрүүл мэндэд дусал ч болтугай хувь нэмэр оруулж буй хэрэг юм даа уг нь. Ганцхан би л тэгээд бусад нь унаад байвал гэж хүмүүс боддог л доо. Гэхдээ нэг хүн, хувь хүн танаас бүх зүйл эхэлнэ шүү дээ.
Нэг автобус хэдэн хүн зөөгөөд, хэдий хэр утаа гаргах вэ? Тэр тооны хүн машин унаад явбал юу болох вэ? Бодлого зохицуулга хийж байгаа хүмүүс нь энэ тал дээр анхаарч нийтийн тээврээ дэмжиж өгмөөр байгаа юм даа уг нь...
Бүүр ядлаа гэхэд машины осол, гэмтлээр нас барах хүмүүсийн тоо, эдийн засгийн алдагдал нь багасах байх даа...
Үнэн хэрэгтэй нүүрсний утаанаас илүүтэйгээр бид машины утаанд илүү их хордож байдаг гэж дуулсан...
Бонус: Хэдэн залуу хөдөө очоод агаарт цохиулаад ухаан алдаад уначихаж. Сандарсан зарим нөхөд нь учраа олохгүй байтал нэгэн жолооч залуу нөгөө нөхдийг машины яндан доор аваачиж тавиад хэд хаазалсан чинь урт амьсгаа аваад сэргээд босоод ирж байна гэнэ шүү цаана чинь

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
@Мөөг
Яг үнэн. Ер нь уг нь гудамжаар явж тамхи татаж болохгүй хууль гаргачихвал ядаж л тамхины хог нь багасана. Тэгээд тамхи татах цэгүүд байгуулчихвал. Тамхи татаад зогсож байхдаа хүмүүс нь зарлал уншиж байдаг. Зарлалын самбар нь дээр мэдээж сурталчилгаа тавиулах нь төлбөртэй байдаг шүү дээ. Японд тиймэрхүү гоё гоё санаа авмаар зүйлс их шүү тээ. Яг хажууд нь байхдаа санаж байдаг ч энд ирчихээр мартчихдаг юм билээ. Уг нь яг тиймэрхүү зүйлсийг зургийг нь аваад бичлэг бичлэгээр нь блог хөтлөөд явбал гоё санагддаг юм. http://news.blogmn.net дээрээ санаа оноо ч гэдэг юм уу булантай, түүндээ тийм зүйлс хийж байж нээрээ бас болох л юм байна даа...
Зарим хүмүүс эрх чөлөө боолоо нтр гэж магадгүй. Уг нь бол хүний эрх бусдынхаар хязгаарлагддаг гэдэг татдаггүй хүмүүс нь утуулаад л, жоохон хүүхдийн нүд ам руу тамхи хийчих гээд зөрж өнгөрөөд л...

xvv хэзээ бичсэн: 09:58, 2010-09-21 | |
чи албаар илүү буудал яваад буцаад иркүй юу :р
dao хэзээ бичсэн: 12:59, 2010-09-20 | |
Дао наад чинь хамгийн арын суудалд суусан нөхдүүдэд бол болох л юм байна лээ. гэхдээ хэдхэн буудал явдаг над мэтэд бол орох гэжийтэл буух болсон байдгийм....
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:45, 2010-09-20 | |
яг одоо бод увтобусан сууна гэхээр үстэй толгой арзайж байшд. тэр вайфайтай атуус бол сайхан санаа ч олон хүний дунд утсаа гаргаж ирээд эсвэл нөөтбүүкээ дэлгээд майлаа шалгана гэдэг ч өнөөдөртөө лав бүткүйн байнлээ.
dao хэзээ бичсэн: 11:37, 2010-09-20 | |
Тоголсон юмаа. Үнэхээр догь санагдаж байна. Бас НТ дотор болъё гэхэд буудлуудад жорлон, түц шиг ТҮЦ, цэвэр орчин, тамхичидын бүс зэргийг маш сайн тохируулагамаар зүйлээс шилээд бага багаар өөрчлөх хэрэгтэй байна даа.
Мөөг хэзээ бичсэн: 06:41, 2010-09-20 | |
Миний бодлоор бол хэрэгтэй л гэж бодож байна. Оюутнуудаасаа эхлээд л одоо iPhone-с эхлээд янз бүрийн wifi дэмждэг гар утастай болцгоосон. Ядаж л автобусанд явж байхдаа мэйлээ шалгачихна шүү дээ. Ялангуяа заримдаа хотын зах руу ч юм уу нэлээн зайтай явахад автобусанд нэлээн цаг алддаг шүү дээ. Харин хараанд жаахан муу байж мэднэ.
Одоохондоо ч нэг их хүн хэрэглээд байхгүй байх. Ямар ч байсан ололттой тал л гэж бодож байна. Ингээд л бага багаар нийтийн тээврийн үйлчилгээ сайжраад, автобус хэрэгсэл нь сайжраад, шинэ зүйлс нэмэгдээд тохитой болоод байвал хүмүүс машин унаж нервтэж явснаас хэдхэн алхам илүү алхаад нийтийн тээврээр явчихыг илүүд үздэг болно доо уг нь. Манайх тэгээд ямар нэг их том хот биш дээ. Хүн бүр хувийн машинтай байх шаардлага үнэндээ л байхгүй. Хотоос гадагш явах бол хөлслөөд л (rent car) явчихаж болно
Миний бодлоор уг нь нийтийн тээврийг зэрэглэлтэй болгоод үнийг нь өөр өөр болгоод өгчихмөөр санагдаад байдаг юм... 300 төгрөгний, 400 төгрөгний гээд. Арай шинэ дотроо сайн тохижилттой нь арай үнэтэй, шилэн дээр нь үнийг нь хадчихсан байвал хүмүүс өөрснөө сонгоод алинд нь суухаа шийдээд явчихна. Яарч яваа нэг нь, эсвэл үнэхээр илүүг нь сонгомоор байгаа нь арай үнэтэй тохитойг нь сонгож суудаг ч юм уу...

xvv хэзээ бичсэн: 11:32, 2010-09-19 | |
Зөв газраа олж хатгажээ. Харин НТ дотор нет байгаа нь огт хэрэггүй гэдэгт мурыцсан ч алзахгүй юм байна.
Мөөг хэзээ бичсэн: 09:33, 2010-09-19 | |
Харин тэр интернэттэй автобустай боллоо гээд мэдээгээр ярьж байсан.Гайгүй хямд зардлаар бүтэж байгаан байналээ...Эхний ээлжинд 80ийг, яваандаа бүгдийг нь болгоно гэж байналээ...Гадуур явж байхыг нь ч харсан...Болоошдээ тээ...
Зоригт ван хэзээ бичсэн: 11:35, 2010-09-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)