Алдааны тухай лекцээс

2010-09-10,20:57
"Алддаггүй хүн гэж байдаггүй. Хэрвээ хэн нэгэн алдсан бол алдааг түүнээс биш тухайн тогтолцооноос хайж олох хэрэгтэй. Хэн нэгнийг шийтгээд л өнгөрөх нь хэзээ ч шийдэл байдаггүй."

"-Хүнийг чанга шийтгэх, шийтгэл чанд хүлээлгэж байж хүн алдаа гаргахаа больдог...
-Хүн хичээж дээд зэргээр хөдөлмөрлөж чадвал тэр хүн алдаа гаргахгүй байх болно.

гэсэн ташаа ойлголтууд байдаг. Энэ бол маш худлаа зүйл гэдэг нь олон судалгаагаар батлагдсан зүйл..."

"Ямар ч зүйл дээр тархиа нээлттэй байлга, юунд ч бүү баригдаж бай. Хүний тархины ажиллагаа ямарваа нэгэн зүйлд итгэхийг хүсэж, түүндээ итгэсэн бол бусад баримтыг бүгдийг нь түүнийгээ батлахад ашиглахыг оролддог. Гэтэл зөвхөн түүгээр хязгаарлагдаж болдоггүй..."



Өнөөдөр маш гоё лекц сонслоо. Ер нь л иймэрхүү зүйлийг олон хүн их сонсож байх тусмаа л нөгөө яриад байдаг хөгжил гэгч рүү нийтээрээ дөхөн очих байх. Гадаад руу явуулж сургаж байгаа оюутнуудынхаа зарим нэг хагасынх нь оронд гадаадаас зарим нэг хүмүүс шиг гайхалтай багш, нар авч ирээд хэдэн лекц уншуулчихвал л болмоор ч юм шиг... Мэргэжлээрээ гоё их сургуулийн багш нарын видео лекцүүд хайж олж үзэж байя гэж бодлоо. Олон талаар хэрэг болох юм.
Гоё лекц сонсохоор маш их энерги хуримтлуулж аваад нэг л өөдрөг болчихдог юм...

төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 885 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Нэг зүйлд баригдах хэрэггүй гэдэг ямар үнэн үг вэ. Их баригдаад байвал цаг алдана, тэр бол хамгийн том алдаа байх.
Дестини (зочин) хэзээ бичсэн: 06:47, 2010-09-14 | |
ажил хийхгүй бол алдаа гарахгүй гэж нэг үг их моод болж байх юм
dadido хэзээ бичсэн: 16:44, 2010-09-12 | |
Алдаа гаргаж байгаагүй хүн аюултай гэлцдэг.
Мөн шашин гэж байна. Шашнаар өөрийн алдааг олз гэж үзэхийн оронд, ширдгэн доор нуугаад шүүрдэчдэг хог шиг болгож хувиргадаг.
Алдаа бол их чухал нэгж, тэр үнэн.
AmonRa хэзээ бичсэн: 15:41, 2010-09-11 | |
Аанхан. Зүгээр хийсвэрлэн бодсон юм л даа. Нэг хүн 5 жил сургаад нөгөөх нь тэндээ ажиллаж амьдраад үлдэж байснаас нэг багш авч ирээд 10 оюутанд тэр нэг зүйлийг хэлээд өгчихвөл илүү юм шиг санагдсан. Энэ лекц дээр урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сонирхолтой зүйлсийг дурдсан болохоор. Мэдээж энд би утгыг нь бүрэн энд гаргаж чадаагүй л дээ. Ер нь бол яг лекцийг нь тэр багшийнх нь уншсан хэвээр нь сонсоод ойлгосон бол үнэхээр янзтай юм билээ...
xvv хэзээ бичсэн: 11:04, 2010-09-11 | |
Индэрт маш олон талын сайн талууд байдаг. Гэхдээ гадаадад сургах оюутаныг тоог хасах шаардлагагүй байх. Бусдаар таалагдлаа.
Мөөг хэзээ бичсэн: 10:56, 2010-09-11 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)