Жиргэцгээе!

2009-10-13,13:36
Урьд нь бас танилцуулж байсан twitter гээд зүйлийг хэрэглэхийг санал болгож байна. Энд янз бүрийн хүмүүс байдаг бөгөөд та өөрөө хүссэн хүнээ дагаад мэдээлэл авах боломжтой, бүр чатласан ч болно. Маш багахан 140 үсгийн хэмжээгээр хязгаарлагддаг тул том мэдээнүүд уншаад байхгүй их амар. Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой блог бичлэгүүдийг нэг нэгэндээ танилцуулж хэрэглэдэг. Би бол өглөө босоод мэйлээ шалгачихаад л twitter-ээ шалгадаг болчихоод байгаа ирмэх

Firefox хэрэглэдэг бол Echofon (гар утасных ч байдаг.) гээд нэмэлтийг суулгаад хэрэглээрэй. twitter-ийг сайтаар нь хэрэглэх бол тийм ч таатай биш. www.biznetwork.mn сайтаас эхлээд Монгол сайтууд маань ч twitter-тэй холбогдоод эхэлсэн байна. Миний блог дээр ч бас жиргээ маань харагдаж байгааг зарим хүмүүс анзаарсан байх аа ирмэх

За тэгээд бүртгүүлээд намайг, бас миний дагаж байгаа хүмүүсээс сонгоод дагаад, жиргэцгээе. Миний тагтааны хаяг http://twitter.com/xvv91
Харин эртхэн сануулахад бүүр ингэтлээ орж бас болохгүй шүү ирмэх

төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 985 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)